Энэ нэр томъёог анх Колин Эндрюс 1980-аад оны эхээр дэлгэрүүлжээ. Түүнээс хойш Crope Circle гэх нэрийг ашиглан хэдэн зуун дүрс бүртгэгдэх болсон.
Жил бүр дэлхийн өнцөг бүрээс олдож байгаа тэр нууцлаг тариан тойрог дахь дүрсүүдийг тэмдэглэж судалдаг олон ч хувь хүн болон баг хамт олноороо судалдаг болсон байна. Харин Монгол улсын тариаланчид энэ талаар ямар нэгэн нууцлаг тойрог бий болсон талаарх мэдээллийг олонд зарлаагүй байгаа нь хачирхалтай. Эдгээр дүрсүүдийг гадаадад дуйрааж хийх гэсэн сахилгагүй хоёр 3 нөхөр бусдын тариаг сүйтгэж байгаад баригдаж торгууль хүртэж шангаа авсан байдаг. Хэн ч гэсэн зовж байж тарисан тариагаа бусдаар гишгүүлэхийг хүсэх бэ дээ. Гэтэл биднээс илүү хөгжсөн харуул хамгаалалт сайтай гадныхны тариа яах ийхийн зуургүй нэг шөнийн дотор хэдэн арван хүн байсан ч хийж барахааргүй нарийн тооцоолол шаардсан дүрс үүссэн байхыг харж байгаа байх. Нэгэн жишээ:
Энэ бүх дүрс саяхнаас үүссэн бол өөр хэрэг. Гэтэл бүр 1678 онд тухайн үеийн сонинд "Хадлангийн талбайн чөтгөр: Хартфордширээс гарч буй хачин мэдээ" гэх гарчигтай мэдээ нийтлэгдэж байжээ. Энэ бол олон баримтат түүхүүдийн нэг юм. Үүнээс хэд нь мэдээлэгдээгүй үлдсэнийг хэн ч мэдэхгүй.
Ямар ч байсан энэ мэдээ Тариалангийн нууцлаг тойргийн тухай мэдээлсэн анхны баримт гэж үздэг.
No comments:
Post a Comment