Иллюминати, масонууд, NWO, элитүүд нар таньд мэдэгдэхийг хүсдэггүй
Та үүнийг мэдэхгүй байж магадгүй, гэхдээ дэлхий даяар олон мянган жилийн турш Санчир гаригийг тэд шүтэж ирсэн. Яагаад бэ ямар учраас гэдгийг үлгэр домгоос нь судалснаа дор оруулъя. Та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс ил болгож байгааг ухаж ойлгоорой.
Санчир бол далд, хар ертөнцийн билэг тэмдэг буюу тэдний бурхан нь юм. Эртний Грекийн домогт Кронус (Сатурн эсвэл Санчир) эцэгтэйгээ адил өөрийн хүүхдүүддээ алуулна гэсэн зөгнөл хүлээн авснаар эрх мэдлээ алдахгүйн тулд 5 хүүхдээ төрөнгүүт нь иддэг. Харин отгон хүү Зевсийг төрөхөд эх Гея нь нууж, оронд нь чулуу залгиулснаар харгис эцэгтээ идүүлээгүй амь мултарсан. Эрх мэдлийн төлөө үр хүүхдээ ч иддэг хүнлэг бус зүйлийг шүтээнээ болгоно гэдэг эрүүл хүний санаанд багтамгүй, Сатан эндээс төрсөн мэт. Угаасаа Кронус нэг гартаа хадуур барьсан байдаг ч үр тарианы бурхан гэж үнэн төрхийг нь далдлаж тайлбарладаг. Хиймэл багны цаана жинхэнэ төрх сатан байсныг, мөн 666 тоо яагаад далд хар ертөнцийнхөнтэй холбоотой талаарх мэдээллийн учрыг доор тайлбарлая. Зураг үз
Санчир гариг бол хагас сайн өдөр буюу 6 дахь өдөр юм. Тиймээс тэд 6 дахь өдөр очиж мөргөл үйлддэг. Санчир гаригийг нарнаас эхлэж тоолоход 6 дахь гариг бөгөөд Грекийн домог дээрх бүх Титануудын захирагч Титан Кронус ба зурхайн ордоор матарын ордны удирдагч юм байна. Санчир гаригийн хойд туйлийн шуурга 6н өнцөгт үүсгэдэг. Куб (3 хэмжээст) буюу дөрвөлжинг хоёр хэмжээст рүү буулгахад зургаан өнцөгт үүсдэг болохыг бид мэднэ. Өмнөд туйл бүхнийг харагч нүд мэт харагддаг болохоор иллюминати нар билэг тэмдгээ болгосон. Бүхнийг харж хянах гэсэн утга бүхий зүйлийг илэрхийлэг байх нь. Санчир гаригийг шүтдэг нууц нийгэмлэгүүд дэлхий дээр аалзны шүлсний тор шиг сүлжилдэн хаа сайгүй байдаг. Тэднийг хар куб логонуудаар нь таниж болохоос гадна өнгө өнгөөр будаж үнэн төрхөө нуудаг. Манайд бас нэг ийм куб хөшөө байдаг. Санаандгүй давхцал уу санаатай үйлдэл үү? Шалгах л хэрэгтэй. Энэ бүх мэдээллийг бид санаанаасаа зохиогоогүй бөгөөд интернэт дээр бүгд эх сурвалжтайгаа ил бий.
Удахгүй шашны эх сурвалжууд болон эртний түүх судруудыг хэн өөрчилж зассан болох, үүний дараа хар энерги яагаад хүчээ авах болсон болон үүнтэй эрт үеээсээ Монголчууд хэрхэн тэмцэж байсан мөн хүмүүс мухар сүсгээсээ болон мэдлэггүйгээсээ болоод санаандгүй харанхуйн хүчийг улам хүчтэй болоход нь тусалж байсан талаарх дэлгэрэнгүй нууцыг тун удахгүй мэдэх болно.
No comments:
Post a Comment