Рептилиодууд 17-р хэсэг

 ХОЁР ЕРТӨНЦИЙН БЭЛЧИР ЭРС ТЭС ТАЛУУДЫН ТЭМЦЭЛ

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Одоо рептилоидууд энергийн хувьд хэрхэн зохион байгуулагдсаныг та нар хэдийн ойлгосон болохоор бид физик биедээ хүний Бурханлаг сүнс ба рептилоидын сүнс гэсэн 2 сүнстэй хүмүүс “өөрийнхөө доторх Лууг хэрхэн ялах” тухай хамгийн хүнд сэдэв рүү шилжье.
Би хэдийн хэлсэн, рептилоидууд ба хүмүүсийн холимог гэрлэлтээс төрсөн тийм хүмүүс Дэлхий дээр асар олон байдаг.
Одоо би та нарын өмнө тийм хүн байгаа эсэхийг тодорхойлох үндсэн шинж тэмдэгүүдийг хэлж өгье, магадгүй, та нар өөрсдөөсөө ч аль нэгэн шинж тэмдэгүүдийг олж болох юм.
Нэгдүгээрт. Тэдэнтэй харилцах үед та нар өөрсдөө ч тайлбарлаж мэдэхгүй ямар нэгэн тавгүй байдлыг мэдэрдэг.
Хэрвээ энэ нь эелдэг, инээмсэглэсэн, энэрэнгүй хүн байсан ч түүнд ямар нэгэн зүйл дутагдаад байгаа мэт та нарт санагддаг.
Харин түүнд хүний цэвэр Сүнснүүдэд угаасаа байдаг чин сэтгэлийн халуун дулаан, элэгсэг байдал дутагддаг.
Та нарт тэдний инээмсэглэл нь “жижүүрийн”, “механик”, “наамал”... мэт санагддаг.
Хүний Сүнсний дээд чакрануудын энергетик нь түүний дэргэд амьдарч байгаа рептилоидын гол чанарт дарагддаг болохоор ийм зүйл тохиолддог, тэр тийм өндөр чичирхийллүүдэд оршиж чадахгүй бөгөөд чадлаараа хамгаалагдаж байдаг.
Хүний бие дэх энэхүү байнгын энергийн тэмцэл нь түүнд сүнслэгээр хөгжих, өөрийн дээд чакрануудаа идэвхжүүлэх, хүний хамгийн сайн чанаруудаа харуулах, дээд Бурханлаг Би-тэйгээ холбогдох боломжийг өгдөггүй.
Хоёрдугаарт. Түүний зан авирын зөрчилдөөн.
Түүний дотор 2 хүн амьдарч байгаа мэт тэр үргэлж л янз бүрийн байдал гаргадаг.
Үнэн хэрэгтээ тэр ийм л байдаг. Түүнд жинхэнээсээ өөрсдийн физик тээгчийнхээ төлөө байнга тэмцэлдэж байдаг хүн ба рептилоид нэгэн зэрэг амьдардаг юм.
Тэдэнд нэг биед байх нь давчуу байдаг болохоор тэд тус бүртээ хүсээгүй хөршөөсөө салахыг хүсдэг.
Физик түвшинд энэ нь сэтгэл санаа, хүсэл, зан авир нь байнга өөрчлөгдөх зэргээр илэрдэг.
Түүнд тайван, зохиролтой амьдруулах нэгдмэл суурь байхгүй, энэ нь түүний хувьд ч, түүний эргэн тойронд нь байгаа хүмүүсийн хувьд ч тав тухгүй байдлыг мэдрүүлдэг.
Гуравдугаарт. Тэр өөртөө итгэлгүй байдаг.
Түүнийг үйл тайлбарлагдах зөрчилдөөн зовоодог.
Түүнд практик байдал ба үрэлгэн байдал, нөхөрсөг байдал ба дайсагнал, чин сэтгэл ба хуурамч байдал ер бусын байдлаар оршдог.
Түүний энэ өөртөө итгэлгүй байдал нь урган гардаг энэ янз бүрийн бодол санаа, сэтгэл хөдлөлүүдээсээ болж тэр өөрөө зовж шаналдаг.
Дөрөвдүгээрт. Тэр сүнслэг рүү хичнээн тэмүүлэвч ямар нэгэн зүйл түүнийг байнга чангаадаг.
Амьдрал түүнд алхам бүрт нь саад учруулж сүнслэгээр өсч хөгжихийг зөвшөөрдөггүй мэт түүнд санагддаг.
Гэвч үнэн хэрэгтээ түүний дотор амьдардаг рептилоидын сүнсний хувьд хүний дээшилж байгаа чичирхийллүүд үхэлтэй төстэй болохоор тэр хүнийг хойш нь чангаадаг юм.
Тавдугаарт. Тэр хувийн амьдралдаа азгүйтдэг.
Түүний урьдаас таашгүй байдал, тэнцвэргүй байдал, эцэс төгсгөлгүй зөрчилдөөний улмаас дэргэд нь байгаа хүмүүст таагүй байдаг.
Ингэж л аажмаар рептилоидууд Бурханлаг хүний Сүнснүүдийг удирдахаас хавьгүй хялбархан шинэ арьстан буюу хагас хүмүүс-хагас рептилоидуудыг бүтээж чадсан юм.
Өнөөдөр энд ирээд зогсъё.
Марта хүлээн авав.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...