Ихэнх оддын үрсүүд дэлхийн иргэдэд зааж сургаж, анагаалт хийхээр үзэгддэг боловч биднийг хөгжихөд бүх оддын үрсүүд туслах зорилго байдаггүй. Тэдний зарим нь энэ гаригт өөрийн тусын тулд эсвэл харанхуй даалгаварыг дэмжихээр ирдэг. Хичнээн ч гоё чамин байлаа гээд сүнс бүрт хайр гэрэлд үндэслэсэн зорилго байдаггүй.
Энд зарим нэг сайн танигдсан, нийтлэг оддын үрсийн төрлүүд байна.
Сириусууд /Хөхдэй мэргэн/:
Тэдгээр сүнсүүд Сириус А болон В гээс ирсэн байдаг. Сириус А бол тэнгэрт байдаг хамгийн тод од. Түүний анхлан суугчид Лира оддын аймгийн Вега (хамгийн тод од)-аас гаралтай бөгөөд дэлхийн өвөг дээдсийн өлгий гэр байх учиртай. Сирус В бол жижигхэн од бөгөөд усны биетүүд болох Миенгү болон Мерпипл (усны хүний) гэр юм. Эдгээр хоёр гаригууд хүмүүсийн сэрэлтийг эхлүүлсэн байдаг.
Плейядчууд/Мичид/:
Эдгээр оддын үрсүүд Үхрийн ордны Бухын нүд, Мэссэер 45, болон 7 эгч дүүс гэдгээр танигддаг оддын бөөгнөрлөөс гаралтай. Энэ оддын бөөгнөрлийн тэмдэгийг Субару автомашины логоноос харж болно. Плейядчууд дэлхийн түүхэн бичлэгийг хадгалагчид бөгөөд гаригийг 600 тэрбум жилийн настай гэж хэлдэг. Плейдчууд хайр болон бүтээл төрдөг 5 хэмжээст давтамжид оршдог. Тэд эхийн эрхт нийгэмтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлүүдийг дээдэлдэг. Плейядчууд сүнслэгээр болон сэтгэл зүйгээр биднээс хол давуу хөгжилтэй боловч бусдаар хүмүүсийн адил биеэ авч явдаг. Зарим нэг нь тэдний дэвшилтэт чадварыг хүмүүсийг эргүүлэхэд ашигладаг боловч ихэнх нь хүний ухамсрыг тэлж, хөгжүүлэхээр Дэлхийд ирсэн байдаг.
Арктурчууд:
Арктураас ирсэн эдгээр гүн гүнзгий биетүүд манай галактик дахь хамгийн дэвшилтэт иргэншил юм. Тэдний 5 хэмжээстийн биетүүд, дэлхий дээр хэрхэн амьдрах анхны загвар болох нийгмийг байгуулсан байдаг. Арктурчууд сэтгэл зүй болон оюун санааны өндөр хөгжилтэй, хүн төрөлхтний хувьд тэд сүнслэг шаманууд, анагаагчид байх зорилготой. Зарим хүмүүсийн хэлдэгээр хүн нас бараад үхлээс амьдрал руу явах замд Арктур эрчмийн орноор дайрдаг гэж үздэг. 5-9 хэмжээстийн бүх нийгмүүдийн адил Арктурчуудад тэнгэрийн оршихуйн мэдрэмж байдаг. Биегүй ухамсарт эфирэн хэлбэрээр буудаллах зогсоол тус болдог ч, дахин төрсөн сүнсүүд физик ертөнцөд дахин дасах хандлагатай болдог. Арктурус нь Буутс оддын аймаг дахь хамгийн тод од юм.
Андромедчууд /Адаг чуулган/:
Энэ сайн санаат, телепат төрөлтөн ороомог хэлбэртэй Андромед галактикаас гаралтай, өөрөөр МС31, М 31 гэж нэрлэгддэг. Эдгээр сайхан биетүүдэд нэг л зорилго байдаг. Тэр нь рептилүүдэд боолчлогдсон төрөлтнүүдэд амар амгалан, хайрыг авчрахад байдаг. Тэд зүрхэн төвт төдийгүй оюун санааны өндөр хөгжилтэй, шинжлэх ухааны бүх ангилалд мастерууд юм. Баруун, зүүн тархины тэнцвэр нь андромечдуудад орчлон ертөнцийн онцгой байр суурийг өгдөг .
Гэрлийн ажилчид: Гэрлийн ажилчид бол янз бүрийн гаригууд, ертөнцүүдээс дэлхий болон бусад гаригуудын хөгжилд туслахаар төрөл авахыг зөвшөөрсөн тусгай сүнсүүд байдаг. Тэд хүн төрөлхтний түвшинг ахиулах, тэдний эргэн тойрныхны ухамсрыг нэмэхээр төрдөг. Тэдний үндсэн зорилго бол таарсан хүн бүрт эелдэг байдал, сайн сайхныг түгээж, бүх амьд оршихуйг
хайрлах явдал юм. Гэрлийн ажилчид ямар нэг гариг, соёл, нийгэмд хамаардаггүй. Тэд гэрлийн төлөө дангаар ажилладаг.
Орион /Марал/:
Ориончууд бүх нарийн ширийн зүйлийг асуух болно. Тэд оюун ухаан дээр суурилсан амьд биетүүдийг дэлхий дээр бүтээхийг хичээх болно. Тэд шинжлэх ухаан судалгаа шинжилгээнд хэт автдаг бөгөөд харамсалтай нь зүрх сэтгэлийг ойлгох тал дээр дульмаг. Дэлхий дээрх ориончуудын даалгавар бол шинжлэх ухааныг үнэлэх бидний ойлголтыг сайжруулахад туслахын тулд байдаг. Тэдний хувиараа болон бүлгээрээ хүмүүсээс суралцах сүнслэг үүрэг даалгавар бол хэрхэн илүү итгэлтэй, үнэнч байхад суралцах явдал юм. Зарим ориончуудад сүнслэг хүсэл эрмэлзэл байдаг бол бусад нь дэлхийг чөлөөлөхөөс илүүтэй хяналтдаа авахаар эрэлхийдэг рептил болон бусад төрөлтнүүдийн төлөөлөгчид байдаг.
Фелин /мууран төрөлтөн/:
Лира оддын аймгаас гаралтай эдгээр биетүүд дэлхийн эртний соёл иргэншил, хамгийн илэрхий нь Египетийн урлагийн бүтээлүүдэд мууран толгойт бурхан, бурхадаар дүрслэгдсэн байх нь бий. Энэ биетүүд бол далдыг хардаг, бодлоор харилцдаг, физик ертөнцийг тэдний ашиг сонирхлын тулд тэтгэн, ашиглахаас илүүтэй сүнслэг ур чадваруудаа хөгжүүлэхэд ашиглах хандлагатай. Тэд ихэнхдээ дээд хэмжээстэд амьдардаг мөнхийн ухамсартай холбогдох замаар гэрэл, тодорхой байдал, элбэг дэлбэгийг эрэлхийдэг. Фелинчүүд хүн төрөлхтөнд сайн сайхныг авчран, дэлхийн биетүүдийг бүтээлч байдлыг өдөөнө гэдэгт итгэлтэй байдаг.
Малдек: Малдек бол манай гаригтай адилхан шинж чанартай нарны аймгийн нэгэн гариг байсан. Түүний иргэд роботжуулсан технологуудаас хамааралтай, яг одоо дэлхийд байгаа шиг чиг хандлагтай байсан бөгөөд аажимдаа залхуурч, өвдөх болсон. Тэд эрх мэдлийн төлөөх шуналын улмаас өөрдсийн гаригаа устгасан тул тэдний зарим нь дэлхий дээр шинэ гэр хайж ирсэн байдаг. Малдекчууд тэдний хичээлээс суралцсан бөгөөд хүн төрөлхтнийг улс төр, технологи, эрүүл мэнд, харилцаа холбоондоо илүү сайн сонголт хийхэд зоригжуулна гэдэгт итгэдэг.
Лемур болон Атлантчууд:
Дэлхийн далай тэнгист урт удаан хугацаагаар алдагдсан эдгээр хоёр газар нутгуудад гүн ухаан, сүнслэг ухамсар, анагаах технологуудыг хөгжүүлсэн маш дэвшилтэт соёл иргэншлүүд байсан. Тэднийг өөр гаригуудаас шууд солилцоогоор ирсэн анхны оддын үрсийн бүлэг/отгууд гэлцдэг. Тэд өөрсдийн шинэ зохион бүтээл, дэвшлийг дэлхий дээр Лемур Атлантчуудыг цэцэглэн хөгжүүлэхэд зориулсан. Малдекийн адил тэдгээр соёлууд өөрсдийгөө шунал, залхуурал, өвчний улмаас аажмаар устгасан байдаг. Тэдгээр нөхцөл байдлууд сүйрүүлсэн хэдий ч тэдний хөгжүүлсэн олон санаанууд, технологууд, сүнслэг шинж чанарууд алдагдаагүй юм. Эдгээр соёлуудын зарим сүнсүүд аврагдсан бөгөөд тэдний зарим нь одоо ба ирээдүйн дэлхий дээр төрөл авахыг багтаагаад орчлон ертөнц дэх бусад гаригуудад оддын үрс болсон байдаг.
Авианчууд болон хөх авианчууд /шувуун төрөлтөн/:
Энэ бүлгийнхэн шувуу шиг дүртэй, хүн биетүүд юм. Биднийг 3 хэмжээстэд байх зуур авианчууд 6-9 дээд хэмжээстүүдэд оршиж байна. Энэ нь бидний сахиусан/ тэнгэрийн оронтой төстэй бөгөөд амьд биетүүд нь эрчмээр хөнгөн сийрэг, физик ертөнцтэй бага хамааралтай байдаг. Авианчууд Плейядчуудтай хамтрагчид бөгөөд дэлхий дээрх хүмүүсийг зорилгоо биелүүлэхэд туслахаар ажилладаг. Аваинчууд ерөнхийдөө урам зоригтой, өргөн алсын хардаг шинж чанартай. Тэд бидэнд сүнсний эрх чөлөө, бидний олон хэмжээст чадваруудын нөөц боломжыг ойлгуулахад туслахаар эрэлхийдэг.
Рептилүүд / гүрвэл төрөлтөн/
Гүрвэл хүн, Саурчууд болон Дракон/луунууд, дүрээ хувиргагчид, өөрсдийн амин хувиа хичээсэн ашиг сонирхлын улмаас дэлхийг хянахаар эрэлхийлдэг гэдгээрээ танигдсан. Дэвид Айкийн хэлснээр хүний нийгэм, соёл, хүний хөгжлийг урхидан, дэлхий дээр улс төрийн эрх мэдэлд хүрэхээр хичээдэг. Зарим рептилүүд бидний дунд гадаад дүр төрхөө өөрчлөн амьдарч байгаа гэж олон хүн итгэдэг бол рептил сүнсүүд бидэнд хамгийн үнэтэй улс төрчдийн биед нэвтрэн орж, дэлхий дээрх хүмүүст ач тустай үнэ цэнэ, шийдвэрүүдийг зайлуулдаг гэж зарим хүмүүс итгэдэг. Азаар рептилүүдэд бүх харанхуйтай тэмцэх даалгавартай гэрэлд байх маш олон дайснууд байдаг.
Аврора Рей.
Орчуулсан Д.Энхжаргал
ЕРӨНХИЙ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙН тухай унших бол эндээс
No comments:
Post a Comment