Тэдгээр нь янз бүрийн өнгө, хэмжээ, бие даасан ухамсартай. Учир нь харагдахыг хүссэн хүндээ энгийн нүдэнд харагдахаар өөрийгөө ил болгодог ба чухал цаг үеүүдэд гарч ирэн хүссэн хариуг нь өгч зааж чиглүүлж тусалж чаддаг гэнэ.
TheOrbWhisperer.com сайтыг үндэслэгч Виржиниа Хуммелийн хэлснээр:
“Орбуудын гэрлийн өнцгүүд нь хэт ягаан, рентген, гамма туяа зэргийг багтаасан гэрлийн өнгөнүүдээс бүрддэг. Одоогийн байдлаар физик шинж чанараар нь харьцуулсан хоёр өөр шинжлэх ухааны онол байдаг. 1-Нарийн энерги өөрөөр хэлбэл Чи, Прана ба Амьдралын хүч, 2-Плазм
Эртний судар бичиг, эртний урлагийн бүтээлүүд дээр элбэг туурвиж бүтээн үлдээсэн байдаг бөгөөд эдгээр гэрлийн бөмбөлгийг маш олон хувилбараар нэрлэсэн байдаг. Жишээ нь:
Cэтгэл / ухамсрын энерги, сахиусан тэнгэрүүд, сүнснүүд, гэрлийн долгион, энерги, бодлын хэлбэр, хэмжээст хоорондын оршихуй, харь гаригийнхан, тоос шороо, чийг, агаар мандлын бохирдол, эсвэл линзэнд ойсон гэрэл гэх мэт.
Эдгээр гэрлэн ухамсрууд нь бидний гуравдахь хэмжээсээс давсан амьдралын оршин тогтнох боломжтой юм гэдгийг үзүүлсэн хамгийн боломжтой баримт юм.
Нэр хүндтэй судлаачид
No comments:
Post a Comment