Болор гавал


Үхлийн бурхад нэртэй 13 ширхэг болор хохимой энэ ертөнцийн хэрэгтэй гэсэн газраа хатуу чанд хадгалагдаж байдаг гэнэ.Эрдэмтэд одоогоор Үхлийн бурхад болох болор гавлуудыг Америк, Мексик, Франц, Монгол, Төвд гэсэн Ази, Америк, Европын хэд хэдэн улсын музей болон архив, хувь хүнд хадгалагдаж байдгийг олж тогтоосон гэх баримт бий.
  • Орчин үеийн хамгийн сайн өсгөгч дурангийн тусламжтайгаар хэний ч санаанд багтамгүй уран гоё хийсэн эдгээр болор хохимой нь хүний гараар бүтээгдээгүй гэдгийг сонссон хүн бүхний сонирхлыг маш их татдаг байна. Мөн гэрлийн маш сайн хугарлуудыг гаргах линз, призм ч дээрх дүгнэлтийг баталдаг бөгөөд анхны хүн суурьшихаас ч өмнө бүтээгдсэн болох нь хачирхалтай. Мөн болор хохимой олдсон газраас ийм өндөр чанар бүхий уулын болор хэзээ ч олдож байгаагүй байна.Хамгийн том нь 13 кг жинтэй,125,4х203.4 мм байсаннь физикийн шинжлэх ухаанд урьд өмнө нь таарч байгаагүй цэвэр болроос бүрдсэн олдвор гэдгийг тогтоож мөн хамгийн хатуу талст гэж үзлээ. Яг ийм болроор толгой хийх нь битгий хэл бөгжний жижиг чимэглэл хийхэд л хагарчих гээд байдаг тухай урлаачид өгүүлцгээжээ.1943 онд Бразилийн нэгэн музейд бүлэг хулгайч нэвтрээд баригдсан бөгөөд тэд болор хохимойг хулгайлахаар Германы ’’Аненербе’’ хэмээх байгууллагаас илгээсэн хүмүүс болохыг нь тогтоосон.
  • Харин нэлээд хожим Германчууд зөвхөн Бразилд ч биш Азийн бусад олон оронд болор хохимойн эрэлд элч төлөөлөгчөө илгээж байсан баримт бий.






No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...