Бид Чех улсаас гаралтай сүнслэг сэдэв сонирхдог бүлэг хүмүүс байна. Бид ер бусын чадвартай нэгэн залуухан эмэгтэйтэй уулзсан юм. Тэр мөн ирээдүйн үйл явдлыг харах чадвартай. Түүний тайбарласнаар хүн төрөлхтөн удахгүй 5 хэмжээстийн Алтан Эрин рүү шилжинэ. Түүний илгээлт маш урам зориг өгөхөөр бөгөөд бидэнд илгээлтээ өгөхдөө олон хэлээр орчуулаад гариг дэлхий даяар амьдарч байгаа бүх сайн хүмүүст хүргэхийг хүссэн юм. Бүх сайн хүмүүст: Удахгүй бид Алтан эрин рүү шилжих бөгөөд та бүхнийг системийг ялахад зориулан хүмүүс та нарт хүргэх заавар байна. Бүх чухал асуултуудын хариулт бүгд энгийн: Би яагаад төрсөн бэ? Би энэ гаригаас юу хайж байна вэ?
Систем хэрхэн ажилладаг бэ?
Энэ бүхэн жирэмслэлтийн 3 дахь сарын үед эхийн гэдсэнд байх урагт сүнс энергийн кодийн тусламжтай нэвтэрч, хүүхэд болон мэндлэхээс эхэлдэг. Ийнхүү хувь хүн бүрийн тоглоом эхэлдэг. Хүн бүрт тархины 2 тал байдаг баруун ба зүүн тал. Баруун тал нь зөн совинтой, зүүн нь тал нь логиктой. Төрсний дараа хүн бүр баруун зүүн талын хооронд шийдвэр гаргахаар тэмцэлдэж эхэлдэг. Зөн совин бол логик ухаанаас маш өөр зүйлийг хэлдэг. Ихэнх хүмүүсийн хувьд логик тал ялдаг, яагаад гэвэл энэ нь биднийг хүссэнээрээ боловсруулж, удирдаж байгаа системд зохицдог учраас тэр юм. Хамгаалалтгүй хүүхэд төрөөд удалгүй “Матрикс” гэж нэрлэгддэг, аймшигт хүчээр хүүхдийн тархи, ялангуяа боргоцой булчирхай ба түүний зөн совинг хаах учиртай системийн дайралтад ордог. Анхандаа хаан мэт бүрэн эрх чөлөөтэй төрсөн хүүхэд, маш мунхаг, хамааралтай, өөрийн шийдвэрийг гаргах чадваргүй болохыг эцэг эхээрээ заалгадаг болохоор бүх зүйл бусдаар шийдэгдэх болдог. Хүүхэд таагүй байгаагаа илэрхийлж маргах юмуу уйлахад шийтгэдэг. Энэ нь бяцхан хүнийг цаашид нь моронжуулах (хэн ч биш болгох) бэлтгэл үеийн үндэс болдог. Учир нь Матриксийн бүрэн хөтөлбөрийг хүлээн авахын тулд эхлээд өөрийгөө дотроосоо үгүйсгэх ёстой байдаг. Өөрийгөө үнэ цэнэгүй, доогуур тэнэг бөгөөд хэрэгцээгүй гэж ойлгохын тулд юм. Бидний хэн байх ёстой, юунд итгэх ёстой, амьдралдаа юу хийх хэрэгтэйг хэлдэг системтэй байгаад бид талархах хэрэгтэй гэж тэд хэлдэг. Та нарт шинэ юм дахин зохион бүтээх хэрэггүй, танаас хол илүү ухаантай, ойлгодог бусад хүмүүс аль хэдийн бүх зүйлийг бүтээчихсэн учраас цагийн гарз гэж хэлдэг. Олон хүмүүс өөрийн бодол шаардлагаүй гэж үздэг, зарим нь үүнийг хийх ч чадваргүй байдаг. Тэд үргэлж юу хийхээ хэн нэг өөр хүнээс асуух хэрэгтэй болдог. Өөрийн амьдралаа эрүүл мэндээ хариуцах нь хүмүүсийг үнэхээр айлгадаг. Эмийн сан, сүм хийдүүд болон бусад системүүд хүмүүсээс мөнгө, эрүүл мэнд, цаг хугацаа, энергийг тааламжтайгаар сорж байдаг. Ийнхүү системд аюул учруулахгүй хувь хүмүүс өсөж томордог нь ганц биш, тэд өөрсдөө системийн хэлбэр/загвар болдог. Хувь хүн бүр боолчлолын гарт шидэгдэж, системд яг зохицдог хүн болж хувирдаг. Та нар яагаад гэж асууж байна уу? Яагаад гэвэл биднийг боолчлолоос зугатах боломжгүй байлгахын тулд юм. Бүхэл систем пирамидийн систем бөгөөд доор нь энгийн хүмүүс, дээр нь тэднийг удирддаг хүмүүс байдаг. Системд эхний болон хоёрдугаар 2 пирамид байдаг. Хоёр системийг хоёуланг нь тойрч өнгөрөх ёстой ба тэнд та төөрч болохгүй. Систем таныг тойрч өнгөрөхөөс бүх боломжит аргаар сэргийлэхийг хичээх бөгөөд таны замд саад бэрхшээлүүдийг тавиад, уруу татаж, молиго үмхүүлдэг. Тэр мөнгөний боол болгохоор танд зээлийг санал болгодог. Тэр таны цаг хугацаанаас хулгайлж, танд жинхэнэ үүрэг даалгавраа биелүүлэх зав өгөлгүй, энд төрсөн байгаа учир шалтгааныг олж өгдөг. Хүмүүсийн хувьд элбэг баян цаг хугацаатай байх нь системд цэвэр хор уршигтай. Тэр танд дур татмаар ажил, төсөл санал болгосноор хийх дуртай, баярлуулдаг зүйлсээс таныг татгалзуулж, ажилд улайруулан, цагийг тань гарздаж чадна. Эхний пирамидийг Ватиканаас захирамжаа хүлээж авдаг 6 унасан ангелууд/сахиусан тэнгэрүүд ноёрхдог. Ватикан хоёрдугаар болон бусад түвшнүүдэд тэднийг дамжуулдаг. Хоёрдугаар түвшин бол сүм дуган, засаг захиргаа, цагдаа, шүүх, сургуул, хууль дүрэм, албан байгууллагууд, цэргүүд, хүн төрөлхтнийг хязгаарлаж, хянадаг бүх эрх мэдэлтнүүд багтдаг. Системийн өөр нэг унах нүх бол пендулум гэж нэрлэгддэг. Одоо бид хүмүүст механик хохирол учруулдаг тухай ярьж байна. Машины осол, аллага гэх мэт таныг аян замаа үргэлжлүүлэхээс сэргийлдэг зүйлүүд багтана.
Танд хортой хоол хүнс санал болгон, хэрэв та идвэл өөрийгөө 2 дахь пирамидад аваачина. Хоёр дахь пирамид хэзээ ч цаг хугацаагаа хулгайлагдахыг зөвшөөрдөггүй, зээл болон мөнгөний урхинд хэзээ ч ордоггүй, бүх хүмүүсийг барих ёстой байдаг. Таны бие эрүүл биш хоол идсэний дараа суларч эхлэх бөгөөд таны бодол санаа тавгүйтэж, эмчид үзүүлнэ. Хоёрдугаар пирамид нь эмч ба хортой эмүүдийн дүрээр толгойлдог аварга том эм зүйн байгууллага/ аппаратус юм. Хүн нэг бүр өөрийн биеийг хариуцах ёстой бөгөөд хэн нэг өөр хүний гарт хэзээ ч тавих учиргүй юм. Систем цаг үргэлж таны сүнсийг хулгайлахыг оролдоно. Зарим нэг нь бүр сайн дураараа мөнгө, алдар нэрийн төлөө сүнсээ солилцдог. Гэхдээ санаа бүү зов, энэ илгээлт бол маш их бүтээлч. Үүнийг бидэнтэй биеэр уулзсан индиго охины хүсэлтээр бид хийсэн юм. Тэр маш их зөн билгийн чадваруудтай, юмсыг өргөх, астралаар аялах хамгийн гол нь далдыг харах увидастай.
No comments:
Post a Comment