Лирачууд (Лира оддын ордных) нь анхандаа Лира оддын ордноос гаралтай бөгөөд Сүүн замын галактик даяар хүн төрөлтөн тарсан анхдагч эх сурвалж юм. Лирачууд нь скандиновынхан шиг дүр төрхтэй. Тэдний заримыг манай дэлхийн болон галактик даяарх шашны уламжлалд “Эл” “Элохим” гэж дүрсэлдэг.
-- Аварга лирачууд (цагаан арьстай) (шаргал үстэй) (цэнхэрдүү нүдтэй): Голчлон арьс, нүд нь гэгээлэг өнгөтэй, үс нь шаргал байна. Хар бараан байлаа гэхэд дунд зэргийн бор байна. Гэхдээ энэ нь түгээмэл биш. Бие махбод нь жигд тэнцвэртэй, булчинлаг. Өндөр нь 6-9 фут. Гэхдээ аль бүлгийг ярьж байгаагаас үл хамааран эр эм ялгаагүй хамгийн жижигтээ 6 фут буюу 1.8м байдаг.
Энэ төрөлтнүүдийг грек домогт төдийгүй, аварга биетнүүдийн тухай бичсэн Библийн түүхүүдэд тусгасан. Эднээс л анх Бурханд мөргөх гэдэг зүйл үүсэн гарчээ. Тийм болохоор л шашны урлаг хийгээд архтектурт том хаалга цонх байдгийн нэг шалтгаан энэ билээ. Энэхүү төрөлтөнтэй холбоо харилцаатай байсан сэтгэхүй нь хүний сэтгэлзүйд одоо ч ул мөрөө тод үлдээсэн байдаг. Эд бол анхны бурхад. Үгүй дээ гэхэд хүн төрөлхтөнд хамгийн том сэтгэгдэл төрүүлсэн оршнолууд.
-- Хагас аварга лирачууд (цагаан толигор арьстай) (шаргал болон улбар шар/улаан үстэй) (хөхөвтөр/ногоовтор нүдтэй): Үс нь улаан бол гүзээлзгэнэ шиг улаан. Эсвэл улбар шар. Арьс нь цагаан цайвар. Маш толигор. Эдний зарим нь аварга том. Зарим нь хүнийх шиг дундаж өндөртэй. Нүдний өнгийг нь ер нь ногоон гэж хэлж болно. Эдний талаар Библийн аварга биетнүүдийн тухай зарим түүхэнд, мөн Скандиновчуудын, тэр дундаа Викингчүүдийн үлгэр домогт тусгасан.
Энэ бодгалуудын биеийн хэлбэр янз бүр. Туранхай чөрчгөрөөс аваад булчинлаг гэх мэт. Яг тийм гэхийн аргагүй олон янз. Та нарын генетикийн өвөг дээдсийн ихэнх нь эдгээр кавказ төрөлтнүүдээс гаралтай.
-- Хагас аварга лирачууд (Үс, нүд нь шарга өнгөнөөс бор хүртэл янз бүр): Өөр нэг бүлэг байдаг. Хүн хэлбэрт төрөлтөн. Ховор боловч манай ертөнцтэй холбоо тогтоож байсан. Шинж чанараараа кавказынхантай төстэй. Гэхдээ арьс нь шоколадны шарга/бор өнгө давамгайлна (цайвраас бараан хүртэл янз бүр, гэхдээ хар өнгөтэй байдаггүй). Бүх бие нь нэг жигд. Нүдний өнгө нь бас цайвар шарга/бор (цайвраас бараан хүртэл янз бүр, гэхдээ хар өнгөтэй байдаггүй). Заримдаа ногоон нүдтэй байх нь бий. Үс нь бас цайвар шарга/бор (цайвраас бараан хүртэл янз бүр, гэхдээ хар өнгөтэй байдаггүй). Энэ бүлгийнхэн Энэтхэг, Пакистан хавиар манай гараг дээр нөлөө их үзүүлсэн. Уг нутаг тэдний очих дуртай газар. Одоо танай ертөнцөд байгаа төрөлтнүүдийн аль нь ч энэ төрөлтний цэвэр цусны удам биш. Танай ертөнцөд байгаа төрөлтөн бүр тодорхой хэмжээнд холилдсон байдаг. Гэхдээ энэхүү сүүлийн төрөлтөн буюу бараан арьст лирачуудыг амар амгалан гэдэг. Тэдний сэтгэлзүйд амар амгалан ноёлно. Тэднийг лазан, назгай, дэндүү тайван гэж хэлэх хүн ч байж магад. Яагаад гэхээр тэднээс сэтгэлийн реакц хүлээн авах маш хэцүү. Тэдний талаар эртний санскритын зохиол бүтээлээс олж үзэж болох байх. Энэхүү сүүлчийн бүлэг, бараан арьст лирачууд нь Веган генотипуудтай адилгүй. Генийн бүтцээрээ өөр.
--Баввичууд (аварга биетнүүд); нь өмнө нь дэлхий дээр ирж байсан Лира төрөлтний аварга биетэн.
--Хиадеанчууд (Таурус оддын ордных); Эднийг Лирачуудын төрөлтний өөр нэгэн бүлэг гэдэг. Эд Лира оддын ордны эртний дайнаас зугтаж, Таурус оддын ордонд орогножээ.
-- Элүүд/Элохимууд буюу Иавэ нар (Лирачууд); нь орчлон ертөнцөд мэдэгдэж байгаа хамгийн эртний харийнхны бүлэг. Тэд Саарлуудыг хууран мэхэлсэн ориончуудтай тулалдаж байсан.
Элохимүүд нь Лира оддын ордны эртний төрөлтнүүдээс гаралтай бөгөөд Лира оддын ордны дайнаас амь гарцгаасан бүлэг юм. Тэд бол бидний цорын ганц анхны үүсгэгчид, өвөг дээдэс билээ. Тэдний өндөр нь 9-12 фут.
Тэд тэнгэрэлчийн дүрээр бидэнд үзэгддэг. Гэхдээ бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл сүнслэг түвшинд, биет бус хэлбэрээр бидэнд харагдана. Элохимүүд нь ихэнхдээ 7-р нягтшилд оршин суух учир хүссэнээрээ цаг хугацаа, орон зайгаар аялж чаддаг.
Шелдан Нидлийн хүлээн авсан мэдээллээс хамгийн чухал гэж хэлж болохоор зүйл бол Лирачууд генийн инженерчлэлийн төгс мастерууд буюу бүтээгчид гэж бичсэн байдаг.
9-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/9.html
No comments:
Post a Comment