Хариулт: Үгүй, яагаад гэвэл, 1-рт, сүүг уухад ямар ч амьтан алагдаагүй, 2-рт, эдгээр бүтээгдэхүүнүүд амьд оршнолын амсдаг амьдралын туршлагыг туулаагүй. Тэр тусмаа нэг сайхан өдөр бие организм өөрөө гэрлээр хооллохыг хүсэх болно, эдгээр бүтээгдхүүнүүдийг хүлээн авахгүй. Энэ нь жам ёсоороо л болно.
Асуулт: Тамхины утааны хорыг арилгахад ямар ургамал тусалдаг вэ?
Хариулт: Борода́вник (Chelidonium-Strath comp.), Nux vomica Similiaplex, Nux vomica D6, Монос (Prunus Padus forte - Vitaplex N), TOXEX.
Асуулт: Та астмыг яаж эмчлэх байсан бэ?
Хариулт: За, юуны өмнө, та Астмын шалтгаан нь юу болохыг бодох ёстой. Энэ нь муу энергиэс үү, эсвэл ямар нэгэн юмнаас эсвэл хэн нэгнээс болсон уу, хэн таны урмыг хугалж, таны агаарыг булааж байна вэ? Эсвэл та ямар нэгэн зүйлээс айдаг юм уу? Эсвэл таны амьдарч байгаа газрын агаар бохир уу? Та байгальд гарч цэвэр агаараар амьгалдаг уу? Эсвэл та тамхичинтай цуг амьдардаг уу? Эсвэл ямар нэг зүйлийн харшилтай юу? Үүний тулд байгальд байдаг ургамлууд: Шивлээ, Багваахай, Эвкалипт, Улаан мод, Гандигар жимс, Баавгайн чих, Лаванда, Хаварсал, Таван салаа, Asthma-Gastreu N R43, Cepa D4, Droserapect, Ephedra-Strath comp, Flores Tritici comp, мэдээж, гэрлийн бясалгал.
Асуулт: Миний найз, бас түүний дүү нь хүүхэд байхаасаа экземээр өвчилж байна. Байнга л гарч ирээд алга болдог. Энэ өвчнийг эдгээхийн тулд тэд өөрсдөдөө юугаар тус болж чадах вэ?
Хариулт: Энэ нь ямар төрлийн экзем болохоос хамаарна. Юуны түрүүнд, та сансрын гэрлийн энерги, витаминууд, Ладанник, BVK (Roche), Хүн орхоодойн тусламжтайгаар дархлааны системээ бэхжүүлэх хэрэгтэй. Ялангуяа, та антибиотик хэрэглэсэн бол. Алкоголь агуулдаггүй зөөлөн саван хэрэглэх хэрэгтэй. Мөн Төлгөч өвс, (Achillea буюу Тысячелистник) Сүүний шар устай ваннад ороорой. Та эмийн сангаас нунтаг хэлбэрээр нь авч болно. Лууван идэж, Гялбалзал (Tropaeolum буюу Настурция) өвс, Алтантовч цэцгийн цай, царс мод идэх хэрэгтэй. Доорх өвс ургамлуудыг ашиглаарай: Demyc N spag., Mucan spag., Silicea colloidal comp., Gelatum, Antimonit D12. Загатнааг зогсоохын тулд Cefabene, Dermatodoron, Psoriasis-Gastreu, Rubisan, мөн зөгийн бал арьсандаа хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та арьсны мөөгөнцөртэй бол Clotrimazol эсвэл Terbinafinhydrochlorid агуулдаг крем хэрэглээрэй.
Асуулт: Үс унах нь эсвэл ердөө л муу генээр өдөөдөгддөг үү, түүнчлэн ямар нэгэн эмчилгээ бий юу?
Хариулт: Муу генетик гэдэг нь олон үе дамжсан муу энергийн үр дагавар юм. Эмчилгээ нь: Сайн энерги/Хайр.
Асуулт: Эрэгтэйчүүдийн халзралтыг эмчилдэг арга байгаа болов уу?
Хариулт: Үсний ургалтыг сэргээдэг миний мэдэх цорын ганц зүйл бол хоолондоо бүхэл үр тариа хэрэглэх. Түүнчлэн капсулаар ч байдаг.
Асуулт: Парацетомол, аспирин зэрэг өвчин намдаах эмнүүдээс зайлсхийх шаардлагатай юу? Эсвэл тэдгээр нь үр дүнтэй байдаг уу?
Хариулт: Би юуны түрүүнд байгалийн өвс ургамлыг хэрэглэхийг зөвлөх байна. Зөвхөн тэдгээр нь үр дүнгүй байвал, та хэрвээ үүнд харшил өгөхгүй бол химийн анагаах хэрэгслийг бага тунгаар оролдоод үзэж болно.
Асуулт: Миний эцгийн нуруу 40 жилийн туршид өвдөж байна, одоо тэр эмч нарын бичиж өгсөн эмээр л амьдарч байна. Та түүнд юугаар туслаж чадах вэ?
Хариулт: Тэр булчингий нь бэхжүүлэхийн тулд нуруундаа дасгал хийх ёстой, тэр Ладан (Boswellia serrata) хэрэглэж болно.
Асуулт: Би ямар байдлаар зүрхнийхээ чакраг, эсвэл аль ч чакраг идэвхжүүлж болох вэ? Бясалгалын үед миний анхаарал амархан сарнидаг болохоор зарим талаараа хэцүү байдаг.
Хариулт: Бясалгал нь хөгжихийн тулд цаг хугацаа шаарддаг үйл явц. Ялангуяа Дэлхий гаригийн доод үелзэл дээр. Танд тэвчээр хэрэгтэй. Видеоны 4-р хэсэг дээрхийг үргэлжлүүлэн дадлагажаарай.
Асуулт: Би бясалгаж байхдаа эсвэл унтахдаа тод нил ягаан өнгийг хардаг. Өнгүүд хэлбэр болон хурдаараа өөрчлөгддөг. Энэ нь юу болох, ямар утгатай болох нь сонин байна.
Хариулт: Энэ нь таны бясалгалдаа бий болгодог энерги юм. Энерги шилжиж эхэлж байгаа хэрэг.
Асуулт: Дэлхийд сүнс бий юу?
Хариулт: Тийм ээ, Дэлхий бол амьд оршнол, тэр мэдрэмж болон ухамсартай ба хүмүүс эсвэл амьтад шиг хөгждөг.
Асуулт: Экзистенцийн оршин байх шалтгаан ямар байдаг вэ, энэ бүхэн хаана болдог вэ? Бүх зүйл хэрхэн эхэлсэн, яагаад?
Хариулт: Үүнийг зөвхөн Экзистенц л мэднэ.
Асуулт: Дэвид Ике (David Icke), Стюарт Свердлов (Stewart Swerdlow), Жордан Максвелл (Jordan Maxwell) нарын тухайд таны санал бодол? Тэдэнд итгэж болох уу, та юу гэж бодож байна? Та хэнийг санал болгох вэ?
Хариулт: Хэрвээ та миний 11 видео киног үздэг бол та тэдний тухайд өөрийн гэсэн санаа бодолтой болох болно.
Асуулт: Facebook эсвэл Myspace зэрэг веб-сайтууд хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлдөг болов уу? Би үүнийг оюун ухаанд зориулсан том занга гэдгийг мэдэрдэг.
Хариулт: Би хувьдаа тэдгээрийг сайшаадаггүй, яагаад гэвэл эдгээр сайтууд хүмүүсийн хувийн мэдээллүүдэд хяналт ажиглалт хийхийн тулд нь оршдог юм.
Асуулт: Белинташад хэзээ нэгэн цагт зочлохын тухайд та хэрхэн ханддаг вэ? Болгарт байдаг энэ дэвсэгийг их хүчирхэг энергитэй гэж ярьцгаадаг.
Хариулт: Хэрвээ би хаа нэгтээ байх хэрэгтэй бол оршихуй надад цаг хугацаа, мөнгө болон тохиромжтой нөхцөл байдал, хүмүүсийг илгээх болно. Нэмж хэлэхэд: Ингэхэд хүмүүс та нарт бидний гэрлийн бясалгалын тусламжтайгаар бидний явуулсан цэвэрлэгээ ямар байсан бэ? Галт уулын дэлбэрэлт болон АНУ-ын Висконсин муж дээрх гэрэлтэгч бөмбөлөг нь Олимп уулан дээр болж өнгөрсөн бидний гэрлийн ажилд оршихуйн өгсөн шууд хариулт байсан юм. Дэлхийн муу энергийн цэвэрлэгээ байсан.
Нэмэлтүүд:
Mary (Greec): Алае багшид, бас Грекийн Олимп уулан дээрх сайхан сүнслэг туршлагын төлөө гэрлийн бүх ажилтнуудад баярлалаа. Миний хувьд энэ нь ер бусын өв болсон. Миний амьдралдаа авсан хамгийн агуу энергийн бэлэг байсанд баярлалаа. Таны энгийн маяг байдал, бусдад жинхэнэ манлайлагч байсан таны сайхан сэтгэлд талархаж байна. Танай бүлэгт оролцсоноороо би өөрийгөө энэрэлтэй, гавъяатай гэж мэдэрсэн. Би олж авсан хайрын энергиэ өөртөө аль болох ойрхон, хоёр дахь арьс мэтээр хадгалж явах болно. “Таны удирдлаган дор” гаригтаа зориулан бидний физик эсвэл менталь байдлаар хийсэн бүхэн гайхамшигтай байсан. Дэлхий талархан хариу барьсан. Бид бүхэн юу тохиолдсоныг харсан: галт уул дэлбэрсэн, АНУ-д харагдсан галт бөмбөлөг гээд л... Хүчирхэг цэвэрлэгээ байсан. Энэ нь миний хувьд амьдралын туршлага байсан. Баярлалаа.
Yura (Israel): Сайн уу, Алае. Би танд гэртээ харих замд тохиолдсон үйл явдлын талаар яримаар байна. Манай онгоц бусад онгоцууд шиг тэр үед хойшлогдоогүй байсан. Гэвч гайхалтай зүйл тохиолдсон. Бид өөрийн онгоцноосоо хоцорчихсон, онгоцны буудлын ажилчид онгоц хөөрөх гэж байна гэж хэлсэн. Тэд богино холбоогоор онгоцны багийнхантай ярьж эхэлсэн, хэдхэн минутын дараа онгоц эргэж ирээд хаалгаа онгойлгож бид хоёрыг оруулсан. Тэд бидэнд хэлэхдээ, бид маш азтай байна, ийм зүйл саяд л нэг тохиодог, онгоц хэзээ ч буцаж ирдэггүй юм гэсэн. 100 зорчигч биднийг хүлээж байсан. Онгоцны 2 эмэгтэй, 1 эрэгтэй үйлчлэгч нь биднийг угтан авсан. Бид хэдийгээр нислэгийг хойшлуулсан ч бид гэртээ 15 минутын өмнө ирсэн шүү.
Хариулт: Ямар гайхалтай сайхан туршлага вэ? Та нарт сайхан карма байгааг харж байгаа биз, яагаад гэвэл та нар надтай хамт Дэлхийг цэвэрлэхэд оролцсон болохоор, үүгээр оршихуй та нарт тусалж байгаа хэрэг.
Alaje: Дэлхийн хүмүүсийн ихэнх нь гариг дээр хүнд хэцүү амьдарч байна хэмээн гомдоллодог. Би гэрлийн ажлаараа, уулзалтуудаараа, бясалгалуудаараа энэ гаригийг амьдрахад хамгийн сайхан газар болгохыг оролдож байна. Гэхдээ миний хүчин чармайлтуудын төлөө над руу дайралт хийдэг муу хүмүүс бас байсаар л байна. Түүнчлэн сүнслэг гэж өөрсдийгөө батладаг хүмүүс ч байна. Тиймээс энэ нь миний явуулж байгаа сүүлчийн нийтийн бясалгал байж магадгүй юм. Би өөрийн видеонууддаа ярьдагчлан, сүнслэг харь гаригийнхан үзэн ядалтаар дүүрэн хүмүүсийг бус, ХАЙРЛАГЧ хүмүүстэй уулзахыг хүсэх байсан. Иймээс бусад гаригийн сүнслэг хүмүүсийн зүгээс нийтийн ямар ч холбоо тогтоохгүй байгаа юм. Биднийг ХАЙРЫН ЭНЕРГИЭР урих үед л бид ирэх болно.
Дэлхий илүү өндөр үелзэлд хөдлөхийн тулд шилжилтийн үйл явцад байна. ГЭРЭЛ болон ХАЙРЫН ийм өндөр үелзэлд муу муухай зүйл оршин байж чадахгүй. Яагаад хар тал дэлхийн энергийг дорд байлгахын тулд боломжтой бүхнийг хийж, үзэн ядалтыг бий болгохын тулд сөрөг хүмүүсийг ашигладаг шалтгаан нь энэ. Сөрөг хүмүүс таньтай маргахыг оролдож, таныг гэрлээс холдуулах, таныг муу муухай, хүчгүй болгож төөрөлдүүлэхийн тулд танд худал хэлдэг. Эерэг хүмүүс танд хайр, гэрэл, хүч чадал, мэдлэг болон билиг ухааныг өгдөг. Танд өөрийн талдаа хэнийг байлгахыг хүсч байгаа тухайд үргэлж сонголт байдаг. ГЭРЭЛ эсвэл харанхуй, ХАЙР эсвэл үзэн ядалт. Өөрийгөө хайр болон нөхөрлөлийн эсрэг ханддаг сөрөг, муу муухайд автсан хүмүүсээс хамгаалаарай. Олон хүн хайрлагч хүмүүсийн өндөр үелзлийг тэсч чаддаггүй ба түүгээрээ тэд түрэмгийлэгчид болдог, өөртөө муу кармаг бүтээдэг. Та гэрлийг илүү бүтээх тусам хар тал тань руу илүү их довтолдог, яагаад гэвэл тэд гэрэлд дургүй. Хар тал гэрлийн хүмүүс рүү довтлохын тулд сөрөг хүмүүсийг маш амархан удирдаж чадна. Зөвхөн та хайрыг хайраар л хүлээн зөвшөөрч чадна. Үзэн ядалт, ихэрхэг зангаар та хайрыг олж харахгүй, хайр руу дайралт хийдэг. Зүрх сэтгэл дэх өөрийн ХАЙР болон ГЭРЛИЙГ замаасаа гарсан тэдгээр сүнснүүдээс бамбай болгон ашиглаарай. Хэрвээ тэд энэ амьдралдаа үүнийг олж харахгүй байсан ч. Дэлхий гариг ГЭРЛИЙН болон ХАЙРЫН үелзлийг давж гарна, хэрвээ таны сэтгэл зүрхэнд хайр байвал шилжилтийн энергиудэд ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ та миний тухай мэдээлэл авахыг хүсч байвал сэтгэл зүрхэндээ хайраа идэвхжүүлж, гэрлийн холбооны сүнслэг харь гаригийнхнаас, гэрлийн оршнолуудаас, сүнслэг багш нараас, өөрийнхөө сүнснээс эсвэл оршихуйгаас (Бурханаас) гуйгаарай. Зуун зуун хайрлагч хүмүүс үүнийг хэдийн хийсэн ба тэд намайг илүү өндөр астраль хэмжээстэд угтсан.Түлхүүр нь хайр юм.
No comments:
Post a Comment