3-р Рейхийн «Өндрийн харайлт» Нууц Төслүүд! 3-р хэсэг


Гитлерийн тухай энд хүрээд өндөрлөе. Тэрээр хар муу санаагаараа дэлхийг эзлэхийн тулд бүхий л муу муухайг хийсэн ч ялагдсан юм. Түүний судалгааны буянд Монголын тухай сайхан мэдээлэл ил боллоо.
3-р Рейхийн ээлжит нэгэн биелээгүй мөрөөдөл
Германы_СС байгуулга
Дэлхийн бүх цаг үеийн хамгийн харгис бөгөөд хамгийн хүчирхэг удирдагчдийн нэг болох Адольф Гитлерийн санаанд багтамгүй нэгэн мөрөөдөл нь дэлхийг эзлэн удирдах явдал байлаа. Гитлер Дорно Дахинд Аймшгийн хаан буюу Ертөнцийг эрхшээгч Дээд Хүч ноёрхдог орон байдаг, энэхүү Дээд Хүч нь хараа, дуу хоолойгоороо өөрт нь туслана гэдэгт итгэдэг байсан.


Иймээс тэр: ”Дээд хүчтэй холбоо тогтоосноор дэлхий дээрх мянга мянган жилийн амьдралыг өөрчилж, хүн төрөлхтний зорилгогүй тавиланг утга учиртай болгоно” гэж ярьдаг байжээ. Тиймдээ ч төв азид дэлхийн зүрх байдаг, зүрхийг нь атгаад авбал бүх зүйл миний гарт орж ирнэ гэж үздээд судалгааны баг явуулсан байдаг.




Асар олон хүний амиар тахил өргөснөөр Шамбалтай гэрээ хийж ертөнцийг эрхшээж болно гэж үзэж байсан учраас энэ зорилгодоо ч итгэлтэй байж.
Түвдүүдийн гавлыг судалж, тэднийг Арийчуудын үүсэл гарлын сурвалж, Арий болон Япон арьстны дундах шилжилтийн арьстан болж чадах уу гэдгийг тодорхойлох явдал байлаа. Экспедицийн үеэр антропологч Бруно Бегер олон Түвд хүний гавлын ясыг хэмжиж үзээд Түвдүүд бол Арий болон Монголчуудын дундах завсрын үндэстэн бөгөөд Герман-Японы холбооны хэсэг болж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тайлбарлажээ.
Домогт Туле, өөрөөр хэлбэл Монгол болон Түвдийг оролцуулсан Төв Ази нь нацистуудын домог зүйд бүх эхлэлийн эхлэл, германчуудын өнө эртний эх орон гэж
орсон байдаг.

СС-ийнхний Адыгейн уулнаас олсон ер бусын гавлын нууцыг унших бол эндээс

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...