ПЛЕЯДУУДЫН АЛАЕ
Асуулт ба хариулт:
Асуулт: Би зарим судалгаа шинжилгээ хийсэн. Та нарийн материаллаг энергийн тухай албан ёсны мэдээлэл хэлж өгч чадах уу? Би үүнийг Google - ээс хайхаар их зүйл олж чадахгүй юм. Би юунаас эхлэх вэ?
Хариулт: Бясалгалаас.
Асуулт: Солонго нь үнэхээр гэрлийн бясалгалын үр дүн үү? Би өчигдөр 3 удаа бясалгал хийсэн. Энгийн нэг бясалгалаас ялгаатай нь дараагийн өдөр нь тэнд гоё солонго харагдсан, тэр хэдэн километрийн урттай байсан.
Хариулт: Мэдээж, солонго нь гэрлийн бясалгалын үр дүн байж болно, яагаад гэвэл би видеонууддаа бүх зүйл энерги, бүх зүйл нэг нэгэнтэйгээ энергиэр холбогддог гэж хэлсэн. Бүх зүйл бүх зүйлдээ нөлөөлдөг.
Асуулт: Би өнөөдөр сайтдаа буцах холбоосуудыг хүлээн авахын тулд блогуудад сэтгэгдэл бичиж, ажлаа хийж байхдаа гэнэт блогуудын нэгэн дээр таны нэртэй таарсан юм. Та ч гэсэн сэтгэгдэл бичсэн, ямар хачин давхцал гээч. Дараа нь би таны нэр дээр дарж таны сайт руу орсон.
Хариулт: Би энд, сувгийнхаа зүүн талд хэдийн хэлсэн, би өөрөө интернет хуудас дээр байдаггүй. Би зөвхөн энэ youtube сувган дээр байдаг. Би өөрийнхөө видеон дээр хэлдэг, миний нэрийг гутаахын тулд нэрийг минь ашигладаг хүмүүс байдаг. Би зөвхөн ЭНД л байдаг.
Асуулт: Бичил долгионы зуух хоол унданд хэрхэн (эсрэг эсвэл саармаг) нөлөөлдөгийг хэлж өгөөч?
Хариулт: ХЭЗЭЭ Ч бичил долгионы зуухыг хоолондоо бүү хэрэглээрэй.
Асуулт: Та биднийг бичил долгионы зууханд хийсэн хоол идэх хэрэггүй гэж хэллээ. Яагаад?
Хариулт: Бичил долгионы зуух хүнсний молекулын бүтцийг өөрчилдөг. Тэдгээр нь хүнсэн дэх бүх витаминууд болон сайн энергийг устгадаг. Ийм байдлаар, та дорд энергитэй үхмэл хоол хүнс иднэ. Энэ нь ДНХ-ийн сөрөг генетик арга мэх, түүнчлэн таны биед ДНХ-ийн генетик арга мэхийг өдөөдөг. Ингэвэл та өвчилж, таны ухамсар дорд хэвээр үлдэнэ.
Асуулт: 2 хоногийн өмнө би зүүдэлсэн, миний сүнс биеэс гарч би унтаж байгаа биеэ хараад айсан, биендээ эргэж орохыг оролдсон ч болохгүй байсан, ийм байдлаар би орныхоо хавиар “эргэлдсээр” байсан. Энэ бол миний зүүднээсээ санаж байгаа бүх зүйл. Хэрвээ энэ ердөө л зүүд байсан эсвэл миний сүнс үнэхээр биеэсээ гарсан эсэхийг мэдэхгүй байна. Хэрвээ энэ зүйл дахин давтагдвал би яах ёстой вэ?
Хариулт: Энэ бол тренинг, үүнийгээ ухамсартай хийгээрэй.
Асуулт: Би 4-р видеоны дагуу бясалгал хийгээд, 3 секунд орчим биеэ орхисон. Би байсан өрөөгөө харсан, дараа нь бүх зүйл зүгээр болсон, гэхдээ би хүчирхэг энергийг мэдэрч бие халуун болсон бөгөөд нил ягаан өнгийн гэрэл харсан. Юу болсон юм бол?
Хариулт: Хэрвээ та үелзлээ дээшлүүлвэл энэ нь туйлын хэвийн байдал.
Асуулт: Дэлхий ээждээ туслахын тулд таны видеонуудын бясалгалуудыг заавал хийх ёстой юу? Таны бясалгалууд таалагддаг, гэхдээ миний хувьд нэг байрандаа суугаад бясалгах нь маш төвөгтэй байдаг. Би байгальд гарч эсвэл ямар нэгэн илүү идэвхитэй зүйл хийх, эерэг зүйл дээр төвлөрөхийг илүүд үздэг. Бясалгал нь үнэхээр миний тусалж чадах цорын ганц арга мөн үү?
Хариулт: Хэрвээ та бүхлээрээ эерэг энерги дээр төвлөрсөн бол энэ нь сайн, гэхдээ хэрвээ төвлөрөөд өөрийн эерэг энергиэ гаригаа анагаахад чиглүүлвэл энерги хавьгүй үр нөлөөтэй байх болно, яагаад гэвэл энэ нь зорилготой байх болно.
Асуулт: Надад зөвөлгөө өгөөч. Би эмч болж хүмүүсийг эмчлэхийг хүсдэг. Сонголт хийхэд ямар мэргэжил сайн бэ?
Хариулт: Энэ ТАНЫ сонголт.
Асуулт: Гэрлийн хайрт ах эгч дүү нар аа, хэрвээ та бясалгахыг, энэ гаригийн төлөө гэрлийн ажил хийхийг хүсдэг бол бүгдээрээ цаг хугацаагаа тохиролцохыг бүү хүлээгээрэй. Алайе өөрийн видеондоо хэлснээр, “цаг хугацаа орон зай уян хатан”, ийм байдлаар нэгэн зэрэг бясалгал хийх шаардлага байхгүй. Астраль ертөнцөд үүнийг хийхийн тулд бид уулзалдана. Тийм болохоор хүлээлгийн гогцоонд өөрийгөө бүү алдаарай, зүгээр л эхэлцгээ! Дэлхийд та нар хэрэгтэй.
Хариулт: Зөв шүү.
Асуулт: Цөмийн зэвсэг, бөмбөгийн үед сүнсний энергит юу тохиолддог вэ? Энэ нь түүнд хор учруулдаг гэдэг нь үнэн үү? Бүр устгаж ч болох уу?
Хариулт: Сүнс бол “Бурханы”, оршихуйн гэрлийн хамгийн цэвэр энерги. Мэдээж, түүнийг устгаж чадахгүй. Гэхдээ сүнс хөгжөөгүй, сүнслэг биш бол төвөгтэй байдалд орж болох юм. Тийм сүнснүүд физик биеэ орхих үедээ ихээр төөрөлддөг. Тэдгээрийн зарим нь хэсэг хугацаанд гэрэл болон тусламж хайсаар дорд астраль хэмжээсүүдэд гацдаг. Дэлхий дээр тэднийг “хий үзэгдлүүд” гэж нэрлэдэг. Тийм үед тэдгээр сүнснүүд илүү өндөр астраль хэмжээсийн хүмүүсээс тусламж авдаг. Тэдний гаригт хамгийн ойр орших хайрын гаригуудын анагаагчдаас тэд тусламж авдаг. Манай нарны системд энэ нь Сугар гариг юм. Тиймээс хүмүүс нас барах үедээ сахиусан тэнгэрүүдийг харсан гэж ярьдаг нь төөрөлдсөн сүнснүүдийг Сугар гариг дээрх талстан сүмүүддээ илүү өндөр астраль хэмжээст анагаадаг Сугар гаригийн хүмүүс байдаг. Анагаагдсныхаа дараа тэд хөгжлөө үргэлжлүүлэхийн тулд цаашид хаашаа төрөл авахаа тод харж чаддаг.
Асуулт: Металл болон скримо ч юм уу, бүр тэд сөрөг юмсын тухай дуулахгүй (орилохгүй) байсан ч ийм тодорхой төрлийн хөгжмийг дуулах, тоглох, сонсох нь муу юу?
Хариулт: БҮХ ЗҮЙЛ нь энерги юм. Дуу авиа бүрт үелзэл байдаг. Түрэмгий, сөрөг дуу авиа нь өндөр үелзэл дээр чичирхийлэхэд нь тархины үелзлүүдэд саад болдог дорд үелзэлтэй байдаг. Эцсийн эцэст энэ нь бие болон оюун ухааныг амраадаггүй.
Асуулт: Яагаад нялхас уйлдаг юм бэ?
Хариулт: Яагаад гэвэл тэд дөнгөж сая хамгийн өндөр, зохиролтой чичирхийллээс илүү доод, сөрөг энергетик рүү ирсэн болохоор. Тэд үүнийг хардаг, үүнийг мэдэрдэг, тэдэнд энэ нь таалагддаггүй.
Асуулт: Нарны гэрэл бидний хувьд сайн, тийм биз дээ? Гэхдээ, яагаад бид наранд илүү шарагдвал илүү овортой харагддаг нь надад сонин байна.
Хариулт: Нар хүчтэй байхад хэтэрхий шарагдах хэрэггүй. Бүх нарны системийн үелзэл ихэсвэл дагаад бас нарны радиац ихэсдэг. Физик бие илүү өндөр үелзэлтэй байх үед л үр дагаваргүйгээр наранд илүү удаан байж болно.
Асуулт: Би астрал ертөнцөд байсан эсэхээ яаж мэдэж чадах вэ? Та үүнийг автоматаар мэдэрдэг үү? Хэрвээ би таньтай тэнд уулзмаар байвал ийм зүйл болж болох уу? Би таны тухай маш эрчимтэй бодох ёстой юу?
Хариулт: Та цаг нь болохоор үүнийг мэдэх болно.
Асуулт: Гэнэт л хаанаас ч юм нэг хүн гарч ирээд миний Youtube суваг дээр сэтгэгдэл үлдээж, бялангач гэж нэрлэсэн, тэгээд миний тухай олон сөрөг зүйл хэлсэн. Би хүмүүст сүнслэгээр нөлөөлөхийг л оролдсон, гэтэл хариуд нь энэ үү? Бидний санааг хэн ч ойлгохгүй, биднийг сөргөөр бодож байгаа үед энэ нь сэтгэлээр унагаж, урам хугалах юм. Надад зөвөлгөө өгч тайвшруулаач, би ямар ч саналд нээлттэй байна.
Хариулт: Сөрөг хүмүүстэй хийх 3 алхам л би хийдэг. Би тэдэнд 3 удаа туслахыг оролддог. Хэрвээ тэд гэрлийн тусламж авахыг хүсэхгүй байгаа бол би явчихдаг, яагаад гэвэл би тэдний илүү хүнд аргаар хичээлийг мэдэж авах гэсэн сайн санаат хүслийг хүндэлдэг.
Асуулт: Та видеонууд дээрээ сүнсэнд дахин төрөл авахын өмнө ямар нэгэн төлөвлөгөө байдаг, гэхдээ бас ирээдүй биднээс шалтгаална гэсэн. Бүх зүйл урьдаас тодорхойлогдсон байдаг. Бид энэ хэмжээст байгаа нь ч. Энэ их гунигтай юм аа. Би дахин төрөл авахын тулд сонгосон бүхнийхээ хязгаарт гарч чадахгүй. Энэ үнэхээр үнэн үү? Та тодорхой төлөвлөгөөтэй ирсэн. Түүнчлэн, нууц засгийн газрын болон бусад хүмүүсийн сүнснүүд ч энэ тухай мэдээд өөрийн гэсэн төлөвлөгөөтэй ирсэн. Бүх зүйл сайхан болох юм бол яах гэж санаа зовох юм бэ? Би ойлгохгүй юм, бүх зүйл аяндаа л хийгддэг юм бол ямар нэгэн зүйл хийж яах юм бэ?
Хариулт: Би видеонууд дээрээ хэлснээр, Дэлхий дээрх амьдрал бол хөгжихийн тулд үйл явдлуудыг таны туулахыг хүссэн сургууль. Сүнснүүд туршлага олж авах, тэдгээрээс суралцахын тулд нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоодог.
Асуулт: Та видеонуудынхаа нэгэнд Дэлхий дээр тань шиг олон гэрлийн ажилтан байдаг гэсэн. Яагаад тэд хүмүүст ухамсраа зөв хөгжүүлэх тухай хэрэгтэй мэдээллийг нь өгч интернетээр дамжуулан хүмүүстэй холбоо тогтоохоор гарч ирдэггүй юм бэ? Ямар нэгэн байдлаар физик ертөнцөд тэдэнтэй холбоо тогтоож болох уу? Физик ертөнцөд надтай хамгийн ойрхон гэрлийн ажилтнуудыг яаж олох вэ? Харамсалтай нь би болхи байдлаасаа болоод астраль ертөнцөд гараагүй.
Хариулт: Би видеондоо гэрлийн ажилтан бүр авъяас чадвар, төрөл авахаас өмнө бүтээгдсэн зүйлээсээ хамаараад өөрийн гэсэн үүрэг даалгавартай байдаг гэж хэлсэн.
Асуулт: Та гэрээ санадаг уу?
Хариулт: Би Дэлхийд ирсэн цагаасаа эхлээд л санасан.
Асуулт: Танд ирээдүйн төлөвлөгөө (Гэрлийн ажил) бий юу?
Хариулт: Тийм ээ, надад төлөвлөгөө, бүлгийн бясалгал бий, гэхдээ би энэ тухай интернетээр зарлахгүй. Урьдын адил хангалттай хорон санаатай хүмүүс байсаар байна.
Асуулт: 2010 оны 10 сарын 10-нд юу болох вэ? Энэ үнэхээр чухал өдөр үү эсвэл худал мэдээлэл үү?
Хариулт: Бүх оршин байгаа зүйлийн эх сурвалж нь хэрэгтэй цагтаа л оршин байдаг гэж би видеонууд дээрээ хэлдэг. Үйл явдлын цаг хугацааг шийдэх гэж дэлхийн хүмүүсийн зохион бүтээсэн хиймэл тоонуудтай дэлхийн цаг тооны бичгийг оршихуй ХАРДАГГҮЙ. ХҮН БҮР чухал ач холбогдолтой байдаг.
Асуулт: Сүнс нь оюун ухааны оновчтой ойлголтгүйгээр өөр дэлхийн хүний сүнстэй хамтарч чадах уу?
Хариулт: Сүнснүүд үргэлж бусад сүнснүүдтэй хамтардаг.
Асуулт: Бие үхэхэд сүнс өөр хэмжээс рүү шилждэг. Сүнс энэ шатанд ямар нэгэн зүйлд суралцаж, хөгжиж байдаг уу эсвэл дараагийн сэргэн мандалтаа хүлээж байдаг уу?
Хариулт: Сүнс байнга суралцаж байдаг. Видео 8-д: “Сурч судлах нь хэзээ ч зогсдоггүй. Бүр хамгийн дээд хэмжээст ч ямар нэгэн зүйлд та суралцаж байдаг” гэсэн байгаа.
Асуулт: Оргониттой (orgonite) бэлэг дурсгалын зүйл хийдэг хүмүүсийг та дэмждэг үү? Бид муу энергитэй газруудыг цэвэрлэхийн тулд тэдгээрийг гар утасныхаа дээд талд тавьдаг. Энерги цэвэрлэх кварцын талсттай давирхай металл хоёроос гаргаж авдаг Оргонит.
Хариулт: Надад одоогийн байдлаар Оргониттой ажиллах ямар ч туршлага байхгүй.
Асуулт: Би таниас цагаан хоолны талаар асуух гэсэн юм. Би мах идэхгүй байхыг хичээдэг ч урьд нь цагаан хоолтон байсан зарим найз нөхөд маань 3-5 жилийн дараа өвдөөд эхэлдэг, тиймээс дахиад л махаа идээд эхэлсэн гэх юм. Энэ нь тэд сүнслэг байдлаа хөгжүүлээгүйтэй холбоотой юу?
Хариулт: Тийм ээ, та өөрийнхөө асуултанд хариулчихлаа. Би урьд өмнөх тайлбарууддаа таны биед хүчтэй сүнслэг гэрэл, өндөр үелзэл байхад та дорд үелзэлд байгаа зүйлийг идэхийг хүсэхгүй гэж хэлсэн. Би бүхэл амьдралынхаа туршид цагаан хоолтон байгаа, би хэзээ ч өвчилж байгаагүй. Зөвхөн таны энергетик оршихуйн жам ёсны (байгалийн) энергийн эсрэг байвал та өвчлөх болно. Өвчилдөг хүмүүс нь өөртөө сөрөг энерги бүтээдэг хүмүүс юм. Үзэн ядалт, айдас, стресс, уйтгар гуниг г.м.
Асуулт: Бидний бие шилжилтийн үйл явцын улмаас нүүрс төрөгчөөс талст хүртэл өөрчлөгддөг гэж би хэд хэдэн удаа сонссон.
Хариулт: Бие дэх талст бүтэц нь тэнд байсаар байсан, үргэлж байх болно.
Асуулт: Зүрхний тосгуурын фибрилляцийн сүнслэг шалтгаан нь юу вэ?
Хариулт: Зүрхний бүх асуудлууд нь сэтгэл хөдлөлийн асуудлууд, баяр баясгалангүй байх, стресс, уйтгар гуниг, уур уцаар зэрэг зүйлстэй хамаатай. Та эдгээр бүх дорд энергиэс ангижирч, өөрийгөө өндөр энергиэр цэнэглэх ёстой. Энэ өндөр энергийг ХАЙР гэдэг. Дараахь афирмацийг хэдэн сараар ашиглаарай: Хайр, баяр баясгалан миний зүрхээр урсаж байна.
No comments:
Post a Comment