Марсаас ирсэн Бориска хүү

 Марсаас ирсэн Бориска хүү

Зуны намуухан шөнө түүдэг тойрон суусан хүмүүсийн хэн нэг нь гэнэтхэн Марс гариг болон тэндхийн оршин суугчид, иргэншлийнх нь тухай, Марс дээр болсон тэмцэл тулаан, анд нөхдөө сүйрэл болсон Марс дээр орхисон тухай ба гайхамшигтай иргэншилтэй Лемуриан хэмээх улсаас хэрхэн ирсэн , аварга том чулуун хотууд, гариг хоорондын хөлгүүд тухайгаа нүдэнд харагдтал ярьсан түүний ярианд итгэхэд бэрх байсан гэдэг.
Гэхдээ энэ бол ердөө 7 – н настай хүү байсан юм.
Нэг ч эрдэмтэн Марс дээр орших Лемуриан хэмээх улс, түүний оршин суугч лемурианчуудын тухай ийм дэлгэрэнгүй мэдэхгүй бөгөөд дунд сургуулийн сурах бичигт энэ тухай байхгүй. Тэгээд ч 7 – н настай хүүхдийн мэдэх зүйл энэ биш ба орчин цагийн шинжлэх ухаан харь гаригийн иргэншил байдаг эсэхийг хараахан тогтоож чадаагүй л байгаа.
Тэнд байсан хүмүүс эхэндээ “7 – н настай хүү энэ бүхнийг мэдэх ёсгүй гэдэг дээр санал нэгдэж байсан ч шинжлэх ухааны нарийн нэр томъёог тун сайн мэдэж байгаа нь түүний ярианд үнэмшихээс өөр аргагүй сэтгэгдэл төрүүлж байна” гэцгээв. Магадгүй урьд насандаа энэ бүгдийг мэддэг байсан байж болох.
Албан ёсны бичиг баримт дээр нь Волшскийн хотод төрсөн гэж тэмдэглэсэн байгаа ч үнэндээ бол Бориска хүү Волгоград мужийн Жирновск хотод 1996 оны 1 сарын 11 нд / түүний төрсөн он, сар одон орончдод ямар нэгэн зүйл хэлж болох юм / төржээ. Эцэг эх нь энгийн, нүдэнд дулаахан хүмүүс. Ээж Надежда нь арьс өнгөний эмч, 1991 онд Волгоградын анагаахын сургууль дүүргээд хотын эмнэлэгт ажилласан. Аав нь чөлөөнд гарсан офицер.
Дэндүү ухаалаг, нууцлаг хүүд үнэхээр ч жаахан хачирхалтай зүйлс болж байж. Төрөөд ердөө 15 хоноод л толгойгоо даадаг болсон Борис хүү 4 сартай байхдаа “аав” гэж анхныхаа үгийг хэлсэн төдийгүй нэг их удалгүй ярьж сурчээ. Ой ухаан нь биеийн хөгжлөөсөө илт түргэсч байгааг анзаарсан ээж нь 1 настай хүүдээ Никитиний системээр үсэг зааж эхэлсэн бөгөөд 5 сарын дараа Борис сонин уншдаг болсон агаад 2 настайгаасаа зурж эхэлсэн байна. 2 ойтойдоо цэцэрлэгт орсон хүүгийн ой ухаан, өвөрмөц заримдаа хачин гэмээр сэтгэлгээний чадвар багш нарыг мэл гайхуулжээ. Ер бусын ой тогтоолттой хүү юм сурахдаа итгэж болмооргүй авъяаслагаас гадна зөвхөн өөрт нь байдаг онцгой чадвараар хаа нэгтэйгээс мэдээлэл авч байх шиг эх эцэгт нь санагдах болж. Гэхдээ түүний эцэг эх хүүгийнх нь мэдлэг ердийн хүмүүс шиг зөвхөн хүрээлэн байгаа орчноо танин мэдэх замаар биш гадны ямар нэгэн гайхалтай сувгаас ирж байгааг мэдэх боломж нэг ч удаа олдоогүй.
Тэр өөрт нь хэн ч зааж өгөөгүй байхад лянхуа суултаар суугаад Марсын нарны систем, өмнөх иргэншлийн тухай байж боломгүй яриаг тэрээр 2 настайдаа л гэрийнхэндээ ярьж, сансар огторгуй, өөр гаригийн өндөр барилга, ер бусын өнгөтэй тэнгэрийн тухай яриа тэдний гэрт энгийн зүйл болон хувирчээ. Түүдгийн дэргэд ам алдах хүртэл энэ тухай хүмүүс мэддэггүй байлаа. Тэрбээр урьдын амьдралынхаа тухай, 800.000 жилийн өмнө сүйрсэн Лемурчуудын үед амьдарч байхдаа худалдаа болон өөр олон зорилгоор дэлхийрүү үргэлж нисдэг тухай, аймшигт сүйрэл болсны улмаас Марсын агаар мандал сүйрч, хүмүүс нь газар доорх байгууламжид амьдрах шаардлагатай болсон хийгээд эхний сүйрэл нь газар дээр болж, аймшигт усан галавт Марсын хуурай газар автсан гэдгийг ч эцэг эхдээ хүүрнэжээ.
Үүнээс гадна хүн төрлхтөн Маяа нарын агуу их иргэншлийн тухай тун бага зүйл мэдэж байгаа гэнэ. Тэрээр цааш нь дэлхий дээр удахгүй ирээдүйг аврах хүн төрөх бөгөөд тэр хүний удирдлага дор Борятай адил суут ухаантай хөвгүүд, охид ажиллах аж.
Найз нөхөд нь түүний нүдэн дээр том байгууламжийн чулуун хавтанд даруулж амь үрэгдсэнд өөрийгөө буруутай гэдгээ Боря хүү яриад, энэ насандаа тэдэнтэйгээ уулзах ерөөлтөй гэсэн байна.
Төвд судлаач Эрнст Мулдашевийн “бид хаанаас ирсэн бэ ?” ном хүүгийн сонирхолыг асар их татсан бөгөөд хэдэн цагийн турш анхааралтай уншсан хүү Төвдийн зургаас санаа авч Лемуриан улсын хар зургийг гаргаж, тэдний оюуны өндөр чадавхийн тухай ярьжээ. Хүүг ярьж байх явцад ээж нь болгоомжтойгоор Лемурчууд нь чинь бараг 70000 жилийн өмнө үхсэн, харин лемурчууд чинь 9 метр өндөртэй хүмүүс байсан гэдэг. Чи энэ бүхнийг яаж санаж байгаа юм бэ? Тэр огтхон ч торолгүйгээр ” тиймээ энэ бүхнийг маш сайн санаж байна. Энэ тухай надад хэн ч яриагүй, би өөрөө үүнийг харсан юм” гэж хариулсан.
Э. Мулдашевийн “Бурхдын хотоор хийсэн аялал” нэртэй пирамид, эртний чулуун байгууламжийн тухай номыг уншсаныхаа дараа Боря :
Бунхан пирамидуудын бүх боломжийн тухай маш удаанаар, олон ч юмыг дурсан ярьжээ. Энэ үед хүмүүсийн эрж байгаа эртний мэдлэг нь Хеопсын пирамидын дороос олдохгүй одоохондоо олоогүй байгаа өөр пирамидийн дороос олно гэж маш итгэлтэйгээр хэлсэн. «хүн төрөлхтөний амьдрал сфинкс онгойлгосон цагт, чихний хаа нэгтээ онгойно би хаана гэдгийг мартчихжээ Тэгсэн цагт л өөрчлөгдөнө” гэж нэмж хэлсэн.
Борисын хамгийн их гайхшруулсан яриа нь манай гаригийг үндэсээр нь өөрчлөх хугацаа ойртож байгаа учраас манай гариг дээр онцгой хүүхдүүд төрөх цаг нь одоо болчихоод байна, тэдэнд дэлхийн оршин суугчдынхаас огт өөр мэдлэг шаардлагатай болно.
“Бид мөнх амьдардаг” гэж хариулсан. Намайг Марс дээр амьдарч байхад гамшиг болсон. Тэнд бид нар шиг л хүмүүс байсан. Тэдний хооронд цөмийн дайн болсон. Бүгд шатсан. Хэдхэн хүн л амьд үлдсэн.
Яагаад манай сансрын хөлөг Марс руу ойртохоороо сөнөөд байдаг юм бэ гэж асуухад Тэр “Марсын оршин суугчид станцыг устгахын тулд дохио илгээдэг” гэв.

(Fobos 2 зураг)
Учир нь тэдгээр станц маш хортой цацраг идэвхит бодис агуулж байсан” гэлээ. Энэ үг хүмүүсийг гайхшруулсан юм.








( Fobos1 зураг)
1988 онд ЗХУ анхны гариг хоорондын “Фобос – 1”, “Фобос – 2” станцуудыг Марсруу илгээх үед өдгөө Борягийн сууж байгаа Волшский хотын иргэн телепатч Юрий Лушниченко : “станцууд дэлбэрэх болно. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч цацраг идэвхит бодистой холбоотой ямар нэг зүйл болох нь” хэмээн тухайн үеийн ЗХУ – ын удирдлагуудад сануулж байсан ч түүний үгийг ойшоогоогүй билээ.
Тэр маш туршлагатай мэргэжилтэн шиг л энэ тухай ярьдаг.
Тэрээр нисдэг тавагны бүтцийн тухай надад зурж үзүүлээд “бид дэлхий дээр ямар ч аюулгүй бууж, бас хөөрдөг. Учир нь нисдэг тавагны гадарга хэд хэдэн давхрагаас бүрддэг.
« Тэнд зургаан давхарга байдаг бөгөөд эхнийх нь давхарга нь 25%-ийг эзлэх ба маш бат бөх материалаар хийгдсэн Хоёрдох 30%-ийг эзлэх ба тэр яг л резин шиг, гуравдахь мөн 30% энэ ахиад металл, 4% нь соронзон шинж чанартай байна…”
Үүнийхээ хажуугаар самбар дээр шохойгоор тоонуудыг бичнэ. ”
Соронзон давхаргыг энергижүүлэх юм бол төхөөрөмж бүх хорвоо ертөнцөөр нисэж чадна” үргэлжлүүлэн ярина.
Түүний энэ ухаалаг яриаг сонсож харж байгаа томчууд түүн рүү гайхан харна.
Тэрний ярьж байгаа хувийн тухай ойлголтыг 3-р ангиас эхлэн үздэг харин хүү дөнгөж л 7 настай.

Мэдээж л дээ тэр мэдлэгээ нь сургуулиас аваагүй.
Сургууль дээр мэдээж хэрэг дүүрэн хүндрэлүүд гарна. Эхлээд түүнтэй ярилцлага хийсний дараа түүний шууд л 2-р ангид оруулсан. Гэхдээ удалгүй түүнийг хичээл дээр байлгахгүй байхыг хичээх болсон. Мэдээж л дээ хичээл ярьж байхад нь түүнийг байнга тасалж “хичээлийг буруу тайлбарлаж байгаа тухай” яриад байхаар ямар багшид тааалагдах вэ дээ. Одоо хүү эх орон даяар алдартай академич Щетининий нэрэмжит авьяаслаг хүүхдүүдийн сургуулийн, сурган хүмүүжүүлэх арга дадлага сайтай багш эмэгтэйтэй хичээллэж байна.
Борис Би хүмүүсийн чанар болон төвшингөөс хамаарсан мэдлэгийг хуваарилж гариг дээрх муу хүмүүсийг багасгахын тулд дэлхийд ирсэн гэж баталж байна.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...