Бид өөрсдийн хэрэгцээт бүхий л зүйлсийг бүтээж, бий болгож сурсан бөгөөд тохь тухтай амьдарч хөгжих бололцоогоор бараг бүрэн хангагдсан ч дотоод ухамсар буюу хүний үндсэн төлөвийг бий болгогч “Сүнс”ээ хөгжүүлэх тал дээр бол харин хангалтгүй түвшинд байгаа юм. Уг нь бол оюуны төлөвшил л хүн төрлөхтөн бидний цаашдын хөгжлийн гол суурь эх үндэс болох учиртай.
Та ганцаараа ч бай хэсэг бүлгээрээ ч бай чадлаараа өөрсдийнхөө тархи оюуныг цэвэрлэн элдэв муу сүнснүүдийн нөлөөнд автахгүй байж сурах, эсвэл үүнд суралцахыг хичээн амьдрах нь оюуны төлөвшилийн нэгэн хэлбэр бөгөөд үүний тулд Язгуур сүнсээ сэрээн түүний тусламж дэмжлэгийг олж авах нь нэн чухал хэрэг билээ.
Бүхий л шашнуудын судар номнуудад ойлгоход хэцүү элдэв ухагдахуунууд гэгээрлүүдийн тухай, тэнд хүрэх арга замуудын тухай бичигдсэн тодорхой хэсгүүд байдаг ба үүнийг нь энгийн үгээр тайлбарлан утгачилбал оюуны төлөвшилийн тухай л хэлсэн байдаг.
Миний буурлуудын надад ойлгуулснаар бол дундаж оюуны чадавхитай энгийн хүн, миний хэмжээнд буюу энэ номны хэмжээнд ил болон далд ертөнцийн уялдаа холбоо, утга учрыг нь мэдсэн бас хамгийн гол нь “Мэдэрсэн” байхад л өөрийгөө ухаарсан хүн бүр ГЭГЭЭРСЭН хүн гэж үзэж болно.
Илүү дэлгэрүүлж уншиж мэдэхийг хүсвэл энэхүү гайхамшигтай номыг авч уншаарай.
9-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/9_27.html
No comments:
Post a Comment