ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ 3 р хэсэг

 

Асуулт ба хариулт:

Асуулт: Хаа нэгтээ Өргөмжлөлийн тухай сайн мэдээ байдаг мэт санагддаг ч хангалттай олон хүн түүний төлөө мөнгө шаарддаг... Минийхээр бол энэ нь шударга биш, агшин зуурт сүнсээ сэрээхийн тулд мэдлэгт хүрэх эрх хүн бүрт заавал байдаг гэж хэлмээр байна, энэ хар талын ээлжит арга мэх байх боломжтой юу?
Хариулт: Тухайн мэдээлэл нь авъяас чадвараар өгөгдөх ёстой. Гэхдээ өөр улс оронд семинар явуулж байгаа хүн байр, гэрээ хэлцэл, замын зардал зэргийг бүгдийг нь төлөх ёстой. Тиймээс семинарт гаргаж байгаа зардлыг хүн бүр хүлээн зөвшөөрсөн байх ба аялалын төлбөрийг төлөхөд хүрэлцэх ёстой. Гэхдээ өөрийн орон сууцтай хүн дотоод хөгжлийн төлөө мөнгө шаардах ёсгүй. Энэ нь танд дамжуулж байгаа хэн нэгний сайн энергийн хэлбэр болох бэлэг байх болно. Зөвхөн хэн нэг нь үүгээрээ үнэ төлбөргүй хандив өргөхийг хүсвэл шүү дээ.
Асуулт: Би эхнэртээ маш их хайртай. Бид бүгдэд хөгжих цаг ирж байна. Миний асуулт миний гэр бүлийн ухамсартай холбоотой. Хэрвээ миний эхнэр ойлгохыг хүсэхгүй эсвэл тэр таны мэдээллийн зөвхөн өчүүхэн хэсгийг хүлээн авч байвал яах вэ? Гэхдээ түүнийг хамгийн их түгшүүлдэг зүйл нь Бурханы тухай лавтай эх сурвалжийн мэдээлэл юм. Түүний зүрх сэтгэл хайраар дүүрэн байдаг, хөгжих цаг нь ирэхээр би гэр бүлтэйгээ хамт үлдэхийг хүсдэг.
Хариулт: Хүн бүрт ухамсрын өөрийн гэсэн хувийн түвшин, өөрийн гэсэн цаг хугацаа, бас ухаарлын темп байдаг. Цэцэг бүрт өөрийн гэсэн цэцэглэх хугацаа байдаг. ЖИНХЭНЭ «БИ», СҮНС, тэр юу судлах хэрэгтэйгээ мэддэг. Доод «би», Дэлхий дээр байгаа рационал оюун ухаан нь ихэндээ өөр хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ та физик биеэ орхих үед сүнс, ЖИНХЭНЭ «БИ» дараагийн алхам суралцахад илүү зөв байх болно гэдгээ хатуу мэддэг.
Асуулт: Надад өнгөрсөн амьдралын тухай асуулт байна, тэр ямар ч байсан Дежавю мэдрэмжтэй холбоотой. Эдгээр өнгөрсөн амьдралууд нь биднийх үү (одоо цагийн) эсвэл энэ нь өөр хүний эго юу(өөр хэн нэгний)?
Хариулт: Дежавю өнгөрсөн амьдралын дурсамжуудаас илэрч болох ч бас зүүдний дурсамжууд, астраль аялалын дурсамжаас ч ирж болно. Амьдрал бүрт таны жинхэнэ “Би”, таны сүнс нь нэг л байдаг. Зөвхөн таны физик бие, зан байдал ухамсрын түвшин болон таны олж авахыг хүсч буй туршлагын дагуу амьдрал бүрт өөрчлөгддөг.
Асуулт: Дэлхий хэзээ амьдрахад илүү таатай орчинтой болох вэ?
Хариулт: Өөрчлөлтийн энерги олон жилийн туршид үйлчилдэг. Гэхдээ одоогийн энэ мөчид улам хүчтэй болох ба үүний улмаас илүү олон хүн үүнийг мэдэрч, тэдгээр энергийн үйлчлэлийг харах болно.
Асуулт: Алае, яагаад Германид ҮМНБ-ийг ажигласан тухай мэдээлдэггүй юм бол? Энэ нь дорд энергиэс болж байна уу эсвэл ОНМХ энэ тухай сонирхдоггүй юм болов уу? Яагаад Швейцари болон Австрийн оршин суугчид сүнслэг байдал болон харийнхны асуултуудад илүү татагддаг юм бол?
Хариулт: Тийм ээ, Германид бараг ажиглагддаггүй, яагаад гэвэл энэ улсын энерги хэтэрхий дорд, сөрөг түвшинд байдаг. Би видеондоо хэлсэн, бүх зүйл энерги, хүмүүсийн бодол бүтээдэг...
Асуулт: Таныг сэрэх үед энэ нь ямар байсан бэ? Та мэдэж байгаа зүйлээ хэзээ ухаарсан бэ? Энэ жинхэнээсээ олон нарийн зүйлтэй удаан ухаарах үйл явц байсан уу?
Хариулт: Тухайн үйл явц олон тооны амьдралыг туулж өнгөрсний дараа олддог үйл явц. Энэ нь нэг л өдөр ирдэг зүйл биш.
Асуулт: Өөрийнхөө дээд “Би”-тэйгээ учрах нь ямар байдаг вэ? Та тэгэхэд юу мэдэрсэн бэ? Бодсон уу?
Хариулт: ХАЙР.
Асуулт: Та бясалгалдаа Меркабыг ашигладаг уу, бидний Меркабыг идэвхжүүлэх ямар арга байдаг вэ?
Хариулт: Бүү ийм рационал байгаарай. Та бүхэнд хэрэгтэй зүйл бол ХАЙР. Ингээд л болоо. Маш хялбар. Хайрын энерги бүх ажлыг хийнэ.
Асуулт: Танай хөлгүүдийн нэгэн дээр байх ямар бол, үнэхээр энэ нь зугаатай юу?
Хариулт: Тийм ээ. Мэдээж. Хайр хаана байна тэнд баяр хөөр байдаг.
Асуулт: Бүгдэд, тэдний зүрхэнд хайр байх ёстой гэж та ярьдаг, надад ч байна. Би гэр бүлдээ, найзууддаа, эргэн тойронд байгаа хамгийн ойр дотны хүмүүстээ хайртай. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийг ойртож таних ёстой гэж би үздэг, гэхдээ би яаж танихгүй хүмүүсийг хайрлах юм бэ?
Хариулт: Бид орчлонгийн хайрын тухай ярьж байна. Физик бие ямар ч ухаан муутай, солиоролд байснаас үл хамааран БҮХ сүнсэнд та хайраа түгээнэ. Сүнс, энерги БҮГД нэгдмэл, БҮГД энергитэй холбоотой. Үл үзэгдэх утсаар орчлонгийн бүх зүйлтэй холбогдоно. Тиймээс бүх зүйл бүх зүйлд нөлөөлнө. 4- р хэсгийн миний бсяалгалыг ашиглаарай.
Асуулт: Би телекинезийн тухай асуумаар байна. Хэрвээ бидний бодол энерги юм бол би ямар нэгэн объектын эсвэл өөрийнхөө левитаци дээр төвлөрсөөр байвал би үүнийг хэрэгжүүлж чадах уу? Зарим хүмүүс бодлынхоо хүчээр физик биетүүдэд нөлөө үзүүлж чаддаг, ингэх боломжтой юу?
Хариулт: Энэ та бүхний гол зорилго биш. Эдгээр сэтгэл санааны чадварууд жам ёсоор 2-р зэргийн үр нөлөө болж ирдэг, та хөгжсөн сэтгэл зүрх ба ухамсартай болвол ашиглах билэг ухаан танд байх болно. Та нэг л амьдралдаа 1-р ангиас 10-р анги руу үсэрч чадахгүй. Та билэг ухааныг олж авах, бүх чадвараа ашиглахын тулд бүх ангийг дамжих ёстой. Дэлхий гэдэг нэртэй сургуульд эхлээд та өөрийгөө, сэтгэл хөдлөлөө, зан байдлаа өөрийн болгохоор суралцдаг. Над руу байнга довтолж байдаг тэдгээр сөрөг хүмүүс, жишээ нь өөрийгөө эзэмдээгүй тийм хүмүүс дараагийн амьдралдаа тухайн ангийг дахин давтах болно. Хэрвээ та өөрийнхөө энергийг удирдаж чадвал та илүү өндөр сансрын энерги рүү нэвтрэх эрхтэй болно, үгүй бол эмх замбараагүй байдал бий болох байсан. Миний видео бичлэгүүдийг үзээрэй. Тэнд таны мэдэх ёстой БҮХ зүйл бий.
Асуулт: Та видеондоо удирдагчид агаарт хор цацдаг, үүнийг баталдаг хүмүүс ч байдаг тухай өгүүлсэн. Хорт бодис цацсаны төлөө хариуцлага хүлээх нь харын тал уу, гэхдээ тэд үүнээс яаж зайлж чаддаг юм бэ?
Хариулт: Харын хүчний бүтээсэн хор, вирус эсвэл өвчин бүрт, бас өөрсдөд нь зориулж хорны ерөндөг бүтээгддэг.
Асуулт: Миний анхны асуулт бол гахайн ханиадтай хамаатай. Энэ өвчнийг вакцины тусламжтайгаар бусдыг удирдахын тулд хүн бүтээсэн үү? Гэхдээ яагаад хүмүүс үхэх ёстой гэж? Энэ бүхэн ямар учир утгатай гэж? Яагаад хар тал үүнийг хийдэг юм бэ? Мэдлэг болон бодол санаа нь тархинд ямар ч хамаагүй, харин сүнсэнд хамаатай юу? Тиймээс л бидний жинхэнээсээ мэддэг зүйл ТАРХИНД хадгалагдахгүй, харин сүнсэнд хадгалагддаг гэж үү?
Хариулт: Энэ “өвчин” нь ДНХ-ээр нь дамжуулан сая сая хүнд хордуулж үхүүлэхийн тулд хиймэл замаар бүтээгдсэн юм. Харын тал өөрөө энэ өвчнийг үйлдвэрлэчихээд хожим нь улам ихийг устгахын тулд “хамгаалах аргыг санал болгодог”. Ямар ч вакцин байхгүй, сая сая хүнийг устгах цэвэр хор л байна. Америкт тариулахыг хүсэхгүй байгаа хүмүүс бий. Хэдийн цэргийн гэмт хэргийн лагериуд рүү шилжүүлсэн. Мэдээнд ямар нэгэн зүйл байсан ч олонд дэлгэхгүй байна. Би америкчуудад цахим шуудангаар дамжуулсан. Тэд хүн амыг цөөрүүлэхийг хүсч байна, ингэвэл тэдэнд удирдахад амар байх болно. Тийм ээ, мэдлэг сүнсэнд хадгалагддаг. Тархи бол ямар мэдээллийг мэдэхийг хүсч байна, ямрыг нь үгүй вэ гэсэн зөвхөн таны нэг шийдвэрт л зориулагдсан юм.
Асуулт: Үнэхээр дэлхийн хүмүүс пирамидыг барьсан уу?
Хариулт: Үгүй, харийн хүмүүс 12000 гаруй жилийн өмнө левитаци болон сансрын үелзлийн тусламжтайгаар барьсан. Дэлхийн хүмүүс өнөөдөр ч тэдгээрийг барих чадваргүй.
Асуулт: Библид чөтгөрүүд эсвэл Сатаны тухай дурьддаг шиг гэрлийн ажилтнууд доошоо унаж, харын талд орсон байх үнэхээр боломжтой юу?
Хариулт: МАШ МАШ сөрөг, хорон санаатай хүмүүс хөгжлийнхөө эсрэг зүгт явж, хичээлээ хамгийн эхнээс нь сурах ёстой.
Асуулт: Харийн ”саарлууд” эсвэл “Зэт сүлжээнээс” ирсэн харийнхан хүн төрөлхтнийг байнга хорлон сүйтгэж байдаг арьстны дүрд тоглодог. Үл үзэгдэх зүйлийн өмнөх бидний айдсыг тэд ойлгох ёстой байхад яагаад тэдний зүрхэнд тийм сөрөг энерги байдаг юм бэ, та тайлбарлаж чадах уу?
Хариулт: Саарлууд бол клонууд, тэд хүмүүс шиг боддоггүй. Тэднийг өөрсөдтэйгөө зүйрлэх хэрэггүй. Тэд сэтгэл хөдлөлгүй. Тэд утсан хүүхэлдэйнүүд. Чухал зүйл дээрээ л төвлөрөөрэй. ДОТООДЫН СҮНСЛЭГ хөгжил дээрээ төвлөрөөрэй. Бүх зүйл миний видеон дээр бий.
Асуулт: Би “Оддын хаалга” киног үзээд, хэрвээ бүгдийг биш гэхэд зарим багахан хэсгүүд нь бидний тухай, бидний өнгөрсний тухай ярьж байна гэж бодсон. Найз минь, чи энэ тухай юу гэж боддог вэ?
Хариулт: Тийм ээ, эдгээр кинонууд өнгөрснийг ихэвчлэн үзүүлдэг. Оддын хаалга, оддын дайн гээд л.
Асуулт: Хааяа оройдоо би үргэлж анивчиж байдаг, ногоон ч юм шиг улаан ч юм шиг гэрэлтдэг одтой адилхан нэг зүйлийг хардаг. Энэ тухай чи юу мэдэх вэ?
Хариулт: Хайраа түүн рүү илгээ, хариу өгөх эсэхийг нь хар.
Асуулт: Та видеон дээрээ Моисей Бурханыг харсан нь үнэн хэрэгтээ харийнхантай холбоо тогтоосон хэрэг гэж хэлсэн. Энэ нь Моисейд Бурхан биш харь гаригийнхан 10 сахилыг дамжуулсан гэсэн үг биш биз дээ? Эдгээр 10 сахил нь Библиэс бидэнд мэдэгдэж байгаатай адилхан уу эсвэл өөр хувилбар бий юу?
Хариулт: Тийм ээ, сахилуудыг тэр үед харь гаригийнхан дамжуулсан, яагаад гэвэл хүмүүс маш хэрцгий, бүдүүлэг, адгуус шиг байсан. Яг л эцэг эх хүүхдүүддээ юу нь сайн юу нь мууг хэлж өгдөг шиг. Засгийн эрх барьж байсан хүмүүс сахилуудыг өөрчилсөн нь мэдээж.
Асуулт: Хэрвээ Сар хиймэл юм бол ямар байдлаар эртний онгон шүтэх шашинууд Сарны бурханд мөргөдөг байсан юм бэ? Эртний ард түмнүүд илүү өргөн мэдлэгтэй байсан гэж би боддог байсан, энэ тухай тэд энэ тухай мэдэх ёстой байсан биз дээ? Түүнээс гадна Жошуа Бен Иосифийн тухай зүйл үнэн үү? Библид түүний тухай өгүүлсэн бүхнийг худлаа, түүний жинхэнэ сургааль гностик текстүүдэд байдаг гэж ойлгодог. Үнэхээр тийм гэж үү? Үнэхээр түүний үнэн сургааль библийн ёс зүйгээс ялгаатай юу? Хэдийгээр би библийн ёс зүй болон сургаалийг хэрцгий, хүчирхийлсэн мөн шударга бус гэж хардаг ч Иисус илүү сайн мэддэг байсан гэгээрсэн оршнол байсан гэж бодож байна.
Хариулт: Та нарын ярьдаг эртний хүмүүс бол Антлантидын дэвшилтэд хугацаа устаж үгүй болсны дараа амьд үлдсэн хүмүүс юм. 12000 жилийн өмнө их гамшиг Атлантидын тивийг сүйрүүлсэн, энэ нь дэлхийн туйлыг шилжүүлж, хүмүүс ой санамжаа алдсан. Тийм хүмүүс БҮХ зүйлд мөргөж, Сар, одод, нар, уулс зэргийн учрыг ойлгохоо больж уран сэтгэмжиндээ олон Бурхантай болсон. Тэр үед бусад гаригаас олон харийнхан ирсэн ба тэд нөхцөл байдлыг буруугаар ашиглаж, тэднийг өөрсдөдөө мөргүүлэх сонирхолтой болсон. Ингэж шашинуудын болон хуурмаг бишрэлийн цаг үе ирсэн юм. Сарны тухай мэдлэгтэй байсан өндөр соёл иргэншлүүд сая сая жилийн өмнө оршиж байсан. Дэлхий дээр Атлантидын цаг хугацааны өмнө ОЛОН соёл иргэншил байсан ба бүгд л өөрсдийгөө дайнуудаар сүйрүүлсэн, яагаад гэвэл хүмүүс хүчтэй технологи ашиглах хангалттай ухаантай байгаагүй. Яг л өнөөдрийнх шиг. Иисусын сургааль нь “Библи” хэмээх худал хуурамч номноос та нарын уншдагаас огт өөр байсан нь мэдээж. Тэр бол сүнслэг багш, гэрлийн ажилтан байсан юм. Би өөрийн видеондоо өгүүлсэнчлэн, библийг хүмүүсийг АЙДСААР нь дамжуулан УДИРДАХ, тэднийг хонь мэт, боол мэт барьж байхын тулд ОЛОН УДАА хуулсан, бас санваартнууд, хаад ноёд, итгэл бишрэлийн хуурамч системтэй хүмүүс зэрэг ОЛОН ХҮМҮҮС бичсэн юм. Энэ нь одоо ч ажилласаар л байгаа. Жинхэнэ сургааль нь сансрын билэг ухааны тухай, дахин төрөлтийн тухай бас сүнслэг хөгжлийн тухай байсан юм. Хүмүүсийг хөгжлөөс хол байлгахын тулд энэ бүхнийг авч хаясан.
Асуулт: Надад нэг асуулт байна, та надад зүүдний утгын тухай ямар нэгэн зүйл хэлж өгөөч, түүнийг хэрхэн удирдах вэ?
Хариулт: Зүүд олон байж болно, бас гол нь тэдгээр нь хувь шинжтэй байдаг. Энэ нь ижилхэн зүүдэнд янз бүрийн хүмүүсийн хувьд ялгаатай утга байдаг. Тэдгээр нь бүгдийн хувьд ерөнхий зүйл биш. Та зүүд тайлдаг зүүдний номнуудын тухай мартаж болно. Зүүд бүр хүн бүрийн хувьд тусдаа асуулт, зөвхөн та л ойлгож чадна, яагаад гэвэл сүнс таны ойлголтын хүрээнд байгаа зүйлийг танд харуулахын тулд үйл явдлуудын зургийг ашигладаг. Заримдаа тэдгээр нь танд ямар нэгэн зүйлийг мэдээлэхийг хичээдэг таны сүнснээс гардаг, заримдаа таныг бодоход тусалдаг билэг тэмдэгт хэлбэрийн тусламжтайгаар таньтай ярьдаг. Заримдаа та судлахын тулд астраль биеэрээ аялдаг. Заримдаа та өөр хэмжээст байгаа өөрийгөө хардаг. Заримдаа таныг зовоогоод байгаа зүйлийг далд ухамсартаа судалж, учрыг нь олох гэж та хичээдэг. Заримдаа энэ нь таны цэвэрлээгүй, далд ухамсарт үлдсэн өнгөрсөн амьдралуудын хуучин хэлбэр байдаг. Заримдаа энэ нь хар талаас хийж буй довтолгоо, заримдаа энэ нь таньтай ярихыг оролддог өөр хэмжээсүүдийн гэгээлэг оршнолуудаас ирдэг.
Асуулт: Барбара Марсиниакийн тухай таны бодлыг би сонсмоор байна.
Хариулт: Тэр ченнелинг хүлээн авдаг. Ченнелинг олонтоо худал эсвэл гажуудалтай байдаг. Түүний анхны ном сайн байсан, гэвч тэр бусад номнууддаа өөр хэн нэгнээс ченнелинг хүлээн авч эхэлсэн ба энэ нь гэгээлэг биш байсан, яагаад гэвэл тэр шөнийн цусан зан үйлийн тухай яриад эхэлсэн... Тиймээс дээд “Би”- гээсээ мэдээлэл авах, мөн номнууд доторх мэдээллийн сайныг хуурмагаас шигшиж сурахын тулд өөрийнхөө ДОТООД хөгжил дээрээ төвлөрөөрэй.
Асуулт: Та видеонууд дээрээ өөрийнхөө ухамсрыг гэрэлтэгч хөлөг дээр, бас физик биедээ хуваасан гэж баталдаг. Би өөрийгөө астраль тусгалд туршиж үзсэн, өөрийнхөө ухамсрын нэг хэсгийг өрөөнийхөө нэг хагас өрөөнд гэх мэтчилэн хувааж болно гэж тэнд өгүүлдэг. Энэ нь таны ихэвчлэн хийдэг зүйл үү?
Хариулт: Миний хувьд бол энэ бүхэн өөр. Би үүнийг Дэлхийд ирэхээсээ өмнө тусгай даалгавар мэтээр хийсэн. Үүнийг олон хүн хийдэггүй.
Асуулт: Асуулт Дэлхийн доторх хэсэгт хамаатай. Үнэхээр Дэлхийн хэвэл рүү ордог орц Антарктидад бий юу, бас эдгээр газруудад амьдардаг харь гаригийн оршнолууд байдаг уу?
Хариулт: Дэлхийн доторх хэсэг рүү ордог олон тооны орц байдаг. Зөвхөн туйлуудад ч биш. Тийм ээ, янз бүрийн харь гаригийнхан хотуудыг барьсан, гэвч тэдгээр нь илүү өндөр үелзэлд байдаг болохоор бүх хүн тэдгээрийг олчихож чадахгүй. Зөвхөн тэдэнд үүнийг зөвшөөрсөн тохиолдолд л болно.
Асуулт: Би өөрийн биеэ орхих үедээ(Астраль проекц) яагаад юу ч харахгүй байгаа юм бэ? Миний хараанд нэг л өнгө, саарал өнгө л байдаг. Ямар ч объект, ямар ч өөр энерги эсвэл бусад астраль биет байдаггүй. Би хэрхэн зөв проекцлох вэ? Ер нь та яаж ингэж чаддаг юм бэ?
Хариулт: Бүх зүйл таны амьдралын төлөвлөгөө, таны туулахыг хүссэн үйл явдлуудаас хамаардаг.
Асуулт: Тайлбарлаад өгөөч, Эдемд үнэхээр тийм зүйл тохиолдсон юм уу?
Хариулт: “Диваажингийн цэцэрлэг” гэж нэрлэгддэг тэр зүйл бол болхи бүдүүлэг хүмүүсийг боол мэт ашиглахын тулд сөрөг харь гаригийнхны колоний төсөл байсан юм. Энэ нь тэд технологидоо зориулж алт зэрэг ашигт малтмалуудыг олж авах гэж олон сайн ажилчин бүтээхийн тулд хүмүүс болон болхи сармагчингууд дээр генетик туршилт явуулж байсан газар юм. Энэ нь сармагчингууд дээр муу ажилласан болохоор хүмүүс дээр үргэлжлүүлсэн. Иймээс л сармагчингуудын төрх байдал хүнтэй төстэй байдаг. Тэд сармагчингуудын янз бүрийн олон төрлийг үлэмж ихээр бүтээсэн генетик хөтөлбөрийн нэг хэсэг байсан юм. Ингэж олон Адам, олон Ева нар байсан ба харь гаригийнхны амьдарч байсан газарт тэдэнд очихыг зөвшөөрдөггүй байсан. Болхи бүдүүлэг хүмүүс тэднийг Бурхан мэт хардаг байсан, тэдэнд мөргөхийн тулд хуурамч шашин шүтлэг бий болгосон. Тэр цагаас эхлээд дэлхийн хүмүүс Бурханыг хүний төрхтэй, хэрвээ та хий гэснийг нь хийхгүй бол тэр таныг шийтгэнэ гэж үздэг болсон. Сэрсэн хүмүүс Бурхан бол БҮХ ЗҮЙЛ хэсэг нь болдог энерги гэдгийг мэддэг. Энэ нь сансрын төв ухамсар, БҮХ ЗҮЙЛИЙН амьдралын эх булаг.
Асуулт: Хоёр жилийн өмнө надад ялимгүй жаахан сүнслэг сэргэлт тохиолдсон, тэр цагаас эхлээд надад шөнө унтах хэцүү болсон. Намайг тойрч бүчээд намайг татаж, авч явахыг оролддог харанхуйг би олонтоо мэдэрдэг. Энэ зүйл тохиолдоход айх хэрэггүй, яагаад гэвэл айдас оюун ухааныг үгүй хийдэг, харин гэрлийн энергийн тусламжтайгаар харанхуйг даван туулахыг чармайх хэрэгтэй гэж би өөртөө ихэвчлэн хэлдэг. Яагаад би шөнөөр над руу дайраад байна гэж мэдэрдэг юм болоо? Надад миний биеэр дайран өнгөрч намайг уйлахад хүргэсэн цэвэр ариун хайрын мэдрэмж байсан, яагаад гэвэл энэ мэдрэмж бурханлаг байсан юм. Хэн над руу хайр илгээдэг юм бол?
Хариулт: Би видеонууд дээрээ хар тал гэрэл эсвэл гэрэл рүү тэмүүлдэг хүмүүсийг сонирхдоггүй, тиймээс тэд эфирэн байдлаар эсвэл бусад хүмүүсээр дамжуулан таныг зовоох гэж таныг зогсоохыг оролддог. Зүгээр л хувьсалт өөрчлөлтийн гэрэл дээр төвлөрөхийг оролд. Таны амссан өөр мэдрэмж бол миний видеон дээрээ тайлбарладаг хайрын энергитэй холбоотой байсан. Та сүнстэйгээ нэгдэх үед энэ энергийг олж авна. Жинхэнэ өөртэйгөө.
Асуулт: Дэлхийн ухамсрын нийтээрээ зайлшгүй хувьсалт өөрчлөлтөд хүрэхэд шаардлагатай өндөр үелзэлтэй хүмүүсийн тоо 8000 орчим байх ёстой гэдэг нь үнэн үү?
Хариулт: Үгүй, 8000 хүн хангалтгүй. Наад зах нь Дэлхийн хүн амын 10 орчим хувь байх хэрэгтэй.
Асуулт: Та нийтийн ухамсрын хөгжлийн төлөө Дэлхийн хүн амын 10% шаардлагатай гэлээ. Хэрвээ энэ бүтэхгүй бол Дэлхий үелзлээрээ хөгжлийн дараагийн үе шатанд бэлэн болсон хүмүүстэйгээ дээшилсээр байх уу?
Хариулт: Тийм ээ, Дэлхий өөрийн хувьслын үйл явцаа дуусгана, энэ гариг дээрх хүмүүс цаашаа явах уу эсвэл үгүй юу гэдгээ шийдэх эрхтэй.
Асуулт: Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг, түүнчлэн тэр төрөл авахаасаа өмнө сонгосон даалгавартаа хамгийн дээд амжилтанд хүрэх сонирхолтой ирсэн, хэрвээ дээшлэлт нь тухайн тохиолдолд их үүрэг гүйцэтгэхгүй бол яах вэ? Тэгвэл ихэнхдээ шийдвэр гаргах эрх чөлөө байдаг болохоор бид цаашид дээшлэлтээ үргэлжлүүлэх боломжтой хэвээрээ юу?
Хариулт: Хүн бүрт ямар нэгэн зүйлийг судлах эсвэл илүү өндөр түвшинд шилжих өөрийн гэсэн цаг хугацаа, хүсэл эрмэлзэл байдаг тухай би видеонууддаа хэлсэн. Хангалттай олон амьдрал, хангалттай олон гариг байдаг. Хүн бүр өөрийн гэсэн хурдаа тохируулж, ухамсараа өөрчлөхөд бэлэн байхаа шийддэг. “Дээшлэлт” гэдэг ойлголт байдаггүй. Бид ХЯЗГААРЛАГДААГҮЙ тооны “дээшлэлттэй” байдаг яагаад гэвэл үнэн хэрэгтээ та үргэлж илүү хөгжсөн байсан, гэсэн ч тэмүүлэх зүйл, сурах зүйл ямагт байдаг. Дэлхий шилжилтийн насыг тэвчдэг цорын ганц гариг биш. Гариг БҮР ОЛОН ТООНЫ өөрчлөлтүүдийг туулдаг.
Асуулт: Төрөлхийн хар талд төрж, хорон санаатай сүнсний хяналтан доор байдаг эсвэл удирдлаганд нь ажилладаг хүмүүс байдаг уу? Би өөрийгөө тайвшруулахын тулд муу хүмүүс байхгүй, зүгээр л тэднийг сургасан муу багш нар л байдаг гэж хэлдэг юм.
Хариулт: Тийм ээ, хар талд үйлчилдэг хүмүүс байдаг. Одоо бол луунуудын арьстнаас гаралтай хүмүүстэй би тааралдаж байсан, тэд одоо ч мөлхөгчдийн зан чанартай хэвээр.
Асуулт: Зөвхөн оюун ухааны хүчийг шууд ашиглан нэг юмнаас эсвэл материалаас эд зүйл бүтээдэг техник Плеядуудад байдаг уу?
Хариулт: Байдаг, гэрлийн хэмжээсүүдэд оюун ухааны энергийн тусламжтайгаар та бүхнийг бүтээж болно.
Асуулт: Цасны хүн буюу алмас Эдемийн төслийн нэг хэсэг мөн үү?
Хариулт: Тийм ээ, алмас бол өөр цаг хугацааны харь гаригийн генетик туршилтын хөтөлбөрийн амьтан дээр хийж байсан туршилтын өөр гаригуудаас Дэлхий рүү авчирсан хэсэг юм. Тэд маш урт насалдаг.
Асуулт: “Шинэ” сүнс хаанаас ирдэг, эсвэл тэр хэрхэн үүсдэг талаар та мэдэх үү?
Хариулт: “Шинэ” сүнс гэдэг ойлголт байдаггүй. Бүх сүнс анхнаасаа сансарт олон удаа төрөл авахын тулд оршин байсан, тэд сурахын тулд байнга үйл явдлуудыг туулж байдаг. Та эрдэс чулуу, ургамал, амьтан болон хүмүүсийн дүрээр үйл явдлуудыг туулдаг. Нэг хэсэг сүнс нь хурдан сурч бас илүү билиг ухаантай байхад, удаан суралцдаг сүнснүүд ч байдаг, тиймээс тэд илүү залуу бас бага мэддэг.
Асуулт: Рейки системийн тухай таны бодлыг сонсмоор байна. Манай энэ амаргүй цаг хугацаанд энэ нь итгүүлэх гэсэн өөрийгөө хөгжүүлэхэд зориулсан багаж уу эсвэл хар талын ээлжит илбэ үү? Энэ тухай надад дотор нь үүгээрээ хооллодог хар оршнолуудаар дүүрэн асар том энергийн алтан бассейн мэтээр харагдсан юм.
Хариулт: Рейки системд сүнслэг чадварыг их мөнгөөр худалдан авч болно, түүгээрээ тэдний эго нь бардам зангаас илүү гэж харуулахын тулд сертификатаа хананд өлгөж, бусдад тэд хамгийн агуу нь гэдгийг харуулж болно гэж үздэг хүмүүс байдаг. Гэвч жинхэнэ сүнслэг хүн бол билиг ухааныг ЖИНХЭНЭ туршлагаар өөрийн болгосон ОЛОН амьдралаар олж авдаг хүн, тийм хүнд үүнийгээ батлахын тулд хананд өлгөөтэй цаас хэрэггүй. Энэ бол таны мөнгийг мэхлэх гэсэн л систем төдий зүйл. Та сүнслэг байдлыг худалдаж авч чадахгүй. Жинхэнэ сүнслэг байдал нь та хайрын ЖИНХЭНЭ энергийг идэвхжүүлэх үед таны дотор бий болдог. Зүгээр л үнэ төлбөргүй.
Асуулт: Сөрөг харийнхантай тааралдвал бид тэднийг хөөхийн тулд гэрлийн энергийг ашиглах ёстой гэж та хэлсэн. Би бодлоороо өөрийгөө тойруулж, тэдгээрийг цэвэрлэдэг, ингэж ойлгож болох уу?
Хариулт: Зөв. Тэдэн рүү гэрлийн хүчирхэг цацраг илгээ.
Асуулт: Таны ойлголтоор “түгшүүрт байдал” гэж юу вэ? Би өөрийгөө анзаараад байхад зарим хүмүүсийн хүрээлэлд байх үед, мөн зарим нөхцөл байдлын нөлөөнд орох үед маш түгшүүртэй болдог. Миний мэдэрч байгаа тайван бус байдлыг би өөрөө хувиасаа биш, миний эргэн тойронд байгаа хүмүүс ялгаруулдаг гэж надад хэлсэн, гэхдээ би энэ юу гэсэн үг болохыг мэдэхгүй байна.
Хариулт: Би видеон дээрээ хэлсэн, бүх энерги, санаа зовнил эсвэл айдсын мэдрэмж доод хэлбэлзэлтэй байдаг ба таныг доод үелзэл дээр барьж байдаг. Тийм ээ, хааяа энэ энерги бусад хүмүүсээс ирдэг, харин та мэдрэмтгий бол үүнийг мэдэрнэ, гэхдээ заримдаа энэ нь таниас ч гарч болно. Олон нийт, телевиз эсвэл эцэг эхээсээ айх айдсыг амсаж туулахаар програмчлагдсан олон хүн байдаг. Юунаас ч хамаарахгүйгээр та доод үелзлийг илүү дээд үелзэлд хувиргах хэрэгтэй. Эсрэг байдлын туйлшралыг соль. Айдаст ямар эсрэг тал байдаг вэ? Зориг, хайр бас гэрэл.
Асуулт: Ингэхээр миний сүнсний хувийн ухамсар үргэлж тэндээ байсан, үргэлж тэндээ байх уу? Заримдаа төв ухамсартайгаа нэгдэхгүй байж болох уу? Өөрөөр мэдрэгдэх үү?
Хариулт: Миний видеондоо хэлсэнчлэн, бид бүгд сансрын төв ухамсартай холбоотой. Бид бүгд оршин буй бүхний (Экзистенци) хэсэг. Үүнийг мэдэрсэн таны цорын ганц зүйл нь Экзистенцитэй нэгдсэн таны нэгдэл юм.
Асуулт: Та Таны 9-р видеоны 3:05 минутан дээр гардаг 2 эрэгтэй, 1 эмэгтэйн талаар яриад өгч чадах уу? Би тэр шаргал үстэй эмэгтэйн талаар мэдмээр байна л даа. Тэр хэн бэ?
Хариулт: Энэ бол 50-иад онд Дэлхий дээр байсан Сугар гаригийн хүмүүс. Эмэгтэй нь Корендор (Korendor) гаригийнх. Корендор гариг Арктурт (Волопасын оддын орд) ойрхон оршдог гариг.

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...