ЭРЭЛТ НЬ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ БИЙ БОЛГОДОГ
Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Рептилоидууд ямар байдлаар сүнслэг хөгжил, Дэлхийн Өргөмжлөл зэрэг тэдний хувьд харийн салбар руу орж чадсан тухай яриагаа үргэлжлүүлье.
Хэргийн учир нь тэд амьдралын ямар ч салбар дахь учир байдалд үргэлж соргог байдагт оршино.
Учир нь Дэлхийн Өргөмжлөлтэй холбоотой бүхний “эрэлт” нь өдөр бүр өсөн нэмэгдэж, тэд өөрсдийн “нийлүүлэлтийг” хийх болсонд байгаа.
Гэвч амьдралын практик тал нь тэдний хувьд үргэлж тэргүүлэгч байсаар ирсэн, энд тэд ашиг гаргаж авахын тулд л өөрийн “бизнесээ” эхлүүлсэн.
Хүний сэтгэл зүйг сайн мэдсэнээрээ тэд ихэнх хүмүүс ямар ч хүчин чармайлт гаргалгүйгээр хүссэн зүйлээ авах гэж тэмүүлдэгийг ойлгодог юм.
Тиймээс нарийн биесийг цэвэрлэх, ид шидийн үр нөлөөнөөс ангижрах, кармаг тэглэх, чакруудыг идэвхжүүлэх ба шинээр нээх, Дээд Би болон Сүнслэг хөтчүүдтэй “ярилцах”, тэр ч бүү хэл, шинэчлэгдсэн Дэлхий рүү “нэвтрэх бичиг” худалдаалах зэрэг ийм төрлийн үйлчилгээг борлуулах ажлыг маш хурдан зохион байгуулсан.
Үнэн хэрэгтээ, юу ч, хэзээ ч хүний өмнөөс түүний сүнслэг ажлыг хийж чадахгүй, бүр тийм “тусламж” хэсэг хугацаанд үйлчилж болох ч уг хүний хүчин чармайлтгүйгээр бүх зүйл хуучин байдалдаа хурдан буцаад орох болно.
Хүнийг сүнслэгээр хөгжүүлэхгүй байх, бас үүний хамт сүнслэг байдал руу тэмүүлэх түүний тэмүүлэл дээр нь хөрөнгөжих нь рептилоидуудын зорилго юм.
Бас нэг зүйлийг хэлэхэд, рептилоидуудын гол туслагчид нь үеийн үед бүх түвшний асурийн оршнолууд байсаар ирсэн.
Энэ хамтын ажиллагаа нь үргэлж харилцан ашигтай байсан: рептилоидууд хүний сэтгэлийн сул утсан дээр тоглож мэргэшсэн бөгөөд өөрсдөө хооллодог дорд чичирхийллийн энергиүдийг санаачилж нэгэн зэрэг бүх төрлийн асурийн оршнолуудтай олсон “олзоо” хуваалцдаг юм.
Асурийн ертөнцийн рептилоидуудын арьстнуудтай нэгдсэн ийм эв нэгдэл нь хүн төрөлхтний түүхэнд үхлийн үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэдний хамтарсан хүчин чармайлт нь хүмүүсийг 3 хэмжээст байдлын хамгийн доод ёроолд оруулж, хүний Бурханлаг гарал үүсэл, чөлөөт хүсэл болон өөрийг илэрхийлэхийг нь мартуулснаараа тэднийг бүрэн “аюулгүй” болгож чадсан, нэг үгээр хэлбэл, хүмүүсийг өөрсдийн дуулгавартай утсан хүүхэлдэй болгон хувиргаснаараа тэднийг сүр сүлдгүй болгосон.
Тиймээс, хайрт хүүхдүүд минь, хэрвээ та нарт сүнслэг мэдлэг болон Өргөмжлөл мэтийн ийм сакраль үйл явц дахь бэлэн шийдлүүдийг мөнгөөр санал болговол та нарт туслах нь зорилго нь биш, та нарын сүнслэг хөгжилд саад болох гэсэн хэн нэгний хийж байгаа зүйл гэдгийг мэдэж аваарай гэж би дахин дахин хэлсээр байгаа юм.
Та нарт чин сэтгэлээсээ туслах гэсэн хүн зөвхөн та нарын чичирхийллийг дээшлүүлж, та нарын ухамсрын болон физик биеийн өөрчлөлтийг дэмжиж чадах өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах, Орчлон ертөнцийн Хуулиудын дагуу амьдрахад сургахыг л хүсдэг.
Өнөөдөр энд ирээд зогсъё.
No comments:
Post a Comment