Тэнгэр шүтлэг буюу Бөө мөргөл нь Монголчуудын үндсэн шүтлэг бөгөөд сүүлд бий болсон шашин гэх ухагдахуунтай адилтган үзэх, мөн хольж хутгаж огт болохгүй бас болдог ч үгүй өөрийн гэсэн онцлогтой.
Шашнууд гэдэг нь тодорхой үүсгэн байгуулагчтай, дагаж мөрдөх судар номуудтай, тогтсон дэг жаягуудтай, өөр өөрсдийн сүм дуганууд, лам хуврагуудтай, өөрсдийн гэсэн итгэгчид шүтэгчтэй байдаг бол Тэнгэр шүтлэгт энэ бүхэн огт байдаггүй.
Шашин шүтэгсэд гэдэг нь өөрчлөгдөж хувирдаггүй тодорхой судар номыг залбиран уншиж, Бурхны дүр дүрслэлийг орлуулан хийсэн зураг баримлуудыг дээдлэн шүтэж нэг л хүчирхэг Далд хүчинд нийтээрээ итгэж, нэг л зүйлийг олон талаас нь нийтээрээ зэрэг хардаг мөртлөө шүтдэг шашнаа даган хуваагдсан бүлэг хүмүүс байдаг бол Тэнгэр шүтлэгтэн гэдэг нь заавал хэн нэгнээр дамжуулан далд ертөнцтэй харьцах шаардлагагүй хүмүүс буюу өөрсдөд нь өвлөгдөн ирсэн дотоод холбоо болох далд ухамсраараа Оршихуйн хүчинтэй таацан амьдарч байдаг хүмүүс гэсэн үг юм.
Илүү дэлгэрүүлж уншихыг хүсвэл Хүн буюу бид номноос уншаарай.
8-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/8_27.html
No comments:
Post a Comment