Антарктидаас олдсон гурван гавлын яс юуг өгүүлж байна бэ?


Антарктид тивийн цас мөсөн доороос дэвшилтэт соёл иргэншлийн үлдээсэн олон эд өлгийг олж илрүүлсэнийг та бүхэн сонссон байх, үүнийг харсан улс төр, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг цочирдуулсан гэж Сансрын нууц хөтөлбөрийн мэдээлэгч Кори Гүүд өнгөрсөн 12-р сарын 11-ний өдөр шинэчлэн мэдээлэв.
Тэндээс гавлын яснаас гадна бүхэл бүтнээрээ маш сайн хадгалагдсан хотыг олсон байна. Нийтэд ил болгосон нь 3 ширхэг сунасан хэлбэртэй гавлын яснууд юм.
Эдгээр гавлууд бол Перугийн Паракас болон өөр газруудаас олдсон урт гавлын яс шиг биш харин хүний ​​өөр төрөл зүйл болохыг харуулсан археологийн гайхалтай нээлт юм гэжээ.
ОХУ сүүлийн үед хамгийн дэвшилтэт цэрэг дайны зориулалттай зэвсэг техникүүдтэй цэргийн баазуудаа сэргээн илүү их хөрөнгө оруулах болсон нь олон улсын сонирхлыг татаад байгаа билээ. Тэд ямар нэгэн сонирхолтой зүйлс олж цэрэг зэвсгийн өндөр хамгаалалт дор үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой болсон.

Бидэнд ил болсон хуйвалдааны онол болон СНХ-н олон нууцууд эрх мэдлийн тэмцэл доороос гарч ирлээ.
Сансрын нууц хөтөлбөрүүд дээр дурдагддаг харь гаригийн оршнолууд тэдний амьдралын тухай үнэн удахгүй бүр ихээр ил гарч ирнэ гэж Кори Гуд хэлсэн байна.




No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...