Бидний ихэнх нь дэлхий дээр ингэж л ирдэг байх.
- Чи дэлхий дээр төрөл авмаар байгаадаа итгэлтэй байна уу?- Чамд тааралдах сорилтуудын тухай чи мэдэж байгаа юу?
- Би энэ гаригт хэзээ ч байж үзээгүй болохоор “ айдас”, “зовиур”, “ ганцаардал”, “ уйтгар гуниг” гэх ойлголтууд ямар утгатай болохыг сайн мэдэхгүй. Магад намайг хамгийн зовоож байгаа нь “үхэл” гэх ойлголт байна...Би мөнхөд оршихоо болино гэх санааг ойлгохгүй байна, энэ бол боломжгүй. Гэхдээ хүмүүс тэгж итгэдэг.Гэсэн хэдий ч миний сүнс доош бууж, тэр бүхэнтэй тохиолдож, өөрийн гэрлээ аваачин, өөрийн байх биеэр ухамсрыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулмаар байна.- Чи тэнд очоод өөрийн физик биеэр хязгаарлагдах үедээ өөрөөсөө “БИ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ” гэж асуугаарай.Чи ойлгох болно.Чи энэ хязгаарлагдмал нягтралын ухамсрын төлөвтэй тохиолдох нь ямар утгатай болохыг төсөөлж ч чадахгүй.- Би сорилтуудыг хүлээж авах болно.- Тэгэхлээр энэ бол чиний хүсэл. Би гурав хэмжээстийн ертөнцөд хийх чиний аян замд зөвхөн сайн сайхнийг хүсэж чадах байна. Гэхдээ бид энэ хэмжээстээс чамтай хамт байж, чамайг харж, хөтлөх болно гэдгийг сануулмаар байна. Хэрвээ чи ЗҮРХ СЭТГЭЛЭЭ дэлгэн нээж чадах аваас (энэ бол амаргүй зорилт) бидний тэмдэг дохиог сонсож, харж, ойлгож чадах болно.- Тэгвэл зүрх сэтгэлээ нээхэд хамгийн сайн арга юу бол?- Түүнд анхаарал тавь. Түүний ДОТООД ДУУ ХООЛОЙГ СОНС. Чиний хүслээр болоогүй дэлхий дээрх юмсын итгэл үнэмшил болон үгүйсгэл, эсэргүүцлүүдийг явуулж, тэднээс ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛЖ бай. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР... зөвхөн тэр маягаар чи бусдыг хүлээн зөвшөөрч, тэдний хичээлийг хүндэтгэж чадна. Энэ хүлээн зөвшөөрлийн ачаар л чамд амар амгалан, ХАЙР үзэгдэж, чамайг бидэнтэй цаанаас нь холбох болно,- За би түүнийг санаж байх болно- Үгүй дээ найз минь. Чи түүнийг санахгүй, энэ бол дүрэм.- Чиний физик бие өсөж томроод насанд хүрэх тусам хууль дүрэм, гажуудал, сөрөг итгэл үнэмшлүүдээр аль хэдийн бохирдсон байх болно гэдгийг санаж яв. Түүний сүнсний гэрэл үйл ойлголцол, үл итгэлцэл, айдсын харанхуйгаар дамжин үзэгдэх болно. Өөрийн хайртай бүхэнд итгэх итгэлээр чи түүнд хүрэх чадвартай байх болно гэж бид итгэж байна.- Тэр юу вэ?- Энэ бол чиний одоогийн ээжийн сав. Энэ дотор чиний харж байгаа мөчтэй жижигхэн үр хөврөл бол чиний төрөл авах физик бие юм.- Замдаа сайн яваарай оддын сүнс миньОрчуулсан Д.ЭнхжаргалТа энэ дэлхийд сүнсний ямар хөтөлбөртэй ирсэн бэ? Эндээс дэлгэрүүлж уншаарай
https://michid-7.blogspot.com/2023/03/blog-post_7.html
No comments:
Post a Comment