ПЛЕЙЯДИЙН ТАЯГЕТЭЭС ИРСЭН НИСЭГЧ ДОР КААЛЕЛТЭЙ ХИЙСЭН ЯРИА



Г: Сайн байна уу Каалел энэ ярилцлага хийх боломж олгосонд баярлалаа.
К: Тиймээ, би бэлэн байна.
Г: Каалел та дэлхийн насаар хэдэн настай вэ?
К: Би яаж хариулахаа сайн мэдэхгүй юм. Би 21-25 настай харагддаг ч, хэдэн мянган жилийн настай 10000. Гэхдээ та нарынхаар яг зөв хариулт болохгүй гэдгийг би мэднэ. Цаг хугацааны үсрэлтүүдээр миний амьдарсан нийлбэр дүнгээр тооцож үзэхэд миний насыг тодорхойлох боломжгүй. Энэ нь Сварутай ижил.
Г: Таягета нисэгчийг толгойноос хөл хүртэл ямар харагдаж байгааг хэлж өгвөл бидэнд сонирхолтой байх болно.
К: Би саарал улавчтай 32 см өндөртэй зөөлөн түрийтэй гутал өмссөн байна. Тэр нь уламжлалт үдээстэй. Би хар өмд, зузаан хувцастай байгаа ч тэд маш таатай. Би саарал богино ханцуйгуй цамцыг ханцуйтай цамцтай хослуулж өмссөн байна. Энэ цамц бидний дүрэмт хувцасны нэг хэсэг. Би баруун мөрөндөө Плейядийн эмблем зүүсэн байна. Нөгөө талдаа элсэн цагны эмблем, харин урдаа “анжел Сюзи”гэж та бүгдийн мэдэх хөлгийнхөө эмблемтэй байна. Цамц урт ханцуйтай, хоёр товчтой, урдаа бэхэлгээний хаалттай, надад бас нэг цул дурэмт хувцас байдаг. Түүнийг одоо өмсөөгүй байна. Би шаргал бор, урт, долгионлог үстэй. Мөрнөөс доош 10 см урт. Сэвсгэр үстэй. Миний хөмсөг өтгөн, өндөр духтай, шулуун хамартай. Миний сахал богино голдоо улаан хүрэндүү. Миний нүд тэнгэсийн адил хар хөх. Би гуталгүй 198см, гуталтай 2 м өндөртэй. Би 95 кг жинтэй.
Г: Плейядийн билэг тэмдэг ямархуу вэ?
К: Хар фон дээр 9 одтой, Таягета тэмдэгтийн дээр хөх цахилгаан, урт, зөрсөн судлуудтай одууд. Тэд даавуугаар хийгдсэн боловч бас голограмм дүрсүүд юм. Энд бид албаны үйл ажиллагаанд оролцоогүй үедээ хүссэнээрээ хувцаслаж болдог.
Г: Яагаад 9 одтой байгаа юм бэ, 7 эгч дүүс биш үү?
К: 7 эгч дүүс дээр нэмээд эцэг эх нь: Нэр нь Стеропе, Меропе, Электра, Маяа, Таягетта, Целиано, болон Алкион. Эцэг эх нь : Атлас болон Плейоне
Г: Ямар төрлийн спортоор Плейядад хичээллэдэг вэ?
К: Та нарын хөнгөн атлетик гэж нэрлэдэг спортоор хамгийн их хичээллэдэг. Бие махбодийг дээд зэрэгт сахилга баттай хөгжүүлдэг. Гүйх, уралдах, хүндийг өргөх, авирах , мөн тулааны урлагаар бас хичээллэдэг. Кенжуцу. Мөн уралдаан тэмцээнүүдийг нэмж болно. Уралдана гэхээр зөвхөн гүйхийг хэлээгүй, мөн жижиг хөлгүүдээр уралддаг. Дүрэмд нисэгч хөлгийг өөрөө зохион бүтээсэн байх ёстой гэж заадаг. Хүний хэмжээсээр 10 метртэй тэнцэх өндрөөс дээш хэтрүүлж болохгүй
Г: Спортоос гадна Таягет эрчүүд хэрхэн хөгжилддөг вэ?
К: Суралцах, бүх талаар өөрийгөө сориход хамаг цаг заваа зориулна. Мэдлэгээ тэлж өргөжүүлэх, судалгаа эрэл хайгуул хийх, тэднийг хийхдээ өөрөө эсвэл технологийн тусламжтай хийдэг. Мөн найз нөхөд, гэр бүлээр хамтдаа байх тохиолдлууд байдаг.
Г: Та нар бас дуулж, бүжиглэж, далайн эрэг дээр очин, эр зоригтой зүйлс хийдэг үү?
К: Тиймээ, бид энд суралцах, өөрийгөө хөгжүүлэхийг хөгжөөн наргиантай хослуулдаг.
Г: Одоо таны тухай ярья, та хөгжилдөхдөө юу хийх дуртай вэ? Нисэгч байхаас гадна таны хобби юу байдаг вэ?
К: Би хувьдаа ихэнх цаг заваа бүх төрлийн сэдвээр, авч болох бүх мэдээллийг хүлээж авахад зориулдаг. Би голограм компьютер дээр ажиллаж, унших дуртай. Энэ нь тэр өдөр миний анхаарал хаашаа татагдахаас хамаардаг. Мөн аль хэдийн байгаа технологийн загвар, механизмийг инженерийн талаас нь яаж дээрдүүлэх талаар бодоход цагаа зориулна. Гэхдээ намайг хөдөлгөдөг зүйл бол ерөнхий мэдлэг. Бүх сэдвээр.
Г: 10 000 жил болсон ч та суралцмаар байдаг гэж үү? Мэдээллүүд хүлээж авахаас ядардаг уу?
К: Би зөвхөн цааш суралцах, ахицтай хэрэгцээг ажигладаг.
Г: Дор Каалел дэлхийд яагаад ирсэн бол гэж хүмүүс их асуусан байна?
К: Миний хийх ажил Сваругийнхтай төстэй. Нийт хүн амыг хиймэл 3д матриксаас гаргахад бэлтгэх. Та бүхнийг өөрсдөөсөө гадна хөтчүүдээсээ дахин хамааралгүй болгоход бэлтгэмээр байгаа. Та бүхний сүнслэгээр удаан хайж байсан зүйл чинь та нар өөрсдөө юм гэдгийг ойлгуулахад бэлтгэх явдал.
Г: Танд нисэгч байхаас өөр бусад мэдлэгүүд байгаа юу?
К: Би өөрийн амьдралын турш олж авсан ямар ч төрлийн мэдлэгтэй.
Г: Ямар нэг онцгой мэдлэг байгаа юу?
К: Би Сварутай ижил ямар нэг мэдлэг болон сэдэвт илүү дурладаггүй, бүх зүйл тэнцүү холбоотойгоос хойш.
Г: Та эрэгтэй хүн учраас дэлхийн эрчүүдийн юу нь таалагдаж байна, ямар дутагдал илүү ажиглагдаж байна бэ?
К: Би тэднийг өөрсдийн эрэгтэй гэх тодорхойлолт дээр будилсан байгааг харж байна. Тэд өөрсдийгөө эмэгтэйчүүдийг хамгаалагч гэж харахаар хөтөлбөрчлөгдсөн байна. Эрэгтэй байснаараа асуудал тарьдаг, эсвэл нийгмийн асуудлууын гол шалтгаан болсон. Тэд хүчтэй байна гэдгийг дэндүү ширүүн догшин байхтай андуурч. Азаар би бүх эрэгтэйчүүдийн тухай яриагүй байна, гэхдээ тэдний хэн болохоо мэддэг, өөрийгөө “хүчтэй хамгаалагч” гэх маягаар хүлээн зөвшөөрсөн ойлголт алдагдаж байна.
Г: Энийг тодруулна уу?

К: Хүн амыг багасгах төлөвлөгөөгөөр бүх хэвлэл мэдээллүүд эмэгтэй хүний бүх зүйл сайн, эрэгтэй бол муу гэж итгүүлснээс болсон. Энэ нь эрэгтэй хүнийг “ цэрэг юмуу дээрэлхүү”гэдэгтэй холбоотой. Та нар нэг хүйсийн эрхийг зөрчиж болохгүй. Та бүхэн тал талаасаа бие биеэ дэмжиж, урамшуулах ёстой.
Эрчүүдийн оюун санаанд зүгээр эрэгтэй хүн байснаараа гэм буруутай гэж суулгасан. Эрчүүдийг ямар нэг хуучирсан, моодноос гарсан тэр ч байтугай сул дорой гэж та нар харж байна.
Г: Энэ маш их сонирхолтой харах өнцөг байна. Чухал шийдвэр гаргахад эрчүүд байх ёстой гээд эмэгтэйчүүд орхигддог талаар хэлж өгөхгүй юу?
К: Нийтдээ материаллаг нийгэм байна гэдэг нь, эрэгтэй хүн байх эрхийг зөрчинө гэдэгтэй ижил утгатай биш. Бидэнд итгэж болох өөрийн гэсэн орон зай бий. Энд тэндгүй эмэгтэй хүний оролцоо байх нь энд Таягета дээр хүртэл амар гэж мэдрэгддэг ч, энэ нь биднийг агуу гэх тодорхойлолтоор хангадаг. Эсрэгээрээ бидний хүчирхэг гэдгийг харах боломж илүү олгогддог. Бидний тодорхойлолт улам батаждаг. Мөн эмэгтэйчүүд ч бас цэвэр хүйсийн тодорхойлолттой байдаг. Би урьд нь хэлснээр энд бас маш их эсторген байна. Үүнийг би эерэг талаас нь хэллээ, тэд бол маш сайн удридагчид байдаг. Энэ нь бидэнд өөрсдийгөө улс төрөөс илүү чухал зүйлд зориулах бололцоо олгодог. Эмэгтэй хүнд маш их харилцааны ур чадвар шаардагддаг гэж бид хардаг. Миний энд олгогдсон эрхийг дэлхийнхтэй харьцуулбал энд би өөрийнхөөрөө байж чаддаг. Би өөрийгөө хүн байхын төлөө хөгжүүлдэг. Энэ нь миний хувийн тодорхойлолтыг маш тодорхой болгодог.
Г: Таныхаар улс төрөөс илүү чухал зүйлүүд нь юу байдаг вэ?
К: Албан тушаалын шаардлагаар улс төрийн залхмаар яриануудад санаа зоволгүйгээр өөрийн мэдлэг оюунаа тэлэх боломжтой. Эмэгтэйчүүд биднийг удирддаг гэж бид үздэггүй. Харин бүх зүйлийг тэд хариуцдагаас хойш, эмэгтэйчүүд биднээс их ачаа, үүрэг хариуцлагыг хөнгөвчилж байна гэж үздэг. Хэрэв эрэгтэйчүүд албан тушаалын үүрэг хүлээвэл эрх тэгш хүлээн зөвшөөрөгддөг.
Г: Та өөрийн ажлын бусад ямар зүйлд дуртай вэ?
К: Бүрэн эрх чөлөөт мэдрэмж, байлдааны хөлгөөр нисэх урам зоригийн мэдрэмж, олон хүмүүст эерэгээр нөлөөлөхөд хүргэх туслах мэдрэмж.
Г: Таныг айлгадаг зүйл бий юу?
К: Надад айдаг зүйл байхгүй.
Г: Бидэнд харийн ахан дүүстэй холбоо байгуулахад бэлтгэх зүйл бий юу? Та юу санал болгох вэ?
К: Итгэл үнэмшлийн системд хамааралгүй байх нь гол түлхүүр болно. Бидний онол, таамаглалуудтай зөрчилдөж байгаагаас үл хамааран бүх зүйлийг тэгш, тэнцүү ойлгож, харах. Шинэ илүү дээр санааны төлөө өөрт байгааг гээж байхаа мэдэх. Гаднах баталгаа, үнэлэмжээс хамаарахгүй байхад суралцах. Үнэнг өөрийн шүүлтийн үнэ цэнэд төвлөрснөөр шийдэх.
Г: Хүмүүсийг сэрээх талаар таны бодол юу байна?
К: Би та бүхний харах өнцгийг ойлгож, хүндэтгэж сурсан. Бүх хүмүүс ухамсрын дэвшлийн төвөгтэй талуудыг ойлгож чадахгүй гэдгийг би ойлгож байна. Харин та бүгдийн эрх тэгш байхын төлөө хийдэг хоорондын тулаан маргаан, та нарын хандлагыг би ойлгохгүй байна. Энэ талын мөргөлдөөнүүд дотоодийн аюулгүйн мэдрэмжийг харуулж байна.
Г: Та цэргийн хүний хувьд дэлхийг тийм их дипломат зан гаргалгүйгээр дэвшүүлэх арга боломжын тухай юу гэж бодож байна?
К: Цэргийн үр дүнгүүд тохиромжгүй, үүнийг хянагчид юмуу харгис талынхан хүсдэг зүйл. Сэрэлт бол бага багаар тохиолдох ёстой зүйл. Хүн байгаа чигээрээ өөрсдийн дэвшлийн хурдаа хувиараа юмуу нийтээрээ авч явах, захирах хэрэгтэй. Хүн төрөлхтний дэвшлийг хүчээр сааруулахыг оролддог харгис талуудыг хянах гэх мэт маш их ажлууд цэргийн талбарт их үлдсэн байгаа. Тайван амар арга зам гэж үнэхээр байхгүй. Цэргийн ажиллагааг хүн амыг хамгаалах гэдэг талаас нь зохион байгуулсан. Энэ хамгаалалтын цэргийн нөхцөл байдал, хамгаалах дүр зургийг цэргийн хүн нэг бүр мэдэх ёстой нь хамгийн хэцүү нь байдаг.
Г: Дэлхий дээр шилжилт болсны дараа Таягета дахь нөхцөл байдал яах бол? Олон хүмүүс Таягет дээр төрөл авна гэвэл хүн амын тоо ихсэх үү, тэнд нөлөө үзүүлэх үү?
К: Таягет дээр олон хүн төрөл авмаар байгаа бол маш сайхан зүйл. Түүнийг хийж чадах нэгнүүд давтамжаар таарч зохицох хүмүүс байх болно. Сваругийн хэлснээр бүх зүйл хэлбэлзэл давтамж. Таягет дээр төрөлт багассан болохоор олон хүн амтай болох нь асуудал дагуулахгүй. Тэднийг найртайгаар хүлээж авах болно.
Г: Бид далд ухамсарт суусан гачигдал хомсдлын сэтгэхүйг элбэг дэлбэгийнхээр яаж өөрчлөх вэ?
К: Та нар асуудалд тусгаарлагдсан, гачигдал хомсдлын сэтгэхүйгээр явж чадахгүй. Үүнийг нэг бүхлээр дахин шийдэж болно. Хэрэв нэг хүн сэрэлтийн ухамсарт дэвшихэд сэтгэхүйн өөрчлөлт цаанаасаа автоматаар өөрчлөгдөнө. Та бодол эхлээд тохиолддогийг ойлгосон үед асуудлын талаар ухамсраар сэргэг байх нь сайн эхлэл болно. Гэхдээ сэрэлттэй цуг ирж байгаа бүх зүйлтэй хамт наалдах ёстой. Бодит ертөнцийг бүх талаар ойлгох замаар урагш хөдөлснөөр шийдэгдэнэ.
Г: Таягетийн эмэгтэйчүүд бидэн шиг хэцүү (ааштай гэдэг талаас асууж байна) юу?
К: Дэлхийн эмэгтэйчүүдийг Таягетийн эмэгтэйчүүдтэй адилхан гэж ойлгож байна. Гэхдээ тэдний сэтгэлгээ маш өөр байдаг. Эрчүүд шигээ танай эмэгтэйчүүд, хүмүүст оноосон бодлын хяналттай ижил маягаар төөрөлсдөн байна. Газрын эмэгтэйчүүд биологийн цагт их төвлөрсөн, яарсан байна. Таягет эмэгтэйчүүд тэр тал дээр маш их анхаардаг. Дэлхийн эмэгтэйчүүд бүх зүйл дээр яардаг. Гэвч энэ нь эрэгтэйн сэтгэхүйгээс ялгагдах зүйлгүй байна. Сэтгэхүйн хувьд дэлхийн эмэгтэйчүүд маш их тарсан бодолтой байхад таягетийн эмэгтэйчүүд маш их төвлөрсөн байдаг.
Тэд хурц бөгөөд тодорхой боддог. Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлууд нийгмээс болон дэлхийн асуудлуудаас болж байгааг ойлгож болохоор байна. Энэ бүхэн шийдэгдэх болно.
Г: Та дэлхийн эмэгтэйчүүдийг Таягет эмэгтэйчүүд шиг ойлгодог гэсэн. Тэр ойлголт хаанаас ирсэн бэ?
К: Та бүхнийг зовоож байгаа асуудлуудыг ойлгосноор
Г: Таягет эрчүүд нийтдээ харилцаа холбоо тогтоох нь нийтлэг байдаг уу ?
К: Харилцаа холбоо тогтооход эмэгтэйчүүд нийтдээ илүү дээр байдаг. Хувийн талууд дээр ч адилхан. Мэдрэмжүүд дээр Таягет эрчүүд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ харуулах, харилцаа холбоо үүсгэхдээ сайн байдаг. Ерөнхийд нь би хэлж байна. Дэлхийн эрчүүдийг бодвол илүү дээр.
Г: Та нарыг бас романтик гэж сонссон таны бодлоор энэ үнэн үү?
К: Таягет эрчүүд мэдрэмжээ илэрхийлэх, хэрхэн харуулах тал дээр үнэхээр илүү. Ялангуяа хайртай эмэгтэйдээ. Дэлхий дээр сэтгэл хөдлөл, мэдрэмжээ харуулахыг эрчүүдийнх гэж хардаггүй. Тиймдээ ч сул дорой байдаг. Таягет дээр бол тийм биш, тэнд сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ ойлгож, хүлээж авахыг сургадаг бөгөөд хянахад биш, харин тэднийг оршихуй биетийн салшгүй хэсэг гэж холбож боддог. Сэтгэл хөдлөлүүд хянагдахын тулд гардаггүй, тэднийг ойлгохын тулд байдаг. Тэднийг үүсгэж байгаа нь зөв зохистой. Таягет эрчүүдийн хувьд сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд хөмсөг зангидахын тулд байдаггүй, тэднийг эр хүн гэдгийг тодорхойлох, түүний хэсэг болохын тулд байдаг.
Г: Та дэлхийн ямар хөгжимд дуртай вэ?
К: Дэлхийн хөгжмөөс хөгжмийн зэмсэгүүдээр тоглосон сонгодог хөгжим, хүчтэй хөгжим, бүжиглэх хөгжмүүдэд дуртай. Би Анека, Свару нартай адилхан сонирхолтой. Би өөрийгөө хэлж байгаа бусдын талаар биш.
Г: Та хүмүүсийн юунд дуртай вэ?
К: Миний дуртай зүйл бол, хэдийгээр бүх муу муухай зүйл байгаа ч та бүхэн урагшилж байгаад би дуртай. Та нар бүр энгийн зүйлд ч инээх шалтгаан олдог. Та нар газар дээр хэвтэж байгаа зүйлсээр гайхалтай бүтээлүүд хийдэг. Урлагийн бүтээл, бүх төрлийн хөгжим. Бүр хамгийн муу хоромд ч та нарын үзсэн зүйл нь бүх амьдрал биш гэсэн өөдрөг мэдрэмжээр урагш хөдөлдөг. Бүх зүйлээ алдсан ч, бие муутай байсан ч урагш хөдлөх хүчтэй энэ дотоод тамир тэнхээг гайхан биширч байна.
Г: Та дэлхий дээр төрөл авч байсан уу?
К: Энэ нь төрөл авалтийн тодорхойлолтоос хамаарна. Гэхдээ зөв хариулт бол үгүй. Би хүн болж үзсэн, би тэнд дэлхийд нэгээс ч доошгүй олон удаа хүн байж, нэгээс илүү олон газар байж үзсэн. Гэхдээ би дэлхийд төрөл авч байгаагүй.
Г: Та дэлхийд яагаад ирэх болсон бэ?
К: Хэдий хязгаарлагдмал ч тэнд байж, юутай тохиолддог болохыг ойлгохоор зориглож, нүүр тулж үзэхээр ирсэн.
Г: Бид танай төрөлтөнтэй хэрхэн холбоо тогтоох вэ?
К: Үүнд хариулахад жаахан төвөгтэй. Бид энд хүний хэлээр ярьдаг 10 хан хүнтэй. Харин дэлхий дээр та нар хэдэн мянгуулаа. Юунаас ч илүү энэ бол шалтгаан. Хүн нэг бүрт хариулах боломж үнэндээ байхгүй. Цаашлаад бүхий л цаг үед байсан Таягетийн холбоог гүнзгий судлаарай, мөн нээлттэй байгаарай. Газартай холбогдсон сансрын мэдээллүүдтэй тогтмол холбоотой байгаарай. Бид хүмүүстэй холбоо тогтоох боловсон хүчнээр дутмаг асуудалтай тулгардаг тул олон хүнтэй холбоо тогтоох боломжгүй байдаг. Баярлалаа.
Түүвэрлэсэн Д.Энхжаргал

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...