Олон хэмжээстээр чөлөөтэй аялсан нь 3-р хэсэг


Энэ удаад хүний ухамсарт гэрлэн биед хөтөч хийж олон хэмжээстээр чөлөөтэй аялуулан, зөвхөн харах ёстой зүйлүүдийг нь хэсэгчлэн харуулж харанхуйд аялаж байгаа нь ШУ -ны хэллэгээр клиник үхлийг мэдэрсэнтэй адилхан мэдрэмж процесс болж байгааг та унших болно. Бөө хүмүүс харийхантай ямар ч холбоогүй гэсэн хэдэн сэтгэгдэл бичсэн байсан. Тайлбар нь; Бөө нарын холбогдоод байгаа онгод тэнгэр гэдэг чинь газар доор биш зэргэлдээ ертөнц биш тэнгэрт байдаг талаар олон бөөгийн тамлага дотор байдгийг та анзаарсан байх. Тиймдээ ч 99 тэнгэрийн дуудлага дууддаг. Тэнгэрт байнаа гэдэг чинь бидний ойлголтоор харь ертөнцийн нэгэн гариг дээр байдаг л гэсэн үг учраас харийхантай яах аргагүй холбогдож байгаа юм.
За ингээд гол сэдэвтээ орьё
2019он 8 сарын 23 өдрийн 12 цаг 50 минутаас 55 минутын хооронд эл явдал тохиолдсон.
Сургуулийн хүүхдийн цүнх зарж байсан чинь эхнэр зарим цүнх дууссан тул чи агуулах ороод аваад ир гэлээ. Авах цүнхнүүднийхээ зургийг мартахгүйн тулд утасныхаа камераар аваад агуулах явсан юм. Гэтэл гэнэт харанхуй хонгилд гүйж явсан.
Миний биенд цус харвалт өгч байгаа юм шиг мэдрэмж төрөөд баруун гараар нүдээ дартал
цаашаа сандараад дахин гүйж явна. Дээр тооно мэт дугүй гэрэл харагдаж тэр гэрлийн зүг даган гүйсэн. Учир нь дээрх гэрэлнээс өөр юу ч харагдахгүй хаа сайгүй харанхуй байсан болохоор нэг л эвгүй мэдрэмж төрж байв. Тэр үед нэг найз минь бурхан болох гээд хүнд өвчинтэйгээ тэмцэж байсан бөгөөд би амь гуйж бөөлсөн байсан нь санаанд орлоо. Түүнийг маань авахаар гай ирлээ гэж бодоод нэрийг нь дуудаж хэлээд тэнгэрт очих болоогүй байгаа, орхиорой гэж орилоод гүйснээ сайн санадаг. Гэтэл гурвалжин хэнгэрэг гарч ирээд тал таглаад буцаад орчихсон.
Тэнгэр үү дээ гэж бодтол ногоон тал дээр гараад ирсэн. Миний ард өндөр хөх уул байсан ба урдуур нь тойроод шил дээр нь гараад иртэл хөх дээлтэй өвгөн сууж байх юм. Мэнд мэдээд гэртээ уриад орж цай уугаад яв гэлээ.
Гэрт нь ортол хижээл насны ногоон дээлтэй эмэгтэй улаан бөөртэй цагаан шаазан аяганд цай барьлаа.
Сайн ажаад харсан чинь хурган нудрага эргүүлсэн байхаар нь гайхаад гадаа зун байсан хачин юмаа гэж бодсон чинь чи ирэлгүй 3 жил болжээ гэсэн. Өө одоо удахгүй дээ гэж хэлсэнээ сансаж байна. Суудлаа засаж суу гэж дуу гарахаар нь хөлөө өргөх гэтэл аягатай цай маань цалигах мэт хачин мэдрэмж төрөх шиг болтол би буцаад агуулахдаа яг зогсоод байсан байрандаа нэг алхам ч холдоогүй зогсож байх юм. Хол газар гүйсэн юм шиг хар хөлс маань цутгаад ямар ч тамиргүй болсон байсан.
Тайвширтлаа гадаа сууж байгаад лангуун дээрээ очтол таний царай чинь хачин болчихож зүгээр үү гээд л хүмүүс гайхаад байсан. Тэнд зогсож байсан охиндоо болсон явдлаа хэлээд бие муу байна гээд гэрлүүгээ явсан.
Дараа нь Онгодоо буулгаад асуусан чинь улаачийг дагуулж үүрийн цолмон одонд аваачсан юм . Одоо тавиландаа итгэх байхаа гэсэн.
Ийм хурдан туулж барах уу гэтэл хүн амьсгаа татаад гаргахад замбуу тивийг тойрсон байдаг гээд та нар залбирч чадвал дэргэд чинь би (бодлын хурдаар) ирж амжина гээд онгод тэнгэр айлдсан.
Та хаана нь байдаг вэ гэж манай хүн асуухад эндээс үүрийн цолмон хүрэх зай шиг цааш яваад байгаа гэж хариулсан. Тэгэхээр онгод тэнгэрүүд аль нэгэн од юм уу гариг дээр байдаг нь тодорхой болж байна. Хүний ухамсарт энерги буюу сүнс нь дээд тэнгэрт харьяалагдаж байгаад аав ээжийгээ сонгосныхоо дараа дэлхий дээр ирж даалгавар биелүүлж туршлага хуримтлуулахаар төрдөг гэж Астрал аялал номонд бичсэн байдаг. Хүн хэрэв үхвэл харанхүй замаар яаж явдгийг надад үзүүлсэн нь найзыг маань саадгүй очиход тус болсон байх гэж боддог.
Гэрэл дагаж яваарай харанхуй замаар төөрөх бий гээд аминчлан захисансан. Ямар ч байсан амжиж захисан. Удалгүй нөгөө найз минь бурхан болсон.Миний замаар яваад гэртээ очсон байх гэж одоо болтол боддог доо.
Дашрамд хэлхэд Сугар гаригийг Монголчууд Үүрийн цолмон буюу Үдшийн гялаан ч гэдэг. Үүрийн цолмон од нь дэлхийгээс 40 сая км хол.
Үргэлжлэл бий.
Ухамсарт гэрлэн бөмбөлөгний талаар унших бол энд дараад орно уу https://www.facebook.com/groups/296329457158324/permalink/2076478642476721/

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...