АМЬДРАЛЫН ОЛОН ТӨРЛҮҮД
Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр би рептилоидуудын тухай цуврал илгээлтүүддээ дүгнэлт хийхийг хүсч байна.
Та нарын олон хүн эдгээр илгээлтүүдийг нэг бус янзаар хүлээж авсныг би харж байна: хэн нэгний хувьд энэхүү мэдээлэл нь цочирдом, аймаар байсан, харин хэн нэгэнд нь эсрэгээрээ, түрэмгийлэл болон та нарын хоёрдмол ертөнцөд хийж хэвшсэн шиг дайсан гараад ирлээ түүнийг ялах хэрэгтэй гэсэн маягаар хийх гэсэн хүслийг өдөөсөн.
Гэвч хайрууд минь, эдгээр аргуудын аль нь ч зөв биш.
Эдгээр илгээлтүүдийг би та нарт энэ ертөнц хичнээн олон янз болохыг, ямар олон оршнолууд оршин суудгийг, та нарын хувьд туйлшралд орохгүй, айдсын дорд чичирхийллийн энергиүд рүү унахгүйн тулд болж байгаа зүйлийн мөн чанарыг ойлгох нь хичнээн чухал болохыг харуулах гэсэн цорын ганц зорилгоор л хэлж бичүүлсэн юм шүү дээ.
Доод түвшний рептилоидуудын эзэд нь тэднийг ийм болгож бүтээсэнд тэд буруутай юм гэж үү?
Эсвэл клонууд уу? Тэд өөрсдийг бүтээхийг хэн нэгнээс гуйсан гэж үү?
Луунуудын соёл иргэншлүүдийн төрүүлсэн өөр бусад хохирогчид ч, зэвсэг нь тэдний гарт байна.
Хэдэн мянган жилийн өмнө Дэлхий рүү буулгасан хорон санааны өчүүхэн гинж эцсийн эцэст боолчлогдсон хүн төрөлхтнийг ч, боолын эздийг ч гинжилсэн хүнд гинж болон хувирчээ.
Аль аль нь адилхан зовж байна.
Эхнийх нь эрх чөлөө, Бурханлаг ухамсар, Сүнснийхээ цэвэр байдлаа алдсанаас, хоёрдох нь бүх хүчин чармайлтууд нь талаар болсноос, тэдний амьдардаг дорд чичирхийллүүдэд орон зай байхгүй хамгийн дээд хэмжээст одоо Дэлхий өргөгдснөөрөө таарч тэнцэхгүй оршин суугчид болох тэднийг өөрөөсөө сэгсрэн хаяж байна.
Тэгэхээр та нар энэ мэдээллийг хэрхэн хүлээн аваад, мөн төрөл төрөгсөд, ойр дотныхон, найз нөхөд, хамт ажиллагсад, тохиолдлоор тааралдсан хүмүүсээс рептилоидууд, хагас рептилоидуудыг олж харснаасаа хойш биеэ хэрхэн авч явах вэ?
Хайрууд минь, тэдэнд Дэлхий даяар тавигдаж байгаа аугаа том жүжгийн оролцогсод мэт хандаад үзээрэй.
Сонгодог төрөл зүйлийн дагуу энэ жүжигт эерэг ба сөрөг дүрүүд байна: хорон муу санаатнууд ба зарц нар, эзэд ба боолууд, сайхан сэтгэлтэй ба итгэмтгий хүмүүс, арга зальтай, ов мэхтэй рептилоидууд, эсрэг тэсрэгийн дундаас гарсан “эрлийзүүд”, хүмүүсээр өнгөлөн далдалсан роботууд гээд л...
Тэд баярлаж, зовж, хайрлаж, бас үзэн ядаж, нэг үгээр хэлбэл, унаж босон Дэлхий дээрх сургамжуудыг амсаж туулдаг.
Дэлхий дээрх оршнол бүрт байдаггүй чөлөөт хүсэл харин та нарт байдаг юм шүү, хүүхдүүд минь.
Би ч хүртэл хөндлөнгөөс оролцох эрхгүй тэр сонгох эрх та нарт олгогдсон байдаг юм шүү.
Хүн бүрийн дотор амьдардаг миний жижиг хэсэг болох өөрийн Сүнсээ сонсох эрх та нарт бий, энэ нь Орчлон ертөнцийн Хуулиудыг зөрчилгүй, болж байгаа бүх зүйлсийг Бурханы нүдээр харж амьдралын мөч бүртээ өөрийгөө хэрхэн авч явахаа мэдэрч, бас ойлгож ухаарч чадна гэсэн үг.
“Дайсандаа” ч энэрэнгүй байгаарай, хайрууд минь, юу гэвэл Дэлхий дээр цэвэр төлөв байдалд дайснууд гэж байхгүй, харин хүний ба хүний бус төөрөлдсөн сүнснүүд, өөрийн гэсэн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй амьд оршнолууд л байдаг юм.
Та нарын талбайд орж, хүний ялгаруулдаг Бурханлаг энерги хичнээн хүчтэй болохыг мэдэрсэн клонууд хүртэл эдгээр энергиүдэд “умбаж”, тэдгээрээр ундаалж, ХҮН байх нь ямар байдгийг мэдэрч үзэхийг мөрөөддөг юм шүү.
Гэсэн ч миний дээр хэлсэнчлэн, бүхнийг сэтгэл зүрх ба Сүнсээрээ хүлээн авахдаа рептилоидуудын занганд дахин бүү ороорой.
Туулсан сургамжуудынхаа төлөө, та нарыг Болзолгүй хайранд, мөн Дэлхий дээр оршин байгаа бүхнийг хүлээн авахад сургасных нь төлөө тэдэнд талархаарай, гэлээ ч замаасаа буцалгүй, эргэж харалгүй өөрийнхөө замаар яваарай.
Та нарыгаа адислая, маш их хайртай шүү!
Төгсөв.
Орчуулсан Н. Хэнчбиш

No comments:
Post a Comment