Рептилиодууд 13-р хэсэг

“ЛУУГ” ЯЛАХ НЬ

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр бид та нартай Бурханлаг Сүнснээс гадна рептилиодын сүнсний жижиг хэсэгтэй хүмүүст рептилоидууд ямар байдлаар нөлөөлдөг тухай ярилцах болно.
Би илгээлтүүдийнхээ нэгэнд Дэлхий дээр тийм хүмүүс маш олноороо байдаг, учир нь тэд рептилоидууд болон хүмүүсийн холилдсон гэрлэлтээс төрсөн гэж хэлсэн.
Тийм хүмүүс рептилоидуудын хувьд “толгойны өвчин” болдог, учир нь тэдний хөтөлбөрүүд тэдэнд бүрэн нөлөөлдөггүй.
Хүний Сүнс тохиолдлын хүслээр рептилоидын сүнстэй зэрэгцэн орших болдог нь энэ нөлөөг аль болохоор эсэргүүцсээр байдаг.
Тиймээс рептилоидууд амьд үлдэхийн тулд материаллаг орчин руу тийм хүнийг оруулахын төлөө боломжтой бүхнийг хийдэг, уг хүн рептилоид хэсэг нь илүү хүчтэй байдаг практик мэдлэгүүдээ үйл хэргийн явц руу оруулах ёстой.
Энэ тэмцэлд хүнд сүнслэг хөгжил, өөрийгөө танин мэдэх, бүтээлч чадвараа нээхэд зарцуулах цаг хугацаа, хүч чадал үлдэггүй.
Эсвэл тэд өөр зам буюу өөр туйлшралыг сонгосноор тийм хүнийг баяжихад нь тусалдаг, тэгэхэд хүн амьдралын жаргал цэнгэлд умбасаар өөрийн Бурханлаг Сүнсээ мартдаг.
Рептилоидууд үүнийг яаж хийдэг вэ?
Үүний тулд тэд цэвэр цусны рептилоидуудыг оролцуулдаг, тэдэнд суулгасан хөтөлбөрүүд нь хараанаасаа салгахгүй байж байгаад тийм хүмүүсийг “хөтөлж” эхэлдэг.
Тэд түүнд дээд зэргээр нөлөөлөхийн тулд түүний амьдралынх нь хань болж болно.
Тэд тийм хүний итгэлийг олж, түүний бүх амьдралынх нь тухай, түүний хүсэл мөрөөдлийнх нь тухай мэдэж авахын тулд “найз” нь байхыг, мөн өөрсдийнхөө хэрэгтэй чиглэлд тохируулахыг хичээдэг.
Түүнчлэн энэ нь дарга нар, ажлын хамт олон, хөршүүд, зүгээр л амьдралынх нь зарим цаг үе дэх тохиолдлын замын хань байж болно.
Ямар ч тохиолдолд тэд амьдралын материаллаг үзэл болон практик хэрэглээний хязгаараас давсан бүхнийг шүүмжилж, доромжилсноороо өөрсдийн амьдралыг үзэх үзэл болон өөрсдийн үнэт зүйлсээ хүнд тулгадаг.
Энэ нь та нарыг “тэнгэрээс буулгаж ирсэн”, “та нарын далавчийг тайрсан”, нэг үгээр хэлбэл, та нарт “сүргээс тасрах”, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, бусадтай адилгүй хүн байх боломж өгдөггүй тэдгээр “хүмүүс” юм.
Та нараас олон хүн амьдралдаа иймэрхүү хүмүүстэй нэг бус удаа таарч байсан гэдэгт би итгэлтэй байна.
Энэ нь ихэнхдээ хүний сүнснүүдийн харуулд зогсдог, тэдэнд өөрийн Бурханлаг байдлаа олж авахыг зөвшөөрдөггүй рептилоидууд байсан гэдэгт надад итгээрэй.
Хайрууд минь, ийм нөлөөг хэрхэн сөрж зогсох вэ?
Одоо үүнийг хийхэд хэдийн хялбархан болсон гэж би бодож байна, учир нь та нар бусад хүмүүсийн чичирхийллүүдийг мэдэрч сурсан, энэ нь мэдээжийн хоосон бөгөөд та нарт хэрэггүй ярианд өөрсдийгөө татан оруулахгүй, та нарт харийн санагдах амьдралын хэв маягийг тулган хүлээлгэхийг та нар хэнд ч зөвшөөрөхгүй гэсэн үг.
Гэсэн ч би та нарт нэг зөвөлгөө өгье.
Та нар сонирхолгүй ярианаас зөөлөн, түрэмгийлэлгүй холдохдоо, ялангуяа хэнтэй ярьж байгаагаа мэдэж байгаа бол тийм хүмүүстэй маш болгоомжтой харьцаарай.
Асурийн мөн чанаруудын “бараа бологчид” ихэнхдээ рептилоидуудыг дагалдан явдаг бөгөөд та нарыг сул талаа харуулах, гадагшаа нэг ч болов сөрөг сэтгэл хөдлөлөө гаргахыг хүлээж байдаг юм шүү.
Тэр үед л тэд энэ “очноос” жинхэнэ дөл асаахыг оролдоно, та нарын маргаан энергийн тулаан болон өсч, та нар түүнээс ялагч болж гарахад маш амаргүй байх болно.
Өөрсдийнхөө энергийн орон зайг цэвэр байдалд хамгаалаарай, хайрт хүүхдүүд минь. Одоо энэ нь хэзээ ч байгаагүйгээр чухал юм шүү.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

  Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн ...