Адаг чуулган Андромеда галактик


Монголчуудын гарал үүслийн талаар маш гайхамшигтай материал оллоо. Гол хэсгийг нь товчлон оруулсан тул бүтэн орчуулгыг хэн нэгэн бусдадаа түгээх сайн өдөр ирэх буй за. Өөрсдийнхөө үүх түүхийг судлах тусам бидний түүх хэдэн зуун сая жилээр нэмэгдэж бидний судалгаа цаашдаа асар их үнэ цэнэтэй болох юм. За ингээд мэдээлэлдээ анхаарал аа хандуулна уу.
Хөх_Монгол-ыг Сириус буюу Хөхдэй Мэргэний дайчин төрөлтнүүдийн үр сад гэсэн мэдээлэл байдаг ч бидний өвөг дээдсийн эхлэл маш эртний угсаа гарвалтай байх боломжтой юм байна. Учир нь Хөх өвгөдийн хөх эрчим Адаг чуулганы хөх эрчимээс эхтэй гэнэ.
Юуны өмнө манай дэлхий, нарны аймаг, улмаар галактикт энергийн дэвшлийн үйл явцууд явагдаж байгаа гол учир шалтгаан нь Андромед галактиктай (Монгол нэр нь Адаг чуулган) энергиэрээ ижилсэж байж нэгэн энерги бүхий 2 галактик нэгдэн нэг том Одон ай болох агуу дэвшлийн энергид хүрэхээр тэмүүлж байгаатай холбоотой юм байна. Андромед бол Манай галактикаас хөгжлийн хувьд илүү тэргүүлсэн байдалтай байдаг байна. Тиймээс бид тэр өндөр эрчимтэй галактиктай нэгдэхийн тулд эрчим хэмжээстээ нэмэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг ойлгож байгаа байх.
Өөр бусад мэдээллүүдэд гэрлийн хотуудын талаар маш их бий. Гэтэл Шинэ Эриний хамгийн нандин гэрлийн хот Монголын газар нутаг дээр босох ажээ.
Андромедын анхдагч сүнснүүд Монголд бууж ирсэн гэх бөгөөд энэ цаг үеийн дэвшлийг бүтээлцэхээр энд сонгогдож Сириусын төрөлтнүүдтэй хамтарч олон ажлуудыг хийхээр бэлтгэж байгаа талаар бичжээ. Андромедууд цайвар цэнхэр, хөх арьстай төрөлтнүүд юм.
Энэхүү сайхан газар нутгийн шим мандлын ХАМГААЛАГЧ -ийн үүргийг гүйцэтгэхээр ирсэн оршнолууд гэнэ.
Адаг чуулганы тухай товчхон:
Адаг чуулганы галактик нь мушгиа хэлбэртэй, дэлхийгээс 2.5 сая гэрлийн жилийн зайд оршдог, манай Тэнгэрийн заадас галактикт хамгийн ойр орших галактик юм. Бусад нэр нь Мессье 31, М31, NGC224 гэх ба Монгол хэлэнд эртнээс Адаг Чуулган гэж нэрлэгдсэн байдаг.
Энэ галактик нь ойролцоох бүлгийн нийт 30 галактикаас хэмжээгээр хамгийн томд тооцогдох бөгөөд 2006 онд "Спитзер" дуранд ажиглагдсанаар 1 их наяд орчим одтой буюу Тэнгэрийн заадас галактикаас ойролцоогоор хоёр дахин олон одтой гэж тооцогдсон.
Тэнгэрийн заадас галактик нь ойролцоогоор 200-400 тэрбум оддоос тогтоно. Адаг чуулганыг энгийн нүдээр ажиглах боломжтой.
Орчуулсан Би Де Женж

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...