Асуулт: Энэтхэгийн шашины талаар? “Вишну”, “Ганеша”, эсвэл “Шива” зэрэг бурхад ердөө л харь гаригийнхан байсан хэрэг үү? Хэрвээ тийм бол тэд аль гариг эсвэл оддын системээс ирсэн бэ?
Хариулт: Эдгээр оршнолууд нь дорд астрал хэмжээсийнх.
Асуулт: Илүү дорд хэмжээсээс ирсэн тэдгээр оршнолууд болон чөтгөрүүд нь хэн бэ? Тэд төөрөлдсөн сүнснүүд үү? Тэд хаанаас гараад ирсэн юм бэ? Тэд яагаад тэнд байсан юм бол?
Хариулт: Хэмжээс бүрт хөгжих, сурах, үйл явдлуудыг туулах зорилготой амьдрал бий.
Асуулт: Видео 9 дээр та хэлэхдээ, хэрвээ саарлууд болон мөлхөгчид Дэлхий дээр бидний аврагчдын дүрээр гарч ирээд биднийг хөлөгтөө урина гэсэн, хэрвээ биднийг хүсэхгүй бол үүнийг хийлгэх гэж биднийг албадах уу, ийм байдлаар бид тэдний гарт орох уу?
Хариулт: Тэд иймэрхүү зүйл хийхээр ТӨЛӨВЛӨЖ байна гэж би хэлсэн. Тэд тэгнэ гэж би хэлээгүй. Энэ нь зөвхөн боломжит ирээдүй, хэрвээ дэлхийн хүмүүс юу ч хийхгүй бол шүү дээ. Би бас видеонууддаа: Хайрын энерги нь БҮХНИЙ шийдэл гэж хэлдэг.
Асуулт: Би их бясалгасан, олон ч зүйл өөрчлөгдсөн. Ертөнцийг харах миний үзэл бол тэдгээрийн нэг нь. Сүүлийн үед би бүхий л мэдрэмжүүдэд их мэдрэмтгий болсон. Жишээ нь, өрөөнд хөгжим дуугарч байхад миний биеэр чичирхийлж байгааг би мэддэг. Зарим хүмүүсийн дэргэд зогсож байхад ямар нэгэн хүч намайг тэднээс холдуулах гээд байгааг мэдэрдэг. Шилжилтийн үйл явцад энэ нь хэвийн үү?
Хариулт: Тийм ээ.
: Надад өөрийнхөө билэг тэмдэгийн тухай бичээч. Би түүнийг зураад дараа нь http://www.youtube.com/user/snooptux хаягаар өөрийнхөө анкетыг явуулсан. Би энэ ямар билэг тэмдэг болохыг мэдмээр байна. Энэ тэмдэгийг ямар харь гаригийнхан ашигладаг вэ? Би эерэг резонанс мэдэрч байна. Энэ зураг энэ оны 4 сар орчмоос миний толгойд орж ирсэн.
Хариулт: Билэг тэмдэгүүд нь нийтлэг хэл, гол нь тэдгээр нь таны сүнснээс гардаг. Энэ тэмдэг дээрээ бясалгаад энэ тухай сүнснээсээ асуугаарай.
Асуулт: Роберт Боб Ренодын бичсэн TerraKor: http://www.berkshire.net/~brenaud/index.htm файл дээрх мэдээллийг уншсан. Тэр Корендор гариг руу нэг бус удаа зочилсон гэж баталдаг ч зарим зүйл нь, логикгүй байдаг. Энэ материалд үнэн зүйл бий юу гэдгийг таниас асуух гэсэн юм. Яагаад гэвэл би таны хариултууддаа Боб Ренодыг дурссан байсныг санаж байна.
Хариулт: Тийм ээ, Боб Ренодын номууд нь таны уншиж болох хамгийн сайн номнуудын нэг.
Асуулт: 3 хэмжээст тоглоомын дүрмээр бол бид дахин төрөл авахдаа бид хэн болохоо санадаггүй. Гэхдээ тань шиг эсвэл илүү өндөр хэмжээсүүдээс мэдээлэл (ченнелинг) авдаг хүмүүс (холбоо тогтоогчид) нь дэлхийн хүмүүсийн уншиж (эсвэл тэдгээрийг сонсож) чадахаар мэдээлэл гаргадаг, ийм байдлаар тэд амьдралын том нууцыг мэдэж болно. Гэхдээ дэлхийн хүн бүр өөрийн үйл явдлуудаараа, гэгээрлээр дамжин, гадаад ертөнцийн тусламжгүйгээр энэ мэдлэгт хүрэх ёсгүй гэж үү? Энэ нь миний ойлгож чадахгүй байгаа дилемма(хоёроос нэгийг нь шилэх, орч.) юм.
Хариулт: Юу гэсэн үг вэ, та юуг нь ойлгохгүй байгаа юм бэ? Хүн бүр ухаарлын хурдны хувийн түвшинтэй байдаг, хүн бүр үүнд бэлэн болсон үедээ мэдээллийг татаж авдаг. Оршихуй танд бусад хүмүүс, нөхцөл байдал, юмс, билэг тэмдэгүүд, дуу авиа, бодол санаа, мэдрэмж зэрэг мэдээллийг өгөхийн тулд ЮУГ ч ашиглаж болно.
Асуулт: Илгээдэг, хүлээн авдаг гэсэн 2 төрлийн бясалгал байдаг. Жишээ нь, хэрвээ зөвхөн хүлээж аваад илгээхгүй бол тэнцвэргүй байдал үүсэх үү?
Хариулт: Та үргэлж илгээж бас хүлээн авч байдаг. Таны ЖИНХЭНЭ БИ, сүнс байнга илгээж, бас хүлээж авдаг. Хэрвээ таны физик, дэлхийн би анзаарахгүй байсан ч тэр.
Асуулт: Ариун Граалийн утга учир, зорилго нь юу вэ?
Хариулт: Өнгөрсөнд байсан “Ариун Грааль” мэтийн эд зүйлс нь мэдээллийг гүйцэд ойлгоогүй, гажуудсан уламжлалын улмаас үүсч бий болсон итгэл үнэмшил юм. “Граальийн ариун аяга” гэгч нь хүн өөрөө зүрхнийхээ төвд гэрлийн энергиэ идэвхжүүлснээс өөр юу ч биш. Хүн өөрөө гэрлийг өөртөө агуулсан, идэвхитэй байх ёстой энэ “аяга” юм. Сүнслэг байхын тулд дотоод “аялал” хийдэг хүн дотоодын гэрэл, “Граалийн ариун аяга” болох ХАЙРЫГ олдог. Би видеонууддаа зөвхөн “Ариун Граалийн” тухай л ярьдаг. ХАЙРЫН ухамсар. Хэрвээ дэлхийн хүмүүс хамгийн дээд зүйлсийг ойлгохгүй бол тэд тэдгээрийг аяга, сэнтийд залрах цагаан сахалтай өвгөн, хана г.м объектууд болгон хувиргадаг. Мянга мянган жилийн туршид энэ мухар сүсэг үеийн үед харанхуйгаар дамжигдсаар ирсэн.
Асуулт: Би бясалгах үедээ бүх зүйлийн маш гүн гүнзгий холбоос, мэдрэмжүүдийг мэдэрч юмсыг дүрслэн хардаг. Заримдаа би хаа сайгүй байгаагаа мэдэрдэг, өөрийгөө айсан байдлаар мэдрэхгүй байж чаддаггүй. Үүний дараа миний оюун ухаан тайван бус болж эцэст нь таагүй биш зүүд зүүдэлдэг. Миний оюун ухаан түгшиж эхэлдэг бөгөөд энэ нь намайг бясалгалаа зогсоохыг шаарддаг. Би үнэхээр өсөж хөгжмөөр байна, энэ тийм ч амаргүй байна, миний нэг хэсэг болох зүйлийг харах мөн шийдвэрлэх хэрэгтэй болно гэдгийг би мэдэж байгаа. Би ямар нэгэн зүйлийг буруу хийгээд байна уу? Би хэрхэн энэ хаалтыг туулж, үүнийг зөв хийх вэ?
Хариулт: Би видеонууд дээрээ: “Та бүхний бодол санаа, сэтгэл хөдлөл таны бодит байдлыг бүтээдэг” гэж хэлдэг. Та айдсаасаа таагүй зүүдийг бий болгодог. Нойрны үед, астраль хэмжээст таны бодол, сэтгэл хөдлөл хүчирхждэг. Эхлээд та бодол санаагаа удирдах ёстой. Анхны бясалгал та нарт зөвхөн НЭГ л бодол дээр төвлөрөхөд суралцахад туслах ёстой. Та амьсгал дээрээ эсвэл лаан дээр төвлөрч болно. Хожим нь та илүү том зүйл дээр төвлөрдөг болно. Үүнээс гадна энэ тийм амаргүй гэж өөрийгөө бүү программчлаарай. Энэ нь амаргүй байж болох бодит байдлыг та бүтээх болно. Бодлоо хянаарай, ямар нэгэн зүйлийг хэрхэн ярьж байгаа дээрээ анхаарлаа хандуулаарай, өөрийгөө хэрхэн программчилдагаа ажиглаарай.
Асуулт: Алайе, надад туслаач, миний хайртай нэг найз маань өвчтэй юм, архи их ууж, уйлаад л байдаг, би түүний архи уухыг нь зогсоохын тулд юу хийж чадах вэ?
Хариулт: Хэн нэгэн хүн архи ууж өөртөө хор хүргэж байгаа бол тэр өөрийгөө хайрладаггүйгээс тэр юм. Түүнд зорилгогүй байх, утгагүй болох, өөрийгөө буруутгах, хөсөр хаях, зүйрлэшгүй мэдрэмжүүд төрдөг. Тийм хүнд сүнслэг мэдлэг байхгүй, өөрийгөө хайрлах хайр хангалтгүй байдаг. Тэр дараахь аффирмацийг хэдэн сарын турш хэрэглэх хэрэгтэй: “Би өөртөө хайртай”, “Би өөрийгөө хүлээн зөвшөөрдөг”, “Би өөрийгөө үнэлдэг”, “Надад өөрийгөө хүндэтгэх мэдрэмж бий”, “Би ОДОО ЦАГТ амьдардаг, өөрийн бодол, мэдрэмжээрээ эерэг амьдралыг бүтээж чадна”.
Асуулт: Сүнс Дауны өвчтэй эсвэл оюун ухааны хомсдолтой хүний биед төрөл авахаар шийддэг. Энэ амьдралдаа сүнс тархины өвчний улмаас сүнслэг байдлаа хөгжүүлж чадахгүй гэж бодоход түүний амьдралынх нь төлөвлөгөө юу вэ? Нярай хүүхэд буруугүй, ухамсраа хөгжүүлэх, хувьсан өөрчлөгдөх боломжгүйгээр золгүй байдлаар нас барах үед энэ нь түүний амьдралын төлөвлөгөөнд байсан уу эсвэл үгүй юу?
Хариулт: Олон хүн сөрөг карматай төрөл авдагийг та мартаж байна. Би видеонууддаа өгүүлсэнчлэн, бүх зүйл эрт оройгүй эргэж ирдэг. Иймээс л сүнслэг байх, хийж байгаа зүйлээ мэддэг байх нь чухал юм. Хорон санаатай хүмүүс үзэн ядалтын энергитэй, мэдээж асуудлуудтайгаа төрөл авдаг. Тэдгээрийг тэд өөрсдөө бүтээдэг. Таны бодол, мэдрэмжүүд таны бодит байдлыг л бүтээдэг.
Асуулт: Таны билиг оюуны бүрэн хариултаар бол сүнсний сөрөг карма нь залбирах эсвэл бясалгах замаар оршихуйгаас үнэн сэтгэлээсээ уучлал өршөөл гуйснаар арчигдаж болох уу, эсвэл цорын ганц зам нь эерэг үг, үйл, мэдрэмж, бодолтой сүнслэг амьдрал юм уу?
Хариулт: Та сөрөг кармагаа эерэг кармагаар сольж чадна. Эерэг үйл, бодол, үгээр... ХАЙРААР. Энэ гариг дээр олон хүний хийдэг шиг үзэн ядалтын хар энергийн оронд ГЭРЛИЙН энергийг бүтээх хэрэгтэй.
Асуулт: Хэрвээ би жинхэнээсээ сөрөг гэр бүлтэй хамт амьдардаг бол би юу хийх вэ? Би эерэг хэвээр үлдэхийг хичээдэг, шалтгаанаас зайлхийхийг хичээдэг, тэдэнд туслахыг оролддог, гэхдээ энэ нь хэтэрхий хүнд байдаг. Тэд надад асар их нөлөө үзүүлдэг. Би тэдний нөлөөнөөс зайлсхийхийн тулд юу хийх ёстой вэ?
Хариулт: Хариулт нь миний видеонуудад байгаа. Танд хор хүргэдэг хүмүүсээс хол байгаарай. Хамт үлдэх найрсаг бусад хүмүүсийг олоорой.
Асуулт: Секс болон гар хангалгыг судалж үзээд сексийн амьдралын янз бүрийн төрлүүдэд таны хандах хандлага ямар байдаг вэ? Хэрвээ би хэн нэгнийг доромжилсон эсвэл эвгүй байдалд оруулсан бол хүлцэл өчье.
Хариулт: ХАЙРЫН СЕКС ба сөрөг секс гэж байдаг. ЖИНХЭНЭ хайраас гардаг (дорд энергиэс, хуял тачаал, гэмт хэрэг биш) жинхэнэ, гэм зэмгүй, цэвэр ариун хайрын секс нь илүү өндөр үелзэл, илүү өндөр ойлголтонд хүрэхэд танд тусалж чадна. Хэрвээ та илүү дорд шалиг явдал эсвэл сөрөг хуял тачаалаар секс хийхийг хүсвэл та илүү дорд энерги дээрээ үлдэх болно. Тиймээс нууц засаглал нь гэмт хэрэгтэй хосолсон сексийг үргэлж харуулж байхын тулд телевизийг ашигладаг. Зарим хүмүүс сексийн хуял тачаалтай байдаг, яагаад гэвэл тэд хэзээ ч жинхэнээсээ хайрлагдаж байгаагүй, ийм байдлаар тэд сексийг хэн нэгнээс хайр хүлээн авах, эсвэл тэднийг хайрлаж байна гэж бодохын тулд сэлгээ болгон ашигладаг. Эдгээр хүмүүс өөр энергийг бүтээхийн тулд, түүнд хайр өгч чадах хайрлагч зөв хамтрагчаа татахын тулд эхнээсээ л ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ёстой байсан юм. Секс бол 3-р хэмжээс дэх энергийн солилцоо, тиймээс үүнийг жинхэнэ хайр, өндөр ухамсартай хүнтэй хийх нь учир утгатай болно. Хэрвээ та зөв хамтрагчтай бол ухамсраа өргөхийн тулд сексийг ашиглаж болно, яагаад гэвэл хайрын секс нь сансрын энергийн солилцоо юм. Сүм болон нууц засаглал мэтийн хар тал нь үүнийг мэддэг байсан болохоор тэд сексийг хэдэн мянган жилээр муу болгон харуулсан (кино, библи...), ингэж та энэ тухай үргэлж муугаар мэдэрдэг, бас илүү өндөр энергит хэзээ ч хүрдэггүй. Сүмийн явцуу хүрээнийхэн хэдэн мянган жилийн туршид секс нь нүгэл хэмээн программчилсан бөгөөд олон хүнд одоо хүртэл энэ программ ухамсарт нь оршсоор байгаа юм. Энэ нь сексийг хөгжилдөө ашиглах гэсэн жам ёсны үйл явц юм. Гэхдээ энэ нь цэвэр энергитэй байх ёстой. Та илүү өндөр үелзэлд хөгжих тусам танд сексийн өөр сонирхол төрнө, бас илүү өндөр хэмжээсүүдэд танд энергийн физик солилцоо хэрэг болохгүй, яагаад гэвэл та үүнийг физик биегүйгээр ухамсраараа хийх болно. Би видеонууддаа хэлсэнчлэн, 3-р хэмжээст физик бие нь танд энергийг мэдрэхэд тусалдаг багаж юм.
Асуулт: Би одоо хүртэл янз бүрийн энергиүд бидний эргэн тойронд бас бидний дотор хэрхэн ажиллаж байдгийг гайхсаар л байдаг юм. Жишээ нь, нэг “найз” байдаг юм, тэр их баргар, гунигтай хү, би түүнээс аль болох хол байхыг боддог. Гэхдээ заримдаа тэр надаас тусламж гуйдаг, яагаад гэвэл тэр маш ганцаардмал хүн, бид агаар салхинд явдаг, бид уулзах бүрт бүр эхнээсээ л миний энерги хаашаа ч юм алга болоод байгааг би мэдэрдэг. Би энэ хүнтэй хамт байсны дараа ердөө л 5 минутын дотор л хоосорчихдог. Ёстой гайхалтай! Энэ нь түүний аурад сөрөг оршнолууд амьдраад миний энергийг сороод байгаа юм болов уу?
Хариулт: Үгүй, энэ нь зөвхөн тэр л таны энергийг сороод байгаа юм. Тэр орчлон ертөнцөөс л энерги шингээх ёстой.
Асуулт: Хэрвээ сүнснүүд чулуу, амьтан, ургамал гэх мэтэд төрөл авдаг юм бол та ургамал, жимс зэргээр хоолло гэж хэлсэн нь амьтан идэхтэй адилгүй. Хэрвээ ургамал болоод төрөл авсан сүнс байсан бол та түүнийг идэх үү?
Хариулт: Ургамлын амьдралын төлөвлөгөөнүүд, амьдралын зорилгуудын нэг нь бусдын хоол хүнс байх явдал юм. Энэ нь туршлага. Хожим нь сая сая амьдрал, амьтан болж олон төрөл авсны дараа энэ нь хүн болохын төлөөх туршлага юм.
Асуулт: Надад Тиннитусын (чих байнга хангинах) тухай асуулт байна. Ээжийн маань чих жил гаран ингэж байна. Тэр асар их эготой, гажуудсан бардам зангаасаа болоод хэнийг ч сонсдоггүй. Чих хангинах нь сүнслэг, энергийн түвшинд юунаас болдогийг та мэдэх үү?
Хариулт: Чихний аливаа асуудал үнэнийг, эх сурвалжийг, сүнсээ, хайрыг сонсохоос татгалзсанаар өдөөгддөг. Ялангуяа ихэрхүү, аминчхан эсвэл сөрөг бодолтой хүнд сүнс нь чихэнд нь түгшүүрээр сануулга өгдөг. Бодол ба мэдрэмж нь энерги, хэрвээ тэдгээр нь сөрөг байвал тэдгээр нь хүнийг өвчлүүлдэг. Энэ нь сүнслэг урсгал болон хайраа хаагаад байгааг тань хэлэх гэсэн эх сурвалжийн (бурханы) үелзэл юм. Энэ хүн бясалгаж: “Миний сонсохыг хүсэхгүй байгаа зүйл юу вэ?”, “Амьдрал надад хэлэх гэсэн бүхнийг сонсоход би нээлттэй байна”, “Миний зүрхэн дэх хайрандаа намайг анагаахыг зөвшөөрч байна” гэж төвлөрөөрэй.
Асуулт: Бясалгаж байхдаа би байгаль, сансар, гэгээлэг оршнолуудын маш тод, уран сайхны зургуудыг хардаг. Гэхдээ би тэдгээртэй шууд холбоо байхгүй(наад зах нь ухамсаргүйгээр) энэ нь зөвхөн миний төсөөлөл үү гэдгийг асуухгүй байж чадахгүй нь. Учир нь би хүсч байгаа зүйлээ бодит хэмээн хүлээн авах болон бодит байдал хоёрыг хооронд нь ялгаж чадна. Би зүгээр л харахыг хүссэн зүйлээ харж байна гэсэн энэ мэдрэмжээс би салж чадахгүй юм.
Хариулт: Сүнсээр БҮХ ЗҮЙЛ боломжтой. Бүр энэ нь өөр үелзэл, хэмжээст байсан ч БҮХ ЗҮЙЛ жинхэнэ.
Асуулт: Синусит (хамрын хөндийн салст бүрхэвчний үрэвсэл, орч.) мэтийн амьсгалын асуудлуудыг (жишээ нь, нүдний асуудал нь бодит байдлын өмнө зогсох бэрхшээлүүд байдаг г.м) ямар шалтгаанууд (физик түвшингээс гадна) өдөөдөг вэ?
Хариулт: Синусит нь таны дэргэд байгаа ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн хүн таалагдахгүй үед үүсдэг. Хэрвээ танд “ямар нэгэн зүйлийн “үнэр” таалагдахгүй байвал тэр нь таныг сэтгэл дундуур болгодог. Дараахь афирмацийг ашиглаарай: Би зохирол, энх тайван, хайрын энергиэр дүүрэн байна.
Асуулт: Тосны булчирхайд болон биед уйланхай үүсэх нь (физик түвшингээс гадна) ямар шалтгаантай вэ?
Хариулт: Ихэнх тохиолдолд айдас.
Асуулт: Купероз буюу нүүрний судас өргөсөх өвчний (физик түвшингээс гадна) шалтгаан юу вэ?
Хариулт: Арьсны асуудал эсвэл арьсны үрэвсэл нь айдас эсвэл таны орхихыг хүсэхгүй байгаа уур уцаараас ихэнхдээ үүсдэг. Судас өргөсөх өвчин нь кофе эсвэл алкоголь хэрэглэхэд үүсч болно.
Асуулт: Миний сайн найз бүсгүй маш хайрлагч, гайхалтай, маш сүнслэг чиг хандлагатай хүн. Тэр өөрийн биенд байгаа ямар нэгэн мөн чанаруудыг (доод астраль түвшингийн) харж мэдэрдэг, бас тэдгээр нь тэнд удаан хугацааны туршид байсан гэдгийг мэдэрдэг, эсвэл өнгөрсөн амьдралаас нь ирээд түүнийг тавьж явуулахгүй байгааг мэдэрдэг. Тэд түүнд архаг хууч өвчин үүсгэж (тэр хүнсний олон зүйл идэж чаддаггүй) физик асуудлуудыг өдөөдөг. Тэд тэнд байгаа нь тэдэнд өнгөрсөн амьдралдаа ямар нэгэн юм хийсэн гэж тэр боддог; тэд түүний сүнслэг дэвшлийг хүсдэггүй бас түүнийг блоклодог гэж тэр сэтгэл дундуур байдаг. Тэр тэднийг яахаа мэдэхгүй байна. Та юу санал болгож чадах вэ?
Хариулт: Би видеонууддаа: “Хайрын энерги бүхнийг шийднэ” гэж хэлдэг. Тэр тэдэн дээр бясалгах хэрэгтэй, тэр хэрвээ тэдэнд муу зүйл хийсэн бол харамсаж байна гэдгээ хэлж, тэдэнд сэтгэл зүрхнээсээ хайр, гэрлийг илгээх ёстой. Хүчирхэг сүнслэг гэрэл тэдэнд дорд астрал түвшингээс гарч, хөгжил болон төрөл авалтаа үргэлжлүүлэх боломж олгоно. Тэд түүнийг түгшээх бүрт тэр тэдэнд гэрэл илгээх ёстой. Эх сурвалжийн энерги бол хүртэж болох хамгийн аугаа энерги юм.
Асуулт: Надад нойрны саажилттай холбоотой асуулт байна. Надад энэ байнга тохиолддог. Азаар надад ямар ч аймаар зүйл тохиолдоогүй... Эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байна, тэд яахаа ч мэдэхгүй байгаа. Нойрны саажилтын шалтгаан юу болох, түүнээс урьдчилан сэргийлж юу хийж болох вэ?
Хариулт: Нойрны саажилт нь гэнэт амьдралын их энерги алдах үед тохиолддог. Үүнийг сөрөг доод астраль түвшиний мөн чанарууд эсвэл Саарлууд хийсэн байж болно. Тэд таны аура, таны хамгаалалтын бамбай сул байх, хар тамхи, архи, сөрөг бодол эсвэл мэдрэмж, мах мэтийн дорд энергитэй хоол, эсвэл таны ойр сөрөг муу хүмүүс байх зэрэг нь таны аураг сулруулдаг, мөн аурад нүх эсвэл астраль шимэгчид бий болдог. Энэ нүхээр тэд таны энергийн талбайд нэвтэрч таны амьдралын энергийг хулгайлж болно. Та аурынхаа талбайн хүчирхэг сансрын хайр, гэрлээр бэхжүүлэх ёстой. Миний видеонууд дахь бясалгалуудыг ашиглаарай.
Асуулт: Хэрвээ ирээдүй байрандаа зогсдоггүй юм бол цаг хугацаанд хэрхэн аялахыг та хэрхэн ойлгодог вэ?
Хариулт: Цаг хугацааны хүрээнүүдийн янз бүрийн хил хязгаар, цаг хугацааны хувилбарууд бий.
Асуулт: Омега-3 (тосны хүчил)-ыг хэрэглэх шаардлагатай юу? Хэрвээ бид загас идэх ёсгүй юм бол энэ нь загасны хэсэг гэсэн үг биз дээ? Тиймээс би түүнийг хэрэглэдэггүй, гэвч зарим газарт ашиглаж боломжийн тухай яригдаж байна.
Хариулт: Омега-3-ыг авахын тулд та загас идэх ёсгүй. Омега-3 нь загасны иддэг ургамалд байдаг. Омега-3 нь маалингын тосонд хангалттай байдаг. Доктор Удо Эрасмус (Udo Erasmus)-ын омега-3-ын тос байдаг. Эндээс хараарай:
Асуулт: Аутизмын талаар та юу гэж боддог вэ?
Хариулт: Аутистууд бол өөрийнхөө тархины илүү ихийг, мөн сэтгэцийн чадвараа илүү ихээр ашигладаг дэвшилтэд сүнснүүд юм. Аутистууд бол тархиныхаа зөвхөн 10%-ийг ашигладаг дэлхийн эрдэмтдийн ихэрхүү зангаагаараа тэднийг тахир дутуу гэж үздэг хүмүүс БИШ юм. Тэд өөрсдийн өнгөрсөн амьдарлаас, илүү дээд хэмжээсээс өөрсдийн сэтгэцийн чадварыг өөртөө авчирсан юм. Энэ нь тэдний сонгосон туршлага. Илүү өндөр хэмжээстэд үүнийг тархи 100% хэвийн, мөн Телепат мэтийн сэтгэцийг чадварыг ашиглана. Аутистууд бол физик түвшинд анх удаа байгаа болохоор дорд чичирхийлэл болон дэлхийн нийгмийн ухаангүй байдлын улмаас жаахан төөрөлдсөн л төдий.
Асуулт: Толгойн хагны эсрэг үр дүнтэй арга бий болов уу?
Хариулт: Хагандаа халгайн шампунь хэрэглээрэй.
Асуулт: Үнэн хэрэгтээ дислекс гэдэг нь юу вэ?
Хариулт: Дислекси нь (энэ нь унших ур чадвар эзэмшихэд хүндрэлтэй бичгийн хэлний зөрчил, орч.) тархины тодорхой хэсгээс ирдэг. Эцэг эх нь архи уудаг, эх нь жирэмсэн байхдаа тамхи татдаг байсан бол хүүхдийн тархинд согогууд илэрч болно.
Асуулт: Жирэмсэн эхчүүд хүүхдээ харахын тулд хэт авианы шинжилгээ хийлгэхээр эмч рүү очдог. Энэ нь урагт үнэхээр аюултай юу?
Хариулт: Тийм ээ, би л лав ингэхгүй байсан. Энэ нь хүүхдийг заавал тавгүйтүүлнэ.
Асуулт: Менструацийн үр дагаварыг зогсоох сайн арга бий юу? Энэ нь надад физик (толгой эргэх, толгой өвдөх, хавантах, бүх бие өвдөх) болон сэтгэл санааны өвчлөл авчрах юм.
Хариулт: Халгай, Alchemílla, Алтан товч Levisticum, Төлгөч өвсний цай, chamomila cupro culta D3, Dysmopas F, Femi-cyl, Menodoron N, Pulsatilla Similiaplex зэрэг өвснүүдийг хэрэглээрэй.
Асуулт: Сүүлчийн 2 сар би өглөө бүр, шөнө бүр бясалгасан, гэрэлд ойртох тусам миний эргэн тойронд сөрөг зүйл ихсэж, над руу дайралт хийгээд байх шиг санагдах юм. Энэ нь хэзээ нэгэн цагт дуусах уу? Эсвэл энэ нь сорил уу?
Хариулт: Хариулт нь миний 13 видеон дээр байгаа. Оршихуйгаас хувирч ирсэн энергиүд илүү хүчтэй болж, сөрөг хүмүүс улам илүү түрэмгий болж байна. Гэрэл дээр үргэлжлүүлэн төвлөрөөрэй.
Асуулт: Хайрт найзууд минь, би зөвхөн та нарт аугаа тх хайрыг л илгээхийг хүсч байна. Би эндээс унших бүртээ ийм аугаа хайрыг мэдэрдэг. Та хэн ч нуугдаж чадахгүйгээр тийм их хайрыг Youtube дээр бий болгож байна. Бүгд эрт оройгүй энэ хайрын газрыг олно. Энэ бол улам тод бөгөөд их болж байгаа гэрэл юм, тэр бүү хэл Интернетээр.
Хариулт: Баярлалаа. Олон хүн гэрлийн замыг олно гэдэгт би итгэдэг. Учир нь нууц засгийн газар, хар тал их дайныг төлөвлөж байна. Тэд ихэнх хүмүүсийн үзэн ядалт нь тэдний төлөвлөгөөнд тус болно гэж хүлээж байна. Зөвхөн хайр, гэрлийн хүчтэй энерги үүнээс урьдчилан сэргийлж чадна. Найзууд минь, миний 4-р видеоны бясалгалыг ашиглаарай. Эго, ихэрхүү зан, үзэн ядалтын тоглолтонд зориулах цаг байхгүй шүү.
Alaje: Өөрсдийгөө сүнслэг эсвэл Плеядуудаас эсвэл өөр газраас ирсэн гэрлийн дээд оршнолууд гэж үздэг тамхи татдаг болон архи уудаг хүмүүсээс болгоомжлоорой. Тэд сөрөг астраль оршнолуудын нөлөөн дор байдаг, тэд ченелинг хийх замаар өөрийнхөө эгог болон дорд астрал мөн чанаруудаас мэдээлэл хүлээж авдаг бөгөөд үүгээрээ та нарын сүнслэг хөгжилд та нарыг блоклодог. Ийм учраас тэд өөрсдийгөө “дайчид” гэж нэрлэдэг. Дайчид гэдэг бол дайн дажин таалагддаг хүмүүс юм. Бид гэрлийн оршнолууд, бид дайнд дургүй, бид өөрсдийгөө ГЭРЛИЙН АЖИЛТНУУД гэж нэрлэдэг, яагаад гэвэл бид гэрэлд үйлчилдэг. Нэг ч тамхичин гэрлийн оршнолуудтай холбоо тогтоож чадахгүй, яагаад гэвэл тэдний энерги, бие, ухамсар нь гэмтсэн бөгөөд маш дорд үелзэл дээр байдаг. Тэдний толгойг сөрөг оршнолууд эргүүлчихсэн, учир нь тэдэнд хайрын хүчтэй аура байхгүй. Зөвхөн ГЭРЭЛ л гэрэлд үлдэж чадна. Зөвхөн эрүүл, гэрлээр дүүрэн хайрын аура л гэрлийн хайрлагч оршнолуудын өндөр энерги дээр үлдэх чадвартай.
Орчуулсан: Н. Хэнчбиш
No comments:
Post a Comment