Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Та бүхний унтаж байхдаа хийдэг астрал аялалын адал явдлуудаас авч байгаа ашиг тусыг бид харахдаа баяртай байна. Энэ дамжуулалтыг хүлээж авдаг хүмүүсийн ихэнх нь өглөө сэрээд шөнө аялсан астрал аялалаа санадаггүйг бид ойлгож байгаа. Гэсэн хэдий ч, өгөгдсөн жижиг хэсгүүдийг аваад тэр билэг ухаанаа өдөр тутмын амьдралдаа оруулж байдаг юм.
Та бүхэн идэвхждэг, мэдлэг хүлээж авдаг, энэ аян замынхаа сүнсний гэр бүлийн гишүүдийг мэдэж авдаг. Одоо энэ астрал аялалуудад юутай тохиолдсоноо эргэн санахад сайхан цаг.
Бид та бүхний дээд би-сүүд болон хөтчүүдтэй, астрал аялал хийж байх зуур юутай тохиолддог талаар илгээлт болгон өөрсдөө хялбархан хөрвүүлэх зүүдний олон янзын билэгдлүүдийг бүтээхээр хамтдаа ажиллаж байна.
Сэрэнгүүт зүүдээ бичиж тэмдэглэх юмуу бичлэг хийдэг төхөөрөмжөөр бичиж авахыг бид хүсэж байна. Мөн биднээс, сириусчууд, плейдчууд болон бусад галактикийн олон оддын системүүдийг төлөөлж байгаа оршихуйтнуудаас танд аль хэдийн ачаалагдсан/ буулгасан зүүдээ тайлах ажил хийхийг зөвлөж байна.
Энэ мэдээллүүдээс өөрсдийн ухамсарт оюун ухаанд ихийг буцаан авчирч чадах түвшинд та нар хүрсэн байгаа. Иймд илүүг хүлээж авахад сайхан цаг. Энэ нь аль хэдийн хүлээж авсандаа биш, харин астрал аялалийн үеэр юу тохиолддогийг ухамсартайгаар ойлгоход бэлэн болсон учраас тэр. Өдөр тутамд ухамсартайгаар хүлээж авахад та нар бэлэн.
Арктур - Зэргэлдээ ертөнц болон чи
Амар байна уу? Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Бид энэ дамжуулалтыг өгөхөөр тэсэн ядан хүлээсэн, учир нь бидний дуртай сэдэв дээр болж байна. Бидний дуртай сэдэв бол та бүхний ухамсрын тэлэлт юм. Бид танд астрал аялалын талаар ярьсан бөгөөд энэ удаад зэргэлдээ ертөнцөд оршдог та бүхний хувилбаруудад хэрхэн нэвтрэх, ашиглах талаарх мэдээллийг өгөх хүсэлтэй байна.
Юуны өмнө танд төсөөлөл байдаг. Таны амьдралд маш өөр зүйлтэй тохиолдвол амьдрал ямар байж болох талаар та гайхшрах болно. Тэгээд туршлагуудтай тохиолдож эхэлдэг, зэргэлдээ ертөнцөд нэг дор оршдог таны өөр хувилбарын сэтгэл хөдлөлүүд хамгийн чухал байдаг.
Мөн зүүдний төлөвтөө өөрийн бусад хувилбарууд юу судалж, мөн хамгийн чухал нь юу мэдэрч байгааг олж мэдэж болно. Энэ бодит ертөнцөд байгаагаас маш өөр нөхцөл байдалд амьдарч байгаа онц хачирхалтай зүүднээс сэрэхдээ тэр ертөнцөд өөр бие махбодиор өөрийгөө хэрхэн мэдэрч байгаагаа анзаараарай. Мөн тэр ертөнцийн оронд энэ ертөнцөд байгаадаа битгий харамсаарай. Хэрэв тэгвэл туршлагын хамгийн шилдэг талуудыг та авч чадахгүй.
Эдгээр зэргэлдээ ертөнцүүдийн нэгэн рүү хүрэх хамгийн шилдэг талууд бол тэдгээр хувилбаруудыг нэг бүхэл Чи-д нэгтгэх явдал юм. Та зэрэгцээ ертөнцүүд дэх өөр өөр түүхүүд, үзэгдлүүдэд тоглож байгаа өөрийн бусад талын тухай мэдсэнээр өөрийн Дээд Би болох боломжтой. Та одооноос ийм зүүдүүдтэй байх зорилт тавьж болно, тэгснээр сэрэх үедээ саяхан байсан хачин зүүдэнд өөрийн ухамсрын өөр нэг талд нэвтрэн орсноо мэдэх юм.
Энэ онцгой туулайн нүхээр нэгэнт нэвтэрсэн бол та өөрийн олон талуудаа багтаагаад ухамсраа тэлсээр, нээж олсоор, явсаар байгааг олох болно. Тэдгээр тааврын хэсгүүдийг хамтад нь эвлүүлэхийн тулд заримдаа, одоогийн амьдарч байгаагаас тэс ондоо ертөнц рүү нэвтрэх, тэдгээр ертөнцүүдэд л мэдрэх бололцоотой маш өөр туршлагуудтай тохиолдох хэрэгтэй болдог.
Өөрийн 5 хэмжээст тал болохын тулд өөрийн бүх талуудаа, тэр ч байтугай энэ амьдралд байгаагүй өнгөрсөн талуудаа ч хүртэл хүлээж авах ёстой. Эдгээр ертөнцүүдийн хоорондох хөшиг нимгэрэх нь үргэлжилсээр байгааг бид баттай хэлж байна. Тэгэхлээр тэдгээр өөр ертөнцүүдийн өөр талуудаа судлах үед өөрийн жинхэнэ хэн байх ёстойд илүү болж, түүнд бэлтгэж байдаг.
Дамжуулсан Даниел Скрантон
Орчуулсан Д. Энхжаргал
No comments:
Post a Comment