Эрдэмтэд дэлхийтэй ямар нэгэн параллель ертөнц байдаг талаар хоорондоо санал зөрөлдөг хэдий ч зарим эрдэмтэд параллель ертөнцийг нотлохын тулд физикийн шинэ хууль олсон цагт зэргэлдээ ертөнц байдгийг нотолж чадна гэдэгт итгэлтэй байдаг байна. Учир Физикийн ШУ маань хөгжсөөр Онолын физикээс Метафизик, квантфизик гэх мэт маш олон төрлийн шинэ хуулиудыг нээж амьдралд хэрэглэж байгаа.
Ингээд зайран ахын онгод бидэнд юу ойлгох ёстойг юу хэлэх гэсэн санааг ухаж ойлгохыг хичээцгээе.
Би Өвөрхангайн Нарийн тээл, Өшигийн нуруунд хаваржиж буй аавдаа туслахаар 2000онд хөдөө очивоо.
Тэр хавар харын зуд гээч болж мал их үхээд хүнд байлаа. Хонь ногоо идэхээр жалга болгоноор тараад дийлдэхгүй байсан тул аавтайгаа 2-уулаа хонинд явж байтал хэсэг хонь цаад жалга руу гүйгээд л орж байх юм. Аав нь гаргаад ирье чи сууж амарч бай гээд аав хониний цаагуур явган явлаа. Гэтэл миний ард морин төвөргөөн сонсогдож эргэж хартал хөлс болсон хилэн хар морьтой улаан дээлтэй намхавтар өвгөн тулж ирээд буулаа шүү. Хахир хавар юунд яардаг байнаа гэж хөлс болсон морийг нь хараад бодож амжив. Тэр өвгөн гар сунгаж алив хүү минь золгоё гээд золгож намайг үнссэн. Тэгээд аав нь хаана байна гэж асуув. Би аав жалгаас хонио гаргаж байгаа гэтэл очоод уулзья гээд мордоод аавын зүг давхив. Урьд нь зүс үзээгүй танихгүй өвөө байнадаа гэж бодоод явсан зүг рүү нь харж байтал хонио туугаад аав ганцаараа гараад ирсэн. Наанаас нь би алхаж очоод саяын өвөө таньтай уулзав уу би танихгүй юм гэтэл.
Аав ихэд гайхаж хүн ирээгүй ээ энэ барааны газар хаашаа одов гэж хүү минь чи зүгээр үү гэж сэжиглэнгүй хараад байв. Таныг асуусан гэтэл Аав энэ хавьд настай хүн надаас өөр байхгүй дээ. 2 айл ойрхон хачин юмаа гэж билээ. Дараад нь сураад сураг гараагүй. Аав бүр сүүлд нь ингэж хэлж билээ. Тэр үед аав нь жалганаас хонио туугаад гараад иртэл миний хүүгийн бараа нь харагдаж байсан, чи босоод зогсчихсон тойрч эргэлдээд байсан. Хий юм харж дээ янз нь. Манай энд Буга Хайрхан гээд догшин газар байдаг гэж ярьж билээ. 6 жилийн дараагаас энэ хайрхан уулыг би тахьдаг болсон доо. Одоо бодоход уулын савдаг байсан байхаа гэж бид ярилцдаг юм. Би 50 хол гарч аав 80 наслаад Мөнх тэнгэртээ буцсан даа.
Анхны тохиолдол.
Энэ явдал 1990 онд болсон бөгөөд би тэр үед эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байсан юм. Үйлдвэрийн ноос оруулах конвёр дээр 3-уулаа ажиллаж байсан юм. Төв аймгийн Баяндэлгэр сумын бамбгар эсгий гутал хийдэг газар хөдөөний хэсэг хүмүүс ноосоо сэмлүүлэх гэж ирлээ. Тэд ахарын ноосоор хийдэг байтал уртын ноос андуураад аваад ирж. Дүү нэг аргалаач буцаад явна гэхэд хэцүү байна гэлээ шүү.
Хамт ажилдаг надаас 2 ах Мөнхбазар гэдэг залуутайгаа ярьж бгаад 150кг уртын ноосыг тийм кг ахарын ноосоор солиод өгсөн. Тэд их баярлаж боодог айргаар дайлаад л хөл боллоо. Ноос ялгаж байсан Бор эгчийг дуудаад хамт идэж айрагнаас нь уулаа. Тэр эгч одоо 70 гаран настай байгаа. Гэтэл тэд 34 төгрөг бид 3т шагнал гэж өглөө. Одоогийнхоор бол авилга л даа.
Ажил ч дуусав. 4 цаг болоод хувцас солих өрөөнд ороод ажлын хувцсаа тайлж байх зуур нөгөө залуу Мөнх базар маань 34 төгрөгөө надруу сарвайж, үүнийг авч бай. Чи ямар архи тамхинаас өгнө гэх биш, хадгалчих маргааш пиво авч ууцгаая гээд сунгасан гар дахь мөнгөө над өгсөн. Түүнийг нь би авах гээд гараа сунгахдаа, алга болчихвол та яах юм бэ? гэж хэлсэн. Мөөгий ах, за солиор гээл гар дээр тавьтал доош унасан. Хүүе гээл бид 2 зэрэг уулга алдаад тонгойсон, мөнгө ч цаг хугацааг удаашруулсан мэт удаан унаж байснаа газар хүрэлгүй алга болсон.
Бас Бор эгч хажуугаас харж байсан. Ямар хачин юм болвоо гээл дуу алдсан. Мөнгийг 3-уулаа хайгаад олоогүй, гарч ирээчгүй. Цалин буусны дараа нь би 34 төгрөгөө төлсөн. Тэр үед 34 төгрөгөөр авдар пиво авдаг байсан. Бор эгч одоо хүртэл хачин шүү гээл ярьдаг юмдаа. 3 хүн зэрэг харж байсан ч учрыг нь олж тайлж чадаагүй.
2020 он 1сарын дунд үед цагаан сарын бараа зарж байсан үе л дээ.
Агуулахаас бараа авахаар 2ш цэнхэр гялгар тор халаасандаа хийгээд орсон. Өрөөний голд байгаа сандал дээр 2 тороо гаргаж нэгийг нь дөрвөлжин эвхээстэй чигээр нь тавьж, нөгөөг нь аваад бараагаар дүүргэж тавьчихаад эргэж хараад нөгөөхөө авах гэтэл алга болчихсон байх юм. Хайгаад олсонгүй… Гэнэт нөгөө дагаж явдаг хий биетэй нөхдүүд авчихаж гэж бодоод маш их уур хүрлээ шүү.
Та нар миний хажууд байгаа бол мэдэж ав би та нараас болж галзуу солиотой гэж эхнэрт загнуулж энэ насыг туулж байна.
Ингэлээ гэж юу хожсон юм бэ?
Амьдрах гэж насаараа зүтгэж наймаа хийлээ. Та нарын нэмэр тус хаана байна. Би ядарч цөхөрч бна. Нэмэр болж чадахгүй юм бол битгий саад бол тэгж ярьвал наад гялгар уут чинь хог, газрын дор 100 жил хэвтсэн ч далд орохгүй, та нарт хэрэггүй хог. Би бараа хийх сав алга гаргаад ир гээл хашигчиж гарлаа.
Гэтэл кордиороор хөлийн чимээ гарч эрэгтэй дүү маань ороод ирлээ. Үгүй та чинь юу болж бнаа. Хажуугийн худалдааны төврүү орох гээд явж байсан чинь агуулах чинь онгорхой байхаар нь ойртоод ирсэн чинь, та хүнтэй хэрэлдээд байхаар нь гадаа хүлээж нэлээд удаад тэссэнгүй гайхаад орж ирлээ. Ганцаараа хашигчиж орилоод юу болж байнаа гэвээ. Болсон явдлаа хэлээд энэ сандал дээр тороо тавьсан, авчих шиг боллоо гэж ярьтал. Дүү үнэн үү алга л байна даа. Ах минь олон жил зүтгээд ядараад байгаа байхаа та бараа зөөх бол надад хэлж бай. Ер нь та хөдөө явж сайхан тайван амраад ирвэл яана вэ? Гээд надад итгэхгүй, ядарснаасаа болоод намайг солиорч байх шиг бна даа гэж бодчихшиг боллоо. Тэгсэнээ нөгөө бараатай торыг минь бариад одоо гадаа харанхуй болж байна. Өглөө би уут авчираад танд аваачаад өгье, гээд агуулах цоожилж түлхүүрыг минь аваад намайг гэрт нэг тортой бараатай минь оруулж өгөөд явахдаа...
Та тайван сайхан унтаж амраад өглөө яаралгүй ажилдаа очоорой гээд явлаа. Маргааш өглөө 9цаг өнгөрч байтал утас дуугарч нөгөө дүү маань залгаж байнаа.
Утсаа автал ах минь би танай агуулахад байнаа. Танд итгэхгүй байсанд уучилаарай. Нөгөө яриад байсан торыг чинь сандал дээр гаргаад тавьсан байна. Эвхээтэй чигээрээ байна. Та бид 2 харахгүй байна гэж байхгүй, өрөөний голд сандал дээр шүү. Аа мөнч гайхмаар юмаа аймаарч юм шиг гэсэн шүү. Гаргаад тавчихсан байхыг бодход зэргэлдээ ертөнц үнэхээр бна шүү. Бид л нууцад нэвтэрч чадахгүй байна даа гэж бодов.
Дашрамд хэлхэд сүнслэг ухамсарын хэлбэлзэл тодорхой түвшинд хүрсний дараа зэрэгцээ ертөнцийхөн харагдаж эхэлдэг байна. Үүнд Бясалгаачид, бөө нар, өөрийгөө хөгжүүлж чадсан хэнд ч боломжтой юм.
Заримдаа тэд хүмүүс бидний юмыг нууж нааддаг нь өөрсдийгөө илүү их хөгжүүлээсэй гэсэн мессеж өгөх гэсэн зорилготой байхыг үгүйсгэхгүй.
2-р хэсгийг унших бол https://www.facebook.com/groups/296329457158324/permalink/2047158405408745/
No comments:
Post a Comment