Рептилиодууд 11-р хэсэг

 ХУВАА, ЗАХИР

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Би та бүхнээс миний өнөөдрийн илгээлтэнд маш чухалчлан хандахыг гуйж байна, учир нь энэ илгээлт хэдийн Өргөмжлөлийн замд гарсан, Сүнснүүд нь үүний тулд л Дэлхий дээр төрөл авсан хүмүүст хамаатай юм.
Мэдээж, рептилоидууд гараг дээр өрнөж байгаа өөрчлөлтүүдийн тухай, сэрсэн хүмүүсийн ихэнх хэсэг нь хяналтнаас гарч байгааг, зөвхөн гараад зогсохгүй, араасаа бусдыгаа дагуулж байгааг сайн мэднэ.
Цэвэр ариун, өргөмжлөгдсөн хүний сүнснүүдийн энэ сүнслэг өрнөлтийг зогсоох боломжгүй гэдгийг ойлгоод өөрсдийн жирийн арга болох энэ үйл явцыг толгойлох аргыг хэрэглэхээр шийдсэн.
Тэд үүнийгээ чадсан.
Рептилоидууд хэдийн оршин байгаа “сүнслэг” хөдөлгөөнүүд, байгууллагууд, эзотерик бүлгүүд, сайтууд, порталууд гэх мэтчилэн нэрлэдэг зүйлдээ төлөөлөгчдөө оруулж бас тэдгээрийг бий болгож эхэлсэн.
Одоо би та нарт Өргөмжлөл рүү хөтөлж байгаа хөдөлгөөнүүдийн толгойд рептилоидууд байгааг тодорхойлж болох шинж тэмдэгүүдийг тоочин хэлье.
Нэгдүгээрт. Нийгэмлэг, хөдөлгөөн, нам, бүлэглэл, нэг үгээр хэлбэл, аливаа олон нийтийг хамарсан байгууллагуудыг байгуулах.
Рептилоидууд хүмүүсийн ухамсрыг хяналтандаа байлгахын тулд үйл явцыг мөшгиж, түүнийг өөрсдийн хэрэгтэй зүйл рүүгээ чиглүүлж болох нийгэмлэгүүдэд тэднийг нэгтгэх хэрэгтэй гэдгийг сайн мэддэг.
Хоёрдугаарт. Хөдөлгөөнүүдийн удирдагчдын зохиогчийн эрх мэдэл.
Ийм хөдөлгөөнийг толгойлж буй рептилоид өөртөө “захирагддаг хүмүүсээс” хатуу сахилга бат сахих, түүний бүх заавар, тушаалуудыг биелүүлэхийг шаарддаг.
Гуравдугаарт. Шатлан удирдах байдал.
Шатлан удирдах хатуу ёсонд тохирсон тодорхой хөтөлбөрүүдээр амьдардаг рептилоидууд нь өөрөөр оршиж болдогийг төсөөлж ч чаддаггүй.
Тиймээс тэд том жижиг салбаруудын удирдагчдыг томилж, тэднийг үг дуугүй захирагдахыг шаардсанаараа “хөдөлгөөнүүддээ” нарийн шатлан удирдах ёсыг тогтоодог.
Дөрөвдүгээрт. “Хуваа, захир” зарчим.
Энэ нь үндэс нь болсон рептилоидуудын энэхүү зарчим нь тэдний байгуулсан хөдөлгөөнүүдэд хүний хамгийн дорд сэтгэл хөдлөлүүд болох: атаархал, хардалт, гомдол, бардам байдал, биеэ тоох байдал, өөрөөр хэлбэл, эдгээр хөдөлгөөнүүдийг үүсгэсэн гэх сүнслэг байдалд орон зай үлдэхээргүй тийм уур амьсгалыг бий болгодог.
Тавдугаарт. Хувийн зан авир.
Энэ хөдөлгөөний толгойлогч нь түүний бусад бүх гишүүдийн хувьд онгон шүтээн, маргашгүй нэр хүндтэй, шүтвэл зохих нэгэн нь болдог, хэлсэн үгийг нь байгууллагын бүх жирийн төлөөлөгчид хамгийн сүүлчийн үнэн мэтээр хүлээн авдаг.
Рептилоидууд заль мэх ба арга чаргаараа хүн бүрийн эмзэг газрууд буюу өвчтэй цэгүүдийг олж чаддаг.
Харин дараа нь тэдэн дээр нь чадварлагаар өөрөөр хэлбэл, эелдэг ба чин сэтгэлээр, эзэрхэг ба түрэмгийгээр “дарж” өгснөөр тэд хүмүүсийг өөртөө бүрэн дуулгавартай байлгаж чаддаг юм.
Зургаадугаарт. Үндсэрхэг үзэл.
Тэд хуваагдал үүсгэдэг, Орчлонгийн гол Хуулиудын нэгийг зөрчиж нэг үндэстнийг нөгөө үндэстнээс давуу хэмээн тунхагладаг.
Долоодугаарт. Хоёр нүүр гаргах.
Нөхцөл байдал болон тэдний хэнтэй ярилцдагаас хамаараад, өөрөөр хэлбэл, ямарваа нэг хүний нийгмийн болон шатлан захирах ёсны ямар гшигүүр дээр байгаагаас нь хамаараад рептилоидуудын зан байдал өөрчлөгддөг.
Рептилоидууд хүний амьдралын сүнслэг талыг хяналтандаа авсны ачаар өөрсдийнхөө занганд Өргөмжлөлийн замд хэдийн гарсан цэвэр ариун хүний зуу зуу мянган сүнснүүдийг оруулж төөрөгдүүлж амжсан.
Сүнслэг байдлын тухай, хөдөлгөөнд оролцогчдын сонгох, сонгогдох эрхийн тухай гоё сайхан үгсээр халхавч хийснээр тэд үнэн хэрэгтээ хүмүүсийг нөгөө л хоёрдмол байдал руу хөтөлдөг, учир нь энд ямар ч чөлөөт хүслийн тухай яригддаггүй, харин хүмүүсийн ухамсар энэ хөдөлгөөний удирдагчид бүрэн захирагдсан байдаг.
Хамгийн эмгэнэлтэй нь, рептилоидууд миний болон Орчлонгийн Дээд Хүчнүүдийн нэрээр халхавч хийж өөрсдийн илгээлтүүдээ хүлээн авдаг.
Энэ нь л тэдний үндсэн хөзөр, бас хувь хүнийг дарамтлах зэвсэг нь болдог.
Тиймээс хайрт хүүхдүүд минь, сонор сэрэмжтэй байгаарай: сүүлчийн мөчид бүү бүдрээрэй, Өргөмжлөлд хүргэх үнэний замаас та нарыг холдуулах боломж бүү өгөөрэй!
Рептилоидуудын заль мэхэнд бүү автаарай!
Та нарыг хэзээ ч мэхлэхгүй Сүнсээ л ЗӨВХӨН сонсоорой!

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

  Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн ...