Галактикийн холбоонд элссэн нь:3,78 сая жилийн өмнө/Тэд дөрвөн сая жилийн өмнө Сириусын засгийн консулын үүсгэсэн онцгой колони байсан/
Байрлал:Пегасус бол 1000 гаруй одтой бөөгнөрөл ба Цигнус ба Акуарис ордны хооронд байдаг
Зай:Дэлхийгээс 200-3000 орчим гэрлийн жил
Амьдралын хэлбэр:Одны холбоонд гурван төрлийн хүн төрхтөн бий. Эхнийх нь Сириусын гаралтай бөгөөд цагаан, хөх арьстай. Хоёр дахь нь улаан эсвэл улбар шар арьстай хүнээс илүү туранхай төрөл. Сүүлийнх нь гүрвэлүүд болон хоёрдахь хүмүүсийн эрлийз.
Харагдах байдал:Эхний төрөл нь Сириус Б-гийн хүн төрхтний колоничлогч нар бөгөөд эрчүүд нь булчинлаг боловч хүүхэд шиг булбарай биетэй 198-224 хүртэл өндөртэй цагаан шаргалаас хүрэн, хөхөөс ногоон хүртэл өнгийн нүдтэй. Эмэгтэйчүүд нь маш тачаангуй бөгөөд 188-203 өндөртэй. Тэд маш цагаан эсвэл цайвар цэнхэр арьстай. Хоёрдахь нь өндөр болон биеэрээ ялгаатай хоёр хэсэгтэй. Эхнийх нь арьс болон үс нь улаанаас бараан улбар шар өнгөтэй. Хоёрдахь нь нүд нь муурынх шиг улаан эсвэл хар хөх эрээн арьстай. Энэ хэсэг Тэнгэрийн сангаас ирсэн бүлгийн үлдэгдэл. Эрлийз төрөл нь муур шиг нүдтэй улаан, хүрэн, цайвар шар өнгөтэй арьстай. Бие, шилбэ, хүзүү, гарууд нь хүнээс илүү хүчирхэг ба хавдартай мэт харагдана. Гар хөл нь дөрвөн нарийхан урт хуруутай жижиг хумстай. Эрчүүд нь 213-244 см эмс нь 208-231 см өндөртэй.
Онцгой чадвар болон зорилго: Шинэ зүйл нээх, шинжлэх ухаанч, дипломат үйл ажиллагаагаараа алдартай.
Дундаж унтах цаг: төрлөөсөө хамаараад 1 болон 1,5-3 цаг
Хэл: Хоёр төрлийн хэлтэй. Нэг нь сайхан аялгуутай бол нөгөө нь илүү хахир гуншаа.
Эх хөлөг ба бусад хөлөг: Дэлхийтэй ойролцоо гурван төрлийн хөлгөөр ажиллагаа явуулж байгаа .Эхнийх нь хамгаалалтын хөлөг бөгөөд гурвалжин хэлбэртэй. Тал бүр нь 22,56 м урттай. Хоёрдахь нь туршуулын хөлөг ба дөрвөлжин хэлбэртэй 25,9 дундаж диаметртэй. Гуравдахь давхар линз хэлбэртэй бөгөөд агаар мандлыг хөлөг нь 402 м урттай.
Оддын үрсийн төрлүүд (STARSEEDS)-н тухай унших бол эндээс
https://michid-7.blogspot.com/2022/09/starseeds.html



No comments:
Post a Comment