Плейяд 7 -гийн Дээд Зөвлөл


Дэлхий дээр анх хөл тавихаас өмнө тэр бол чиний үүрэг даалгавар гэдгийг ойлгосон байдаг.
Дэлхий бол галактик дахь маш онцгой газар, бүх ухамсрын төлөө тусгай даалгавраар явж байгаа гэдгээ чи ойлгож ухамсарласан.
Энэ бүх туршлагуудыг чиний явж болох хамгийн боломжит сорилт гэж харсан байдаг. Тэнд зарим нэг харанхуй үеүүд, бага зэрэг зовиур шаналал, багаас ч их зовлон бэрхшээлүүд байх болно гэдгийг чи мэдэж байсан, тэгээд яг түүн дээр алхах нь зөвхөн чамд зориулагдсан газар байна гэдгийг шийдсэн.
Гариг дэлхий дээрх одоогийн амьдралын эргэлтээ эхлүүлэхдээ хэр хол өсч тэлэх чадвартайгаа ухаарч байсан. Мөн галактикийн бусад гаригтай адилгүй, дэлхий гариг дээр байх нь шагнал гэдгийг ойлгож байсан. Тэгэхлээр, чиний зовлон бэрхшээл үнэ цэнэтэйг мэдэрнэ. Одоогийн байгаа газраас түүнийг магад мэдрэхгүй ч чиний Дээд сүнс болон Дээд Би - гийн түвшинд түүнийг мэдэрдэг гэдгийг бид батална.
Энэ аян замын чиний дараагийн үүрэг бол цоо шинэ дэлхийн туршлагыг өөртөө болон бүх ирээдүй хойч үедээ зориулан бүтээх явдал бөгөөд тэдгээр туршлагууд нь сорилт биш байх болно. Дараагийн даалгавар бол хязгааргүй баяр баясгалан, нөхцөл болзолгүй хайрыг бүтээх тухайд юм. Чиний ийм хол ирсэн байгаагийн зорилго нь гүн харанхуйгаас баяр жаргалын оргил рүү шилжих нь ямар болохыг мэдрэхийн тулд юм.
Одоо шинэ үүргээ хэзээ авч явахаар шийдэх нь чамаас хамаарна. 3 хэмжээст тоглоомын дүрмээр хэр удаан тоглож, 5 хэмжээст ойлголт, 5 хэмжээст давтамж, 5 хэмжээстийн бодит байдлын туршлагуудыг хэзээ хүлээж авах нь Чамаас хамаарна. Та нараас олон хүмүүс бэлэн болсноо мэдэрч байгааг бид мэднэ, та нарыг бэлэн гэдгийг бид бас хэлж байна. Энэ бол зүрх сэтгэлээ нээж, зүрх сэтгэлээр хөтлөгдөх боломж өөртөө олгож , энэ хүртэл суралцсан гэж бодож байгаа бүх зүйлээ мартах зуурт тохиолдох юм.

Орчуулсан Д. Энхжаргал
Сорилтын тухай унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_2.html


No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...