ГЭРИЙН БУГ


Нэгэн сонин амьтан нэг айлд олдоод эзэн нь түүнийг бичлэгийг хийн юутубт тавьсан байсныг ховсийн мэргэжилтнүүд олж үзээд түүнтэй холбогдох санаа төржээ. Ингээд тэд туршилт хийж, түүний оюун санаатай холбогдож ярилцсан бичлэгийг хүргэж байна.

 Карачаев Черкасын гэрт очоод энэ амьтныг олоодох
 Оллоо
 Энэ амьтны бичлэгийг хийж байгаа цаг үед очоодох доо
 Очлоо
 Хэдэн хүн байна
 4 хүн байна. 2 эрэгтэй, 2 эмэгтэй байна
 Нөгөө амьтнаа олоодох
 Оллоо
 Ойртоорой
 Ойртлоо
 Юу өмссөн байна вэ?
 Энэ хиймэл амьтан биш. Энэ дэлхийн амьтан биш. Хүүхэлдэй ч биш, сармагчин ч биш юм байна. Өөр ертөнцийн амьтан байна. Дэлхийн 3-р хэмжээсийн амьтан байна.
 Түүн рүү орйтох хэрэгтэй байна.
 Би их ойрхон байна. 2,8 Гц-ын зайнд
 Тэр "би" "би" "би" гэсэн чимээ гаргаж байна
 Чи толгойг нь илээд уншихыг хичээ
 Эмх цэгцгүй бодол санаанууд байна.
 Хөл нь ямар байна вэ?
 Их туяхан, амархан хугалж болохоор юм байна
 Үс нь ямар байна вэ? Дэлхийнхтэй адилхан уу?
 Намайг их хүчтэй түлхээд байна. Хүнтэй харьцуулахааргүй юм байна
 Нүд нь?
 Хар хүрэн өнгөтэй
 Гар нь?
 Шуу нь их нарийхан бас л амархан хугарчихмаар юм байна.
 Хөл нь ямар байна вэ? Өнгө нь. Ямар нэг зүйл өмсгөсөн байна уу?
 Үгүй өмсгөөгүй байна.
 Түүнийг олсон тэр цаг хугацаанд очоодхоорой
 Тэд түүнийг гэрээсээ олсон байна. Тэд түүнийг анх хараад их айцгааж байна
 Энэ амьтан тэдний гэрт нээгдсэн порталаас гарч ирсэн байна. Гэхдээ энэ хүмүүс портал /хаалга/ гэж юу байдгийг ч мэддэггүй юм байна.
 Одоо Москвагийн цагаар 21.54 цаг болж байна. Цаг хугацааг синхрон болгоод /яг адилхан болгоод/ энэ амьтан байгаа газарт оч доо.
 Өөр нэг газарт түүнийг нэг хүн гартаа барьчихаад судалж байна.
 7 хоногийн дараах цаг хугацаанд очоодох
 7 хоногийн дараа энэ амьтан байхгүй байх юм байна. Тэр үхэх юм байна.
 Хэзээ? Тэгвэл буцаад 3 хоногоор урагшлаад очоодхоорой
 Хэвтэж байна. Амьсгаадаж байна. Нүд нь нээлттэй байна.
 Сүнс нь биеэсээ гарч байна. Гэхдээ нарийхан утсаар биетэйгээ холбоотой байна.
 Холбогдоод асуулт тавиарай.
 Би дэлхийн 3-р хэмжээсийн доод эрэмбийн амьтан.
 Яаж бидэн рүү ирсэн бэ?
 Хүмүүс та нар өөрсдийн ид шидээрээ биднийг гаргаж ирсэн. Та нар биднийг айлган цочоож бид гарах ёсгүй газар руу гарч ирээд үхэж байна.
 Хүмүүс гэж?
 Дэлхийн хүмүүс
 3-р хэмжээст хэн амьдардаг юм бэ?
 Шидийн /магия/ ертөнцийн туслахууд энд амьдардаг. Тэд биднээс тусламж их хүсдэг. Биднийг демон, шатаан гэх мэтээр нэрлэдэг.
 Та нар бидний зэрэгцээ ертөнцөд байдаг уу? эсвэл доод ертөнцөд байдаг уу?
 Үгүй. Хасах, доод ертөнц, хөрсөн доор байдаг.
 Хасах буюу доод тивд хэдэн хэмжээс байдаг вэ?
 6 хэмжээс
 Аль нэгэнд нь хүн төрөлхтөн шиг, хүмүүс шиг амьтад байдаг уу?
 Шууд тэгж харьцуулах боломжгүй
 Хамгийн дээд эрэмбэ нь дэлхийн гадарга руу ойрхон байдаг.
 Ямар зайнд эхний хэмжээс байдаг вэ?
 Хамгийн доодох нь 20,000 км. Харин дээдэх нь хөрснөөс 3 км-ын доор, газар доор байдаг.
 Чиний сүнсийг, сүнсний орныг юу гэж нэрлэх вэ, юутай адилхан бэ?
 Намайг нэрлэх амархан. Би бол песёнок /сайн сонсож чадахгүй байна/
 Эрчмийн түвшинд бодлоор, авиагаар харьцдаг амьтан. Бид ч бас шатлал эрэмбэ дэв зэрэглэлтэй. Бид бүгд л дээшилж өөрийн оршихуйнхаа дээд түвшинд очихыг хүсдэг
 3-р түвшин хаана байрлах вэ?
 Гадаргуугаас 3 км-т доошоо
 Чи хэрвээ манай доод оршихуйн дээд түвшнийг асууж байгаа бол 1км, доод оршихуйн доод эрэмбийг нь асууж байгаа 20,000 км гүнд байрлана.
 Хэн, юу тэнд амьдардаг вэ?
 Тэднийг дъямон ч /тийрэн/ гэж нэрлэдэг.
 Үхэн үхтлээ та нар дэлхийн тооллоор хэд насалдаг вэ?
 15 жил
 Сүнс чинь хаашаа явах вэ?
 Бидний хийсэн ажлаас хамаарна. Хэр их ажил хийнэ бид дээшлэх болно. Энэ бол бидний зорилго.
 Та нар хэзээ нэгэн цагт хүний сүнс болох боломжтой гэсэн үг үү?
 Болохгүй гэх газар үгүй. Гэхдээ бидний хөтөлбөр бол эвдэн сүйтгэх. Маш цөөхөн тохиолдолд үүнээс өөрөөр байж болдог.
 Хэн ямар зан үйл хийж энэ порталыг /хаалгыг/ нээснийг чи хэлж чадах уу?
 Тэр байрны өмнөх эзэн. Эмэгтэй хүн. Тэр байнга толинд зан үйл хийдэг байсан. Хар эрчмийг ашиглан үйл хийдэг байсан.
 Яагаад одоо л нээгдэж байгаа юм бэ?
 Яагаад гэвэл толь энергийг хүчжүүлж байсан. Түүнийг үгүй хийх хэрэгтэй. Толь бол хамгийн хүчтэй зэвсэг.
 Чи яагаад үхэгсдийн ертөнц рүү явчихаж байгаа юм бэ? Тэндхийн уур амьсгал чамд тохирсонгүй юу?
 Би амь үрэгдсэн. Тэндхийн цаг уур, орон зай миний амьдрах орчин биш байсан учир би амьсгалж чадахгүй үхсэн.
 Үхчихээр сүнс чинь сансар руу явах уу?
 Үгүй. Бид газрын доор өөрийн гэсэн оршихуйтай.
 Одоо бие чинь газрын дээр үхчихлээ. Тэгэхээр сүнс чинь хаачих вэ?
 Минийх газар доор орно. Гэхдээ илүү өндөр түвшинд гарна. Эзэндээ сайн үйлчилсэн гэдгээр түвшин ахина.
 Эзэн чинь хэн юм бэ?
 Би өөрийн гэсэн эзэнтэй
 Та нарт бүхнийг хэлэх боломжгүй. Та нар ойлгож хүлээж авч чадахгүй.
 Биднийг шидийн хүчээр дуудаад дээшээ гаргачихвал тэр гаргасан хүн бас бидний эзэн болдог.
 Бидний чадварыг харж байгаа биз дээ. Бид тэр хар хүчнийхнээс илүү хүчтэй байгааг чи харж байгаа байх. Та нарын сүнсийг дуудаад чиний тархи оюунтай ингэж харьцах чадвар бидэнд бий.
 Би байх ёсгүй газраа хэтэрхий удаан байсан учир үхсэн хэрэг.
 2-р түвшинд хэн байгаа вэ?
 Энгийнээр тайлбарлавал та нар тэднийг чөтгөрүүд гэж нэрлэдэг. Тэгж хэлбэл та нар сайн ойлгох байх. Тэд илүү өндөр чадвартай, мэдлэгтэй, ур дүйтэй хүчирхэг Тэд бас өөрсдийн эзэддээ үйлчилдэг. Эзэддээ сайн үйлчилснээр эрэмбэ зэрэг нь ахиж дээшилдэг. Эзэд гэдэгт хар хүчний шидтэнгүүд багтана.
 Харын шидтэнгүүд чөтгөрүүдийг дуудаад дээш нь гаргахдаа юуг нь гаргадаг вэ? Тэд ямар байдаг вэ? Субстанци буюу дүрсэт биетэй юу? фантан уу? /хий дүрт биетэй/ эсвэл астраль уу? /сүнслэг биетэй/
 Астралийг нь дуудаж гаргадаг.
 Физик биеэрээ тэд чинь чамаас дээр харагддаг биз дээ? Чөтгөрийн сүнсэн биеийг дуудаж гаргадаг юм байна.
 Бид хар цагааныг тэнцүүлэхийн тулд бүтээгдсэн. Ин, яны тэнцвэрийг хадгалах зорилготой. Харанхуйн эсрэг гэрэл байдаг шиг. Харанхуй байхгүй бол гэрэл үгүй. Сайхан сэтгэлгүйгээр хар санаа байх боломжгүй. Ингэж л харилцан үйлчлэлцэх ёстой. Ин Яны хууль гэсэн үг.
 Дэлхийд хар, цагаан 50/50 байх ёстой гэдгийг ойлгож байгаа. Хар хүчин гэдгийг бид сөрөг үйлдэл хийдэг жишээ нь: худал хуурмаг, дээрэм тонуул, аллага хядлага, үр хөндөлт хийдэг нөхдийн үйлдлийг гэж ойлгож байсан.
 Чи цагаан хүчний төлөөлөл. Чи хүмүүсийн буруу үйл хэрэг хар хүчнийг төлөөлдөг гэж ойлгож байсан байна. Доод эрэмбийн биетэнгүүд ч хар цагааны тэнцвэрийг хангах зорилгоор оршдог.
 Доод оршихуйн та нар байнга дээшээ гарч хүмүүсийг хар хүчний нөлөөнд автуулж хар буруу үйл хийлгэдэг байх нь. Би зөв ойлгосон уу?
 Яг зөв. Гэхдээ нэг залруулга хэлье. 1 ба 2- түвшнийхэн л дээшээ гардаг. Над шиг 3-р түвшнийхнийг дээшээ гаргах хориотой. Бид дээшээ гарах хориотой. Зөвхөн хар хүчний мастерууд л шидтэнгүүд л биднийг дуудаж гаргах боломжтой
 Нэг бол хий үзэгдлэн /эрчмэн/ биеэр эсвэл сүнсэн биеэр гаргадаг. Эсвэл толиор гаргадаг. Толины тусламжтайгаар гэсэн үг.
 Чамд нэр бий юу?
 Руфим
 Чиний махан бие үхсэн. Чи одоо өөрийнхөө сүнсний оршихуй руугаа очно. Та нар хэдэн удаа тэндээ төрдөг вэ?
 Бидэнд ч бас хувьсан өөрчлөгдөх явц бий. Бид бас эрэмбэ дараалалтайгаар төрдөг. Бид ч өндөр түвшинд гарахын төлөө тэмцдэг. Энэ нь бид бас өөр хэмжээст очин төрж, сэтгэлээ баясгахыг хүсдэг гэсэн үг юм.
 Та нар хүмүүс шиг өсөн үржиж төрдөг үү?
 Үгүй. Бид авианы тусламжтайгаар үрждэг
 Тодорхой долгион, хэмнэл, давтамж дээр бид үрждэг.
 Тэр дуу авиа чинь та нарт таашаал өгдөг үү?
Тийм.
Чи хэдэн настай вэ?
 37 настай болох байсан. Бид богинохон насалдаг. Би 7,5 настай
 Танай хүүхдүүд ямар харагддаг вэ?
 Их жижигхэн, бяцхан бас сахлаг үстэй.
 ДНХ чинь ямар вэ?
 Маш нарийн бүтэцтэй.
 Ямар хугацааны дараа эргэн төрөх вэ?
 24 жилийн дараа
 Танайд цаг хугацаа гэдэг ойлголт байхгүй юу?
 Байхгүй
 Хоол хүнс гэдэг ойлголт бас байхгүй юм байна, тийм үү?
 Тийм.
 Та нар гүйгээд л суугаад л дуу чимээ гаргаад л. Яг л шумуул шиг амьдардаг юм байна.
 Бидэнд дайсан байгаа.
 Хэн бэ?
 Дельфин, халимын аймаг. Бид тэднийг үзэн яддаг.
 Бид тэдэнтэй дуу авиа гарган тулалддаг. Тэдний давтамжийг гарган тулалддаг. Хүмүүс үүнийг анзаардаггүй, мэддэггүй, сонсдоггүй, мэдэрдэггүй.
 Бидний зорилго бол долгион, авиа, давтамж гаргаснаар халимыг хүн төрөлхтөнд туслах боломжгүй байлгах зорилготой.
 Халим далай тэнгист оршдог. Та нар газрын гүнээс яаж тэдэнд саад болно гэж?
 Дуугаар. Долгионы давтамжаар.
 Халимууд далайн эрэг рүү үсчиж гардаг нь та нарын хийж буй ажил байх нь ээ?
 Чи бүгдийг зөв ойлгосон байна.
 Их сонин нээлт байна. Санаанд ороогүй нээлтүүд байна.
 Бид нарын дууны долгион хэлбэлзэл зөвхөн сүйтгэх төдийгүй алж чаддаг.
 Хүмүүсийг бол та нар чадахгүй юм байна тийм үү?
 Гэхдээ тэднийг солиоруулж чадна.
 Хүмүүс даанч итгэдэггүй. Бид тэдний эрчмийн орон зайд ороод хүссэнээ хийж чадна.
 Юунд ч итгэдэггүй ухаангүй хүмүүст зориулж энэ бичлэгийг би юутуб дээр тавина. Итгэдэггүй хүмүүс үүнийг үзээд итгэж эхлэх байлгүй. Хүмүүс ийм зүйлд итгэдэг байсан бол хүн төрөлхтөн тархи оюунаа ажиллуулж арай өндөр түвшинд хөгжсөн байх байсан буй за. Эсбөгөөс хүн төрөлхтний талаас илүү нь үхлийн цэгээсээ холдохгүй байсаар үхэж үрэгдэх нь байна ш дээ.
 Чи бид нарыг бүү мартаарай. Бид тэдэнд итгүүлэх үйлийг хийж байгаа. Бид их олуулаа шүү дээ.
 1-р түвшний биетнүүдтэй бид өмнө нь уулзаж байсан.
 Харын агуу шидтэнгүүд бидэнд их тусалж, тэд бидэнд хангалттай хүчтэй хэлбэлзэл давтамжийг өгч, бид хүн төрөлхтөнд их зүйлийг учруулж байна. Яаж хөтөлбөртөө оруулах, яаж солиоруулах вэ, яаж өөрийн зоргоор удирдах вэ гээд маш олон зүйлийг бид хийж байна.
 Бид ч бас наад үйлдлүүдийг чинь энд хийж сурсан
 Чи бидэнтэй амархан тулалдаж чадна. Чамд маш их мэдлэг бий болсон байгаа.
 Гэрт минь бас 2 удаа тийм биетэн орж ирсэн байсныг би бүр илж хүртэл байсан юм
 Чи зөв ярилаа
 Чи бидэнд их мэдээлэл өглөө. Гэвч илүү ихийг мэдэх хүсэлтэй байна. Чамайг дахин дуудаж ярилцлагад урьж болох уу? Танайхан зөвшөөрөх болов уу?
 Чи намайг албадан дэлхийн хэлээр яриулсан болохоор намайг буцаж очмогц буюу чи миний оюун санааг орхимогц устгах байх гэж айж байна.
 Бидэнд хүн төрөлхтөнд энэ бүхнийг мэдүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. Түүний төлөө чамайг шийтгэх биш харин ч баярлалаа гэж хэлж шагнах ёстой гэж би бодож байна.
 Чөтгөрүүд /чёрты/ биднээс нэг түвшин дээгүүр шүү дээ. Тэд намайг торонд хорих байх. Чи л миний биеийг сүнсэн бие гээд байгаа болохоос уг нь бол эрчим бие шүү дээ.
 Хүмүүсийн ухамсар, оюун санаа эсвэл сүнс нь биеэсээ гараад доод түвшин рүү очиж чадах уу?
 Чадвартангууд, шидтэнгүүд л чадна.
 Манайд тийм хүмүүс цөөнгүй бий.
 Дээд хүчнийхэн биднийг хайрын, гэрлийн лазер туяагаараа шарахад бидэнд их хэцүү байдаг. Бидний бүх түвшнийхэнд амаргүй болдог. Тэд байнга л биднийг шүүлтүүрдэж цэвэрлэж байдаг юм.
 Та нарын хувьд хайр, сайхан сэтгэл, гэрэл бол их хортой зүйл гэж хэлэх гээ юу?
 Тэгэлгүй яах юм.
 Тун сайн байна.
 Дэлхийн цөмөөс энерги авдаг технологи бүтээсэн байгаа. Энэ технологийг ашиглан энерги авч байхад та нар түүнд нь саад болж чадах уу? Өөрөөр хэлбэл энэ энергийг хүний биеэр дамжуулахад та нар саад хийж чадах уу?
 Буруу ярьж байна. Бид саад хийдэггүй, зөвхөн шүүлтүүрддэг. Хэнд саад болох, хэнд саад болохгүй тус хүргэх вэ гэдгээ бид мэддэг.
 Та нар тэгэхээр тэр эрчмийг хардаг гэсэн үг үү?
 Манай оршихуйн дээд түвшнийхэн түүнийг хардаг.
 Хэрвээ та нар газар доор амьдардаг юм бол агуйн амьдралыг сайн мэддэг байх нь ээ?
 Бидэнд олон төрлийн боловсрол байгаа. Эмх цэгцийг, дарааллыг хянаж байдаг эзэд гэж бий. Бид сүнсний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн шүү дээ.
 Манай слиппер хэдэн хувийг энергитэй болсон байна вэ?
 34 хувь
 За одоо тэгвэл ярилцлагаа өндөрлөх хэрэгтэй юм байна.
 Чи манай слипперийн эрчмийг их сорсон байна. Руфим чамд их баярлалаа. Чамайг шоронд хорихгүй байх гэж найдаж байна. Баяртай.
 Би чамайг инээмсэглэн үдэж байна.

 Ерөнхий дээд зөвлөлөөс илгээсэн маш чухал инфог унших бол эндээс

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...