Рептилиодууд 16-р хэсэг

 

РЕПТИЛОИДУУД БА ХҮМҮҮСИЙН ЭНЕРГИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр бид рептилоидууд энергийн хувьд хэрхэн “зохион байгуулагдсан”, мөн хүнээс ялгагдах гол ялгаа нь юунд оршдог талаар ярилцах болно.
Тэд огт өөр, “танагдсан” чакрын системтэй байдаг.
Тэдний мэдрэмжийн нарийн эрхтнүүд нь доод дөрвөн чакрануудаар хязгаарлагдсан байдаг.
Дөрөвдүгээр чакра нь хүрээлэн буй бодит байдлыг хүлээн авч чадах цэвэр цусны рептилоидын хязгаар юм.
Гэвч тэр нь хүний зүрхний чакрагаас маш их ялгаатай.
Хэрвээ хүний зүрхний чакра нь дээд Бурханлаг төлвүүд болох 3 дахь нүдний чакра ба титэм чакратай энергиэр холбогдсон байдаг ба тэдгээрийн ачаар хүн Болзолгүй харамгүй хайраар хайрлах чадвартай байдаг бол рептилоидын хайранд өмчлөх эсвэл шуналын өнгө аяс үргэлж байдаг.
Түүний бодол санаа, сэтгэл хөдлөлүүд нь түүнд суулгасан хөтөлбөрийн хүрээнээс гарч чаддаггүй, өөрөөр хэлбэл, хайр мэтийн тийм ойлголтод ч ПРАКТИК хэрэглүүрийг оруулсан байдаг.
Тиймээс цэвэр цусны рептилоидуудад хүний ба өөрийн гэсэн хуваагдал угаасаа байдаг юм.
Тэд нарийн түвшинд энергийн холбоотнуудаа л хайрлаж чадна, гэвч энэ хайр нь хүний хайраас эрс ялгаатай.
Рептилоидуудад тэр нь өмч хэлбэрээр байдаг, түүний үндэс нь бүрэн хяналт, мөн хайртай хүнээ өөрийнхөө мэдэлд байлгах явдал юм.
Тэд хүмүүсийг зөвхөн ямар нэгэн практик сонирхлын төлөө л “хайрладаг”.
Үүний зэрэгцээ рептилоидуудын тэнэг байдал гэж үздэг материаллаг бус байдлынх төлөө тэдэнд бардам бөгөөд жигшингүй байдлаар ханддаг.
Гэвч тэд энэ гэгээлэг хүмүүсийн сүнсний “тэнэг байдлыг” ичгүүр сонжуургүйгээр ашигладаг.
Энергийн түвшинд хүн болон рептилоидын харилцан холбоо нь дараахь байдлаар илэрдэг.
Хүн нь нарийн ертөнцөд өөрийн энергийг, физик ертөнцөд хөдөлмөрийнхөө үр дүнг рептилоидод харамгүй өгдөг болохоор энергийн донор мэт ажилладаг.
Харин рептилоид нь хариуд нь хүнд талархлын энерги илгээхгүй, үүрэгтэй мэт энэ бүх баялагийг нь хүлээн авдаг.
Өөрөөр хэлбэл, тэр өөрийн зарцтайгаа харьцах адил биеэ авч явдаг.
Хүнтэй харилцах яг энэ харилцааг анхнаас нь тэдний хөтөлбөрт оруулсан байдаг.
Хүнд бол эсрэгээрээ, анхнаас нь Дэлхий дээр оршин байгаа бүхнийг хайрлах Болзолгүй Хайрын Бурханлаг хөтөлбөрийг суулгасан байдаг.
Хүний цэвэр Сүнс нь, ялангуяа 3 хэмжээст ертөнцийн чанадаас хальсан Сүнс өөрийн ухамсараараа дөрөвдүгээр, бүр Тавдугаар хэмжээс хүртэл өргөгдөж, өөрийн энергийг, өөрийн мэдлэгүүдийг, өөрийн Хайрыг эргэн тойрныхонтойгоо өгөөмөрөөр хуваалцсанаар Бурханлаг хуулиудын дагуу амьдардаг юм.
Рептилоидууд ихэнхдээ тэдний мэдлэг, ололт амжилт болон нээлтүүдийг өөрийн болгож, тэдэнд үгээрээ ч, үйл хэрэг дээрээ ч талархах хэрэггүй гэж үзээд тийм хүмүүсийн өгөөмөр занг ичгүүргүйгээр ашигладаг юм.
Дэлхий дээр рептилоидууд болон хүмүүс хамтдаа оршин байсан бүх хугацааны туршид ийм л байсан.
Гэвч одоо энэ нөхцөл байдал оргилдоо хүрсэн, эцэст нь ертөнцийн бодит дүр зургийг олж харах, дэргэд нь Бурханлаг Бус гарал үүсэл нь Орчлон ертөнцийн Хуулиудаар амьдрахыг түүнд зөвшөөрдөггүй өөр бусад оршнолууд амьдардаг гэдгийг хүн ухаарах ёстой юм.
Үүний зэрэгцээ хүмүүс ямар ч тохиолдолд рептилоидуудын хооллодог энергийг гаргаж өгч, тэдэнд уурлаж хорсохгүй эсвэл тэдэнд хонзогнож эхлэхгүй байх хэрэгтэй.
Та нар тэдэнтэй харилцахдаа буулт хийх замыг хайж олох, гол нь, тэдэнд энергиэрээ ч физик байдлаараа ч өөрийгөө хоосруулах боломж олгохгүй байснаараа эдгээр оршнолуудаас өөрсдийгөө хамгаалахад суралцах хэрэгтэй.
Өнөөдөр энд ирээд зогсъё.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...