Сириусчууд (Хөхдэй Мэргэнчүүд) 7-р хэсэг


Сириусчууд нь Том нохой оддын ордод байрлах хоёр одны систем, Нохой од гэгдэх Сириус гарагаас гаралтай. Энэ оддын ордын Сириус А, Сириус Б гэх үндсэн хоёр одны эргэн тойронд өндөр хөгжсөн амьдралд оршдог.
Сириусчууд нь өндөр ухамсарт, байгальд ээлтэй, цэвэр хүн хэлбэрт хүн төрөлтөн хийгээд дунд зэргийн ухамсарт, байгальд ээлтэй, хүн-гүрвэл-газар уснаа явагч төрөлтөн гэсэн хоёр төрөлтэй.
Эхний төрөлтөн нь Сириус А, Сириус Б оддын систем амьдардаг, хүн хэлбэрт хүн төрөлтөн юм. Энэ сириусчууд нь Скандинавын шаргал үстнүүд хийгээд гүрвэл төрөлтнүүдтэй төстэй (гол нь хүүхэн хараа нь босоо нарийн гэдгээрээ төстэй), гибрид төрхтэй төрөлтөн бөгөөд ихэнх талаараа хүнтэй адил харагдана. Өндрөөрөө л ганц ялгаатай. Тэдний өндөр нь 6.5-7.5 фут (2-2.3м). Нүдний солонгон бүрхэвч нь ерөнхийдөө цэнхэр, хүүхэн хараа нь нарийн, зовхи нь бүйлсийн хэлбэртэй, өнцөгтэй, нүдний дээд тал нь эртний египетчүүд шиг байгалиасаа тод хар. Духныхаа голд гялалзсан зүүлт шиг юмтай. Хамар нь урт. Толгойн үс нь шаргал, богино. Биеийн үс нь бас шаргал боловч, өмсгөлийнх нь ард халхлагдсан байдаг. (Зарим сириусчууд үстэй, зарим нь харин үсгүй, толигор арьстай байдаг.)
Хүн төрөлтний олонх нь хүрэн бор, шаргал, улаан арьстай.
Сириус эрчүүд нь дугариг хэлбэртэй радио хүлээн авагчтай бариу таарсан юүдэн өмсдөг. Зүүн чихэн дээрээ богино антентай явдаг. Цээжнийх нь зүүн тал дээрх эмблем тэмдэг нь гурвалжин хэлбэртэй байх ба нэг бол шугамуудынх дагуу параллел шугамууд байдаг эсхүл дотроо далавчит могой байна.
Сириус эмэгтэйчүүд ерөнхийдөө урт үстэй, эмэгтэйлэг.
Сириуст анх аялан ирж, гарагийг колончилж суурьшсан анхны Лира-Веганчууд нь Сириус А одны системээс гаралтай. Хожим нь Сириус Б-д суурьшсан нь Сириус А-аас гаралтай.
Энэ төрөлтнүүдийг байгальд маш ээлтэй гэж үздэг. Эд бол урлагийн мэдрэмжтэй төрөлтнүүд. Тэдэнд өөрсдийн гэсэн хөгжим байдаг. Бас тэд байгальтайгаа нягт холбоотой. Далай тэнгист нь халим, акул, наймалж бий. Гарагууд дээр зөвхөн улс төрийн тогтолцоо үүсгэхээс гадна экологийн систем, биосферийн бүтэц бүтээдэг. Засаг захиргаа нь “сүнслэг технологи” дээр суурилдаг. Өнгө ба дууг сүнслэг технологидоо ашигладаг. Тэгэхээр тэд газар шороон бүтэцтэй гарагуудад мэрэгшжээ. Уг гарагуудын био соронзон энергийн торыг өөрчилж, хүн хийгээд бусад хэлбэрийн амьтдын эволюци хөгжих боломжтой болгодог. Тэд танай гарагийн үндэс суурь болсон архитектур буюу төрийг анхлан бүтээгчид мөн. Тэгэхээр тэд ариун геометрийг сайн мэддэг бөгөөд бидний ертөнцийн физикийн хуулийг маш гүнзгий ойлгодог юм.
Сириусын анхдагч генетик нь Веганы гарвал буюу бараан арьс юм. Маш бүдэг бороос гүн бор хүртэлх янз бүрийн өнгө байгаа. Тэдэнд Веганчуудын олон чанар агуулагддаг. Тухайлбал том бөгөөд бага зэрэг өнцөгтэй нүд. Сириусын зарим бурхад манай гарагтай холбоо тогтоож, Дэлхийн хүний генийн төслийн нэг хэсэг болох Лирачуудтай удаан хугацааг өнгөрөөж байжээ. Мөн өөрсөдтэйгөө цус холилдуулах ажиллагааг ч сайн хийсэн байна. Тийм болохоор цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Сириусын бурхад Лирачуудын олон шинж чанарыг агуулах болжээ. Зарим цайвар арьстай болж эхэлсэн. Зарим нь харин генийн бүрдэлдээ олон шинж чанарыг агуулж эхэлсэн. Лирачууд хийгээд Сириусчууд хоорондоо дэндүү их холилдсон учраас хэн Сириусынх, хэн нь Лирагийнх гэдгийг харагдах байдлаар нь ялгах аргагүй болжээ. Харин итгэл үнэмшлийнх нь тогтолцоогоор ялгаж салгах боломжтой. Танай гараг дээр танай өвөг эцгийн өмнөх үеийнхэн бүтээгдсэн цагаас хойш Сириус, Лирагийн хаант угсааг нэгтгэх оролдлого хийгдэж байсан. Ингэснээр илүү дэвшилтэйт хүн төрөлтнийг гаргаж авна гэж тэд үзжээ. Энэ ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Гадаад төрхийг нь гэхээсээ илүү итгэлийн тогтолцоог нь нэгтгэхийг зорьж байгаа.
-- Хоёр дахь төрөл зүйл нь хүн хэлбэртэн, гүрвэл хэлбэртэн, газар уснаа явагчдын нийлмэл төрөлтөн. Тэд Сириус Б системд амьдардаг.
Тэднийг байгальд ээлтэй төрөлтнүүд гэж үздэг. (Ялангуяа хоёр нутагтан-усанд амьдрагч төрөлтнүүд нь.)
Сириус Б-ийн эргэн тойрны гарагууд ихэвчлэн хуурай байдаг. Ихэнхдээ гүрвэл төрөлтнүүд хоёр нутагтан/усанд амьдрагч төрөлтнүүдийн эзэмшилд оршдог.
Сириус Б-ийн эргэн тойрны нийгэм (голчлон хоёр нутагтан/усанд амьдрагч төрөлтнүүдээс бүрдэнэ) аливааг сүнслэг талаас нь гэхээсээ улс төрийн бодлоор хардаг.
Сириус Б-ээс гаралтай хүн төрөлхтөний удам угсаа, нийгэм, соёлын онцлог нь Вега оддын системийнхний удам угсааныхантай төстэй. Сириус А-аас гаралтай хүн төрөлхтөн ч ялгаагүй.
Тэд хоёр хөл дээрээ явдаг, дундаж өндөртэй. Гар хөлийн хуруунууд нь мөгөөрсөн холбоостой, заламгайтай. Зарим хүн тэднийг хагас хүн, хагас загас гэж үздэг. Лусын дагина ч гэж хэлэх нь бий. Ийм төрөл зүйл дэлхийн газар доорх усанд баазтай болой.
Нэг сонирхолтой зүйл хэлэхэд, Африк тивийн Судан улсын Догон нэртэй нэгэн омог үндсэн од Сириус А тойрох Сириус Б-ийн энэхүү тойрог замыг нарийн мэддэг ажээ. Энэ мэдлэгийг Сириусын хоёр одны системээс ирсэн өндөр хөгжилтэй харийнхан тэдний өвөг дээдэст өгсөн гэж тэд хэлдэг. Догончууд хоёр нутагт сириусчуудыг дүрсэлсэн бөгөөд тэднийг Номмо гэж нэрлэдэг байна. Тэднийг Сириус Б-ийн эргэн тойрны нэг гарагаас ирсэн гэж баталдаг. Энэ нь Коллиерын онолтой таардаг. Коллиер юу гэж үзсэн бэ гэхээр, Сириус Б-ийн эргэн тойрны аль нэг гарагт гүрвэл төрөлтөн, хоёр нутагтан, усны төрөлтөн оршин суудаг гэж үзсэн.











8-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/8.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...