Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Ингээд өнөөдөр клонуудын тухай яриагаа үргэлжлүүлж тэдгээрийг бүтээх хэд хэдэн аргыг авч үзье.
Энэ нь хүний эсүүдээс цоо шинэ хүнийг бий болгох арга юм. Энэ арга нь огт аюулгүй болохоор рептилоидуудын хувьд их эрэлттэй байдаг.
Ийм клонуудыг “хэвлэдэг” нууц лабораториудыг дэлхий даяар хэдэн зуугаар нь байгуулсан.
Тэд үүнийг ямар байдлаар нийгэмд оруулдаг вэ?
Хүний ДНХ –ээр бүтээсэн ийм оршнолд тэр хүнийх нь ой санамж хадгалагдан үлддэг боловч тэрхүү ой санамжинд нь дэлхийн тухайн бүс нутагт тухайн мөчид рептилоидуудад хэрэгтэй тодорхой хөтөлбөрийг суулгасан байдаг.
Эдгээр технологиудад тэд жинхэнийг хуулбараас нь ялгах бараг боломжгүй тийм өндөрлөгт тэд хүрсэн.
Хэрвээ хэдэн зуун мянган хүний оюун ухаанд нөлөө үзүүлж чадах ямар нэгэн чухал хувь хүний тухай, эсвэл тэд аль нэг улс орны засаглалын дээд түвшний өндөр албан тушаалд хэн нэгнийг томилохоор төлөвлөж байгаа бол “жинхэнээс нь” ичгүүргүйгээр салж, түүний хуулбараар сольдог.
Үүгээрээ тэд их амжилтанд хүрсэн. Тэдний бүтээсэн клонууд нь шинжлэх ухаанд, анагаах ухаанд, дэлхийн санхүүгийн институтуудад, олон улсын байгууллагуудад, дэлхийн олон орнуудын засаглалын бүтцүүдэд, бүр шашины нийгэмлэгүүдэд ч удирдах албан тушаалд тавигдсан.
Хүүхэлдэй тоглуулагч-рептилоидууд өөрсдийн утсан хүүхэлдэйнүүдээ алхам бүрт нь удирддаг, учир нь тэдний ухамсар өөрсдийн бүтээгчиддээ бүрэн захирагддаг юм.Та нар анзаарсан байх, рептилоидуудын дээд явцуу хүрээний төлөөлөгчид заримдаа мөнх амьдардаг мэт тайлбарлашгүйгээр удаан амьдардаг.
Үнэн хэрэгтээ, тэдний олон хүн нөгөө ертөнц рүү хэдийн явсан байдаг ч тэдний дээд явцуу хүрээний ах дүү нар эсвэл төрөл төрөгсөд нь эдгээр нөлөө бүхий “хүмүүсийн” үхлийг тунхаглахгүй байх нь өөрсдийнх нь хувьд ашигтай гэж үзсэн болохоор тэднийг эдгээр бүлэглэлийн арай залуу гишүүдийн заавруудад хэдийн бүрэн захирагддаг, урьдчилан бүтээсэн клонуудаар сольсон юм.
Тэд хамаатан садныхаа үхлийн тухай мэдээлэх цаг нь боллоо гэж шийдэх үед л тэд бүтээсэн клоноо устгаж, тансаг оршуулга зохион байгуулдаг.
Эцэст нь, гуравдугаар арга:
Одоо энэ арга нь эрч хүчээ авч, рептилоидуудын дунд онцгой алдаршиж байна.
Клон-хүүхдийн бүхэл бүтэн инкубаторуудыг байгуулж, амьдралын бүх салбаруудаас хүмүүсийг шахан гаргах зорилготойгоор тэднийг зохих ёсоор хүмүүжүүлээд ажиллах хүчин болгож нийгэмд гаргаж байна.
Тэдний биед “төрөхөд” нь тодорхой хөтөлбөр суулгасан микрочип суулгадаг, тэгээд тэрхүү хөтөлбөр нь бүтээгчид нь компьютерийн товчлуур нэг дарахад л өөрчлөгдөж болно.Энэ арга нь ялангуяа хүмүүсийнх нь ухамсар 3 хэмжээст ертөнцийн эрх мэдэлд бүрэн захирагддаг, ядуурал ноёрхсон, мөн хүмүүст нь амьд үлдэх гэсэн зөн совин түрүүлж төрдөг, Ази, Африк, Латин Америкийн хүн ам ихтэй улс орнуудад тархаж байна.
Сүүлчийн арван хэдэн жилд рептилиодууд одоогоор эрх чөлөөтэй байгаа хүмүүсийн нийгэмд чипжүүлэх системийг ил ба далд байдлаар бүхий л хүч чадлаараа нэвтрүүлэх гэж оролдож байна.
Тиймээс хайрт хүүхдүүд минь, та нараас би гуйж байна, сонор сэрэмжтэй байгаарай, одоо чипүүдтэй байхын “тав тухыг” сурталчлах нэрээр алхам бүрт тавьж байгаа занга, ухуулгуудад бүү автаарай.
Сүнсээ болон Бурханлаг ухамсараа цэвэр ариун байдалд хадгалаарай!

No comments:
Post a Comment