Плейядийн Таягета системийн Эрра, Теммер гаригууд дахь 5 нягтралын соёл иргэншил

 Плейядийн Таягета системийн Эрра, Теммер гаригууд дахь 5 нягтралын соёл иргэншлийн тухай видеоноос түүвэрлэсэн бичвэр.



Плейядийн Таягета системд М төрлийн 3, П төрлийн 1 гариг, нийт 4 гариг бий. М төрлийн гариг хасах тэгээс хасах тавь хүртэл хэмтэй бол П төрөл нь хасах 50 аас хасах 0 ангилалтай. Такоте бол Нарнаас хамгийн зайтай, П төрлийн гариг болохоор арктикийн тундр маягийн, гэвч дүүрэн амьдралтай, олон оршин суугчтай. 4 дэх гаригийн нэр дэлхийнхээр Порсион гэж дуудагдаж болохоор. Ер нь Таягета хэлээр Эрра,Теммер гэх нэршилүүд бол дэлхийнхээр хамгийн ойролцоо дуудагдаж байгаагаар хэлж байгаа.
Эрра гариг дэлхийтэй төстэй боловч элсэн цөлгүй, дэлхийгээс сэрүүн, 80 хувь ой модтой. Гэхдээ дэлхийн эрчим тэдний хувьд маш хүнд нягтралтай, уснаас хөлөө зөөж гарч байгаатай адилхан санагдахаар байдаг.

Харин Теммер гаригт далайн амьдралаар баялаг, гэхдээ цөл байдаг, мөн өвөл болдоггүй учраас цасгүй. Эрра гариг харин өвөлдөө -40-50 хэм хүрдэг, цастай, зундаа бүх зүйл ногоон болдог. Эрра гариг дэлхийгээс 10 дахин бага. Теммер 8 дахин бага. Эрра өдрийн цагаар дэлхийтэй төстэй харагдана. Жижиг хотууд ихтэй. Таягетийн 4 гаригуудад нийлээд 38 сая хүн амтай. Том хотууд цөөнтэй, бүх гаригууддаа нийлээд 10 гаруй том хот байна. Толега нийслэл хот нь хамгийн их 700 мянга гаруй хүн амтай. Энэ нь Теммер гаригийн гол арал дээр бий. Толега хот дэлхийн хотуудыг бодвол их таруу учраас маш их зай талбайтай, онгон байгальтай, бөөгнөрөлгүй. Энд урлаг соёл, хөгжим, олон нийтийн амьдралууд өрнөж байдаг. Мөн далайн эрэг дээр далайн хөлгүүд болон сансрын хөлгүүд буудалладаг боомтуудтай. Теммер гариг усан гариг тул том тивүүд байхгүй зөвхөн арлууд байна. Хамгийн том Толега арал нь Шинэ Зеландын дайтай том. Мөн тэнд аж үйлдвэрийн гол цогцолбрууд байна, үйлдвэрүүд газар доор байна. Тэг цэгийн чөлөөт эрчим хүч хэрэглэдэг учраас эко нөхөрсөг хот юм. Газар дээрх үйлдвэрлэлийн хэсэг нь жижиг том сансрын хөлгийн үйлдвэрлэл байдаг. Хүмүүс тэнд ажиллах дуртай, учир нь тэнд өөрсдийн бүтээлч санаагаа хэрэгжүүлэн, нийгэмд хувь нэмрээ оруулах дуртай байдаг. Тэгээд хөлгүүд агаарт байх сансрын том буудалд байрладаг. Тэндээ засварлагдаж, угсрагддаг. Таягетчүүд нийгмийн жижиг хэсгүүдэд хуваагдан жижиг хотуудаар байрладаг бөгөөд өөр хоорондоо хэдэн зуун км-ээр алслагдсан байдаг.
Учир нь тэнд тээврийн асуудал гэж байхгүй. Хотууд байгалд маш бага нөлөө учруулахыг зорьдог учраас хот бүрт 5000 хүнээс хэтэрдэггүй. Тэд өөр хоорондоо нийтийн төмөр зам болон маглет гэх газраас хөндий, дугуйгүй, соронзон унаагаар холбогддог, энэ нь онгон байгалдаа хор хөнөөлгүй байдаг. Унаанууд голдуу тунгалаг болохоор гадаад байгаль шууд харагддаг. Мөн амьтдыг айлгахгүй, осол гэмтлийг бууруулах үүднээс маш олон мэдрэгчүүд урд нь байдаг. Бас хүн бүрт танай машин шиг унаа бий. Гэхдээ олон нийтийн унааг хүмүүс голдуу ашигладаг. Мөн ойрын зайд хүргэлтийн машинууд болох дугуйт унаа байна. Мөн цахилгаанаар ажилладаг скутер болон мотоциклууд бий. Мотоциклууд та нарын төсөөлж байгаатай адилгүй, соронзон араатай, дотроо моторгүй болохоор их удаан эдэлгээтэй. Эррад мөнгө огт хэрэггүй. Өөрийн амьдрах сууцаа өөрийн хүсэж байгаагаар үнэгүй барьж болно. Нийгмийн бүлэг холбоодууд нийлээд таны байрийг бариад өгнө. Ийм маягаар л хийгддэг. Тэд ч мөн өөрсдийн байрийг тэгж барьцгаасан. Соёл иргэншлийн эхэн үед байшин бариулсныхаа төлөө ямар нэг зүйл хийж өгдөг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Та хүсэж байгаа бол хийж болно. Дэлхий дээрх шиг гачигдал хомсдлын сэтгэхүй тэнд байхгүй. Эрра, Теммер дээр бүх зүйл элбэг дэлбэг, хүн нэг бүр хүсэж байгаа хэрэгцээт зүйлээ авч чадна. Хог хаях юмуу олон нийтийн ажлууд бүгд автоматжсан. Тийм хэдий ч бүх хүн хийх дуртай зүйлээрээ хувь нэмэр оруулах дуртай. Бүх хүн ижил хүндлэгдэнэ. Хүн нэг бүрт хүртээмжтэй баялаг, орон зай байгаа тул хүн бүр өөрийнхөө байхыг хүссэнээр амьдарч, юу хийхийг хүсэж байгаагаа хийдэг. Ингэж хийж байгаа нь нийгэмдээ тус нэмэр болж байдаг. Хүмүүсийн дурладаггүй ажлыг хөнгөвчлөх роботууд, автомат төхөөрөмжүүд хог хаях, бараа хүргэх, тараах гэх мэт ажлууд хийдэг. Харин хөдөө аж ахуйн фермүүдэд боловсронгуй хэдий ч хүмүүс хуучин загвараар ажиллаж, хувь нэмрээ оруулах дуртай. Таягета мэтийн нийгмүүдэд хүмүүс тус дэм, хувь нэмэр болох гэсэн өндөр ёс суртахуун, үнэ цэнийн ойлголттой байдаг. Дэлхийнх шиг сэтгэхүй тэнд зүгээр л оршдоггүй. Голограм нийгмүүд улс төрөөр хүмүүсийг нийтэд нь удирдахгүй, тэнд амьдарч байгаа хүн нэг бүрийн хувийн үзэл бодол дээр үндэслэгдэнэ. Тухайлбал хэнд ч дутагдах гачигдах асуудалгүй, бүх юм элбэг дэлбэг тул хулгайлна гэж сэтгэхүй байдаггүй. 5 хайрцаг илүү гадил авлаа гээд амархан муудаж, хаях болох тул хэрэг болох хэрэгцээгээрээ авна. Тэгээд ч гадилаар тасарна гэж байхгүй. Танай байр сууцууд дэлхий дээр голдуу дөрвөлжин, жижиг байдаг нь мөнгөөр хязгаарлагддаг болохоор гэдгийг бид мэднэ.
Харин манайд сууцууд дугуй бөгөөд уужим байдаг. Дөрвөлжин өрөөнүүд зөвхөн сансрын том хөлгүүдэд байдаг. Таягетийн сууцууд хэд хэдэн түвшинтэй, том зайтай байдаг. Дотроо голдуу усан хүрхрээ бүхий байгалийн цэцэрлэг хүрээлэнгүүд байдаг. Агаараа цэвэршүүлж, йоноор цэнэглэхийн тулд усан хүрхрээнүүдтэй байдаг. Гал зуухны өрөөнд хэд хэдэн гүүрэн гарцтай усан хүрхрээ байснаар ус үргэлжид урсаж, цоргоны ус гэж байхгүй. Угаалгын өрөөнд усан сантай жижиг эрэг байж болно. Ус бол хүртээмжтэй, үнэгүй учраас тэнд хааж хаших хэрэгцээ байхгүй, мөн ус ухамсартай учир урсаж байх ёстой. Гариг дээр шашин гэж огт байхгүй, зөвхөн сүнслэг хөгжил байна. Шашин гэдэг бол дэлхийн хүмүүст оноогдуулсан зөвхөн хянах арга хэрэгсэл. Аялалын хувьд хувийн хөлөг бүр олон янзын зориулалтаас шалтгаалж олон төрлийн байна. Ихэнхдээ эзэмшигчийнхээ ур ухаанаар зохион бүтээгдсэн байдаг. Хүмүүс зугаалгаар аялана, Теммер гаригийн далайн эргүүд дээр зугаацах дуртай. Таягеттэй ойр Эдганс гаригийн байгаль маш өвөрмөц тул зочлох дуртай. Жижиг хөлгүүдээр голдуу өөрсдийн системийн гаригууд хооронд зугаална. Харин өөр төрөлтөн, соёл иргэншлүүдэд айлчлах нь нийтлэг биш. Өөр соёл иргэншлийнхэн ирж болдог ч хүмүүсээс зайдуу байдаг. Бид өөр иргэншлүүдэд аялахад бас маш их анхаарал дунд байх хандлагатай. Холилдох нь ховор. Танай Оддын дайн болон Оддын аялал кинонууд дээрх шиг холилдоод байх боломжгүй. Асуудал гэвэл төрөлтөн бүрийн биеийн бүтэц өөр ондоо, өөр дүр төрхтэй тул холилдоод байх боломжгүй байдаг. Зөвхөн зарим ижил төстэй төрөлтнүүдэд тийм боломж байгаа. Жнь: Арктурчуудад Таягетэд байдгаас илүү хүчилтөрөгч хэрэгтэй болно. Тэд манай агаарт амьсгалах боломжгүй. Бүр холын гаригуудтай виртуальны дүрсээр, голограмм технологи ашиглан холбогддог. Тэр маягаар нэг дор цугларч бас болдог. Мөн Таягетчууд шинжилгээ судалгаа хийхээр алс холын гаригууд руу явцгаадаг тул судалгааны багууд, архиологчид, хөлгүүдтэй. Харамсалтай нь үхлийн тоо хэмжээ өндөртэй. Маш олон хөлгүүд үл мэдэхүйтэй тулгардаг тул хэзээ ч буцаж ирэхгүй магадлал өндөр байдаг.

Түүвэрлэж орчуулсан Д.Энхжаргал
Эх сурвалж: Космик аженси юутүүб суваг

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...