Асуулт ба хариулт
Асуулт:
1. Яагаад бид зүүдээр биш бясалгалаар дамжуулж сансрын энергийг авдаг юм бэ?
2. Биднийг бясалгах үед бидэнд ямар ч бодол байхгүй болсон үед л энерги биднийг дүүргэдэг гэдэг үнэн үү? Бодлууд энергийн урсгалыг хэр их хаадаг вэ?
3. Би энергийн зарим урсгалыг, миний биед маш таатай чичирхийллүүдийг мэдэрч, бас хянаж чаддаг. Дуртай хөгжим эдгээр чичирхийллүүдийг олонтоо эхлүүлдэг. Энэ нь кундалиний энерги үү? Та зарим зааврыг надад өгч чадах уу?
Хариулт:
1. Яагаад гэвэл та өөрийнхөө төвлөрлийг сансрын энерги рүү чиглүүлдэг, та үүнийг олж авах санаатай ухамсартайгаар хийдэг.
2. Зөвхөн хаадаг энергиүд л хаадаг.
3. Та энергийг мэдрэхдээ кундалини энергийг зүгээр л нэг ашигладаггүй. Энэ нь таны сэтгэл хөдлөлийн бие нь физик биед энергийг өгдөг болохоор энэ нь цахилгаан урвал юм. Кундалини идэвхжсэн үед энэ нь мэдрэмжээс илүү зүйл. Та кундалиний дэвхжүүлсэн энергиэр, гурав дахь нүдээр энергийг харж чадна.
Асуулт: Та 6-р видеон дээрээ: “Суугаад биеэ сулла...” гэх юм. Гэхдээ энэ бясалгалыг хийхдээ би хэвтэж болох уу?
Хариулт: Мэдээж, та хэвтээд ч хийж болно.
Асуулт: Спиралиар хөдлөх үед зөв/сүнслэг чиглэл байдаг уу? Жишээ нь, цагийн зүүний дагуу эерэг сүнслэг энерги, цагийн зүүний эсрэг сөрөг энерги байдаг уу, эсвэл ямар ч хамаагүй юу? Яагаад би үүнийг асууж байна вэ гэвэл бясалгаж байхдаа би заримдаа спираль бүтэц рүү татагдаад байгаагаа мэдэрдэг. Би цагийн зүүний дагуу эсвэл цагийн зүүний эсрэг эргэлтийг дагах ёстой юу?
Хариулт: Цагийн зүүний эсрэг нээдэг юм.
Асуулт: Би бясалгаж байхдаа “нүд” байнга харах юм, энэ юу гэсэн үг вэ?
Хариулт: Та ердөө л өөрийнхөө сүнслэг нүдийг харж байгаа хэрэг. Таны гурав дахь нүд.
Асуулт: Хараагүй хүн бясалгалаараа өөрийнхөө гэрлийн биеийг харж чадах уу?
Хариулт: Мэдээж, та физик нүдгүйгээр гэрлийн биеэ харж болно.
Асуулт: Амарч тайвшрах, бясалгахад зориулсан изохрон аялгуу, дууны болон видеоны Альфа болон Тета долгионуудын талаар та юу гэж боддог вэ?
Хариулт: ТЕТА ДОЛГИОН гэдэг нь таныг гүн бясалгалд орсон үед таны тархины үүсгэж байгаа долгион юм. АЛЬФА ДОЛГИОН гэдэг нь таны уран бүтээл хийж байх үедээ, эсвэл мөрөөдөж байх үедээ таны бүтээдэг долгион юм. Хэрвээ видео нь ЖИНХЭНЭ Тета болон Альфа долгионуудыг агуулдаг бол сайн хэрэг. Тэдгээр нь эдгээр үелзлүүд дээр тохируулагдсанаар таны тархинд түлхэц өгдөг. Ингэснээр, таны сонсож байгаа эдгээр аялгуунууд ЖИНХЭНЭЭСЭЭ Тета болон Альфа долгионууд мөн эсэхийг мэдэх ёстой. Зарим дууны үелзлүүд сайн биш байдаг, ингэж та сайн аялгуунуудыг хортой аялгуунуудаас ялгаж сурах хэрэгтэй. Үүний ТҮЛХҮҮРИЙГ та миний видеонуудаас олж болно.
Асуулт: Бид нэг бүлэг болж нэг л цагт бясалгадаг. Хэрвээ бид гар гараасаа баривал энэ нь бясалгалыг илүү хүчтэй болгох уу? Бид зорилгодоо хүрэхэд зориулсан энергийг ихэсгэхийн тулд нэг л цагт эсвэл нэг л газарт бясалгах ёстой юу?
Хариулт: Олон төрлийн бясалгал байдаг. Зарим нь өөрийн тань хөгжилд зориулсан таны ганцаараа хийх ёстой бясалгалууд, харин зарим нь бүлгээрээ ямар нэгэн зүйл дээр илүү эерэг энергиэр төвлөрдөг бясалгалууд байдаг. Тийм бясалгалуудад гар гараасаа барих шаардлагагүй, яагаад гэвэл бүх хүмүүсийн аурын энергетик холбоотой байдаг. Гэхдээ хэрвээ энэ нь бүлгийг энергетиктэй холбогдсоныг амархан төсөөлөхөд тусалдаг бол та нар гар гараасаа барьж болно.
Асуулт: Шөнийн 2-3 цагийн үед бясалгахад сайн уу? Шөнө ажилладаг ямар нэгэн сөрөг хүчнүүдийг татахыг хүсэхгүй байгаа болохоор би энэ тухай мэдмээр байна л даа.
Хариулт: Ингэвэл бүр ч сайн, яагаад гэвэл бүх зүйл амар тайван байдаг, тэгээд та гүн бясалгалд орж болно.
Асуулт: Таны видеог үзэж, бясалгах үедээ би нойрмоглох юм, энэ нь зүгээр үү?
Хариулт: Зүгээр ээ, энэ нь та илүү өндөр үелзэлд хангалттай бэлэн биш байгаа үед тохиолддог. Гэхдээ хэрвээ та бясалгал болон үелзлэлээ дээшлүүлэхээ үргэлжлүүлээд байвал та нойрмоглохоо болино.
Асуулт: Гэрлэн биеэ идэвхжүүлсний дараа миний хоол боловсруулах системд, ялангуяа бүдүүн гэдсэнд асуудал үүссэн. Би ус их уудаг, Цигун дасгал хийдэг, агаар салхинд их гардаг, гэхдээ миний бие тугалга шиг л мэдрэгдэх юм, амьдралаа хөнгөвчлөхөд юу тус болох бол?
Хариулт: Энэ нь та гэрлэн биеэ хэтэрхий хурдан идэвхжүүлсэн гэсэн үг. Энэ нь жамаараа ирэх ёстой юм. Хүчлэх хэрэггүй. Физик биедээ илүү өндөр үелзэлд дасах боломж олгоорой.
Асуулт: Би ажил олж чадахгүй байна, надад зөвөлгөө өгөөч, би яах ёстой вэ, надад гэр бүлээ тэжээх мөнгө хэрэгтэй байна.
Хариулт: Миний 13 видеог үзээрэй. Таны бодол санаа, мэдрэмж бодит байдлыг тань бүтээдэг гэж би тэдгээрт өгүүлдэг. Бясалгалыг нь ашиглаарай.
Асуулт: Та 10 сар хоол, ундгүй бясалгасан Непалын нэг хүүгийн талаар сонссон уу?
Хариулт: Үгүй, гэвч Дэлхийн түүхэнд олон хүн үүнийг хийсэн байдаг. Эдгээр хүмүүс өөрийн биедээ сансрын энергийг хангалттай бий болгож чаддаг.
Асуулт: Сайн уу? Миний хот руу энх тайван, хайрыг илгээгээч.
Хариулт: Би бүх гаригийн хэмжээнд гэрэл илгээдэг, яагаад гэвэл би улс орнуудыг хардаггүй, зөвхөн гариг дээрх хүмүүсийг нь л хардаг.
Асуулт: Их идэж байгаа мэт санагдах нь юуг илэрхийлж байна вэ?
Хариулт: Та сөрөг зүйл, сөрөг нөхцөл байдал, айдас, стрессээс болж энергиэ алдах үед таны бие энергийн хоосролоо нөхөхийн тулд энерги авахыг хүсдэг, хэрвээ та үүнийг бясалгалаар болон сүнслэг энергиэр хийж чадахгүй бол та үүнийг физик хоол хүнсээр хийх болдог.
Асуулт: Кофе уух хортой гэж үү? Энэ нь надад үлдсэн цорын ганц муу зуршил. Заримдаа аяга кофе уух нь зүгээр л сайхан байдаг.
Хариулт: Кофеин бол биен дэх усыг багасгадаг наркотик юм. Энэ нь таныг цочируулдаг болохоор та тайван бясалгаж чадахгүй. Мөн таныг хурдан хөгшрүүлдэг.
Асуулт: Би бүх амьдралынхаа туршид мах идэж байна, одоо ч энэ асуудал хэвээрээ, хэрвээ би урьдын адил мах идэхээ үргэлжлүүлээд байвал солонгын дайчин болохын тулд гаригийнхаа хамт гэрэлд хүрч чадахгүй юм гэж үү?
Хариулт: Солонгын дайчин гэдэг нь юу гэсэн үг вэ? Та солонготой дайтдаг хэрэг үү? Гэрлийн ажилтан бол дайчин биш. Дайчин дайтахыг л хүсдэг. Харин гэрлийн ажилтан ХАЙР бүтээхийг хүсдэг. Өөртөө хүчирхэг сүнслэг гэрлийг бүтээдэг хэн боловч амьтны хүүр эсвэл өөр бусад дорд энерги бүхий хоол хүнсийг хэрэглэхээ автоматаар больдог.
Асуулт: Амьтад мах идэж бусад амьтдаа алдаг нь тэд бас муу карма болон энерги үүсгэж байгаа хэрэг үү, эсвэл энэ нь зөвхөн бид нар шиг оюун ухаант оршнолуудад зориулагдсан юм уу?
Хариулт: Амьтад хөгжлийн өөр түвшинд оршдог. Хүмүүс үүний дээд талд нь байдаг. Та нэгдүгээр ангийг 10-р ангитай зүйрлэж чадахгүй.
Асуулт: Та хэлэхдээ, мод бол амьд оршнол гэсэн, гэхдээ ногоо идэж байхдаа энэ нь амьтдын махтай л адил бид оршнолуудыг идэж байна уу гэж би өөрөөсөө асуудаг юм. Ялгаа нь юунд байна вэ?
Хариулт: Зарим ургамалууд та бүхэнд хоол хүнс болон үйлчлэх, өөр бусад нь та нарт жимс жимсгэнэ болон витаминуудыг өгөх, мөн тэдгээрийн зарим нь сансрын энергийн эх үүсвэр болон үйлчлэх амьдралын зорилготой байдаг.
Асуулт: Мод өвлийн цагт зун шигээ амьдардаг уу?
Хариулт: Тэд өвөл унтдаг.
Асуулт: Махыг юугаар орлуулж болох вэ? Энэ уураг амьдралд зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Загасыг идэж болох уу эсвэл үгүй юу?
Хариулт: Шар буурцаг, дүүпүү, самар, шош, цагаан будааны сүү...
Асуулт: Чихэр организмд сайнаар нөлөөлдөг үү? Хэдийгээр би веган хоолтон боловч чихэрт маш дуртай. Энэ нь натураль ашигтай хүнс мөн үү?
Хариулт: Амтлаг хүнс бол таныг гуниглах үед хайрыг орлодог зүйл. Үгүй, энэ нь натураль БИШ, ашигтай БИШ зүйл. Танд хэрэгтэй бүхэн бол цэвэр энерги, таны бие ч цэвэр болох болно.
Асуулт: Нарны гэрэл нь бидний хувьд ашигтай боловч миний бие ба арьс өндөр температур болон нарны гэрлийн цацрагт маш мэдрэмтгий, маш хурдан борлочих юм. Энэ нь нар миний хувьд муу, би түүнээс аль болох хол байх ёстой гэсэн үг үү эсвэл би урьдын адил наранд гарахыг хичээх хэрэгтэй гэсэн үг үү?
Хариулт: Нар одоо ялимгүй хүчтэй болсон. Хэрвээ таны арьс мэдрэмтгий бол болгоомжтой байж наранд богино хугацаагаар гарсан нь дээр.
Асуулт: Би унтахдаа улнаасаа эхлээд бага зэргийн хөдөлгөөн хийдэг, дараа нь хөл, дараа нь гар... тэгээд би том амьсгаа аваад унтдаг гэнэ. Шөнө болгон ингэдэг. Би өөрийгөө хараагүй, миний эхнэр хэлсэн юм.
Хариулт: Энэ бол блоклосон энерги тайлагдаж байгаа хэрэг.
Асуулт: Та хэлэхдээ, шоколад мэтийн амтлаг зүйл ашиггүй гэсэн. Харин зөгийн бал?
Хариулт: Тийм ээ. Зөгийн бал маш ашигтай. Түүгээр арьсаа эмчилж болно.
Асуулт: Би хуучин зуршилдаа, түргэн уур хилэндээ буцаж орчихоод байх юм. Харин хожим нь энэ тухай бодоод харамсдаг. Би энэ бүхнээсээ бясалгалын тусламжтайгаар салахыг хичээдэг. Шюсслерын (Schuescler) “Био химийн эдийн давс” шиг байгалийн арга хэрэгсэл уур уцаар болон стрессийг багасгахад тусалж чадах болов уу?
Хариулт: Цэгцүүхэй хэмээх ургамал нервийг тайвшруулдаг.
Асуулт: Миний хувьд муу энерги бий болгодог арьсны өвчин надад байдаг. Түүнийг Витилиго гэж нэрлэдэг арьсан дээр цагаан толбо үлдээдэг ауто дархлааны өвчин юм. Би ямар ч байсан өвчинтэйгөө эвлэрч сурсан. Үүнээс сөрөг зүйл бараг үгүй болсон. Гэхдээ бүрэн үр нөлөөг олж авахын тулд бүгдийг ул мөргүй арилгах хэрэгтэй байна. Би Бурханд мянгаас илүү удаа туслахыг гуйж байсан ч таны урьд өмнө залбиралын тухай бичиж байсан зүйл утгатай болсон. Хүн өөрийн гэсэн тусламжийг олох ёстой гэж би боддог. Энэ өвчин ердийн л өвчлөлтэй төстэй, гэвч ийм энгийн зүйлд зориулсан ямар ч эм байдаггүй. Би янз бүрийн крем ашиглаж, ультра ягаан гэрлийн эмчилгээ, Нарны эмчилгээ хийлгэсэн. Цорын ганц үр дүн нь цагаан толбон дээр зарим нэгэн хүрэн толбо л бий болсон. Би энэ зүйл ул мөргүй алга болно гэж найдлага тавин бараг бүх энергиэ төвлөрүүлдэг байсан. Би хариултыг хаа сайгүй хайсан. Хэрвээ таныг надад тусалж чадвал энэ тухай юу хэлэхийг тань сонсох нь надад одоо үнэхээр сонирхолтой байна.
Хариулт: Энэ өвчин муу энергийг үүсгэдэггүй. Энэ нь таны энерги зохицуулагдаагүй байна гэдгийг л харуулж байгаа хэрэг. Стрессээс болсон байж магадгүй. Хүчирхэг сүнслэг энергиэр та бүхнийг эмчилж чадна. Заримдаа энэ нь ийм хүчирхэг энергийг бүтээхийн тулд цаг хугацаа их ордог. Энэ нь та өөрийнхөө ухамсрыг хэр хурдан хөгжүүлэхээс шалтгаалдаг. Гэхдээ хэрэв танд тэвчээр хүрэлцэхгүй бол өөр бусад эмч нараас асууж болно, яагаад гэвэл үүнийг 2 сарын дотор тосон түрхлэгээр эмчилж чадах эмч нар байдаг.
Асуулт: Би колитоор өвдсөн. Би зөвхөн жигнэсэн ногоо, жаахан загас л иддэг. Ямар ч гурил будаа, эсвэл цагаан идээ иддэггүй. Ямар ч эрүүл бус хоол байхгүй. Би Ним, витамин B, C, D, магни, Омега-3, л-глутамин, куркума, примулын тос хэрэглэдэг. Би шимэгчид байгаа эсэхээ ч шалгуулсан. Энэ нь миний хувьд маш зовиуртай байдаг, жорлон дээр олон цагийг өнгөрөөх, өвдөлт тавгүй байдал намайг галзууруулж байна. Та миний гэдэс дотрыг эмчлэх ямар нэгэн зүйл санал болгож чадах уу?
Хариулт: Колитод, энергийн түвшингээс бусад тохиолдолд та физик түвшинд 6 зүйлийг хэрэглэх ёстой.
1 – Хоол хүнсэнд эслэг дутагдаж байна. Брауны талх (Brown bread) цагаан талхнаас дээр. Цагаан талх болон амьтны хүүр гэдэс доторт 2-3 хоног үлдэж хорт бодис үүсгэж байдаг.
2 – Гэдэс дотрынхоо үйл ажиллагааг бүү дарангуйлаарай. Биеийнхээ жам ёсны хэмнэлийг сонсоорой.
3 – Биеийн хөдөлгөөн дутагдаж байна. Хэрвээ та стресстэй удаан суувал гэдэс дотор мэдээгүй болж, зөв ажиллаж чаддаггүй. Тэр усаа алдаж, доторх зүйл нь хатуу, хуурай болдог.
4 – Стресс болон сэтгэл хөдлөлөөс зайлсхийгээрэй. Тайвшрахын тулд бясалгал хийгээрэй.
5 – Юу идэж байгаадаа анхаарлаа хандуулаарай. Амьтны хүүр бүү идээрэй. Түүнд дорд үелзэл, дотор нь үйлдвэрлэлтийн болон хоол тэжээлийн генетик удирдлагын гормонуудын хамт хадгалагдаж үлдсэн үхлийн айдсын энергетик байдаг. Сальмонеллтай байж болох өндөгийг бүү идээрэй. Мөөгөнцөрийн өвчин тусгаж болох муудсан хоол бүү идээрэй.
6 – Ямар ч антибиотикийг хэзээ ч бүү хэрэглээрэй. Тэдгээр нь гэдэс доторт зайлшгүй хэрэгтэй сайн бактерүүдийг устгадаг юм.
Колит нь сөрөг энерги болон гэдэс доторт удаан хугацаанд үлдэж хоцорсон хоол хүнс биеийг хордуулсаны үр дүн юм. Эдгээр хорт бодисууд цусанд ордог, аль болох хурдан эдгээх ёстой. Энэ тохиолдолд дараахь ургамлууд тус болно. Халгайн цай, Гоньдны цай, Маалингын үр, Чавганы шүүс. Мөн та эмийн сангаас гомеопатик ургамлууд болох Plumbum Pentarkan S, Aquilinum comp., Chole-Cyl, Defaeton spag., Gentiana comp., Гепатодорон зэргийг олж авч болно.
Асуулт: Миний эцэг нүдний глауком өвчтэй, тэр хараагүй болж байгаа. Түүнд туслах зүйл байгаа болов уу?
Хариулт: Аливаа өвчний адил шалтгаан нь үргэлж энергийн түвшинд байдаг, хэрвээ та түүнийг тэнд л эмчлэхгүй бол тэр нь физик түвшинд илэрдэг юм. Таны бие юу хэлэх гээд байгааг та үргэлж бодох ёстой. Хэрвээ хэн нэгэнд харааны асуудал байгаа бол, өөрөөр хэлбэл түүний харахыг хүсэхгүй байгаа зүйл байгаа бол тэр энергиэ, ШАЛТГААНАА эмчлэхийн тулд үүн дээрээ бясалгах ёстой. Физик түвшний хувьд Euphrasia officinalis (Eyebright) гэдэг ургамлыг ашиглаж болно. Та нүдний үрэвсэл, харааны эмгэг, нүдний ядаргааг эмчлэхийн тулд түүнийг нүдний дусаагуур маягаар ашиглаж болно, эсвэл түүгээр цай хийгээд нүдээ угааж болно.
Асуулт: Миний муур 21 настай, 4 сарын өмнөөс тэр татаж эхэлсэн, одоогоор 3 удаа татаад байна. Муур маргаантай, хэтэрхий чанга дуутай хүмүүстэй амьдардаг болохоор ингэж өвчилсөн байх боломжтой юу?
Хариулт: Энэ нь түүний наснаас, бас чанга дуунаас болж байгаа юм. Муур энерги болон дуу чимээнд маш мэдрэмтгий.
Асуулт: Шивээс хүний инергийн талбайд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг үү? Би хааяа шивээсээс зүрхний цохилт шиг хачин лугшилтыг мэдэрдэг. Шивээс нь пентаграмма мөн үү?
Хариулт: БҮХ ЗҮЙЛ энергетиктэй байдаг. Шивээс сайн энергетиктэй байдаггүй, үүнээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа чөтгөрийн, хар бараан тэмдэгтэйгээс. Манай гэрлийн холбоонд ийм зүйл байдаггүй. Зөвхөн ХАЙРЫН энерги л байдаг.
Асуулт: Та транс хөгжим, транс хэв маягийн талаар юу боддог вэ? Энэ хөгжим нь ухамсрын хамгийн дээд түвшинд байдаг гэж би уншсан.
Хариулт: Үгүй, эсрэгээрээ. Энэ нь хортой, таныг дорд үелзэл дээр барьж байдаг.
Асуулт: Нууц засгийн газар агаарт химийн бодис цацаж, бидэнд эрүүл бус хоол хүнс идүүлж байна. Гэхдээ яагаад тэд мансууруулах бодисыг хууль бус гэдэг юм бол? Энэ нь биднийг мунхаг байлгах гэсэн хамгийн амархан арга мөн үү?
Хариулт: Би видеонууддаа хэлсэн, дэлхийн нууц засгийн газар дэлхийн хүний зан чанар, сэтгэл зүйг судалсан, тэгээд үүнийг дэлхийн хүмүүсийн эсрэг ашигладаг. Ийм байдлаар тэд ямар нэгэн зүйлийг хориглоход хүмүүс түүнийг нь улам ихээр хүсдэгийг тэд мэддэг юм. Үүний зэрэгцээ тэд энэ нь сайнгүй гэж ярьж ариун хүмүүстэй адилхан байхыг хүсдэг боловч нөгөө талаар тэд мансууруулах бодисыг тараадаг, яагаад гэвэл тэд дэлхийн хүмүүсийг тэнэг мал мэт байлгахыг хүсдэг юм.
Асуулт: Таныг хөл бөмбөгийн талаар юу гэж боддогийг асуух гэсэн юм. Энэ нь сайн тоглоом уу, эсвэл бүх спортын тоглоомууд биднийг мунхаг байлгах гэсэн үзэл санаа төдий зүйл үү?
Хариулт: Тийм ээ, энэ нь хүмүүсийг мунхаг байлгах, бусад улс орнуудыг далд ухамсартаа үзэн яддаг бүлгүүд болгон хуваах гэсэн систем юм. Үүний зэрэгцээ, нууц засгийн газар ар талдаа хар төслүүдээрээ хүмүүсийг боолууд болгон барьсаар байгаа юм. Тэд нийтээр нь тэнэг мунхаг байдлыг ашиглан олон түмнийг эзэмдэж байна, яагаад гэвэл хүмүүсийг бодож, бас хяналтын систем болон мухар сүсгийн эсрэг явуулахыг хүсэхгүй байгаа юм.
Асуулт: Спорт бүр сөргөөр нөлөөлж, бидний зүрхэнд хайр хөгжихөд хор хүргэдэг үү? Би тулааны урлагаар хичээллэдэг болохоор үүнийг асууж байгаа юм.
Хариулт: Хэрвээ та эго-гоо, үзэн ядалтаа, түрэмгийллээ, өрсөлдөх мэдрэмжээ ханамжтай байлгахын тулд спортоор хичээллэдэг бол, хэн нэгнийг цохиж, бусдаас давуу байгаагаа мэдэрснээр таашаал авдаг бол энэ нь хортой бөгөөд таныг илүү дорд үелзэл дээр барьж байдаг. Хэрвээ та физик биеэ хэвийн хэмжээнд барьж байхын тулд таашаал авч, эрүүл байх үүднээс спорт болон гимнастикаар хичээллэж байгаа бол энэ сайн хэрэг.
Асуулт: Та "PleiadianTalk" нэртэй, түүний жинхэнэ нэр нь Maggador гэдэг залуугийн видеог та хэдийн үзсэн гэж би бодож байна. Тэр чин сэтгэлтэй, яг тань шиг биднийг харж ханддаг гэж би боддог. Би түүнд итгэж болох уу?
Хариулт: Надад маш харамсалтай байна, гэвч тэр буруу мэдээлэл өгдөг. Энэ нь төөрөгдүүлж, бас өөртөө карма үүсгэж байдаг. Энэ нь тоогүй хэрэг.
Асуулт: Та Жорж Кавассиласын тухай юу гэж боддог вэ?
Хариулт: Би шашины бишрэн шүтэгчид болон худал хуурмагийг сонирхдоггүй.
Асуулт: "Ummac Dan" гэдэг билэг тэмдэгийг? Энэ нь гэрлийн галактикийн холбооны билэг тэмдэг байх ёстой. Ямар ч байсан, сүлжээнүүдэд тэгж өгүүлдэг.
Хариулт: Худлаа байна, миний видео 6-г үзээрэй.
Асуулт: Та Болгарын Вангагийн зөгнөж хэлсэн тухай сонссон уу? Тэр бүхнийг зөгнөж хэлдэг, хэзээ ч алдаж байгаагүй. Тэр 2010 оны 11 сард Дэлхийн 3-р дайн эхэлнэ гэж хэлсэн. Үнэхээр тэгнэ гэж үү?
Хариулт: Бүү сандарцгаа эсвэл ирээдүйн тухай зөгнөлд бүү самуурцгаа. Би өөрийнхөө видеонууддаа болон тайлбарууддаа олон удаа хэлсэн, ирээдүй тогтоогдоогүй гэж. Тэр нь уян хатан байдаг. Ирээдүй дэлхийн ямар ч он сар өдрөөс үл хамаарна. Ирээдүй нь дэлхийн хүн амын ихэнхийн бодол ба сэтгэл хөдлөлийн энергийн дагуу секунд бүр өөрчлөгдөж байдаг. Ингэж ирээдүйн хувьд олон боломж байдаг. Хэрвээ хэн нэгэн танд ирээдүйг мэднэ гэж хэлж байгаа бол тэр зөвхөн нэг л боломж дээр төвлөрсөн хэрэг. Цаг хугацааны олон хүрээнээс цаг хугацааны хүрээний нэг л хязгаар дээр. Мэдээж, хар хүчнийхэн хүмүүсийг зөвхөн сүйрэл ба айдсын боломж дээр л төвлөрүүлэхийг хүсч байгаа. Хэрвээ та ухамсраараа хөгжсөн бол эерэг боломжийг та бүтээж, мөн аливаа боломжид бэлтгэлтэй байх байсан. Тухайн мөчид хүмүүсийн хувьд хамгийн чухал нь зүрх сэтгэл, ухамсрын хөгжил юм. Хүн ам эерэг болох ёстой. Ийм зүйл тохиолдох үед үлдсэн бүх зүйл өөрчлөгдөж, бүх бошигууд хуулиар хүчин төгөлдөр бус болно. Тиймээс л би 13 видео хийсэн юм. Дэлхийн хүмүүсийн ухамсрыг өргөж, гэрлээр дүүрсэн ирээдүйг байгуулах гэж.
Асуулт: Би таны “асуулт/хариултыг” уншаад Акашийн сангийн тухай нэг зүйл олж харсан юм. Бид яаж биднийг сургах хэн нэгэн залууд 50 доллар төлөлгүйгээр түүн рүү нэвтрэх эрх олж авах вэ гэдгийг та мэдэх үү?
Хариулт: Энэ нь цаг нь болохоор жам ёсоороо болно.
Асуулт: Би унтахынхаа өмнө нүдээ анихдаа яагаад хүмүүсийн царай хараад байдаг юм бол? Зарим нь зүгээр, зарим нь түгшүүртэй харагддаг, миний зүүн чихэнд дүнгэнэх дуу гараад байдаг. Бүх зүйл намайг бүрэн амарч унтахаас өмнө болдог.
Хариулт: Энэ нь та илүү өндөр үелзэлд харах чадвартай байна гэсэн үг. Илүү доод астраль хэмжээст гэрэл харж чаддаггүй олон хүн эсвэл чөтгөр байдаг. Зарим нь тусламж гуйдаг, харин зарим нь дайралт хийхийг оролддог. Та миний видеон дээрээ хэлдэг шиг хүчирхэг энергийг сэтгэл зүрхнээсээ хоёуланд нь илгээх хэрэгтэй.
Асуулт: Би 2 удаа цус сорогчийн тухай зүүдэлсэн, анхны удаа намайг хазсан нь эрэгтэй хүн байсан. Харин 2 дахь удаа, өнөө шөнө эмэгтэй хүнтэй таарсан ба түүнээс би зугатаж чадсан.
Хариулт: Тэдгээр оршнолуудад өөрийгөө хамгаалахын тулд гэрлийн цацрагууд илгээгээрэй.
Асуулт: Бид хар дарж зүүдлэх үед бидний сүнс, бие оюун ухаанд юу тохиолддог юм бол?
Хариулт: Хар дарсан зүүдэндээ дэлхийн таны оюун ухааны бүтээдэг айдас болон сөрөг бодлуудын өмнө та очсон байдаг.
Асуулт: Миний хүүхэд насны туршид зүүдлэгддэг байсан зүүд өнгөрсөн амьдралаас ирдэг байсан гэж би боддог, тэдгээр нь маш бодитой, янз бүрийн цаг хугацаанд байсан. Нэгэнд нь би 50-60-аад оны үеийн даашинзтай байсан ба надтай хамт надад дурласан бололтой хүү байсан, надад бас ч тийм мэдрэмж төрж байсан, би түүнийг харж чадаагүй, яагаад гэвэл би хайлж байсан... Энэ амьдралдаа би надад ийм байдлыг мэдрүүлсэн хүнтэй учирсан ч тэр надтай хамт байгаагүй, бас сайн хүн биш байсан. Гэвч түүний тухай мэдэрдэг тэр зүйлээ би яаж ч чадаагүй, өнгөрсөн удаа би түүнийг харах үед түүнийг харах бүрд төрдөг тэр л ховсдуулсан мэдрэмж надад бас төрсөн. Өнгөрсөн амьдралд энэ нь автомашины ослоор төгссөн юм. Надтай учирсан тэр залуу өнгөрсөн амьдрал дахь тэр залуу мөн болов уу?
Хариулт: Хэрвээ ямар нэгэн хүмүүстэй холбоотой карма танд байвал та олон амьдралдаа түүнтэйгээ учрах болно.
Асуулт: Яагаад бид өмнөх бүх амьдралуудаа мартчихсан юм бэ?
Хариулт: Би илүү эрт энэ асуултанд олон удаа хариулсан. Хэрвээ энэ нь өмнөх амьдралуудтай холбоотой, кармын шалтгаануудаас болоод ямар нэгэн тэмдэгүүдийг (зөвлөмжүүд) та олж авч байгаа бол одоо илүү чухал зүйл нь ЭНЭ амьдралдаа та юу судалж чадахаа харах хэрэгтэй.
Valentina (United Kingdom): Өнгөрсөн шөнө би Испаниас Чили хүртэл онгоцоор аялсан. Би одот тэнгэрийг ажиглаж, бясалгаж, бас гэрлийн ахан дүүсийг гарч ирэхийг гуйхын тулд цонхны дэргэд суухаар шийдсэн юм.
Ийм зүйлийг Би Англид хийсэн. Би тэдэнд хайр илгээдэг байсан. Болзолгүй хайр. Тэгээд тэд гарч ирсэн. Эхнийх нь намайг бясалгаад дуусмагц гарч ирсэн, энэ нь миний цонхны тушаа гарч ирсэн том гялбаа байсан. Хоёр дахь нь оддын ойролцоо онгоцнуудын дээр гарч ирсэн. Би дахиад л баяр баясгалан, талархлаар бялхахыг мэдэрсэн, өдөр бүр илүү ихийг, илүү ихээр холбоотойгоо мэдэрдэг. Тэд үндсэндээ миний энергит хариулсан. Алае бүх зүйлийн төлөө танд талархаж байна!
Хариулт: Гайхалтай байна. Энэ сайхан энергиэ үргэжлүүлээд байгаарай.
Гонконгийн ахан дүүс энд байна, та нар Англи явах үед намайг ах болгож, миний зүрх сэтгэл болон оюун ухааныг нээсэн. Бидний хувьд энэ нь өдөр тутмын биелэгдсэн мөрөөдөл байсан, би хэзээ ч амьдралдаа ийм их хайрыг мэдэрч байгаагүй. Энэ нь бидний хувьд таньтай болон бусад хүмүүстэй учирсан нь нэр төрийн хэрэг байсан юм. Энэ явуулсан гэрлийн ажилд оролцох нь нэр төрийн хэрэг байсан. (Би хар Хонда Сивик дэх наргиан, яриануудыг хэзээ ч мартахгүй)
Хариулт: Би та нарын сүнслэг замд тусалж, та хоёрыг дэмжиж чадсандаа маш их баяртай байна. Та нарыг дахин харахын тулд тэсч ядан хүлээе.
Орчуулсан: Н. Хэнчбиш
No comments:
Post a Comment