Рептилиодууд 14-р хэсэг

 

ХЭРВЭЭ ГЭНЭТ...

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр бид та нарын олон хүний хувьд нилээн зовиуртай сэдвийг авч үзье, би та нарыг нээлттэй сэтгэл зүрхээр, цэвэр ариун Сүнсээр, Дэлхий дээрх оршнол бүр оршин байх эрхтэй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч энэхүү илгээлтийг уншаасай гэж хүсч байна.
Төрөл төрөгсөд болон ойр дотныхны дунд рептилоидууд байгааг гэнэт ухаарч ойлгосон хүмүүсийн тухай бид ярих болно.
Энэ нь ялангуяа энэ ангилалд түүний эр нөхөр, эхнэр, хүүхэд нь багтаж байгааг ойлгосон хүмүүсийн хувьд илүү зовиуртай байх болно.
Ийм хүмүүс та нарын дунд нилээн их байдаг, учир нь эртний, цэвэр ариун, өргөгдсөн та нарын Сүнснүүдэд тэд татагдсан байдаг.
Энэ сэдвээр яригдсан өмнөх илгээлтүүддээ би та нарыг айлгах эсвэл рептилоидуудтай дайсагналцах мэдрэмжийг өдөөх гэсэн бус, харин та нар Дэлхий дээр оршиж байгаа бодит зургийг хараасай, тэгээд өөрсдийгөө зөв авч яваасай гэж дамжуулсан билээ.
Шуудхан хэлэхэд, рептилоидуудын дээд явцуу хүрээнийхэн тусдаа оршин байдаг бөгөөд энгийн амьдралд тэдэнтэй уулзах нь үндсэндээ боломжгүй.
Та нарын дэргэд байж болох рептилоидууд нь өөрсдөө золиос нь болдог “энгийн бүрэлдэхүүн” хэсэг юм , учир нь тэдний ухамсрыг “дээрээс” удирддаг, тэд байгаа түвшнийхээ тодорхой хөтөлбөрүүдээр ажилладаг.
Энгийн амьдралд энэ нь томоотой, хууль журам сахидаг, гэр бүлээ хайрладаг “хүмүүс” байдаг ч маш материаллаг бас аливаа сүнслэг мэдлэгт хаалттай хүмүүс байдаг юм.
Мэдээж, тэд та нарыг тохиолдлоор сонгоогүй: тэдний ухамсарт суулгасан хөтөлбөрт захирагдаж, тэд үргэлж “та нарыг тэнгэрээс газарт буулгах” ёстой байсан, та нарын
бодол санаа, үйлдлийг цэвэр материаллаг, практик үйл хэрэг рүү чиглүүлэхийг оролдож байсан нь тэдний хамтын бүх амьдралынхаа туршид хийсэн зүйл нь юм.
Гэхдээ үүнийг өөр өнцгөөс харах гээд оролдоод үзээрэй: хэрвээ та нарын сүнснүүд рептилоидтой хамт амьдрах ийм хүнд замыг сонгосон бол ямар хүчтэй, зоригтой бөгөөд хайрлагч гэдэг илт байна шүү дээ!
Гэрлийн зүгт явах зам дээрх ийм саад тотгорыг туулах нь хүн бүрт өгөгддөг зүйл биш ээ, гэвч миний илгээлтийг уншиж байгаа хүмүүс чаджээ.
Одоо, ертөнц хичнээн нарийн зохион байгуулалттай, түүний “хөндий бүр дүүрсэн” байгааг та нар нэгэнт мэдэж байгаа үед амьдралын ханьдаа уурлаж хорсох, түүний буруугүй зүйлд нь буруутгаж эхлэх ёсгүй шүү.
Харин ч эсрэгээрээ, та нар өрөвдөж, бас түүнтэй “толгойноосоо дээш гарч чадахгүйг” нь ойлгож харьцах хэрэгтэй, учир нь түүний ухамсар өөрт нь байхгүй байгаа юм.

Гэвч нөгөө талаас, та нар рептилоидод ухамсраа удирдуулж болохгүй. Сүнсээ хэнд ч боолчлуулахаар өгөлгүй Түүний сонгосон замаар явсаар байх хэрэгтэй шүү. Хэрвээ та нарын хамтын амьдрал та нарын хоёулангийнх нь сэтгэлд нийцэж байвал хурц ирмэгүүд болон амьдралыг харах үзэл бодлын ялгаатай байдлыг болгоомжтой тойрон гарч, зүгээр л гал голомтоо түшиж явах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, та нарын хувьд ариун тэр зүйлээ шүүмжлэх боломжийг тэдэнд өгөлгүй, рептилоидуудад дотоод ертөнцөө түрээслүүлэлгүй “хориглолтонд орох” хэрэгтэй болно.
Таны рептилоид эхнэр эсвэл эр нөхөр тэдэнд ойрхон бас ойлгомжтой байдаг гэр бүлийн практик ажлуудыг хийхээрээ хийж байг, харин ийм байдлаар тэд та нарын сүнслэг амьдралын төлөө та нарт цаг гаргаж байгаад тэдэнд талархаарай.
Харилцаандаа тэнцвэрт байдлыг олж, гэр бүлийн гишүүн бүр сонирхолтой зүйлээ хийж, үүний хамт бусдын сонирхлыг хүндэлж байхаар тийм уур амьсгалыг гэр бүлдээ бүрдүүлэхийг хичээгээрэй.
Хайрт хүүхдүүд минь, бүхний сайн сайхны төлөө аливаа нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахад туслах та нарын билиг ухаан, тэвчээр болон Хайранд би найдаж байгаа шүү.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

  Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн ...