ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ 10-р хэсэг

ПЛЕЯДУУДЫН АЛАЕ

Асуулт ба хариулт:
Асуулт: Библи болон эртний бусад бичвэрүүдэд “Давид ба Голиаф”-ын үлгэрт гардаг шиг аварга хүмүүсийн тухай дүрсэлсэн байдаг, эрт цагт үнэхээр аварга хүмүүс байсан юм бол тэд хэн байсан, хаанаас ирсэн нь сонин байна л даа.
Хариулт: Тийм ээ, аварга хүмүүс тэр цаг үед оршин байсан. Зарим нь харь гаригийнхан, зарим нь тэдний хүүхдүүд байсан.
Асуулт: Бидний хэмжээнээс өмнө Дэлхий дээр аварга хүмүүс байсан уу? Тэдний мөхсөн шалтгаан нь юу байсан бэ?
Хариулт: Үгүй, “Аварга хүмүүс” гэдэг нь өөрийнх нь хувьд энгийн хэмжээ бүхий харь гаригийнхан байсан юм. Гэвч Дэлхий дээр амьдарч эхэлснээсээ хойш дэлхийн даралт болон дэлхийн хүмүүстэй холилдсоноос тэд цөөрч эхэлсэн.
Асуулт: Сфинксын сарвуун доор юу байдгийг та мэдэх үү?
Хариулт: Атлантуудын үеийн технологиуд, сансрын хөлгүүд байх ёстой нууц өрөөнүүд байдаг. Гэхдээ нууц засгийн газар энэ бүхнийг авчихсан.
Асуулт: Махабхаратын болон Дрон-парвынх шиг эртний санскрит бичвэрүүдэд дүрсэлсэн Винамууд нь жинхэнээсээ эртний харийн сансрын хөлгүүд байсан уу?
Хариулт: Тийм ээ, Виманууд нь сансрын хөлгүүд байсан юм.
Асуулт: Йонагунийн усан доорх балгасууд нь байгалийн нэг хэсэг үү эсвэл хүний гараар бүтсэн үү, хэрвээ хүний бүтээл бол ямар үүрэгтэй вэ?
Хариулт: Йонагуний сүмийн бүтэц нь Лемурийн цаг үеийн ямар нэгэн барилгын үлдэгдэл.
Асуулт: Би Лемурийн соёл иргэншлийг үргэлж сонирхдог байсан, тэд тэрхүү эринд Атлантуудтай зэрэгцэн амьдардаг байсан уу? Тэдэнд юу тохиолдсон бэ?
Хариулт: Тийм ээ, Атлантида байсан тэр үед Лемурын соёл иргэншил оршиж байсан, мөн тэд нэг нэгэнтэйгээ байлдаж байсан.
Асуулт: Наскагийн шугамуудын зорилго юу вэ?
Хариулт: Тэдгээр нь нэг цагт сансрын хөлгүүдийн буухад зориулагдсан газар байсан юм.
Асуулт: Шинэ видео бичлэгийн эхэнд гэрэлтэж буй хөлгүүд болон Дэлхийн дээд талд байгаа сансрын станц харагдаж байсан. Энэ нь миний бодож байгаагаар Германид хэдэн 7 хоногийн өмнө хийгдсэн тариан талбай дахь тойргийн хэлбэртэй сансрын станц байх. Энэ нь давхцал уу эсвэл энэ станц үнэн хэрэгтээ оршин байдаг уу?
Хариулт: Энэ сансрын станц үнэхээр тэнд байдаг. Зураг нь миний тайлбар зураг.
Асуулт: Надад Майягийн соёл иргэншлийн тухай асуулт байна. Тэдний ариун номуудад тэд Плеядуудын оддын системээс гаралтай гэж өгүүлдэг, харин Дэлхий Алкионоос хамгийн дээд билиг ухаан болон ахуй ойлголтыг нигүүлсэл ба ухамсарт анхаарлаа төвлөрүүлснээр мэдэж авдаг. Тэдний алга болсон тухай онолд энэхүү соёл иргэншил зүгээр л алга болчихсон тухай өгүүлдэг. Майягийн соёл иргэншил болон Плеядуудын систем хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ? Тэд үнэхээр тэндээс ирсэн үү?
Хариулт: Плеядианчууд Дэлхий хэмээх гариг дээрх олон соёл иргэншилд татагдан орсон байдаг. Майя зүгээр ч нэг алга болоогүй, тэд сансрын хөлөг хөлөглөн нүүж одсон.
Асуулт: Надад хүнээр өргөл өргөдөг тухай асуулт байна. Яагаад Майя үүнийг хийдэг байсан юм бэ?
Хариулт: Таны яриад байгаа хүмүүс жинхэнэ Майячууд байгаагүй. Энэ нь хэдэн мянган жилийн өмнөх харь гаригийнхны үр удам, хойч үе нь байсан. ЖИНХЭНЭ Майячуудыг явсны дараа эдгээр хүмүүс тэдний буцааж авчрахыг хүсч байсан ба тэднийг бурхад хэмээн харж, хэрвээ хүмүүсээр өргөл өргөвөл тэд эргэж ирнэ гэж боддог байсан. Дэлхийн хүмүүсийн энэ хуучин сэтгэлгээ гаригийн хаа сайгүй байсан. Иймээс л Дэлхий дээр хорон муу шашинууд байгаа хэрэг.
Асуулт: Үлэг гүрвэлүүд алга болоогүй, харин харь гаригийн мөлхөгчид маягийн зүйлд хувирч өөрчлөгдсөн гэдэг үнэн үү?
Хариулт: Үнэн, гэхдээ эсрэгээрээ. Үлэг гүрвэлүүд бол хуучин луунууд/мөлхөгчдийн сансрын аялагч арьстан байсан. Сая сая жилийн өмнө тэд аймшигтайгаар байлдаж байсан бөгөөд эдгээр дайнуудын радио идэвхжил нь гаригаас зугатаж чадаагүйчүүдэд нь та нарын өнөөдөр үлэг гүрвэлүүд хэмээн нэрлээд байгаа тэр мутацийг өдөөсөн юм.
Асуулт: Эдгээр харь гаригийн арьстнуудын хувьд цөмийн дайнууд хэзээ болж байсан бэ? Хэрвээ манай шугаман цаг хугацаагаар бол энэ нь хэдэн сая жилийн өмнө болсон уу? Эрдэмтдийн бодож байгаагаар хэзээ ч юм олдсон хамгийн хөгшин үлэг гүрвэл ойролцоогоор 230 сая жилийн настай гэж би боддог. Эсвэл энэ нь хавьгүй эрт байсан уу?
Хариулт: Хавьгүй, бүр хавьгүй эрт. Дэлхийн эрдэмтэд гаригийн гадаргууг жаахан мааждаг, тэд гаригийн түүхийг ойлгодог гэж боддог. Үнэн хэрэгтээ, тэдгээр хуучны луунуудын дайн тектоник хавтангуудын хагарал болон газар хөдлөлтийг өдөөдөг сая сая жилийн хөдөлгөөний шалтгаан нь болдог.
Асуулт: Тэдгээр хуучны луунуудын дайнд хүмүүс оролцсон уу, эсвэл тэд хоорондоо байлдсан уу?
Хариулт: Тэр үед Дэлхий дээр хүн байгаагүй.
Асуулт: Надад хүн эрвээхэйтэй, түүнчлэн Чупакабратай холбоотой асуулт байна. Энэ нь генетикийн мутаци уу, тэд яг алмас шиг юм уу?
Хариулт: Тийм ээ, алмас бол Атлантидын цаг үеийн генетик туршилт юм. Тэд тэр үед генетик аргаар олон хагас хүн болон хагас амьтныг бүтээсэн. Тиймээс та нар ийм оршнолуудын талаар олон үлгэр домог уншиж болно. Гэхдээ одоо дотооддоо, сүнслэг хөгжилдөө, бүх блоклогдсон энергиэ цэвэрлэхэд болон сүнслэг зан чанараа хэлбэржихэд анхаарлаа хандуулах нь илүү чухал байна.
Асуулт: Өөр нэг газарт та хэлэхдээ Дэлхийн дотор талд амьдрал байдаг гэсэн. Энэ ямар арьстнууд вэ? Энэ нь хүмүүс үү эсвэл харь гаригийн оршнолууд уу?
Хариулт: Хүмүүс ч бас харь гаригийнхан байж болно. Та бүх орчлон ертөнцүүдээс хүмүүсийг олж чадна. Дэлхий хэмээн энэ гаригийн дотор талд гуманоидууд ч, бас гуманоидууд бус нь байдаг.
Асуулт: Сахиусан тэнгэр болон сүнслэг багш нь нэг л зүйл үү?
Хариулт: Үгүй, тэд нэг зүйл биш.
Асуулт: Та бидэнд дельфинүүдийн тухай яриад өгөөч. Би тэднийг хайрлагч оршнолууд гэж хардаг.
Хариулт: Тэд энд төрөл авсан харь гаригийнхан.
Асуулт: Та дельфинүүдийг төрөл авсан харь гаригийнхан гэж байна. Ийм байдлаар, амьтад шиг харагддаг тийм харь гаригийнхны тухай та илүү ихийг ярьж өгч чадах уу? Би нэг мууртай, тэр надаас илүү их оюун ухаантай гэсэн бодол надад үргэлж төрдөг юм. Муурнууд харагдаж байгаа байдлаасаа харь гаригийнх байх боломжтой юу?
Хариулт: Муур болон нохойн толгойтой харь гаригийнхан ч байдаг.
Асуулт: Ангараг дээр хэзээ нэгэн цагт амьдрал байсан уу, хэлээд өгөөч?
Хариулт: Ангараг дээр амьдрал байсан, одоо ч Ангараг дээр амьдрал бий. Физик түвшинд ч, 4-р хэмжээст ч бий.
Асуулт: Телевизээр гардаг шиг “Оддын хаалга” байдаг уу? Янз бүрийн гаригуудад хүрэх арга бий юу?
Хариулт: Мэдээж... Бүр телевизийнхээс ч илүү сайн.
Асуулт: Ра гэж хэн бэ? Таныхаар Ра-ийн бичвэр эерэг үндэслэлтэй юу?
Хариулт: Бурханы дүрд тоглохыг хүссэн хуучин цаг үеийн харь гаригийнхан одоо чухал биш.
Асуулт: “Дева Мариягийн үзэгдлийн” тухай та юу гэж боддог тухайгаа надад хэлж болох уу? Яагаад гэвэл хэдэн жилийн өмнө нэг удаа би үүний гэрч болох шахсан юм.
Хариулт: Би видеон дээрээ хэдийн хариулсан. Энэ нь та нарыг удирдахын тулд шашин болон мухар сүсэгт нь урьдын адил гацаахыг хүссэн сөрөг харь гаригийнхны холограф занга юм. Тэд 3 хэмжээст холограммыг бүтээж, Дева Мариягийн үзэгдлийг эсвэл илүү өндөр оршнол та бүхний төлөө бүхнийг хийнэ гэдэгт итгүүлэхээр таныг барьж байдаг өөр ямар нэгэн зүйлийг танд харуулдаг. Ингээд дэлхийн хүмүүс хэзээ ч өөрийнхөө хүч чадлыг олдоггүй, тэднийг амархан удирдаж болно, яг ийм зүйл мянга мянган жилийн өмнө болсон. Энэ нь нөгөө сөрөг харь гаригийнхны занга юм. Өөрсдийнхөө ДОТООД сүнслэг хөгжил дээрээ төвлөр, ямар ч “оршнолоос” эсвэл Дэлхий дээр бий болсон итгэл бишрэлийн системээс бүү хамаараарай.
Асуулт:
1. Будда (Siddhārtha Gautama) сүнслэг их багш, гэрлийн гэр бүлийн гишүүн мөн үү, Буддагийн сургаалийг хүн төрөлхтний түүх гуйвуулсан уу?
2. Яагаад би заримдаа 3 дахь нүднийхээ чакра дээр их өвдөлтийг мэдэрдэг юм бол? Энэ нь муугийн тэмдэг үү?
Хариулт:
1. Тийм ээ.
2. Үгүй, энэ нь сайны тэмдэг.
Асуулт: Өөр Дэлхий байдаг нь үнэн үү?
Хариулт: Дэлхийтэй төстэй сая сая гариг байдаг.
Асуулт: Плеядианчууд та нарт мэдэхгүй гаригууд бий юу, эсвэл орчлон ертөнц дэх бүх зүйлийг та нар мэддэг үү?
Хариулт: Хэн ч бүх орчлон ертөнц дээрх бүхнийг мэдэхгүй, яагаад гэвэл Экзистенци байнга хөгжиж, өргөжин тэлж байдаг. Бүх мэдлэг Экзистенцийн ухамсраар хувиарлагдсан байдаг, нэг ч хүн бүхнийг мэдэж чадахгүй. Гэвч бид Экзистенцийн ухамсартай нэгдэж, мөн асуултыг шийдэх хариу урвалыг тодорхойлж чадна.
Асуулт: Англи болон Мексикт ҮМНБ-ийн идэвхжил их байдаг юм шиг надад санагддаг юм. Үүнд ямар нэгэн үндэслэл бий юу, эсвэл эдгээр орнуудын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ертөнцийн бусад хэсгээс илүү ҮМНБ-ийн энэ үйл ажиллагааг илүү ил тод явуулдаг юм болов уу?
Хариулт: Энэ нь эдгээр байрлалуудын газар дахь Лей шугамын энергиэс болж байгаа юм.
Асуулт: Зуны халуунд сэрүүцэх гэж 2 долоо хоногийн өмнө би шөнийн 3 цагт гэрээсээ гарсан юм. Би тэнгэр рүү харж байтал гэнэт гэрэлтэж буй гэрлийн бөмбөлөгийг олж харсан, дараагийн мөчид нь тэр гэрлээ багасгаж миний байнга хардаг байсан жирийн “нисдэг оддын” нэгтэй адилхан болсон. Үнэнийг хэлэхэд би жаахан гайхширсан. Олон хүн намайг ердөө л хиймэл дагуулыг олж харсан гэдэг, гэхдээ намайг тэнгэр рүү харах бүрт 6-7 тийм бөмбөлөг цагийн турш байсаар байдаг. Энэ нь гэрэлтэгч хөлгүүд мөн үү?
Хариулт: Өмнөх тайлбарууддаа би үүнд олонтоо хариулсан. Эдгээр ажиглалтуудын ихэнх нь мэдээж, сансрын хөлгүүд байдаг. Тэдгээрээс сая сая нь Дэлхийг тойрон байрласан байдаг, мөн тэдгээрийн зарим нь эргүүл хийх даалгавартай. Тэдгээрээс өчүүхэн жижгүүд нь зөвхөн тодорхой хэсэг хүмүүст харагддаг. Тэдгээрийн ихэнх нь бүгдэд харагдаж, орчлонд дэлхийн хүмүүсийг ганцаараа биш гэдэг бодит зүйлд аажмаар дасгах зорилготой нисч явдаг.
Асуулт: Би хэдэн өдрийн өмнө ҮМНБ-ийг харсан. Энэ нь галактикийн гэрлийн холбооны хөлөг гэдэгт би 100% итгэлтэй биш байна. Ямар ч байсан би ямар ч сайхан энерги мэдрээгүй. Энэ нь сөрөг харь гаригийнхны хөлөг гэсэн үг үү?
Хариулт: Энэ нь сөрөг харь гаригийнхных ч байж болно, эсвэл өөрсдийгөө харь гаригийнхан болгож харуулах дуртай Дэлхийн нууц цэргийн байгууллагынх ч байж болно.
Асуулт: Харь гаригийнхан гарч ирэх нь бүтэцлэгдсэн эсэхийг би мэдмээр байна. Хэдийгээр бид зөвхөн Мексик, Хятад, Америк гэх мэтийн орнуудад тэдгээрийг олж хардаг ч Европод маш бага үзэгддэг, ялангуяа Германид бараг нэг ч байдаггүй. Харь гаригийнхан ч хүртэл үзэгддэггүй юм бол ийм зүйлүүдийн тухай эндхийн хүмүүс юу гэж бодох ёстой вэ?
Хариулт: Өндөр хөгжилтэй харь гаригийнхан сэтгэл зүрхний энергиэ хөгжүүлсэн эерэг хүмүүстэй л зөвхөн ажиллахыг хүсдэг гэж би өөрийн видеонууд дээрээ хэлсэн. Германид энэ нь ховор байдаг. Германд энергетик болон ухамсар нь дорд бас сөрөг. Үүнд хамаарахгүй зүйлүүд байдаг ч тэдгээр нь хэтэрхий бага байдаг. Үүнээс гадна бусад орнууд зуу зуун жилийн туршид харь гаригийнхантай уулзахад сэтгэл санааны хувьд бэлэн байдаг бөгөөд энэ нь тэдний соёл иргэншлийн нэг хэсэг нь юм. Түүнчлэн Дэлхийн энергетик Германиас Мексик гэх мэтийн орнуудад илүү сайн байдаг. Германи нь холбоо тогтоохын тулд ихэрхүү зан, хатуу, шаргуу байдал болон эго-гоосоо эхлээд салах ёстой. Германид үүнд үл хамаарах хэд хэдэн зүйл байгаа нь ажиглалт эсвэл бүр холбоо тогтоосон байдаг. Германчуудын ихэнх нь үүнд бэлэн бус байдаг. Би Youtube дээрх ихэнх хорон санаатай зурвасуудыг Германиас хүлээн авдаг. Би видеон дээрээ хэлсэнчлэн, бүх зүйлийг дээрээс ажиглаж байдаг...
Асуулт: Хэрвээ бид нэг л цэвэр гэрлээс үүсч бий болсон юм бол яагаад бид бүгд доод болон дээд энергийг туршиж, судлахын тулд өөр өөрөөр, салангид ирэхээр шийдсэн юм бэ?
Хариулт: Би видеонууд дээр хэлсэнчлэн сүнс туршлага бүрийг туулж үзэхийг хүсдэг. Илүү өндөр хэмжээсүүдэд сөрөг байдал гэж юу болохыг та мэдэхгүй. Хэрвээ та зөвхөн илүү доод хэмжээсүүд рүү явбал үүнийг амсаж чадна. Гэхдээ энэ нь та туршлагыг дахин дахин давтана гэсэн үг биш. Хэрвээ та амьдралдаа хичээлүүдийг судалсан бол та шинэ туршлагатайгаар үргэлжлүүлж өөрийгөө хөгжүүлж чадна.
Асуулт: Хамгийн дээд (сүнслэг) түвшингээс хэн нэг нь хичээлээ шинээр сурахын тулд ухарч, доод (материаллаг) түвшинд төрөл авч чадах уу? Эсвэл гэрэлтэй холбоогоо таслахад нь бусдад туслахын тулд эргэж ирэхээр сонгогдсон тэр хүн үү?
Хариулт: Таны жинхэнэ БИ хэзээ ч гэрэлтэй холбоогоо тасалдаггүй. Зөвхөн физик зохист эго-д үүнийгээ алдаж болно. Хэрвээ та хэрхэн хорон муу байх дээр л зөвхөн анхаарлаа хандуулах юм бол түүнийгээ засахын тулд мэдээж та хичээлээ дахин 1-р ангиас нь эхлэх хэрэгтэй болно. Би видеонууддаа өгүүлсэнчлэн, илүү өндөр хэмжээсүүдээс гэрлийн олон ажилтнууд шилжилтийн үйл явцад туслахын тулд сайн дураараа Дэлхийд төрөл авсан.
Асуулт: Дэлхийд төрөл авсан харь гаригийнхан (Бадарчид) шилжилт болж өнгөрсний дараа Дэлхий дээрх туршлагаа үргэлжлүүлэх үү эсвэл төрөлх гариг руугаа, илүү өндөр хэмжээс рүүгээ буцах уу?
Хариулт: Сүнс бүр хичээл болон даалгаврынхаа дагуу олон гаригууд руу явахаар шийддэг.
Асуулт: Башар гэрлийн оршнолын түвшинд арай хүрээгүй ч жинхэнээсээ эерэг харийн оршнол уу, эсвэл 95% -д нь зөв ярьдаг ч 5%-д нь буруу мэдэээл өгдөг далд санаатай сөрөг харь оршнол уу, эсвэл чихэртэй хор уу? 1982 оны орчим миний нэг найз надад Башарын номнуудыг (ченнелингийн дамжуулалтын 3 боть) өгсөн, би ч тэр үед тэдгээрт үнэхээр дуртай байсан. Одоо бол мэдэхгүй байна... Хэрвээ чадвал та өөрийн тайлбараа өгөөч. Би тэдгээр сувгийн мөн чанаруудад биш танд л итгэж байна.
Хариулт: Тийм ээ, олон зүйл зөв боловч маш бардам арга байна, хүмүүст хэрэгтэй мэдээллийг өгөх нь бидний арга биш, гэрлийн арга. Зарим ухаант харь гаригийнхан та нарын толгойг эргүүлэхийн тулд сайн мэдээллийг буруу мэдээлэлтэй хольдог. Би энэ тухай 6-р видеон дээрээ хэлсэн. Зарим харийнхан олон зүйлийг мэддэг ч сүнслэг байхад суралцаагүй, тиймээс тэд өнөөг хүртэл ихэмсэг, хувиа хичээсэн зан чанартай хэвээр үлдсэн.
Асуулт: Яагаад сөрөг мөн чанар байдаг юм бэ? Энэ бүх зүйл төгс төгөлдөр хайр байхад энэ цорын ганц зам юм уу?
Хариулт: Би видеон дээрээ хэлсэн. Сайн дурын хуулийн улмаас урьдын адил сөрөг байдал оршин байдаг доод хэмжээст, доод чичирхийллийн хамт бид энд байгаа юм. Сүнс бүрт сайн байх эсвэл сөрөг байхаа шийдэх эрх чөлөө байдаг. Сүнс бүрт сурах ба хөгжих хувийн эрч хүч байдаг.
Асуулт: Нэгэн зэрэг өнгөрсөн, одоо, ирээдүйд байх боломжтой гэдэг нь яаж тохиолддог юм бэ? Надад ийм асуулт байна л даа, яагаад гэвэл миний дээд “Би” энэ тухай ярьж, энэ үйл явцыг тохиолдох боломж олгохын тулд хэрхэн зөвөлгөө өгөхийг би сонссон юм. Гэхдээ би хангалттай мэдээлэл аваагүй болохоор эцсийн эцэст миний эго айснаасаа болоод энэ үйл явцыг хойшлуулчихсан.
Хариулт: Би видеонууд дээрээ бүх зүйл сансрын энерги, сансрын энерги юуг ч хийж чадна гэж хэлдэг. Сансрын төв ухамсрын энергийн хувьд ямар ч хязгаар байхгүй. Хязгаар бол зөвхөн дэлхийн зохист оюун ухаанд л байдаг.
Асуулт:
1. Швейцарийн CERN дэх (Европын цөмийн судалгааны байгууллага, орч.) туршилт амжилттай болж эрдэмтэд “бурханы нэг хэсгийг” олох уу?
2. Бүтээл (оршихуй) нь бие даан бодож, үйлдэж чаддаг энергийн систем мөн үү? Эсвэл энэ нь энергийн ийм асар их тоо хэмжээг бүтээдэг ч өмнөх параметрүүдээс хамаардаг бүх сүнснүүд болон сансар дахь субстанциудын ухамсрын нийлбэр юм уу?
Хариулт:
1. CERN дэх туршилтыг зогсоох ёстой, яагаад гэвэл дэлхийн хүмүүс ойлгодоггүй энергиүдээр тоглож байна, тэдгээр нь их хөнөөл учруулах чадвартай.
2. Хоёулаа зөв, хоёулаа хүчинтэй.
Асуулт: Цэцэгс илүү өндөр үелзлүүдэд байдаг уу? Яагаад бид сайхан цэцэг, жишээ нь бадамлянхуаг харахаараа шууд л инээдэг юм бол?
Хариулт: Мэдээж, цэцэгс илүү өндөр үелзлүүдэд
байдаг. Дэлхийнхээс илүү сайхан. Цэцэгс хайрын үелзэл ялгаруулдаг, тийм болохоор тэдэнд ойртоход хүмүүст сайхан болдог.
Асуулт: Би солонгын тухай асуумаар байна. Илүү өндөр чичирхийлэлд, илүү өндөр үелзлүүдтэй ямар нэгэн хамааралтай зорилго тэдэнд байдгийг би мэдэрдэг. Тэд илүү өндөр хэмжээсийнх үү?
Хариулт: Тийм ээ, солонгын өнгөнөөс та дээд хэмжээсүүдийн өнгөний тухай зарим төсөөллийг авч чадна.
Асуулт: Биолокаци гэж нэрлэгддэг чадварын талаар та юу мэдэх вэ? Саяхны оддын жижиг хэсгүүд (үрс) нь үүнийг 2 газарт нэгэн зэрэг төгсгөх чадвартай байснаараа суралцаж бас төрөл авч эхэлж байна гэж би ойлгож эхэлж байна. Миний судалгаа Атлантидын эртний оршин суугчид энэ чадварын тухай мэдэж байсныг харуулж байна уу?
Хариулт: Таны хэлж байгаа зүйл астраль аялал юм.
Асуулт: Энэ орчлон ертөнцөд хичнээн хэмжээс байдгийг хэлж өгч болох уу?
Хариулт: Оршихуй (Экзистенци) үргэлж тэлж байдаг.
Асуулт: Сүнслэг/астраль ертөнцөд хэрхэн аялахыг мэддэг, бусад гаригуудыг харсан эндхийн бөөнүүд болон сансрын гэрлийн хөлгөөр аялж явдаг та, танай хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ? Танай хүмүүс хайр болон сүнслэг байдалтай технологиор хөгжсөн, харин эндхийн бөөнүүд ямар ч технологигүй хэрнээ сүнсээрээ хэрхэн аялахыг мэддэг. Та нар сүнс болон бие махбодиороо аялж чаддаг, үүний зэрэгцээ тэд зөвхөн сүнсээрээ аялж чаддаг уу? Би ялгааг нь ойлгомоор байна. Баярлалаа.
Хариулт: Бөөнүүд таныг хууран мэхэлж болох олон сөрөг оршнолууд байдаг доод астраль түвшинтэй холбоо тогтоодог. Ялангуяа та бөө нар шиг тамхи татах үедээ өөрөө ч мэдэхгүйгээр дорд астраль оршнолуудад автсан байж болно. Өөрийнхөө ЖИНХЭНЭ сүнслэг байдал дээрээ төвлөрөөрэй. Өөрийнхөө сүнс, хамгийн дээд “Би” болон сансрын төв ухамсар дээр төвлөрөөрэй.
Асуулт: Гашиш (мансуурах бодис) татах эсвэл эмнэлгийн болон сэргээн засах зорилгоор ашиглах талаарх таны бодол?
Хариулт: Бүх мансууруулах бодис, аливаа тамхи татах явдлаас зайлсхийгээрэй. Тамхичин бүрт сөрөг астраль мөн чанарууд, шимэгчид, түүний бохир аурад цоорхойнууд байдаг. Тэд тамхичныг цаашид тамхи татахыг албадснаар амьдралынх нь энергиэр хооллодог юм. Ийм байдлаар та өөрийгөө эсвэл бүтээлийг хайрладаггүй. Таны зохист оюун ухаан таны юунд дуртайг боддог. Хэрвээ та өөрийнхөө биеийг, сүнснийхээ сүмийг сүйтгээд байвал та бүтээлийг үл хүндэтгэж, мөн үүнийг сүйтгэх нь танд таалагддаг гэдгээ оршихуйд харуулж байгаа хэрэг юм. Энэ бол хайр биш. Жинхэнэ ХАЙР нь эрүүл мэнд, мөн энэ нь таны сүнснээс гардаг зүйл. Ийм байдлаар та ЖИНХЭНЭ ХАЙРЫГ ашиглахын тулд сүнстэйгээ ЦЭВРЭЭР холбогдох ёстой юм. Ямар ч сүнслэг хүн тамхи татдаггүй.
Асуулт: Надад тариан талбайн тойрогт дүрслэгдсэн гашишийн навчны талаар асуулт байна. Энэ нь никотины оронд гашиш татах сайн гэсэн үг үү? Эсвэл зөвхөн гашишийн навч, цэцэгсийг үл тоо гэсэн үг үү, энэ юу гэсэн утгатай вэ?
Хариулт: Яагаад дэлхийн хүмүүс ямар нэгэн тамхи татахыг үргэлж хүсдэг юм бэ? Эхлээд ямар нэгэн юм шатаана, дараа нь хортой утааг нь амьсгална. Дэлхий бол үүн шиг эрүүл бус аргуудаар дадлагаждаг цорын ганц гариг юм шүү.
Асуулт: Би эгчийгээ яах вэ, тэр шуналтай тамхичин бөгөөд надтай нэг байшинд амьдардаг. Тэр хаа сайгүй л татдаг, харин би яаж ч чадахгүй юм, танд санаа байна уу?
Хариулт: Гэрээсээ нүүсэн нь л дээр дээ.
Асуулт: Би өчигдөр зөвхөн марихуан татаж, жаахан архи уусан, түүнээс хойш бясалгаж эхлэхээр зүрхээр өвдөөд байх юм, үнэндээ бол багахан зүрхний шигдээс болоод байна, энэ нь юу юм бол? Би үүнийгээ яаж эмчлэх вэ?
Хариулт: Бясалгалын гэрэл танд байгаа сөрөг энергиүдийг цэвэрлэхийг хичээж байна, ялангуяа таныг тамхи татсан үед. Цэвэрлэх хэрэгтэй сөрөг энерги их байх үед өвдөлт илэрдэг.
Асуулт: Би бясалгалдаа уйлаад байх юм, гэхдээ баярласандаа ч биш, эсвэл гунигласандаа ч биш. Хэрвээ энэ сайны тэмдэг бол би яагаад уйлаад байгаагаа ч мэдэхгүй юм.
Хариулт: Бясалгалдаа уйлах нь жирийн явдал. Энэ нь хэрэггүй энерги, өвдөлт болон бэртэл гэмтлийн цэвэрлэгээний төрөл юм.
Асуулт: Би доод чакруудаа яаж нээх вэ, ялангуяа Муладхара чакраг? Бясалгал надад миний биеийн доод хэсэгт гэрлийн энергит хүрэхэд саад болж байгаа энергийн блокууд байгааг заасан юм.
Хариулт: Зорилго нь бүх биенд байгаа БҮХ чакрануудыг идэвхжүүлэхэд л байгаа юм. Үүнийг биеэ ГЭРЛЭЭР дүүргэх замаар хийж болох юм. Видеоны 4-р хэсгийг үзээрэй.
Асуулт: Сайн бясалгахад тохиромжтой хугацааг санал болгож болохсон болов уу, би минутын тоог хэлж байна л даа. Миний хувьд энэ нь янз бүр л байх юм. Заримдаа би бясалгаж, тэр байдалдаа улам гүнзгий үлддэг, яагаад гэвэл надад сайхан байгааг мэдэрдэг ба толгойдоо байгаа диваажингаас цэнгэл эдэлдэг. Гэхдээ заримдаа надад 5 минут ч тайван байдлаа хадгалах нь хэцүү санагддаг, миний бие хөдлөхийг хүсдэг. 5 минут бясалгах нь сайн уу?
Хариулт: Бясалгал гэдэг бол ажиллах минут болон ажлын хуваарийг тооцдог компьютерийн программ биш. Бясалгалд таны доторх рациональ хүчийг биш, МЭДРЭМЖИЙГ ашиглах хэрэгтэй. СҮНСЛЭГ хүч. ЖИНХЭНЭ БИ. Сүнс. Сансрын ухамсар. Хэрвээ та сүнсээ, бас мэдрэмжээ чагнадаг бол ухамсраа хөгжүүлэхийг хүсэх үедээ та цагаа харахгүй л байх байсан. Таны МЭДРЭМЖ танд зөв хугацааг заах үед та бясалгал хийдэг. Энэ нь хангалттай гэж та МЭДРЭХ үедээ та бясалгалаа дуусгадаг.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...