Тэрээр намтараа бичихээс өмнө Хатан хааны нисэх хүчнээс ҮМНБ- н тухай мэдээлэл цуглуулж ирэхийг туслахаасаа хүсэж байжээ. Филип мөн сэр Питерээс харь гаригийнхныг харсан, уулзсан гэх гэрчүүдийг Букингемийн ордонд хувийн ярилцлага хийхээр урьж авчрахыг хүссэн байна. Тэр уулзалтаар хэд хэдэн хүнтэй уулзсан бөгөөд тэдний дотор Жанус гэдэг нэртэй хүн байсан байна. Жанус гэгчтэй хэдэн цагийн турш уулзахдаа орон зай цаг хугацаа болон өөр олон сонирхолтой зүйлийн талаар ярилцсан бөгөөд эргэж холбоо барих гээд олж чадаагүй байна. Мэдээж тэр өөрийгөө харийн хүн гэж хэлээгүй ч бодлыг нь уншаад байгаа юм шиг санагдаад байсан учраас харийн хүнтэй уулзсан байж магадгүй гэж The Daily Mail сонинд ярилцлага өгөхдөө ярьжээ.
Филип энэ сэдвийг сонирхож байгаагаа авга ах Лорд Луис Маунтбэттэнд хэлж байсан ба түүний Хэмпширийн Ромси дахь Бродлэнд эдлэнд нь ҮМНБ буусан тухай албан ёсны мэдээлэл бичиж байсныг нь мэддэг байсан. Мөн Филипп түүнд 2019 оны зун “Британийн Розуэлл” хэмээн нэрлэгдсэн Рендлешэмийн ойд тохиолдсон явдлыг судалсан “The Halt Perspective” -ийг уншиж өнгөрөөсөнөө хэлсэн гэдэг.
1955 оны 2 сард Лорд Луис Маунтбэттэн Хэмпширийн Ромси дахь Бродлэнд эдлэнд нь ҮМНБ буух үед тоосго өрж байсан Фред Бриггс харийн хүнийг харсан гэнэ. Метал мөнгөлөг өнгөтэй дугуй хэлбэртэй хөлөг газраас дээш хөвж буйг олж харсан тухай өгүүлсэн байв.
Өмсгөл, дуулга өмссөн хүн дүрст маань нисдэг тээврийн хэрэгслийн ёроолоос гарч ирсэн гэж тэр хэлсэн.
Энэ тайланг лорд Маунтбэттэн 1979 онд нас барсны дараа хүртэл нууцалж байжээ.
No comments:
Post a Comment