Ирээдүйг хардаг индиго 2-р хэсэг



Матрикс яагаад бүтээгдэх болсон бэ?
Настнуудын “Долоогийн Зөвлөл” дугуй ширээ тойрч суугааг төсөөл. Тэдний дунд зөвхөн сайн зорилгууд ноёлж байна. Тэд шинэ, супер системийг бүтээхээр сонирхож байгаа бөгөөд ямархуу харагдах талаар зөвлөлдөж байна. Гэхдээ тэд үр дүн ямар байх талаар итгэлтэй байж чадахгүй байгаа тул эхлээд туршилтыг оролдож үзэхээр тохирно. Алдаа мадаггүй, хамгийн урт удаан амьдрах боломжтой нэгэн зүйл бүтээхийн тулд хамгийн сайн шийдэл тэр болно. Ийм учраас “Долоогийн Зөвлөл” бүтээлч ба сүйтгэгч талууд болон хуваагдаж, матрикс гэж нэрлэгдэх аюултай тоглоомд өөрсдийн талуудаас тоглолт хийнэ. Зөвлөлийн хамгийн мэргэн, хүндэт гишүүн үлдсэн бүгдийн эсрэг ганцаар үлдэхээр санал болгоно. Гишүүн нэг бүр зөвшөөрлөө. Түүний зургаан ах дүүс сүйтгэгч тал болж экстрим тоглолт хийхээр шийднэ. Энэ бол сансрын огторгуйн хувьд чухал бөгөөд хүн төрөлхтний ирээдүйд давтагдашгүй тоглоом юм. Та үүний хэсэг болох боломж өгөгдсөнд талархаж болно. Ертөнц бол триллион гишүүдтэй том гэр бүл. Бид тэдний тоглоомд сайн дураар оролцохоор “Долоогийн Зөвлөл”-өөр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энд харж байгаа ямар ч зүйл жинхэнэ биш. Энэ бол симуляци буюу хиймлээр харуулж байгаа ертөнц. Дэлхий гаригт таныг авчирсан хүн бол та өөрөө, таныг харанхуйгаар хөтлөх зүйл бол таны баруун тархи бөгөөд бүхэл амьдралын турш зөвлөгөөг нь сонсох хэрэгтэй. Энд амьдарч байгаа хүн нэг бүр дүрүүд ба тэдний эх үүсвэр огт өөр хэмжээстэд байдаг юм. Таны гаригт хөдөлж байгаа дүр бол таны жинхэнэ биеийн жижигхээн хэсэг нь. Цаг хугацаа үнэндээ байдаггүй бөгөөд тоглоомын зорилгод зориулагдсан байдаг. Иймд манай гариг дээрх хэдэн сая жилүүд бол шинэ иргэншлийг бүтээгчийн хувьд нэг секундын төдий юм. Муу чөтгөрийн зөвлөл 144000 бүтээлч гэрлэн биетүүдийг сайн талд тоглож, төрөл авахыг зөвшөөрсөн байдаг. Тэдгээр биетүүд бүхэл үнэнийг мэдэх бөгөөд хүмүүсийг ялалтад хүргэхэд туслах ёстой. Бид одоо шинэ иргэншил болох Алтан эринийг бүтээхэд хүн ялах уу машин ялах уу гэдэг туршилтад оролцож байна. Хэрэв машин хүмүүсийг дийлбэл 6 дахь матрикс хүн төрөлхтний хувьд муу сүйрлээр төгсөнө. Сүйтгэгч тал 6 дахь матрикс хүртэл зөвхөн тоглох боломжтой ба аль нэг шийдлээр шийдэгдэх учиртай. Өмнөх 5 системүүд атомын дайнаар сүйрч байсан юм. Одоо тоглоом төгсөж байна. Шатрын нэг талд ертөнцийн бүтээгч хүч, 144000 гэрлэн биетүүд болон бүтээлч хүмүүсийн хамт байна. Шатрын нөгөө талд 6 унасан ангелууд, тэдний системийн унагаах нүхнүүдтэй хамт, хүмүүсийг устгах, толгойг нь эргүүлэхийн тулд байна. Хүн төрөлхтөн ялах уу эсвэл машин уу?

Шийдэл
Энэ бол одоогоор системийн эсрэг ажиллаж байгаа бүх хүмүүст зориулсан юм. Та бүтээлч бөгөөд бусдад нүдээ нээж, үнэийг олж харахад нь тусалж байгаа учраас үйл хөдлөлөө үргэлжлүүлэн хийх ёстой. Матрикс таныг буруу зам руу хөтлөхийг бүү зөвшөөр. Та сүйтгэлээр бодож эхэлж болохгүй, Одоогоор бид хар хүчийг ялж байгаа боловч энэ нь өөрчлөгдөж болзошгүй. Үр дүн арай шийдэгдээгүй байна. Зөвхөн логикоор боддог хүмүүс, хуурамч хүмүүсийг бүү сонс. Хэрэв таныг зөн совингоороо шийдвэр гаргадаг, сахиус тэнгэрүүдэд итгэдэг, эрүүл амьдардаг, хачирхалтай, гэнэн, бас тэнэг гэж хэлж байвал бүү
сонс. Таныг үлгэрт итгэдэг, жинхэнэ дэлхий маш өөр зүйл байдаг гэж хэлэх үед үл тоомсорло. Эдгээр нь таныг үл тоомсорлол, эмх замбараагүйд уруу татахаар ажилладаг агентууд юм. Систем таныг хэрэггүй зүйлд цаг гарздаж, юу чухал болоход санаа зовохгүй байлгахыг хүсдэг. Ингэснээр та ч, таны хайртай хүмүүс ч алтан эринд хүргэх өөрийн хувь тохиолыг биелүүлж чадахгүйд хүрнэ. Таны үүрэг танд болоод хүн төрөлхтөнд хамгийн чухал нь бөгөөд аюулд оруулах боломж хэн нэгэнд бүү олго. Хэн нэгэн өөрийн үүрэг зорилгоо биелүүлэхээр шийдэх үед түүний үйлдэл зөв замд ирэх гэсэн бусад хүмүүст нөлөөлдөг болохыг санаж яваарай. Хүн нэг бүр чухал, шатрын зөв талд зогсдог ямар ч хувь хүмүүс шинэ дэлхий, түүний хувь заяаг шийдэж чадна. Гэхдээ болгоомжтой байгаарай. Зөвхөн бүтээлч хүмүүс шинэ Алтан Эринд нэвтрэх болно. Бусдыг өвтгөдөг ямар ч хүн үүнийг давахгүй. Алтан эриний ирээдүй зөвхөн сайн сайхан, эелдэг хүмүүст бэлтгэгдсэн юм. Индиго охин бидэнд 2012 онд бидэнд одоогийнхтой ижилхэн боломж байсан гэж хэлсэн. Бид бүгд Алтан эринийг хүлээж байсан боловч тэр ирээгүй. Учир нь бид ухамсарт хүмүүсийн шийдвэрлэх массыг бүрдүүлээгүй байсан бөгөөд хувиргалтыг хийхэд хэрэгтэй эрчмүүд идэвхжээгүй байсан гэдэг. Тэгээд бидэнд илүү олон бүтээлч хүмүүсийг сэрээж, үнэнийг харахад хэдэн жил илүү өгөгдсөн юм. Бүх хүмүүс сэрэх хэрэгтэй биш, гэхдээ тодорхой тооны хүмүүс байхад хүрч болно. Алтан эрин рүү шилжих боломж одоог хүртэл байна. Индиго охин бидэнд сануулахдаа “Амьдралын дараа бидний хэн ч энэ ертөнцөөс ямар ч зүйл авч явж чадахгүй. Тийм болохоор эд зүйл хурааж, нэр алдар хайх нь ямар ч утгагүй. Хамгийн үнэ цэнэтэй чухал зүйл бол хүн төрөлхтөн алтан эрин рүү шилжих үед та энд төрсөнд байгаа юм. Тэгээд таны араас ирэх, бүх унах нүхнүүдийг амжилттайгаар давж гарах явдал юм” гэж хэлсэн. Энэ хэсэг илгээлт бол хүн төрөлхтний эсрэг насаараа үйлдэл хийсэн бүх хүмүүст зориулагдаж байна. Тэдгээр хүмүүс бол улс төрчид, хууль бүтээгчид, шүүгчид, хуульчид, эмч нар, эм үйлдэрлэлийн ажилтнууд болон гүйцэтгэгчид, албан тушаалтнууд, болон системд шударга бусаар бусдаас илүү хүч чадалтай байсан хүмүүс орох юм. Хэрэв та бусад хүний эсрэг ажиллаж байгаа бол Алтан Эринд орохгүй. Ертөнцийн хуулиар бол та өөр хүний чөлөөт хүслийг хязгаарлах ёсгүй бөгөөд бие махбодь болон оюун санааг зорилготойгоор өвтгөх учиргүй. Хэрэв та энэ хуулийг хувийн амьдрал дээрээ зөрчсөн, бас өөрийн ажил мэргэжилдээ хэрэгжүүлж байгаа бол сүйтгэгчээр ажиллаж байгаа биет болох бөгөөд системд таныг ямар ч сайн зүйл хүлээгээгүй байна. Танд одоо үүнийг гэтлэх нэг боломж тохиогоод байна. Таны халаасанд жокер буюу Хүн хөзөр байна. Энэ сэдвийг уншаад хурдхан түүнийг ашиглах хэрэгтэй. Битгий хүлээ, тийм ч их цаг танд байхгүй. Урьд өмнө бусад хүмүүсийн эсрэг ажиллаж байсан бүх хүмүүс чиглэлээ нэн даруй өөрчлөн, бүтээлч тал руу шилжих нь зайлшгүй чухал. Одооноос эхлээд та бусдын эсрэг зорилготойгоор явах ёсгүй. Та хэнийг ч буруугаар шийтгэж, хязгаарлаж болохгүй. Мөн хүний эсрэг хууль бүтээж, гаргаж болохгүй. Та ядуу хүнээс мөнгө авах ёсгүй. Эмч мэргэжлийн хүмүүс ямар ч хүнд хортой, харш нөлөөтэй эм өгөх ёсгүй. Хэнийг ч хохироож, гэмтээж болохгүй. Та бүх хүмүүст тэдний хүртэх ёстой хүндэтгэлээр хандаж эхлэх нь чухал. Хэрэв таны ажил бүтээлч байх боломж олгохгүй байгаа бол ажлаа өгч, хамт ажиллагсддаа хэрэв тэд ажлаа үргэлжлүүлэн системийн агентаар үлдвэл юу болох талаар болгоомжлуулах ёстой. Та нарт санууллаа. Улс төрчидөд хууль дүрмийг гэмт хэрэгтнүүдэд бус хүмүүст туслахын тулд дахин бичих үүрэг, давуу эрх байдаг. Таны юунд итгэдэг нь гол биш, ямар шашинтай, ер нь юманд итгэдэг эсэх нь хамаагүй. Танд хамаатай цорын ганц зүйл юу гэхээр та бүтээлч биет байна уу, амьдралдаа хүмүүст тус хүргэж, сайн байна уу гэдэг нь хамаатай. Харин үүнийг хийж байгаа хүмүүст сайхан ирээдүй байна. Амьдралдаа хэнийг ч өвтгөж байгаагүй, сэрсэн бөгөөд сүүлийн хоромд талаа сольсон хүмүүс алтан эринд орох болно. Хэрэв та өөрийн алдааг ухаарч, харамсаж байгаа бол танд одоо бүтээлч биет болж, ажиллаж эхлэх сүүлийн хормуудын боломж тохиож байна. Тийнхүү алтан эринд хүрэх болно. Тэгээд болгоомжтой бай, таны бодол мөн бүтээлч байх нь хамаатай. Бодол бол агуу хүч чадалтай бөгөөд шилжилтийн эрчимд та бүхний үйлдлийн адил нөлөөлөх чадалтай. Сүйтгэгч бодол үйлдэлтэй 3д хүмүүст алтан эринд хүрэх ирээдүй гэж байхгүй. Бүтээлч эрчим шийдвэрлэх хэмжээнд хүрэхэд идэвхжүүлэлтийн эрчим системээр нэг илгээгдэж, шилжилтийг эхлүүлэх болно. Хүн амын бүтээлч тал 5д-гийн Алтан Эринд хүрэхэд сүйтгэгч тал өөрсдийн галд шатаж, тэдний сүнс шинэ иргэншилд нэгдэх боломжтой хэзээ ч тохиохгүй. Хэн нэгнийг хөнөөж байсан хүмүүс, генийн мутацид байгаа хүмүүст Алтан Эринд орон зай
байхгүй. Бүтээлч хүмүүсийн хамтаар амьтад мөн 5д руу шилжих болно. Индиго охин хэлэхдээ: эрх мэдэл хүч чадал давуу юмуу дутуу цөөхөн хүн байсан ч жинхэнэ өөрчлөлтийг хийж чадна. Мөн тоглоомын бүтээлч үр дагаврын нөлөө шилжилтийг өдөөх болно гэж хэлсэн. Хэрэв танай гэр бүлд төрийн бүтцэд ажилладаг хүмүүс, улс төрчид байгаа бол энэ мэдээг хэдий тэд зөрүүдэлсэн ч үзүүлэхийг индиго охин хүсэж байна. Биднийг энэ илгээлтийг аль болох олон хэлээр орчуулж, аль чадахаар дэлхий даяар түгээхийг Индиго охин хүссэн юм. Үүнийг уншигч хүмүүс энэ мэдээг гэр бүл, найз нөхөд, нээлттэй оюунтай хүмүүст хуваалцаж, өөр вебсайтуудаар гаргахыг бид хүсэж байна. Өөрийн блогт оруулж, олон хэлээр ярьдаг бол өөрийн хэлэнд орчуулж, өөрийн болоод бусад улс орнуудад түгээнэ үү. Дэлхий дээр яаралтай мэдэх хэрэгтэй маш олон хүмүүс байна. Үгэнд маш их хүч чадал байдаг бөгөөд үүнийг бас хэлж ярьцгаагаарай. Чех улсын авторын баг 2019 оны 12 сарын 28 нд үүнийг бүтээлээ.
Орчуулсан Д. Энхжаргал

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...