Муурын төрлийнхөнтэй төстэй Лирачууд 6-р хэсэг


Муурын төрлийнхөнтэй төстэй Лирачууд (Авион гараг, Лира оддын орд);
Тэд бол хүн төрөлхтөний өвөг төрөлтнүүд. Тэд Лира оддын ордын Авион гарагаас гаралтай. Жинхэнэ нэрийг нь англиар орчуулах боломжгүй. Авион нь уул нуруу, гол нуур, далай тэнгисийн тогтоцтой, яг л диваажин шиг гариг. Ургамал ногоо, амьдралын хэлбэрээрээ манай дэлхийтэй адилхан цэнхэр. Муурын төрөлтнүүд айлчлан ирэхдээ эфирийн хэлбэртээ байсан. Тиймд физикал биетэй болох үйл явцаар орж, тэр биеэрээ манай гараг дээр амьдарч байжээ. Олон сая жил өнгөрөхөд тэд арслан болон бусад муурын төрөлтөн болон хувьсан өөрчлөгдөж, тэдгээр хэлбэрүүд рүү шилжсэн байна. Дундаж өндөр нь 12-16 фут (3.6-4.9 м).
Арьс нь зөөлөн хялгасаар бүрхэгдсэн. Хэдийгээр үсгүй боловч эр эмгүй урт дэлтэй. Нүдний өнгө нь цагаан, мөнгөлөг, алтлаг янз бүр (нас биед хүрэх тусмаа өөрчлөгддөг ). Хүүхэн хараа нь дугариг. Мууран төрөлтний ерөнхий зан чанар нь халуун дулаан, итгэл дүүрэн, ухаалаг. Нас ахих тусмаа дуу цөөтэй, дотогшоогоо, дөлгөөн зантай болдог. Настайчууд нь мэргэн ухаан, энэрэл хайр, сэтгэлийн харааг эрхэмлэдэг.
Тэд бол манай орчлон ертөнцийн хоёр үндсэн төрөлтнийг нэг. Тэд Үүсгэн байгуулагчдын урилгааар энд ирсэн. Мууран төрөлтөний 45 бүлэг орчлон ертөнцийн тэмцээнээ амжилттай дуусгаад, өөрсдийн орчлон ертөнцийг бүтээсний дараа манай орчлон ертөнцийг цогцлоон, энд яг ижил тэмцээнийг удирдан зохион байгуулахын тулд энд сайн дураараа иржээ. Төлөвлөгөөнийх нь нэг хэсэг нь анхны муурын төрөлтнүүд эфирийн хэлбэртээ үлдэж, бие махбодтой болж байгаанууддаа чиглүүлэг өгдөг.

Энэ нь 3 хэмжээст гараг байсныг мартаж болохгүй. Эфирийн хэлбэртэй муурын төрөлтнүүд махбодтой болох үед ой санамж алдах үзэгдэлд орсон бөгөөд энэ нь чөлөөт хүслийн 3 хэмжээст гарагийн нэг нөлөө юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, махбодтой болох тоо томшгүй олон тойрог явагдсанаар мууран төрөлтнүүд босоо алхдаг, эфир хэлбэртэй төрлүүдийнхээ ухамсрыг хадгалсан мууран төрөлтнүүдийн удам угсааг гаргаж ирсэн. Мөн бичтэй төстэй, хоёр хөлт хөхтөн амьтдыг гаргаж ирсэн.
Мууран төрөлтнүүд бичтэй төстэй хөхтөнүүдээс авсан ДНХ-ээр хүнтэй төстэй биеийг гаргаж авч чадсан. Гэхдээ нүүрний онцлог, бусад зан чанар нь муурын төрөлтнийхийгээ хадгалж үлдсэн. Энэхүү огтлолцлол тодорхой түвшинд хүрэхэд “Авионы хаант угсаа” гэдэг зүйл гарч иржээ.
Эфирийн хэлбэрт мууран төрөлтнүүд (Гэгээлэг оршихуй) нь ДНХ-ийг сайжруулах замаар махбодтой болох ажиллагааг удирдаад зогсохгүй гарагтай нь холбоотой ах, эгч нараа ухамсаргүй амьтны биед хувирах циклд гацаахгүйн тулд тулд дээд зэргийн хэмжээсийн зарчмыг зааж сургасан. Тэгэхээр мууран төрөлтнүүд Авион дээр үүсч бий болсон үйл явц нь хүн төрөлхтөн дэлхий дээр үүсч хөгжсөнтэй ижил байгааг та харж байгаа биз ээ. Ганц ялгаа нь хүмүүс амьтны циклд гацсан явдал. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, мууран төрөлтнүүдийн ухамсар өсөж хөгжиж, орон гэр болсон ертөнцдөө гарагаа хамгаалах үүрэг хариуцлагыг ухаарах хэмжээнд очжээ. Тэд үргэлжлүүлэн хөгжсөөр, эцэст нь сансарт аялах технологийг бүтээжээ. Эфир хэлбэрийн ах эгч нар нь тэдний замчлагч хэвээрээ байгаа.
Тэдний олонх нь генетикч (ялангуяа мууран төрөлтний) болж, орчлон ертөнцөд янз бүрийн гараг эрхсийн амьдралыг хөгжүүлэхэд тусалж эхлэв. Тэдний зарим нь сансар аялагчид, төрөл бүрийн эрдэмтэд болжээ.
Хөгжлийнхөө энэ үе шатанд мууран төрөлтнүүд хоёр хөлт хөхтөн амьтдад анхаарлаа хандуулж, тэдэнд сүнс өгөх шинэ генийг бий болгох генетикийн инженерчлэл, шинэчлэлтийн хөтөлбөрийг эхлүүлэв. Энэ үйл явцын үр дүнд хүн төрөлхтөн гэгдэх шинэ төрөл зүйлийг бүтээсэн юм. Олон удаагийн холилт, генийн шинэчлэлийг хийснээр Анхны хүмүүсийг гарган авчээ. Энэ төрөлтөн нь хоёр үндсэн зүйлтэй. Эхнийх нь улаан үстнүүд – илүү эрч хүчтэй, гадагшаа чиглэсэн зүйлсэд дуртай.
Хоёр дахь нь шаргал үстнүүд – илүү дөлгөөн, дотогш чиглэсэн зан чанартай.
Генийн холих үйл явцыг олон мянган жил явуулсны дараа Авионы хаант угсаанд цэвэр цусны мууран төрөлтнөөс илүүтэй хүн ба мууран төрөлтөн холилдсон гибридүүд давамгайлах болжээ. Үнэндээ анхнаасаа үүнийг л зорьсон билээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр цэвэр цусны мууран төрөлтнүүд нь хүн ба мууран төрөлтний удмын холбоог сануулагч болж, хүн төрөлхтөний удамшлын шинж чанарыг агуулсан эртний өвөг дээдэс болж үлджээ. Мууран төрөлтөн ба ба хүн төрөлхтөний хоорондын удмын хамаарлыг орчин үеийн хүн мартсан ч гэлээ бидний далд ухамсарт, мууран төрөлтнүүд бол бидний хүндэтгэл хайрыг хүлээх хаан угсааны оршнол мөн гэсэн сигнал үлдэж хоцорсон байна.
Мууран төрөлтнүүд нь өөрсдийнхөө генийн үр удам болсон хүн төрөлхтөнийг хайрлах, дэмжин хамгаалах хамгаалагч болсон. Тэд энэхүү үүрэг ролио Орчлон Ертөнцийн Тэмцээний бүх цаг үед, бүх хэмжээст үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байна. Одоогийн байдлаар Дэвин (муурын төрөлтөн) бол Авионы 9 хэмжээст хаан удмын өвөг дээдэс, Ану (хүн) бол Авионы 5 хэмжээстийн хаан удамын өвөг дээдэс юм.





7-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/7_5.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...