Анубисын тухай

 

Анубис бол Эртний Египетийн домогт гардаг цөөвөр чонын толгойтой хүн шиг биет бурхан бөгөөд Анубис гэдэг нь грек нэр гэнэ. Эртний Египет хэлээр Анубисыг Инпу хэмээн нэрлэдэг.
Анубисын талаар дурдсан хамгийн эртний бичмэл МЭӨ 4000 гаруй жилийн тэртээд буюу хуучин эзэнт гүрний үед бичигдсэн байдаг аж. Тэрхүү бичээст Анубисыг Фараоны оршуулгын ёслолд оролцсон хэмээн бичсэн байдаг ажээ. Сүүлчийн бурхад болох Ануннакиг буцах үеэр хамтдаан явсан мэт үүнээс хойш дурдагдаагүй байна.
Анубисын гол үүргийн нэг нь үхсэн бурхдын бие цогцсыг сахин хамгаалж тэдний сүнсийг үхэгсдийн ертөнцөд хүрэх замын туршид хамгаалдаг талаар бичсэн байдаг. Сайн нягтлах юм бол түүнийг олон хэмжээстэд чөлөөтэй зорчдог чадвартай холбоотой байсан бололтой.
Анубисын арьс нь өвөрмөц хар өнгөтэй. Жинхэнэ цөөвөр чонын өнгөнөөс өөр учир тэдний энэ хилэн хар өнгийг дахин төрөхийг билэгддэг болсон байна.

Оршуулгын ёслол буюу үхэгсдийг занданшуулсан ёслол бүхий олон бичвэр, зурагт Анубис нь талийгаачийн тэргүүн хавьд суугаад тэднийг хамгаалж буйгаар дүрслэгдсэн байдаг аж. Үхэгcдийн номонд Анубис нь ертөнцийн 2 үнэний танхимын голд талийгаачдыг үхэгсдийн ертөнцөд очихоос нь өмнө тэдний үнэ цэнийг, нүгэл буяныг хэмжиж буйгаар дүрслэгддэг.










No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...