Би энэ номыг Ш/У-ны уран зөгнөлт зохиолын ном гэж бодоод унших чухал номнуудын ард нь байсан юм. Гэтэл харь оршнолоос бидэнд өгсөн захиасыг хүүрнэх байдлаар бичсэн “Илгээлт” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж сая мэдлээ. Хүүхдүүдэд буюу ирээдүйн нээлттэй сэтгэхүйтэй аав ээжүүдийг бэлдэх ном байсныг сая мэдээд уншиж судлахаар шийдлээ.
Харин уншсан хүмүүс сэтгэгдлээ бичээрэй!!!
1986 онд анх “Оддын хүү Ами” номыг Чилийн зохиолч Энрикью Барриос Испани хэл дээр хэвлэн гаргасан нь дэлхий даяар шууд амжилтанд хүрсэн байна. Энэ ном дараа нь хэд хэдэн хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн гарсан ба олон орны боловсролын мэргэжилтнүүдэд, мөн тэр дундаа олон оюун санааны удирдагчдад өндөрөөр үнэлэгдэж байв.
Харь гарагийн хүү Ами-тай дэлхийн хүү Жим нөхөрлөж улмаар бусад гараг ертөнцүүдээр аялдаг тухай өгүүлдэг уг ном нь дэлхийн болон бусад ертөнцүүдийн олон гайхалтай, төсөөлшгүй хэмжээсүүдийг хүүрнэх маягаар тайлбарладаг. Мөн оюун санаа, ухамсрын үзэл санаа, хүсэл мөрөөдөл, хайрын түвшний ялгаатай сэтгэлгээгээр л өндөр хөгжилт харийнхан, доогуур хөгжилт гарагуудын ялгаа байдаг тухай тайлбарласан хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулагдсан онц сонирхолтой ном юм. Энэ хайрын хөгжлийн ялгаатай түвшнээр л соёл иргэншлүүд иддэг хоол хүнс, хэрэглэдэг технологи, аз жаргал, тав тух, бий болгож буй үнэ цэнээрээ ялгарч байдаг ажээ.
Мөн цаашлаад дэлхийдээ, бусаддаа хандах хандлагаар өөрийн орчныг сүйтгэх сэтгэлгээ, үйлийн үр нөлөөний тухай ч гардаг юм. Жишээ нь номонд хэрэв гараг дээр олон муу буюу хайрын доогуур хөгжилтэй хүмүүс байвал тэд өөрсдийгөө эхлээд устгадаг тухай өгүүлдэг. “Олон мянган жилийн өмнө, дэлхий дээр та нартай адил соёл иргэншил байсан юм. Тэнд шинжлэх ухааны түвшин нь хайрын түвшнээс давж гарсан учраас мөхөлд хүрсэн тухай бий.” гэдэг.
Ном маань 15 000₮-ний үнэтэй боллоо. Бүх цагаан хоолны газрууд болон Аз Хур, Интерном, Booklo –онлайн ном хүргэлтийн үйлчилгээр дамжуулан худалдан аваарай. Лавлах утас: 80003489

No comments:
Post a Comment