ОХУ-ын Кабардин-Балкарын нутаг Адыгейн уулсаас хоёр ширхэг ер бусын сонин гавлын яс, Гитлерийн 3-р рейхийн СС-ийн хамгийн нууц байгууллага “Аненербе”-ийн бэлгэ тэмдэг бүхий авдар олсон юм. Энэ олдворуудын дунд 1941 онд Германд үйлдвэрлэсэн, Адыгейн газар нутгийн өнгөт газрын зураг байсан байна. Энэ зураг дээр тус нутгийн бүхий л байгууламж, газар нутгийн байрлалыг маш нарийн тэмдэглэсэн байдаг.
“Аненербе” гэдэг нь немц хэлнээс орчуулбал “Дээдсийн өв” гэсэн үг. Бүтэн нэр нь “Өвөг дээдсийн өв буюу эртний Германы түүх судлах немцийн нийгэмлэг”.
Тэд Бразил,Төвд, Антрактит, Кавказад шинжилгээний анги илгээн, дэлхийд танигдаагүй, тайлагдаагүй хамгийн нууцлаг зүйлсийг судалж, үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоо тогтоохыг оролдон, үнэмлэхүй засаглалын нууцыг эзэмшихийг зорьж байсан байна. https://www.youtube.com/watch?v=la23gN2l4gY&feature=youtu.be
-Гитлерийн эрдэмтэд дайны явцыг эргүүлэхийн тулд шинэ төрлийн зэвсэг бүтээх гэж идэвхтэй ажиллаж байсан. Үүний тулд ч “Аненербе” ажиллаж байсан.
Нууцлаг харийхны тавлет
Майкопоос нэг их холгүй Каменномост сууринд угсаатны зүйн “Беловодье” цогцолборын музей байдагт СС-ийн нэр бэлгэ тэмдэгтэй өнөөх авдар, ер бусын хоёр гавал хадгалаастай байдаг. Хамгийн сонирхолтой нь нэгэн ер бусын Тавлет байсан ба одоо хүртэл учрыг нь олоогүй байгаа гэнэ.
Авдрын дээр “Аненербе”-ийн бэлгэ тэмдэг, дор нь Besondere Bekl eiderung буюу “Онцгой тушаал” гэсэн бичээс бий.
Рицагийн “Амьд ус”
“Аненербе”-гийн усны мэргэжилтнүүд Рица нуурын доорхи агуйн усны бүтцэд хүний цусны бөөмд сайнаар нөлөөлдөг бодис байхыг илрүүлсэн байна.
Тэд энэ усны дээжээ мөнгөн саванд хийгээд тэнгис хүргэж тэндээсээ усан доогуур шумбагчаар Констанц баазад, дараа нь онгоцоор Германд хүргэж байж. Тэр бүү хэл тэнгисээс Рица хүртэл газар доогуур усан доогуур шумбагч явуулах хонгил барихаар ч төлөвлөж байсан ч дайн садаа болсон байна.
Майкопт вермахтын уулын буудлагын 49 дүгээр корпус ирж байсан нь бас сонирхолтой. Белой голын хөндийд Германы_СС-ийн “Весланд” хороо байрлаж, Пшеха болон Пшиш голын дунд танкийн “Герман”, “Нордланд” хороо ч хамгаалж байсан.
“Аненербе”-гийн усны мэргэжилтнүүд Рица нуурын доорхи агуйнаас авсан усаар хүний цусны бөөм бэлтгэхээр оролдож байж. 1942 оны намар Майкопын нисэх буудалд германы тагнуулын гуравдугаар эскадриль, тагнуулын 14 дүгээр хэсэг тагнуулын хоёр моторт FW-189 онгоцоор ирж байрласан байна.
Тэд тухайн үедээ хамгийн боловсронгуй тагнуулын аппарат хэрэгсэл, явуулын лаборатортай байсан гэдэг.
No comments:
Post a Comment