Нууцлаг тойрог

 


Гайхамшигт тойрог буюу Crop Circle - г тариан талбай дээр ихэвчлэн хийсэн байдаг. Учир нь алдаагүй тэгш хэмтэй хийхдээ байгаль орчинд хохиролгүй , 3Д буюу тухайн зургийн 3-н хэмжээст хэлбэрийг нь гаргаж үзүүлэхэд тохиромжтой, мөн хийх хурдны хугацаа 20 секунд орчим гэх мэт маш олон гайхалтай тайлбарыг хийж болдог.


Дээрх бичлэг дээрээс харвал харийхны дрон маягийн нисдэг төхөөрөмж хийж байгааг харж болно. Энэ дүрснүүд нь энгийнээс эхлээд нэлээд төвөгтэй нарийн бүтэцтэй байдаг.


Хүний гараар нугалсан иш болон харийхны булцруу үүсгэн ДНК-д өөрчлөлт үүсгэсэн иш
Анхны дүрст тойрог нь 17 зуунд үзэгдсэн хэмээн түүхэнд бүртгэгджээ. Дээрх гайхамшигт тойргуудыг хүн өөрөө хийе гэвэл ургамлын ишүүдийг хугалахгүй хийж чадахгүйг тогтоожээ. Учир нь тарианы ишний нугарсан хэсгээрээ булцруу хэлбэртэй болсон байх ба тус ургамалд үхжилт явагдаагүй байдаг байна.
Гайхамшигт тойргийн талаар эрдэмтэд, хэрхэн судалж тайлбарласныг доор өгүүлье.
Винчестер хайпшэ - энэ газрын бэлгэ тэмдэг нь болсон зүйл нь маш онцлогтой. Урт өргөний хэмжээ нь 119м *70метр, дугуй тойрог нь 37метр ба хажуу дахь хүнийх шиг дүрсийг харь гарагийн хүний царай гэжээ. Зургийг нарийвчлан харахад гартаа диск барьсан харь гарагийн хүний царайг харж болно. Дугуй тойргийн загвар нь олны анхаарлыг татсан ба 8бит-ийн тоог ашиглан бичсэн байжээ. Хамгийн сонирхолтой нь энэ дүрсний бичлэгийг тайлсан байна.”Худал хуурмаг зүйл авчирдаг, худлаа амалдаг хүмүүсээс болгоомжил, зовлон их ч цаг хугацаа бас байна. Сайн сайхан зүйлс байгаа гэдэгт итгэ, бид үргэлж худал хуурмагийн эсрэг байна зурвас дууслаа” гэсэн утгатай байжээ.
Нэгэн зүйлийг онцлон хэлхэд эдгээр дүрснүүдийн ихэнх нь эртний нууц сударуудад дүрслэгдсэн байдаг ба билэгдэлт дүрсүүдийг хэрхэн хэрэглэх аргыг тайлбарлах юм бол нэлээд олон ном болох нь тодорхой.


1991 онд Амеркийн жуулчин паранормал зүйлд итгэгч Эрик Бэкжод Английн нэгэн толгод дээр “бидэнтэй ярина уу?” гэж бичжээ.




Хариу нь 7 хоногийн дараа иржээ. Маш олон эрдэмтэд ирсэн хариултын учрыг олох гэж оролдсон бөгөөд эхний баг болох Майкл Грийнээр удирдуулсан баг Басф үсгийг ашиглан ингэж тайлжээ.


”Юмсыг бүтээгч нь ухаалаг хайраар дүүрэн байдаг” гэсэн утгатай байжээ. Харин Жеролд Хавкин латин үсгийг ашиглан тайлахад энэ нь “бид муу үйлийн эсрэг” гэжээ. Саймон Бартмон эртний латин ашиглан тайлахад энэ нь “бид хүчирхийллийн эсрэг” гэсэн утгыг илэрхийлжээ. Мэргэжилтнүүд эдгээрийн аль аль нь зөв байж болох юм гэж үзжээ. Харин бидний баг ”ямар нэг дээд доод хязгаар яг ижилхэн” гэсэн утгыг гаргасан.


Амьдралын цэцэг. Энэ гайхамшигтай бэлгэдлийн талаарх 2 боть ном Монгол хэлээр орчуулагдан гарсан.





Дэлхийгээс өөр гарагийхан бидэнтэй сайн санаж туслахаар холбоо тогтоодог. Нэгэн нууцыг задлахад Орос Америк хэмээх 2 том гүрэн шинжлэх ухаанаараа ид уралдаж байхдаа цөмийн пуужин, зэвсгийн төслөө бараг зэрэг зогсоосон байна. Тэднээс хүчтэй зэвсэгтэй, оюунлаг
хүмүүсээс зөвлөгөө ирсэн гэдэг. Учир нь хүчирхийллээр асуудлыг шийдэх биш энхтайвнаар шийдвэл амжилтанд хүрэхийг зөвлөжээ.


Одоогийн байдлаар бидний мэдэж байгаагаар 10.000 гаруй нууцлаг тойргууд олдсон ба хамгийн томоос нь дурдвал, дотор талын тойргийн хэмжээ нь 300 метр нийт 409 тойргоос бүтсэн дүрслэлийг тэнгэрийн заадас хэмээн тайлбарлажээ.
1973 онд Францын иргэн Раел Клауди харь гарагийхантай уулзаж маш нарийн нууцуудыг мэдэж авсан байна.


No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...