Рептилиодууд 18-р хэсэг


РЕПТИЛОИДЫН СҮНСНЭЭС АНГИЖРАХ НЬ



Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр бид хамгийн чухал мөчид тулж ирээд байна: бид цэвэр Бурханлаг Сүнстэй хамт рептилоидын сүнс зэрэгцэн оршдог хүний биеийг рептилоидоос хэрхэн чөлөөлж болох тухай ярилцах болно.
Ямар нөхцөл байдалд энэ нь тохиолдож болох вэ?
Мэдээж, хэрвээ хүн бүрэн үүнийг ухаарч ойлгосон тохиолдолд л хийх боломжтой.
Дэлхийн болон хүмүүсийн чичирхийллүүд хурдацтай өсч байгаа болохоор тун удахгүй хүмүүсийн биест нуугдсан рептилоидуудыг зарим хүмүүс олж харах болно.
Энэ нь тусгай уусмалд хийсэн фото цаасан дээр фото дүрс тодордогтой төстэй юм.
Хүний ялгаруулж байгаа өндөр чичирхийллүүдийн бүсэд орсон рептилоидын сүнс физик түвшинд илрэх болно.
Иймээс л одоо би та нарын амьдралд тэдний орж ирсэн нь та нарт айдас бүү төрүүлээсэй гэж эдгээр оршнолуудын тухай та нарт ярьж байгаа юм шүү.
Та нар зайлшгүй байх хөршийн хувиар хандаж, тэдэнтэй харьцахдаа тэдэнд ч өөртөө ч хор хүргэлгүйгээр өөрийгөө авч явах хэрэгтэй шүү.
“Жирийн” рептилиодууд нь тэднийг “сохроор” ашигладаг өөрсдийн дээд шатны удирдлагуудын барьцаанд байдаг, тэдний хүнд учруулдаг зовлон зүдүүр нь тэдний хорон хүсэл биш, харин бүх репилиодуудад суулгасан хөтөлбөр бөгөөд тэд өөрсдөө бие дааж түүнээс салж чадахгүй гэдгийг та нар хэдийн ойлгосон.
Гэвч, нөхцөл байдлыг хүний Бурханлаг сүнсний талд өөрчлөх бүх боломжууд хувь заяаны эрхээр 2 сүнстэй болсон хүнд бий.
Сүнслэгээр хөгжихийн зэрэгцээ өөрийн чичирхийллүүдээ дээшлүүлснээр тэр өөрийн биеэс рептилоидыг зайлуулах чадвартай, учир нь рептилоид өөрт харш өндөр энергиүдэд оршин байж чадахгүй юм.
Энэ тохиолдолд хөөгдсөн рептилоидын сүнсэнд дараахь зүйл тохиолддог.
Нэг хэсэг хугацаанд тэр түүний биед эргэж орохын тулд хүний чичирхийллүүдийг доошлуулахыг оролдож өөрийн дассан физик тээгчийнхээ дэргэд байсаар байдаг.
Хүнийг дорд чичирхийлэл бүхий бодол, сэтгэл хөдлөл, үйлдлүүдэд турхирдаг амьдралын тийм нөхцөл байдлыг бий болгодог асурийн мөн чанарууд тэрхүү сүнсэнд туслахаар ирдэг.
Хэрвээ тэд хүнийг 3 хэмжээст ертөнц рүү нь буцаан аваачиж чадвал рептилоидын сүнсэнд дассан биедээ эргэн ирэх боломж гарч ирнэ.
Хэрвээ ийм зүйл тохиолдохгүй бол рептилоидын сүнс өөр шинэ физик тээгчийг хайж эхэлдэг.
Тэр үхэж байгаа, сүнс нь хэдийн түүнийг орхин одсон цэвэр цусны репилоидын биед орж суудаг бөгөөд түүнийг ид шидийн байдлаар “амилуулдаг”.
Гэхдээ ихэвчлэн тэр үхсэнийхээ дараа рептилоидуудын сүнснүүд очдог асурийн ертөнц рүү явдаг, тэнд тэд жирийн рептилоидуудын уг чанар болох Дэлхий дээр дахин төрөл авахыг хүлээдэг, эсвэл дээд удирдлагуудын шатанд хэдийн өргөгдсөн рептилоидуудын сүнснүүдэд тохиолддог Луунуудын гарагийн дэлхийн ойролцоох орон зайд ордог. Эдгээр сүнснүүд өөрийн төрөлх гарагтаа цаашид төрөл авч болдог.
Хайрт хүүхдүүд минь, та нарын харж байгаачлан, хүн-рептилоидад цорын ганц цэвэр Бурханлаг сүнсийг олж авах боломж байна, бүх зүйл зөвхөн түүний чөлөөт хүслээс л хамаардаг.
Одоо олон хүн “өөрөөсөө Лууг зайлуулж” чадсан бөгөөд жил ирэх тутам тийм хүмүүсийн тоо улам улам их болох болно.
Ялангуяа энэ үйл явц нь рептилоид ба хүн хоёрын дундаас төрсөн, төрснийхөө дараа тэдний сүнснүүдэд хамгийн богино хугацаанд хүсээгүй хөршөөсөө ангижрахыг зөвшөөрсөн шинэ Дэлхийн өндөр чичирхийллүүд рүү шууд орж байгаа хүүхдүүдэд тохиолдоно.
Хайрууд минь, би та нараас гуйж байна, өөрөөсөө тийм сүнсийг илрүүлсэн ч бүү айгаарай.
Зохиролт байдлаа хадгалж өөрийн зорилго руугаа итгэлтэй, тайван явсаар байгаарай, өндөр чичирхийллүүд аажмаар хүсмээргүй “оршин суугчийг” та нарын биеэс шахан зайлуулдаг гэсэн үг юм шүү.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...