Рептилиодууд 15-р хэсэг

ХҮСЛҮҮД БА БОЛОМЖУУД

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр би та нарт хэрвээ та нар хамгийн ойрын хүрээллээс эсвэл бүр өөрөөсөө рептилоидуудыг олж илрүүлвэл та нар өөрсдийгөө хэрхэн авч явах, юу хийх, та нарын олон хүнд юу тохиолдож болох тухай яриагаа үргэлжлүүлэхийг хүсч байна.
Та нар амьдралын янз бүрийн салбаруудад тэднийг хөдөлгөж байгаа тэдний гол чанар, сэдлүүдийг илүү сайн ойлгоосой гэж би хүсэх байна.
Хэргийн бүх учир нь, хүмүүстэй өч төчнөөн эриний турш мөр зэрэгцэн амьдарч ирсэн олон рептилоид, ялангуяа Дэлхийн ба хүмүүсийн чичирхийллүүд дээшилж, хүний өмнө хязгааргүй боломжууд нээгдэж байгаа энэ үед хүний Бурханлаг сүнсийг олж авахыг мөрөөддөгт байгаа юм.
Тэд бусдын хүслийг дуулгавартай биелүүлэгчид байхыг бус, харин Бурхад болохыг хүсдэг.
Гэвч бүх хэргийн учир нь, энэ нь тэдэнд бас материаллаг төсөөллөөр тохиолддогт байгаа юм, учир нь Бурханлаг сүнсгүй болохоор тэд СЭТГЭЛ ХАРАМГҮЙ үйл хийх чадваргүй байдаг, тэд зөвхөн өөрийн хүсэл ба хэрэгцээгээ амьдралд хэрэгжүүлэх илүү их боломжтой болохын тулд л хүний сүнсийг олж авахыг хүсдэг.
Тиймээс олон рептилоид Дэлхий дээр одоо тохиож байгаа өөрчлөлтүүдийг сонирхож, эзотерик сайтуудыг уншиж, бас янз бүрийн “сүнслэг” хөдөлгөөнүүдэд оролцдог.
Гэвч хүмүүсээс ялгаатай нь тэд эдгээр мэдлэгүүдийг бүрэн хэмжээгээр хүртэх хувьгүй юм.
Сүнслэг зохиолуудыг хичнээн уншсан ч, хичнээн бясалгасан ч тэд өөрсдийн Дээд Би-ээ сонсч чадахгүй, учир нь тэдэнд Тэр нь байхгүй юм.
Тэдний нарийн ертөнцтэй харьцах гэсэн тогтоож барьшгүй тэмүүллийг хараад асурийн мөн чанарууд Дээд Хүчнүүдийн өмнөөс олон рептилоидтой ярьж эхэлдэг.
Харамсалтай нь, тэд л чичирхийллээрээ хүний биед төрөл авсан эдгээр оршнолуудад хүрч чадна.
Ингэж, сүнслэг байдлаар тоглох энэ тоглоом нь тэднийг дорд чичирхийллийн дасал болсон ертөнц рүү нь буцаан авчирдаг.
Үүний хамт рептилоидууд өөрсдийн гарал үүслийнхээ хүчээр материаллаг, практик тайлбар гэж байдаггүй тэдгээр мэдлэгүүдийг зүрх сэтгэлээрээ хүртэх чадваргүй юм.
Учир нь тэд өөрсдийн дотоод дуу хоолойгоо сонсч чадахгүй болохоор эсвэл тэдэнд ойлгомжгүй мэдлэгүүдийг тэд хүлээж авахгүй, эсвэл ээлжит удаа өөрсдийн ухамсраа удирдуулж, тэдний хувьд дасал болсон нэг хөтөлбөр эсвэл эгрегорт нэгдсэнээр хэн нэгний, ямар нэг зүйлийн бишрэн шүтэгч нь болдог.
Мэдээж, рептилоидууд хүмүүс шиг олон янз байдаг, учир нь тэд янз бүрийн гэр бүлүүдэд, янз бүрийн улс оронд, янз бүрийн нийгмийн давхаргуудад төрж, янз бүрийн уламжлалуудад хүмүүждэг.
Гэсэн ч тэднийг нэгтгэдэг нэг л зүйл бол практик оюун ухаан, мөн тэдний хувьд шинэ зүйлсийг батлахгүйгээр хүлээн авч чаддаггүй байдал юм.
Тэдний олонхид угаас байдаг бишрэн шүтэх байдлын хувьд, энэ нь тэдний хувьд төрөлх орчин болох нөгөө л хөтөлбөр, харин бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөгтэй огт эсрэгээр
явдаг, зөвхөн өөрсдийнх нь ДОТООД МЭДРЭМЖҮҮД дээр үндэслэгдсэн бие даасан санаа нь тэдний хувьд ямар нэгэн ойлгомжгүй зүйл байдаг.
Миний дээр хэлсэн бүхэн цэвэр цусны рептилоидуудад хамаатай, гэсэн ч хүний болон рептилоидын хос сүнс биед нь байдаг хүн-рептилоидуудын хувьд өөр хэрэг.
Тэдэнд өөрийнхөө Бурханлаг сүнсийг хадгалж үлдэх, рептилоид сүнснээс бүрэн ангижрах боломж бий.
Энэ тухай дараагийн илгээлтдээ ярих болно.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

  Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн ...