Асуулт ба хариулт:
Асуулт: Орионы оршин суугчид үнэхээр Плеядианчууд шиг эерэг үү, эсвэл тэд сөрөг үү?
Хариулт: Орионы оршин суугчид сөрөг. Тэд Дэлхийд санхүүгийн систем болон бусад муу зүйлсийг авчирсан.
Асуулт: Андромеда Плеядууд шиг эерэг үү, эсвэл тэр сөрөг үү?
Хариулт: Андромеда бол сая сая гаригууд бүхий асар том галактик. Тэд янз бүрийн хөгжилтэй. Та бүхэн тэднийг бүгд сайн эсвэл бүгд муу гэж хэлж болохгүй. Яг л та нар Дэлхий дээрх бүх хүмүүс муу гэж хэлж чадахгүйтэй л адил. Бүгд л хөгжлийн болон ухамсрын янз бүрийн түвшинд оршдог. Бусад оддын системүүд ч мөн адил. Плеядууд эсвэл Сириус дээр ч хүмүүс янз бүрээр хөгжсөн байдаг. Тэд ямар хэмжээсийнх болохоос хамаарна. Плеядуудад мянга мянган гариг байдаг ч тэдгээрийн ихэнх нь өндөр хэмжээст оршдог.
Асуулт: Сугар гаригийн оршнолуудтай холбогдох нь үнэхээр аюулгүй юу, та тэдний тухай яриад өгч болох уу?
Хариулт: Сугарынхан маш хайрлагч бас сүнслэг оршнолууд.
Асуулт: Арктурианчууд сайн уу?
Хариулт: Тийм ээ.
Асуулт: Танай гаригаас Дэлхий хүртэл нисэхийн тулд хэр хугацаа орох вэ, ямар хурдаар танай хөлгүүд нисдэг вэ? Энэ нь гэрлийн хурдаас их үү?
Хариулт: Манай хөлгүүд бодлын хурдаар нисдэг. Энэ нь секундэд дуртай газраа очдог гэсэн үг.
Асуулт: Тэдгээр нь объектууд халдахаас хамгаалахын тулд хөлгийн эргэн тойрондоо хүчний талбай ашигладаг уу? Тэдгээр нь ямар түлш хэрэглэдэг вэ?
Хариулт: Тийм ээ, зарим нь өөрийнхөө эргэн тойронд хүчний талбай ашигладаг, зарим нь илүү өндөр үелзэл рүү шилжиж, цэвэр энерги болж чаддаг. Зарим нь агаар, зарим нь ус, гэхдээ ихэнх нь сансрын энерги ашигладаг.
Асуулт: Та хэлэхдээ, Германд ҮМНБ бараг үзэгддэггүй, яагаад гэвэл тухайн орны энерги хэтэрхий доод түвшинд байдаг гэсэн. Австри, Швейцари эсвэл Английн хувьд ямар байдаг бол?
Хариулт: Австри, Швейцарит энерги нь Германийхаас сайн. Англид хүмүүс нь байгальд хор хөнөөл хүргэдэггүй, том том хотуудын гадна талд энерги нь сайн байдаг.
Асуулт: Би сүнслэг тал дээрээ ажилладаг, бясалгал хийдэг хэрнээ сансрын хөлгүүдийг ихээр олж хараад байдаггүй, гэтэл би маш СӨРӨГ хүмүүсийг мэднэ, тэд надаас илүү их олж харах юм. Яагаад ийм байдаг юм бэ?
Хариулт: Эдгээр хүмүүс танаас илүү их гадаа гардаг байх л даа. Үүнээс гадна, эдгээр хүмүүс ийм байдлаар илүү их харах ёстой, тэд өөрийнхөө амьдралын тухай, амьдралыг бүхэлд нь бодож эхэлнэ. Учир нь та үүнийг хэдийн хийдэг, танд сансрын хөлгүүд байдаг тухай “баталгаа” дахин хэрэггүй.
Асуулт: Аваргуудтай адилхан хүмүүсийн тухай айдас надад үргэлж байдаг. Хэдэн өдөр би интернетэд хайж байгаад аваргууд хэдэн мянган жилийн өмнө энд амьдарч байсан, одоо ч тэд хаа нэгтээ оршиж байгаа гэдгийг олж мэдсэн. Аварга хүмүүс энд амьдарч байсан, одоо ч байгаа нь намайг их айлгадаг. Тэд үнэхээр байдаг уу?
Хариулт: Орчлон ертөнцөд хаа сайгүй амьдрал байдаг, тэд янз бүрийн хэмжээсүүдэд янз бүрийн хөгжилтэй байдаг. Тэд янз бүрийн хэмжээ, янз бүрийн ухамсартай байдаг. Зарим нь дэлхийн хүмүүсийн хувьд аваргууд мэт харагдаж болох ч тэдний хувьд жирийн хэмжээ. Зарим нь дэлхийн хүмүүсээс жижиг байдаг ба тэд дэлхийн хүмүүсийг аваргууд гэж нэрлэж болох шүү дээ.
Асуулт: Яагаад надад Solara-Ra-ийн талаар холимог бодол байгаад байгаа юм бол? Би бясалгал хийхдээ нүдэндээ нулимстай баяр хөөрийн байдалд гоо сайхнаар дүүрэн байдаг ч түүний ченнелинг, Плеядуудын мэдээллийг сонсохыг оролдох үед ченнелинг болон илэрхийлэх хэлбэр нь надад нэг л наалдахгүй юм. Таны бясалгалын техникүүдэд Дэлхийтэй холбогддоггүй. Хэрвээ би үүнийг хийвэл зөв болох болов уу? Жимс, ногоо нь миний хамгийн дуртай хоол. Та түүхий хоол эсвэл бүр эсрэгээрээ, болгосон хоол, шош болон үр тариаг хэрэглэх тухайд юу хэлж чадах вэ?
Хариулт: Энэ эмэгтэй Плеядуудтай ямар ч хамаагүй. Та түүний “тамхи татдаг”, бас болхи дуу хоолойд анхаарлаа хандуул, түүний үгсээс хоосныг мэдэр. Түүний үгс таны зүрх сэтгэлийг хөндөхөөр хайрын энергиэр цэнэглэгдээгүй. Түүний үг ярианд мөн чанар байхгүй. Тэдгээр нь хоосон үгс. Миний БҮХ бясалгалууд Дэлхийн шилжилтийн тухай байдаг. Мэдээж тэнд Дэлхийтэй холбоо бий. Таны хэрэглэж байгаа бүх жимс, ногоо нь цэвэр байх ёстой. Хэрвээ танд хангалттай хайрын энерги байгаа бол та тэдгээрийг гэрлийн энергийн тусламжтайгаар цэвэрлэж чадна.
Асуулт: Яагаад Дэлхийн эрдэмтэд Дэлхий дээрх ямар нэгэн төхөөрөмжөөр хүлээн авсан сансрын радио дохиог сонсдоггүй гэж мэдэгддэг юм бэ? Орчлон ертөнц болон галактикууд хэр том бэ? Энэ нь мөнхөд хэмжээгээрээ томорч байдаг уу?
Хариулт: Тэд худлаа хэлж байна. Тэд сансраас ҮНЭХЭЭР их зүйл хүлээн авдаг ч нууц засгийн газар илчлэхийг тэдэнд зөвшөөрдөггүй. Орчлон ертөнц байнга тэлж байна...
Асуулт: Америкчууд Саран дээр буух үед хүмүүс биднийг дараагийн 50 жилийн туршид тийшээ очихыг хориглосон тухай би уншсан юм.
Хариулт: 40-өөд оны нууц засгийн газрынхан зөвхөн Саран дээр ч биш, тэд хэдийн Ангараг болон бусад гаригууд дээр баазуудтай. Мэдээж, тэд үүнийг нууцалдаг.
Асуулт: Би Кукулькан пирамидын оройгоос тэнгэр рүү гэрлийн цацраг гарч байгаа зургийг харсан. Энэ юу юм бол?
Хариулт: Энэ нь пирамидын зориулалт юм. Түүний хэлбэр, ийм байдлаар тэд өөрийн энергийг багцалж илгээдэг эсвэл түүнийг цацраг байдлаар хүлээн авдаг.
Асуулт: Би зарим нэг судалгаа хийгээд Шамбалтай тулгарсан. Шамбалын оршин суугчид сүнслэг зорилгоор шинжлэх ухаан, технологийг хөгжүүлсэн бололтой. Төвдийн анагаахын судрууд нь хаант засгаас ирсэн, хүний анатоми болон физиологи, төвөгтэй онолууд болон оношлох аргууд, ноцтой өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргуудыг тайлбарладаг. Шамбал бусад хэмжээсүүдэд байдаг уу? Эсвэл өөр гариг дээр байдаг уу?
Хариулт: Энэ нь өөр хэмжээст байдаг.
Асуулт: Гариг бүр дээр энергийн физик, физик бус янз бүрийн байдалд зориулагдсан олон үелзэл байдаг уу? Гариг бүр дээр тэдний оршин байгаа үелзлийн дагуу янз бүрийн систем олон байдаг уу? Хэрвээ тийм бол, 3-р Хью Эвереттийн тайлбарласан шиг атомууд болон субатомын жижиг хэсгүүд нь олон байдалд нэгэн зэрэг оршин байдаг гэсэн паралель ертөнцийн онолоор бол тухайн байрлал нь зөвхөн ажиглалтаар мэдэгдэх үү? Өөрөөр хэлбэл, бидний амьдралын эцэс төгсгөлгүй их хувилбарууд байдаг уу?
Хариулт: Тийм ээ, олон хэмжээсүүдэд олон тооны бодит байдал байдаг.
Асуулт: Би хаанаас Дэлхий рүү ирсэн юм бол? Би астраль зураг хийх гэж оролдсон боловч зурхайч ямар ч санаа олоогүй. Надад 7-р хэмжээст багш нар бий, одоо би эргэн санаж байгаа ч зарим шалтгаанаар би хэн болох, хаанаас ирснээ мэдэж чадахгүй юм. Намайг хүнс авахаар дэлгүүрт ороход намайг дагаад байсан хөлгүүд надтай холбогдсон. Нэг нь гурвалжин хэлбэртэй байсан, ард нь бас нэг жижиг нисч явсан. Тийм гурвалжин хөлгүүд хаанаас ирдэг болохыг хэлж өгөөч. Би хэн болохоо мэдэхгүй бол солиорч магадгүй...
Хариулт: Энэ нь огт чухал биш, яагаад гэвэл сүнс бүр олон газарт очиж чадна. Нөхцөл байдлыг эзэмдэж ОДООГИЙН АМЬДРАЛ дээрээ анхаарах нь илүү чухал.
Асуулт: Би хий үзэгдлийн хаант улсад гэртээ байна гэж зүүдэлсэн. Би нисч бас хана нэвтэлж байсан. Тэнд хар утаа савсуулсан луутай төстэй 2 оршнол байсан. Гэрийг тойроод хар утаан хөшиг бүсэлсэн байсан болохоор би гэрийн ард юу байгааг олж хараагүй. Тэнд бас луун толгойтой өөр оршнол байсан. Эдгээр хар оршнолуудад ойртмооргүй санагдсан, яагаад гэвэл тэд намайг мэхэлж, надад худлаа ярих юм шиг мэдрэмж төрсөн. Надад: “Хөгжлийн төлөө бүү санаа зов” гэх дуу хоолой сонсогдсон. Энэ хоолой хаанаас гараад байгааг би мэдээгүй. Энэ бүхэн юу гэсэн үг болохыг та мэдэх үү?
Хариулт: Таны яриад байгаа “Хий үзэгдлийн хаант улс” нь хүн бүрт байдаг, зүүдлэх үедээ ашигладаг астраль бие юм. Энэ биеэр ихэнх хүмүүс астраль хэмжээст аялал хийдэг. Түүнд хүрэхийн тулд хар мөн чанарууд, төөрөлдсөн сүнснүүд (тамхичид, муу хүмүүс, зөвхөн нэг л амьдрал байдаг гэж боддог байсан хүмүүс...) илүү доод астраль түвшинээр дайран өнгөрдөг.
Асуулт: Дээд “би” болон сүнсний хооронд ямр ялгаа байдаг вэ? Дээд “би” нь бидний программчлагдсан ухаан, бидний эго-оос ялгаатай сүнс гэж би боддог байсан. Та үүнийг ойлгоход тус болж чадах уу?
Хариулт: Таны дээд “Би” нь таны сүнс болон сансрын төв ухамсартай холбох суваг юм. Дээд “Би” нь сүнсний хүслээс гарч ирдэг. Дээд “Би” нь сүнсийг илэрхийлж, дахин бүтээж чадах багаж хэрэгсэл. Таныг сүнстэйгээ нэгдэх бүрт та дээд “Би” болдог юм.
Асуулт: Та өөрийнхөө видеог оруулах эсэхээ хэрхэн шийддэг вэ?
Хариулт: Хэрэгтэй цаг нь болоход би Дээд “Би”-ээсээ хэрэгтэй мэдээллийг авдаг.
Асуулт: Бид нэг л сүнснүүдийн бүлгээс төрөл авдаг уу эсвэл үгүй юу?
Хариулт: Та ганцаараа л дахин төрөл авдаг, зөвхөн ховор тохиолдолд бүлгүүд байдаг, жишээ нь тохиолдох гэж буй гаригийн шилжилтийн үед.
Асуулт: Амиа егүүтгэсэн хүмүүст эргэж ирээд алдаагаа засах боломж бий юу? Би олон ном уншсан, гэвч тэдгээрт бүгд л амиа хорлосон тохиолдолд бүх зүйл туйлын найдлагагүй байдаг тухай өгүүлдэг.
Хариулт: Амиа хорлосон хүмүүс тасарсан хичээлээ үргэлжлүүлэхийн тулд мэдээж дахин төрөл авдаг.
Асуулт: Би хар хүрэн нүдтэй. Миний нүдийг хоёр хүн цэнхэр өнгөтэй болгож харсан, бүр цагааныг нь хүртэл цэнхэр болгосон, хэн нь ч нүдний солонгон бүрхэвчийг хараагүй. Энэ нь ягаан туяатай тод цэнхэр өнгө. Энэ юу гэсэн утгатай юм бол?
Хариулт: Эдгээр хүмүүс таныг илүү өндөр үелзэлд олж харжээ.
Асуулт: Бидний амьдрал төлөвлөсний дагуу явж байгаа эсэхийг бид хэрхэн мэдэх боломжтой вэ?
Хариулт: Бүх хариулт миний видеонууд дээр байгаа. Хэрвээ та сүнслэг амьдарч, миний видеонууд дээрээ ярьсаны дагуу бүхнийг хийвэл оршихуйтай (Экзистенц) зохиролд орж амьдарна. Та оршихуйтай нийцэж амьдарвал, та зөв энерги, зөв мэдрэмжтэй байна. Та амьдралдаа хийх хэрэгтэй зүйлээ харна. Та сүнсээ сонсож, бас амьдралынхаа төлөвлөгөөний дагуу явна. Та ухамсартай амьдарна.
Асуулт: Надад өнгөрсөн амьдралуудын салж болдоггүй зарим хаалтууд байдаг, энэ нь намайг энэ амьдралд түгшээдэг, би бясалгалаар болон бусад өөр аргуудаар оролдоод үзсэн боловч тэдгээр нь арилдаггүй. Ухраах ховсын тухай таны бодол ямар байдаг вэ? Би үүн дээр дурсамжаа гацаах ёсгүй биз дээ?
Хариулт: Хэрвээ таныг хаагаад байгаа зүйлийг та мэдэж байгаа бол та тэдгээрийг зайлуулах дээр ажиллаж чадна. Бясалгал дээр та энэ тухай, гаргаж чадах шийдвэрийнхээ тухай бодож болно. Өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа таньд ирж байгаа нөхцөл байдлуудаа ажиглах, тэдгээр нь танд юу хэлэх гэж оролдоод байгааг бодож болно шүү дээ. Та хичээлийн мөн чанарт, хаалтнуудын билиг ухаанд нэвтэрсэн бол тэд хэзээ ч дахин эргэж ирэхгүй, яагаад гэвэл та тэднийг эзэмшиж байсан, мөн мэдлэг таны сүнсэнд гүн хадгалагдсан байдаг.
Асуулт: Миний ээж намайг арьсандаа ямар нэгэн тос хэрэглэхийг хүсэхгүй байна гэж байнга уурлаж гомдоллоод байдаг юм. Саяхан би таны видеонуудыг үзээд бясалгасан. Анхны удаа миний бясалгал амжилттай болоогүй, харин хожим ээжийг гэрээс гарсан хойно би бясалгалаа эхэлж, гэрэлтэй нэгдэхийг хичээсэн. Дараа нь ээж найзуудаа дагуулаад ирсэн ба над руу жаргалтай харцаар харсан, тэр удаан хугацаагаар ийм байдалтай байгаагүй юм. Тэр надад: “Тос хэрэглэсэнд баярлалаа” гэхэд би тос хэрэглээгүйгээ хэлсэн ч хэн ч надад итгээгүй. Гэсэн ч тэр жаргалтай байсан. Энэ нь гэрлийн хүчтэй холбоотой байсан гэж би бодож байна.
Хариулт: Би ихэнхийг нь өмнөх тайлбар дээрээ хариулсан. Хэрвээ шилжилт дуусчихвал Дэлхий илүү өндөр үелзэл дээр чичирхийлэх болно. Тийм үелзэлд зөвхөн өндөр үелзэлтэй хүмүүс л амьдарна. Бусад нь тэдний үелзэл дээр чичирхийлдэг гаригуудыг хайх болно. Юу ч тохиолдлынх байдаггүй. Хүн бүр хүслийнхээ дагуу өөртөө амьдрал хайдаг, хүн бүр хүссэн ч бай хүсээгүй ч бай даалгавраа судлахаар өөртөө зориулан шийдвэр гаргадаг,
Асуулт: “Гэрлийн ажил” болон “авилгалын системийг илчилж танилцуулах ажил” хоорондоо харилцан үйлчлэлцдэг үү? Тэдгээрийн аль нь илүү чухал вэ? Хоёр дахь нь хүмүүст хэн нэгний гэмт үйлдлийн тухай ярьснаараа сөрөг зүйлийг тарааж байгаа мэт мэдрэгддэг, гэвч нөгөө талаараа энэ нь үр жимсээ өгч олон хүнийг хэдийн сэрээсэн байж болох уу?
Хариулт: Хариулт нь миний видеонууд дээр байгаа. Хүсэхгүй байгаа зүйл дээрээ биш хүсч байгаа зүйл дээрээ төвлөр гэж би хэлдэг. Хар талынхны хийдэг зүйлийг сайн мэдэж байх хэрэгтэй, гэхдээ асуудлыг шийдэх дээр анхаарлаа хандуулах нь илүү чухал. Би видеонууд дээрээ хэлдэг, шийдвэр нь үргэлж ХАЙРЫН энерги байдаг. Би түүнчлэн: Хэрвээ та илүү доорд энергийг өөрчлөхийг хүсвэл та илүү өндөр энергийг ашиглах ёстой гэдэг. Бодол, мэдрэмж нь энерги, тэдгээр нь танай нийгмийг бий болгодог.
Асуулт: Хэрвээ би БУРХАНД эсвэл сахиусан тэнгэрүүдэд залбирвал энэ нь би ямар нэгэн зүйл гуйх гэж байна гэж ойлгогддог, гэвч би бясалгалд байхдаа, хэсэг хугацааны дараа юмсыг төсөөлж, илрүүлэхийг хичээдэг. Энэ нь ямар нэгэн зүйлийг гуйх гэсэн арга биш биз дээ? Би бясалгах үедээ үүнийг хийх ёсгүй гэж үү? Зөв эсвэл буруу бясалгах арга гэж байдаг уу?
Хариулт: Би видеонууддаа залбир гэж хэзээ ч хэлдэггүй. Залбирах гэдэг нь таны төлөө бүхнийг хийхийн тулд хэн нэгнийг гуйх гэсэн үг. Ийм байдлаар та өөртөө болон амьдралдаа хариуцлага үүрэхгүй, “илүү өндөр хүч” таныг шагнана эсвэл гэсгээнэ гэж хүлээж байдаг. Энэ нь хүмүүс “илүү өндөр хүчнээс” хамааралтай байж, тэднийг удирдахад хялбар байлгахын төлөөх явцуу хүрээний, шашин сүм хийдийн шүтлэгийн систем юм. Би видеонууддаа амьдралдаа хэрхэн ухамсартай бүтээгч болохыг тайлбарласан. Хэрхэн оршихуйтай хамтрах талаар би тэнд ярьсан байгаа, яагаад гэвэл бид бүхэн Бурхан гэж нэрлэсэн ухамсрын энэ энергийн хэсэг нь юм. Оршихуйн бүх хүч бидэнд өөрсдөд нь байдаг, гэвч бид эдгээр хүчийг зөвхөн билэг оюунтай, хайрлаж чаддаг, сүнслэгээр хөгжсөн үедээ л бүхний сайн сайхны төлөө ашиглах зүйлийн хамт ашиглаж чадна. Энэ зорилгод хүрэхийн тулд сүнс олон амьдралтай, олон гариг дээр, олон хичээлээр, олон нөхцөл байдалд ажиллах ёстой. Бясалгалын тусламжтайгаар та ямар нэгэн зүйл бүтээхийн тулд бодлоо, энергиэ хэрхэн ашиглахыг алхам алхамаар судалж болно. Бүх зүйл хэрэгтэй цагтаа ирдэгийг та мэдэх болно, та ямар нэгэн зүйлийг тохиолдохыг шаардаж чадахгүй. Та бясалгалаар дамжуулан өөрийн оюун ухаандаа хэв маяг бий болгож чадах боловч хэрэгтэй цагт л үүнийгээ илэрхийлэхийг зөвшөөрөх ёстой.
Асуулт: Өнгөнүүд бидэнд нөлөөлдөг, хар өнгөнөөс зайлсхийж, илүү тод цайвар өнгийг бид сонгох ёстой гэж та хэлсэн. Яагаад санваартнууд болон гэлэнмаа нар хар хувцас өмсдөг юм бэ?
Хариулт: Учир нь санваартнууд болон гэлэнмаа нар сүмийн нэрийн доорх шүтлэгийн явцуу бүлгийн гишүүд болохоор.
Асуулт: Грегг Браден (Gregg Braden) болон Дэвид Уилкок (David Wilckock)... Тэдний зөв үү?
Хариулт: Та өөрөө үүнд хариулж чадна. Тэдний өгч байгаа мэдээлэл сүнсний хувьд хоол болж чадаж байна уу, эсвэл энэ нь зохист оюун ухаанд зориулагдсан зүйл үү? Энэ нь таны сүнсний хөгжилд ЖИНХЭНЭ ашиг авчирч байна уу, эсвэл зүгээр сонин шиг зохист ухааны хоол болж байна уу?
Асуулт: Та “сүнслэг сургааль” гэж хэлсэн. Тэдгээр нь таны 11-р видео дээр байгаа юу? Эсвэл хаа нэгтээгээс хайх хэрэгтэй юу?
Хариулт: Таны Дэлхий дээр суралцаж болох зүйл миний видеон дээр байгаа. Бусад гаригууд дээр, бусад хэмжээсүүдэд та илүү их зүйлд суралцана.
Асуулт: Би яаж жинхэнэ хайраа олох вэ? Энэ удаад дахиад гажуудсан хайр биш гэдэгт хэрхэн итгэлтэй байх вэ?
Хариулт: Таны хэдийн ухаарсан тэр зүйл. Таны зүрхний чакра өөрөө нээгдсэн үед танд хэзээ ч байгаагүй мэдрэмж төрдөг.
Асуулт: Сүнслэг олон сургаалиуд орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах нь чухал гэж сургадаг. Би үүнийг гэртээ хийж чадахгүй байгаа ба энэ нь хяналтнаас гарсныг хэлэхэд ичмээр байна. Одоо энэ нөхцөл байдалд (орон нутгийн засаг захиргааны байгууллагууд) намайг үүнийгээ засахыг шаардаад байна. Овоолж дүүргэсэн, эмх замбараагүй орчинд амьдрах нь сүнс хөгжихөд муу гэж үү?
Хариулт: Үгүй дээ, санаа бүү зов. Тэдний ярьж байгаа зүйл шал дэмий зүйл. Та үүнд хэт сүжиглэн хандах ёсгүй. Хамгаас илүү нь алтан дундаж. Уран бүтээлч эсвэл гоц ухаантай хүмүүс ихэвчлэн замбараагүй нөхцөлд байж л байдаг, хэсэг хугацааны дараа тэд цэвэрлэдэг шүү дээ. Илүү чухал зүйл бол ДОТРООСОО цэвэрлэгдэх... Хаалтууд, хуучин сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд, муу кармаг цэвэрлэх хэрэгтэй.
Асуулт: Би зарим видеоны дараа "Адонай" гэдэг үгийг сонссон. Адон ба Адонай еврейн Бурхан, эзэн хааны нэр.
Хариулт: Үгүй, Адонай гэдэг нь үнэн хэрэгтээ мэндчилгээ.
Асуулт: Яагаад та үүнийг “Дэлхий туршилт” гэж нэрлэдэг юм бэ? Энэ гариг дээр амьдарч байж бие даан хөгждөггүй гэж үү?
Хариулт: Хариулт нь миний видеонууд дээр байгаа. Сүнснүүд сөрөг орчинд, туршлагаа засаж залруулснаар түүнийг олж авахыг хүссэн юм. Гариг дээр болон бусад гаригууд дээр тохиолддогтой адил янз бүрийн хөгжил бүхий сүнснүүдийн ухамсар нэг түвшинд байдаггүй.
Асуулт: Хэзээ шилжилт эхэлсэн бэ?
Хариулт: Шилжилт оролцоогоор 60-аад оноос эхэлсэн. Энэ нь удаан үйл явц, тиймээс олон хүнд дасан зохицох боломж бий.
Асуулт: Ойролцоогоор 16 цаг унтах нь зүгээр үү? Та хэлэхдээ, үйл явцын үед бясалгаагүй байсан ч их унтах хэрэгтэй гэсэн биз дээ?
Хариулт: Энэ зүгээр ээ.
Асуулт: Бясалгахад хамгийн сайн цаг ямар нь вэ, эсвэл энэ нь чухал биш үү? Өдөр, шөнө эсвэл хоолны дараа юу?
Хариулт: Та ДУРЫН цагтаа бясалгаж болно.
Асуулт: Хичээн бясалгахад бидний зөн совин автоматаар дээшилдэг үү?
Хариулт: Энэ нь та хийсэн бүх туршилтуудынхаа билиг ухааныг ашиглах үед автоматаар хөгждөг.
Асуулт: Илүү өндөр үелзэл болон толгойн өвчинтэй хамаатай маш чухал асуулт надад байна. Илүү өндөр үелзэлд зохицоход толгойн өвчнийг өдөөдөг үү?
Хариулт: Тийм ээ, зарим тохиолдолд энэ нь илүү өндөр үелзэлд дасах хүртэл толгойн өвчнийг хөдөлгөдөг.
Асуулт: Сүүлийн үед би маш их сэтгэлээр унаж, тайван бус байх болсон, өөрийн сөрөг бодлынхоо тухай мартахыг хичээсэн ч чадахгүй юм. Аз жаргалтай байхын тулд би юу хийх вэ?
Хариулт: Таныг зовоогоод байгаа тэр сөрөг энергиэсээ салах ёстой. Зөвхөн хайрлагч, архи ууж тамхи татдаггүй хүмүүстэй уулзаж, байгальд олон гарч бай, мөн биедээ муу энергийг мэдрэх үедээ шүршүүрт орж бай.
Асуулт: Би өнөөдөр мэдрэмжиндээ анхаарал хандуулсан. Надад юу муу мэдрэмж өгөөд байгаа зүйлийг би олж чадаагүй. Гэхдээ ажил дээр барилгын эсрэг тал дахь машинуудын дуу чимээ намайг нервтүүлдэг. Гэхдээ энэ жижигхэн зүйлд тооцогдох уу?
Хариулт: БҮХ ЗҮЙЛ энерги. Дуу чимээ таныг өвчтэй бас уур уцаартай болгодог.
Асуулт: Би нэг л биш. Би их мартах юм, юу болоод байгаа юм бол? Би хоосон байна. Би энд ч байхгүй, бодолдоо ч байхгүй байх шиг. Яг л зүүд шиг, би ТУСЛАМЖ хүсч байна!!!
Хариулт: Бие махбодь илүү өндөр үелзэлд дасан зохицож байгаа хэрэг, энэ нь заримдаа түр зуурын ой санамжаа алдахад хүргэдэг.
Асуулт: Би тамхи татдаггүй, бас архи ч уудаггүй. Би эрүүл бус хоол хүнс хэрэглэдэггүй. Гэвч 5-6 жилийн өмнө би батганаасаа болоод их хэмжээний эм уудаг байсан. Өөрийн бие болон ДНХ-ээс эмчлэхийн тулд хор тайлах хэрэгтэй юу?
Хариулт: Хэрвээ та химийн эм тариа хортой гэж бодож байгаа бол байгалийн ургамал хэрэглээд үзэж болно. Үүнээс гадна, та нараар арьсаа эмчилж болно.
No comments:
Post a Comment