/Драконы гүрвэл төрөлтнүүд /
Альфа Дракончууд/ Драконы гүрвэл төрөлтнүүд/ (Альфа Драконис гарагийнхан). Хэдэн мянган жилийн өмнө Альфа Драконыг колончилсон эсвэл угаасаа тэндээс гаралтай гэж тооцогддог гүрвэл төрөлтнийг ийн нэрлэдэг. Эд нар Дэлхийг “дахин авах” нэртэй эзлэн түрэмгийллийн төлөвлөгөөг санаачилж, удирдаж байгаа голлох эзэд. Учир нь тэд хэдэн мянган жилийн өмнө дэлхийн эзэд байсан гэж өөрсдийгөө үздэг.
Энэ төрөлтнүүдийг Альфа Драконист колони байгуулсан гэж үздэг. Бүх гүрвэл төрөлтний нэгэн адил, эд нар ч бас өөрсдийгөө хэдэн мянган жилийн өмнө Дэлхийгээс гаралтай гэдэг бөгөөд энэ нь дэлхийг өөрийн болгож авах түрэмгийллээ үүгээрээ "зөвтгөдөг." Тэдний дэлхийг эзлэн авах төлөвлөгөө нь эхэндээ далд хэлбэрээр, дотор нь уусан шингэх маягаар явагдаж байсан бол одоо шууд эзлэн түрэмгийлэх горим руу шилжсэн. Учир нь “Боломжийн үүд хаалга” хаагдах гэж байна гэж тэд үзжээ. Хүн төрөлхтөний олон улсын нэгдэл нь нэг гарагийн удирдлагад шилжиж, эцэстээ хүн төрөлхтөн одод хоорондын нэг хүчин болох цаг ойртсонтой холбоотой. Тиймээс дракончууд тэр үүд хаалгыг нээлттэй байлгахын тулд дэвшилтэт технологи гарахад саад болж, Дэлхийнхэн бусад гарагийг колончлох явцыг удаашруулж, эцэст нь хүн ам, бохирдол, хоол хүнс, байгаль орчны бусад асуудлаа шийдэхэд саад хийхийг оролддог. Нэг ёсондоо ухамсрыг нь сэргээхгүй байхыг хичээдэг байна. Дэлхийнхэн дотроо “дайнч” зөн совинтой учраас дракончууд дэлхийнхнийг одод хоорондын нэгэн хүчин болгохыг хүсэхгүй байгаа.
Шелдан Нидле ба Галактикийн гэрлийн холбооны тухай унших бол эндээс
No comments:
Post a Comment