Урьд нь онгод тэнгэртэй уулзаж, авсан мэдээллээ оруулсан бол энэ удаа бөө болоод олон жил болсон туршлагатай зайран ахтай хууч хөөрсөн талаар энд сийрүүлэе. Саяхан хэд хоногийн өмнө бөө ах дуудаж байна. Чамд хэлэх хэдэн сайхан мэдээлэл байгаа. Ойрд ахад нь сонин зүйлүүд тохиолдоод байна.
Чи харь гариг судалдаг бүлэг дээрээ надад тохиолдсон бодит нотолгоотой баримтын талаар оруулж болно шүү гэж санал зөвлөмжийн дундуур хэлэв.
Цаг зав бага байсан ч зав гаргаад очиж сонссон маань их чухал мэдээлэл байсныг сүүлд ойлгосон билээ.
Бөө нар харь гаргийн хүмүүстэй ямар холбоотой бэ гэхээр 1. Бөө нар трансд орсныхоо дараа өөрийнхөө биед харь гаригт байгаа өөрийн төрлийн ухаалаг настануудыг буулгаад бусадтай телепатаар харьцаж алс хязгааргүйд байгаа харийхнаас хэрэгтэй мэдээллээ цуглуулдаг. (Монголчууд Хөхдэй мэргэн од буюу Сириус одноос гарвалтай гэдэг)
2. Харийхантай уулзаж мэдээлэл солилцдог тул мэдэхгүй чадахгүй асуудал гэж бараг байхгүй гэж үздэг. Дээр үед Дархадын нисдэг 7 бөө гэж их алдартай байсан.
ШУ –ны одоогийн түвшинд тайлбарлах боломжгүй телепорт, телекинез буюу эд зүйлийг агаарт хөөргөх, астрал аялал болон хэмжээст хооронд аялж олж авсан мэдээллээрээ асуудлыг зөвөөр шийдэхэд тусалдаг. Анагаах ухааны эмчилгээгүй гэсэн оноштой үхлээ хүлээж байсан олон хүнийг эдгээж эмч нарыг гайхшралд оруулж байсан гээд маш олон бодит жишээ байгаагаас сонсож тэмдэглэж авсан гол мэдээллийнхээ талаар та бүхэндээ хуваалцая.
Жич:Тэд тэнгэрийн тааллаар бүхнийг чадна.
2006 он, Наадмын өмнөхөн байсан юм...бас л ажил дээрээ сууж байтал Гоёл компани захирал М миний ард тавиур дээр байсан түрүүвч үзээд Prada -гийн алтан шаргал түрүүвчийг эхнэртээ авахаар сонгож маргааш авахаар тохироод эргүүлэн тавиур дээр тавихдаа тэр түрүүвчийг доош унагасан. Үүнийг хараад би алга болчих бий дээ гэж гэнэт бодож амжсан. Гэтэл унаж буй түрүүвчийн хурд удааширч түрүүвч доош газар уналгүй алга болсон билээ... Энэ явдалыг бид хоёр хоёул зэрэг харсан.
Тэр үед маш их хайсан ч олоогүй. Тэр залуу эвгүй байдалд орохгүйн тулд өөрийгөө нэгжиж үзүүлсэн.
Үүнээс хойш 3 цаг орчимын дараа дэлгүүрээ хаах цаг болж хаасан. Өглөө 10 цагийн үед ажилдаа ирэхэд өнөөх залуу надаас түрүүлээд ирсэн байсан. Тэгээд тэр шөнө түүний нойр хүрээгүй санаа зовж хонсоноо яриад аваагүй ч гэсэн төлбөрөө төлөхөөр ирсэн байсан.
Гэтэл нөгөө түрүүвч шилэн павилооны голд хэвтэж байдаг байгаа. Та бид хоёр энийг харахгуй байна гэж байхгуй дээ хэмээн гайхаад л байсан.
Хаалгаа түлхүүрдэж онгойлгоод нөгөөх түрүүвчийг шүүрэн автал түрүүвчний гадна тал хуучирч муудсан байсан болохоор бүр гайхаж дотор талыг нээж харсан чинь цоо шинэ буюу ярьлик цаас парлонтойгоо байж байх нь тэр.
Хоногийн дотор тэгж хуучирч мөн хоёр хүний нүдэн дээр ингэж алга болсон үйл явдалыг өдий хүртэл тайлж чадаагүй л байна да ах нь гээд хэлсэн.
Дүгнэлт:
Физик бие эрхтэнээр хардаг мэдэрдэг бүх мэдрэмж олон хэмжээстэд өөр учраас одооноос эхлээд биднийг ухамсар сэтгэхүйг бэлдэж эхлэх хичээл эхэлсэн бололтой
Хэмжээст хооронд аялж эд зүйлс дамжуулж болдог юм гэдгийг ойлгуулах гэсэн хэрэг байжээ. Учир нь бид 5Д хэмжээсрүү үнэхээр шилжих сонирхол хүсэлтэй юм бол бодол хүслээ удирдаж шунал, атаархал, тачаал гэх мэт хэт матерлист байдлыг дэмждэг сүнслэг байдлаас холдуулдаг эдгээр зан чанараа дарж сурахгүй бол хүссэнээ бодлоороо бүтээж болдог хэмжээстэд бид өөрсдийгөө хорлох бусдыг санаандгүй гэмтээх боломжтой гэдгийг ухааруулах бодлого байсан гэж дүгнэлтэнд хүрэв.
Үргэлжлэл бий.
Хөх Монголын талаар унших бол энд дараад уншаарай
3-р хэсгийг унших бол энд дараад ороорой https://www.facebook.com/groups/296329457158324/permalink/2048731731918079/
No comments:
Post a Comment