28-р хэсэг
Биднийг төрөхөөс өмнө сүнсний гэр бүлээс маань “ чи энэ удаагын амьдралд юу суралцмаар байна? гэх нэг асуулт тавигддаг. Бид хариулснаар бидний хооронд сүнсний гэрээ хийгддэг байна. Хэрэв бид Тэсвэр тэвчээрийг суралцах хэрэгтэй бол Зэн мастеруудаар хүрээлэгдэх шаардлагагүй. Харин голдуу ойр дотны ах дүүс гэх мэт бидний тэсвэр тэвчээрийг туйлд нь хүргэх хүмүүсээр хүрээлүүлнэ. Хэрэв бид Хайранд суралцах хэрэгтэй бол үзэн ядалтыг бидэнд харуулна. Ямар ч хичээл суралцах байсан түүнийг эсрэгээр нь авчирдаг. Жишээ нь: Өөртөө итгэлтэй байхыг сонгосон бол, найз нөхдийн дүрээр хувиран бидэн дээр ирдэг. Тиймээс бүх сүнсний гэрээ энэ энгийн зарчим дээр үндэслэгддэг. Харин нэгэнт алхан орсон хойно өөрсдийн төлөө баттай зогсохоос өөр сонголт байдаггүй. Өөрийн хөгжил бол гүн бэрхшээлтэй үйл явц бөгөөд байнга өнгөлөгдөж байхыг шаарддаг. Яг л алмазыг гялалзуулахын тулд давтан давтан өнгөлдөг хэдий ч мөн чанар нь огт өөрчлөгддөггүйтэй адил. Бидэнд 2 төрлийн бэрхшээл байдаг. Нэг нь суралцах бэрхшээл, нөгөө нь хүчилсэн бэрхшээл (зайлшгүй туулах туршлага юмуу зовлонг хэлсэн) байна. Сүүлийнх нь хүн байх өсөлт хөгжилд багахан үйлчилдэг бол эхний Суралцах нь хамгийн чухал үүрэгтэй байдаг байна. Ертөнцөөс бидэнд үзүүлдэг арга зам бол өндөр хэмжээний амжилтад хүрэхийн тулд дадлага, сургуулилтаас гадна, өсөлт хөгжлийн эхний алхам болох “тэнцвэр”-ээс бут цохигдох арга зам байдаг. Бид хэр их зүйл суралцахаар сонгосон байна хувь тэнцүүлэх үүднээс “Х” төвөөс тэр хэмжээгээр алслагддаг байна. Бид төвдөө буцахад суралцан, өсөлт хөгжлөөр дамжин гэртээ авчрах ёстой багаж зэвсгийн хамт буцаж очдог. Тэнцвэрт эргэн очихын нэг тал өсөлт хөгжлөөр дамжин илэрхийлэгддэг. Ертөнц өөрийн хязгааргүй хайрын хүрээнд бидэнд хичээлүүдийг илгээсээр байдаг аж. Хүлээж авахад хамгийн гачлантай үнэн бол “ Пөөх, чи асуудлаа даваад хичээлээ сурчихсан уу? Баяр хүргэе, за тэгвэл чамд шагнал болгоод дахин нэг асуудал өгье” гэх үнэн юм. Та хэрэв ертөнцөд Халууныг дааж чаднаа гэж харуулбал амьдрал илүү халуун болдог. Энэ бол бидний суралцах замд байдаг хүндрэлтэй талуудын нэг мөн боловч тэр сургамжуудаас олсон Өсөлт дэвшилд хамгийн сайхан нь байдаг юм.
Энд санах ёстой нэг гол зүйл байна. Тэр бол эдгээр хичээлүүдийг бидэнд заахаар ирсэн найз нөхөд юм. Бидний сүнсний нөхөд биднийг өвтгөж, биднээс урваж суралцах боломжуудыг бидэнд олгодог.
Эдгээр туршлагуудыг бодит мэт санагдуулахын тулд Марталт гэх голыг (төрөлтийг хэлэв) туулахад бид найз нөхдөө мартчихдаг. Тиймээс зөв гэхээсээ илүүтэй аз жаргалтай байхыг хүсвэл тэд таныг хайрладаг гэж дүр эсгэж байх нь таны харах өнцөг, үзэх үзлийг өөрчлөх нь тодорхой.
Орчуулсан Д. Энхжаргал
“Плейяд 7 -гийн Дээд Зөвлөл”-ийн тухай унших бол эндээс
No comments:
Post a Comment